| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03476/И |
| Дугаар | 191/ШШ2025/10000 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/10000
2025 11 17 191/ШШ2025/10000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********************************** тоотод оршин суух, ****************** дугаар регистртэй, ****************** овогт ******************гийн ******************ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ************************************ давхарт байрлах, ******************* дугаар регистртэй, “*******************” ТӨХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
“*******************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.******************,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.***********,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.****************** нь хариуцагч “*******************” ТӨХК холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.****************** би 2023 оны 09 сарын 15-ны өдрийн “*******************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ******* дугаартай тушаалаар ********************ний даргаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. ********************ний даргаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам тэдгээрт нийцүүлэн гаргасан хэмж хэмжээний бусад акт, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ямар нэг зөрчилгүй, шударгаар гүйцэтгэх ирсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сард тус компанийн гүйцэтгэх захирал солигдсонтой холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ****** дугаартай тушаалаар Б.******************ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг захиргааны санаачилгаар цуцалсан асуудал нь Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь уг тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийг барьсан байх бөгөөд Б.******************ын тухайд ямар нэг сахилгын зөрчилгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Иймд “*******************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ****** дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор олгохыг даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“*******************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “*******************” ТӨХК-ийн ********************ний даргаар ажиллаж байсан ****************** овгийн ******************гийн ****************** нь ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй буюу Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой шаардлагыг хангахгүй байсан бөгөөд Суурь бүтцийн хэлтсийн зам ашиглалт хариуцсан инженер С.************, Дохиолол төвлөрүүлэлт хариуцсан ашиглалтын инженер Д.************ нар ********************нд ажиллаж, өртөөний дарга, орлогч нарын ажлын гүйцэтгэл болон нормативыг шалгахад дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд: 1. Норматив 1: Амралт, баяр ёслолын өдөр, шөнийн цагаар ажилтнууд технологийг хэрхэн мөрдөж байгаад “гэнэтийн эргүүл” хяналт шалгалт хийх нормативыг Өртөөний дарга Б.****************** 2024 оны 1, 2, 3, 11, 12 дугаар саруудад болон 2025 оны 02 дугаар сард хийгээгүй. Норматив-3: “Хатуу тооцоот багаж хэрэгслийг ашиглах болон хүлээлцэх журам”-ын хэрэгжилт, хөдлөх бүрэлдэхүүний бэхэлгээг шалгах ба үзлэг тооллого хийх нормативыг 2024 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй бөгөөд бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй. Норматив 4: Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний үед ажилтнууд дүрэм, журмыг хэрхэн мөрдөж байгааг хяналтын компьютер, дүрс ажиглагчийн камер, албан ярилцлага баримтжуулан бичих төхөөрөмжийг бичлэгийг шалгах /ДХА, ИТА, ЗДД/ нартай хамтран хяналт шалгалтын тэмдэглэл хийх нормативыг 2024 оны 1, 2, 3, 4, 7, 8, 9, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй бөгөөд бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй. Норматив 5: Галт тэрэг солилцох үеийн технологийн хэрэгжилтэд хяналт тавих нормативыг 2024 оны 1, 2, 3, 5, 6, 7, 8, 10, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй бөгөөд бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй. Норматив 6: Өртөө, зөрлөгүүдийн сарын ажлын тайланг сонсож дүн шинжилгээ хийх нормативыг 2024 онд хийгээгүй, нормативын биелэлт хангалтгүй, Норматив 7: Өртөө, зөрлөгүүдийн нормативын гүйцэтгэлийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх нормативыг 2024 онд хийгээгүй, нормативын биелэлт хангалтгүй. Норматив 9: Хөдөлгөөний зурмаг, техникийн бүх бичиг баримт, бланк, маягтуудын хөтлөлт, хадгалалт, программ хангамжийг шалгах нормативыг 2024 оны 1, 2, 3, 5, 6, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй бөгөөд бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй. Норматив 10: Өртөө зөрлөгүүд дээрх хориг хашааны бүрэн бүтэн байдал, зам парк, салбар зам, төмөр замын гарам, гарцад “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн хэрэгжилтийг шалгах нормативыг 2024 оны 1, 2 улиралд хийж хэрэгжүүлээгүй бөгөөд бусад улиралд өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй. Норматив 11: Техникийн сургалтыг биечлэн зохион байгуулах, /гарын авлага, конспект, презентаци/ бэлтгэн сургалтад ашиглах нормативыг 2024 онд сургалт зохион байгуулаагүй нормативын биелэлт хангалтгүй зөрчлүүд тус тус илэрсэн тул Б.******************тай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл /Хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах/-ийн 6.1 дэх хэсэг /Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар бол хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хугацаанаас өмнө санаачлан цуцална/-т заасны дагуу 6.1.7 дэх заалт /удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолтод тусгасан ажлыг удаа дараа биелүүлээгүй/, 6.1.14 дэх заалт /ажил олгогчоос тогтоосон холбогдох заавар, журмыг хориглосон хэм хэмжээг зөрчсөн, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд нарийн чанд мөрдлөг болгон ажиллах дүрэм журмыг зөрчиж, буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон/-ыг тус тус үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай тушаалаар Б.******************ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд “*******************” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын шийдвэр нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс ******************* төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай “Б.******************ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 67 дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл,
хариуцагчаас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2 хуудас хариу тайлбар, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Илтгэх хуудас, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хяналтын албаны байцаагч нарын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шаардлагын мөрөөр ********************нд ажиллан өртөөний дарга, орлогч дарга нарын ажлын гүйцэтгэл болон нормативыг шалгасан тухай илтгэх хуудас, “*******************” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байцаагчийн заалтын дэвтэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.****************** нь “*******************” ТӨХК-д холбогдуулан “*******************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3.Хариуцагч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******************* төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай “Б.******************ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 67 дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хариу тайлбар, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Илтгэх хуудас, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хяналтын албаны байцаагч нарын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шаардлагын мөрөөр ********************нд ажиллан өртөөний дарга, орлогч дарга нарын ажлын гүйцэтгэл болон нормативыг шалгасан тухай илтгэх хуудас, “*******************” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байцаагчийн заалтын дэвтэр зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.****************** нь “*******************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ******* дугаартай тушаалаар ********************ний даргаар ажиллуулахаар томилогдсон байна.
