| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2026/00105/И |
| Дугаар | 306/ШШ2026/00151 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 306/ШШ2026/00151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *****төлөөлж Чойр салбар,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ***лыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***ХК-ийг төлөөлж, Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. *** нь манай банкнаас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1120095851 дугаар данс бүхий 15,770,000 төгрөгийн цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар, 30 сарын хугацаатай авсан. Зээлээ 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөөгүй хугацаа хэтэрч зээлийг нь төлүүлэхээр 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд бүртгэлтэй хаяг болох Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны 11 гудамж 2-9 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн шалтгаанаар Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 308/ШЗ2025/03024 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Харилцагчтай бүртгэлтэй утсаар холбогдох гэсэн боловч утсаа авдаггүй хариу өгөхгүй байгаа болно.
Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ****эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа, гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 308/ШЗ2025/03024 дугаар захирамж зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч ****ХК-ийг төлөөлж, Чойр салбар нь зээлдэгчээс зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэтэл ***нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *** нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаагаар Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны 11 гудамж, 2-9 тоот хаягт бүртэлтэй боловч Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 308/ШЗ2025/03024 дугаар захирамжаар тухайн хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон.
5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****-ыг эрэн сурвалжлуулах тухай Хасбанк ХК-ийг төлөөлж, Чойр салбарын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
6. **** регистрийн дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны **** оршин суух албан ёсны бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин сууж байгаа сураг гарсан, утас: **** гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд тайлбарласан болно.
7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ***ийг төлөөлж, Чойр салбарын гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд **** эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ***-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ***нь ***1 онд төрсөн, эмэгтэй, ***** регистрийн дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны 1***** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин сууж байгаа сураг гарсан, утас: **** гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** тайлбарласан болохыг дурдусгай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА