Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 149

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг

Шүүгдэгч: Ч.Б ,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Б д холбогдох эрүүгийн 1828000000108 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                       Шүүгдэгч Ч.Б  нь Өмнөговь аймгийн ******* муиын нутаг дэвсгэр дээр 2018 оны 06 сарын 19-ний өдөр өөрийнх нь малд нийлсэн байсан иргэн Б.Нн 30 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 2 590 000 /хоёр сая таван зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б  нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэр дээр 2018 оны 06 сарын 19-ний өдөр өөрийнх нь малтай нийлсэн хохирогч Б.Нн 30 тооны малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 2 590 000 /хоёр сая таван зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар тогтоогджээ.

Шүүгдэгч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Би 2018 оны 07 сард Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газраас малаа туугаад явж байгаад шөнө болохоор нь ядраад унтаад өгсөн. Өглөө босоход  манай маланд айлын мал нийлсэн байсан. Тэгээд ганцаараа болохоор ялгаж дийлэхгүй болохоор нь туугаад аймгийн хогийн цэгийн хажууд ирээд малын хороонд шахаж байгаад 4 хонийг нь гаргасан” гэв.

“АБ” ХХК-ийн 227 дугаартай дүгнэлтэд: “Эр хонь 4 толгой, 1 толгой нь 130 000 төгрөг, нийт 520 000 төгрөг, эм хонь 12 толгой, 1 толгой 90 000 төгрөг, нийт 1 080 000 төгрөг, эр төлөг 3 толгой, 1 толгой 75 000 төгрөг, нийт 225 000 төгрөг, эм төлөг 3 толгой, 1 толгой 75 000 төгрөг, нийт 225 000 төгрөг, хурга 4 толгой, 1 толгой 30 000 төгрөг, нийт 120 000 төгрөг, эр хонины гулууз мах 4 ширхэг, 1 гулууз 105 000 төгрөг, нийт 420 000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоосон дүн 2 590 000 төгрөг” гэжээ. /хх-28-30 дугаар хуудас/,

            Эрүүгийн 1828000000108 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл... “Уг хэрэг гарсан гэх газар нь Өмнөговь аймгийн төвөөс зүүн урагш 6 км зайд байрлах бөгөөд үзлэгээр очиход ертөнцийн зүгээр урагшаа харсан айлийн өвөлжөөний саравч байх бөгөөд ертөнцийн зүгээр урагш харсан тус малын өвөлжөөний ертөнцийн зүгээр баруун талд байрлах нэг давхар 3 метр өндөртэй 4 метрийн уртгай шар өнгийн хуучин тоосгоор өрсөн ертөнцийн зүгээр урагшаа харсан 1 цонхтой цонхийг төмрөөр хадаж тогтоосон ертөнцийн зүгээр урагшаа харсан саарал өнгийн төмөр хаалгатай байв. Ертөнцийн зүгээр байшингийн зүүн талд байрлах малын өвөлжөө нь ертөнцийн зүгээр баруун талд байрлах байшинтай тоосгоор өрсөн залгаастай ба малын өвөлжөө нь 1.50 см урттай 2 ширхэг бүдүүн модоор тулж тогтоосон байв. Энэхүү модийг А цэг болгон тогтоов. Нийт өвөлжөөний урт нь 800x700 метрийн хэмжээтзй өвөлжөөний ертөнцийн зүгээр зүүн талыг малын хөрөөр дээш 50 см босгосон хашаа байсан ба ертөнцийн зүгээр өвөлжөөний зүүн талд байрлах 1.30 см урттай таван үе хөнгөн блокоор өрсөн хашаа байлаа. Тус хашаа нь хаалгагүй монгоп гэрийн хана болон төмөр ор, усны онгоц зэргээр хаасан байв. Хашаан дотор ороход нийд 276 тооны мал байснаас Б ы гэх 250 тооны мал байсан. Бүгд эвэр болон хондлой дээр тод ногоон өнгийн будгаар будаж тэмдэглэсэн байлаа. Хохирогч *******н гэх нийт 30 малнаас 26 нь байв. Түүнээс дөрвийг нь төхөөрсөн . Малын өвөлжөөний ертөнцийн зүгээр зүүн талд 50 метрийн зайд 62-28 ӨМҮ гэх улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн буруу талдаа жолоотой аксент маркийн машин байсан бөгөөд эзэн нь гэх Б аар машины багаж хэсгийг онгойлгуулахад хүрэн өнгийн модон дээр дөрвөн хонины гулууз мах байв. Дөрвөн ширхэг хонины толгой, байсан ба гурван ширхэг хонины толгой нь онь имтэй, нэг ширхэг хониний толгой нь им ухам имтэй, дөрвөн ширхэг шийрийг салгаагүй, хонины нэхийний хамт байх бөгөөд мөн эдгээр малыг төхөөрсөн хутгыг хаана байгааг асуухад бор өнгийн иштэй 8 см ажлын хэсэг,тэй хутга хураан авсан ба өөрөө гарган өгөв. /хх-3-4 дүгээр хуудас/,

 Шүүгдэгч Ч.Б  гэгч хохирогч Б.Нн малыг хулгай хийсэн гэх хэргийн газрын үзлэгийн гэрэл зургын үзүүлэлтүүд  /хх-6-9 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манайх ******* багийн ******* гэдэг газарт 2018 оны 06 дугаар сарын 28-ны шөнө байсан. Одоо ч тэр газартаа байгаа. Тэр шөнө манай мал хөдөө хоносон байсан. 29-ны өглөө 07 цагийн үед мал усан дээр ирэхэд хэдэн хонь дутуу байхаар нь бүртгэхэд хар толгойтой хар соёолон нийлсэн нэлээд хэдэн хонь дутсан. Тэгэхээр нь хонио усанд ирэх юм байх гэж бодоод хараад байсан ирээгүй болохоор нь ойр хавиараа сураглахад манайхаас баруун талд Б ых гэдэг айл байж байгаад нүүсэн гэсэн сураг гарахаар нь би 30-ны өглөө Б ы нүүсэн чигт нь араас нь яваад хуучин хогийн хойхон талд бууцны урд, голын зах дээр манай дөрвөн хониныг нухсан байсантай нь таарсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхээр дагуулаад хонь нухсан газарт ирсэн. Б ых манай гэрээс баруун тийш 7 км зайтай газарт байсан. Манай гэр аймгийн төвөөс зүүн тийшээ 45 км, Улаанбаатар чиглэлийн засмал замаас хойш 6 км зайтай газарт байдаг. Манайх хонио гэрээсээ баруун урагш Б ы гэрийн чиглэлд бэлчээгээд ямаагаа хойшоогоо хяраадаа бэлчээдэг байсан. Манай мал ер нь хотондоо хонодог, алга болдог шөнийн өмнөх орой нь би малаа гэр лүүгээ шахаад үлдээсэн. Тэгээд 29-ны өдрөө услах ёстой байсан. Тэгсэн манай мал 29-ний өглөө нь усандаа ирсэн байхад нь хэсэг хонь алга болсоныг нь мэдсэн. 30 тооны, одоо санаж байгаагаар 4 хурга, 7 толгой бүдүүн эр хонь, зусаг эм хонь 13 толгой, соёолон эр хонь 3 толгой, эм хонь 3 толгой мал хулгайд алдсан. Миний одоогоор санаж байгаар хамгийн содон нь хар соёолон хонь нэг, бусад нь хар нүдэн, бор нүдэн хонинууд байсан. Манай мал зөв талын чих нь ухам имтэй, цэнхэр будаг, улаан зос хондлой дээрээ будсан байсан. Намайг манай хонийг нухсан газарт нь ирэхэд Б  эхнэрийн хамтаар байсан. Надад тухайн үед нааш цааш явсан бензиний мөнгө болох 150 000 төгрөгийг Б  өгсөн болохоор гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй” гэв. /хх-16-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 06 сарын 29-ний өдөр би гэрээ буулгаж янзлах гээд байж байсан юм. Гэрлүү ус орсон байна гээд манайх аймагт *******ийн 14-12 ард талд айлын хашаанд байдаг юм. 06 сарын 29-ний өдөр би гэртээ хоёр бага хүүхэдтэйгээ гэртээ байж байтал манай нөхөр өглөө 08 цагийн үед гэрт ирээд хүүхдүүдээ ав нэг хонь заръя, би найзаасаа авлагатай байсан хонио авчихлаа гэж хэлсэн. Тэр үед яг хэдэн хонь гэдгийг хэлээгүй. Тэгээд бид хэд гэрээсээ гараад машиндаа суугаад аймгийн төвөөс урагшаа хогийн цэгийн наана очоод би машинаас хөнжил гудсаа гаргаад цай чанаж уусан. Удалгүй манай нөхөр мал гаргая гээд малаа машиныхаа хажууд хурааж байгаад дөрвөн эр хонь барьсан. Дараа нь манай нөхөр дөрвөн хонио бүгдийг нь төхөөрөөд би гэдсийг нь арилгасан. Тэр үед би юу ч мэдэхгүй л байсан. Тэгээд махаа янзлаад байж байтал удалгүй аймгаас ******* болон цагдаа нар ирсэн ийм л зүйл болсон. Би Б тай амьдараад дөрвөн жил гаруй болж байна. Хууль ёсны эхнэр нөхрүүд бол биш. Өрх тусдаа бид хоёр дундаасаа ганц хүүхэдтэй хүүхэд маань одоо таван настай. Манай нөхөр ажилд сайн хүн. Гадуур дотуур гараад яваад байдаггүй, хуурч мэхлээд байх хүн уул нь биш. Би манай мал л гэж бодсон. Би өнгө муу ялагадаг, хараа бас муу. Нөхрөөсөө асуухад манай нөхөр найзаасаа өрөндөө авсан мал байгаа юм махалж аймгийн төвд заръя гэсэн. Өөр зүйл хэлээгүй, гэдэс дотрын янзалж өгсөн” гэв. /хх-20-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Эрүүгийн 1828000000108  дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-43-45 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Б ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-46 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48-49 дүгээр хуудас/,

2002 оны 12 сарын 06-ны өдрийн 213 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол /хх-50 дугаар хуудас/,

2003 оны 10 сарын 30-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоол /хх-51-53 дугаар хуудас/,

2016 оны 03 сарын 21-ний өдрийн 19 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-54-59 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тоот /хх-60 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ч.Б ы гэм бурууг шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.Б ыг алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шууд бус зардлаа нөхөн төлж барагдуулсан, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 см урттай, шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ч.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Ч.Б ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     4. Шүүгдэгч Ч.Б  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 см урттай, шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