6.******************* Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг, 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, 80.1.4 дэх хэсэг, 83 дугаар зүйлийн 83.1 дахь хэсэг, “*******************” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.11 дэх заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.15 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.4, 10.7 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 6.1.7,6.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн Б.****************** нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд нарийн чанд мөрдлөг болгон ажиллах дүрэм журмыг зөрчсөн нь Хяналтын албаны байцаагч нарын шалгалтаар батлагдсан тул ********************ний дарга Б.******************ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгожээ. /хх-ийн 3/
7.Нэхэмжлэгч нь Б.******************тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.
8.Б.******************тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ удирдлагаас өгсөн үүрэг даалгавар ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд нарын чанд мөрдлөг болгон ажиллах дүрэм журмыг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзжээ.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.
10.Хариуцагч нь Б.****************** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарласан.
11.Нэхэмжлэгч Б.****************** нь Амралт, баяр ёслолын өдөр, шөнийн цагаар ажилтнууд технологийг хэрхэн мөрдөж байгаад “гэнэтийн эргүүл” хяналт шалгалт хийх нормативыг 2024 оны 1, 2, 3, 11, 12 дугаар саруудад болон 2025 оны 02 дугаар сард хийгээгүй, “Хатуу тооцоот багаж хэрэгслийг ашиглах болон хүлээлцэх журам”-ын хэрэгжилт, хөдлөх бүрэлдэхүүний бэхэлгээг шалгах ба үзлэг тооллого хийх нормативыг 2024 онд хийж хэрэгжүүлээгүй, бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний үед ажилтнууд дүрэм, журмыг хэрхэн мөрдөж байгааг хяналтын компьютер, дүрс ажиглагчийн камер, албан ярилцлага баримтжуулан бичих төхөөрөмжийг бичлэгийг шалгах /ДХА, ИТА, ЗДД/ нартай хамтран хяналт шалгалтын тэмдэглэл хийх нормативыг 2024 оны 1, 2, 3, 4, 7, 8, 9, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй бөгөөд бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй, галт тэрэг солилцох үеийн технологийн хэрэгжилтэд хяналт тавих нормативыг 2024 оны 1, 2, 3, 5, 6, 7, 8, 10, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй, өртөө, зөрлөгүүдийн сарын ажлын тайланг сонсож дүн шинжилгээ хийх нормативыг 2024 онд хийгээгүй, нормативын биелэлт хангалтгүй, өртөө, зөрлөгүүдийн нормативын гүйцэтгэлийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх нормативыг 2024 онд хийгээгүй, нормативын биелэлт хангалтгүй, хөдөлгөөний зурмаг, техникийн бүх бичиг баримт, бланк, маягтуудын хөтлөлт, хадгалалт, программ хангамжийг шалгах нормативыг 2024 оны 1, 2, 3, 5, 6, 11, 12 саруудад хийж хэрэгжүүлээгүй бөгөөд бусад саруудад өртөөний орлогч даргатай хамт хийсэн нормативын биелэлт хангалтгүй, өртөө зөрлөгүүд дээрх хориг хашааны бүрэн бүтэн байдал, зам парк, салбар зам, төмөр замын гарам, гарцад “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн хэрэгжилтийг шалгах нормативыг 2024 оны 1, 2 улиралд хийж хэрэгжүүлээгүй, техникийн сургалтыг биечлэн зохион байгуулах, /гарын авлага, конспект, презентаци/ бэлтгэн сургалтад ашиглах нормативыг 2024 онд сургалт зохион байгуулаагүй нормативын биелэлт хангалтгүй зөрчлүүд тус тус илэрсэн журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч тайлбарласан, нэхэмжлэгч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж тайлбарласан, тухайн үйл баримт болсон гэдэг нь тогтоогдоогүй, Б.****************** нь ********************ний даргаар ажиллаж байхдаа гаргасан зөрчил эсэх нь ойлгомжгүй, ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна.
12.Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч Б.******************ын гаргасан гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч “*******************” ТӨХК-ийн ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Б.******************ыг ажлаас нь буруу халсан гэж шүүх дүгнэн “*******************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.******************ыг “*******************” ТӨХК-ийн ********************ний даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Б.******************ын 2025 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 17.030.454 төгрөгийг 3 сард тооцоод /17.030.054 төгрөг : 3 сар/ дундаж цалин 5.676.818 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 5.676.818 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /5.676.818 төгрөг : 21.5хоног/ 264.038 төгрөг болж байна.
Иймд 2025 оны 03 дугаар сарын 11-ээс 2025 оны 11 дүгээр сарын 17-ыг хүртэлх хугацааны цалин 45.150.498 төгрөгийг хариуцагч “*******************” ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.******************т олгож шийдвэрлэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******************” ТӨХК улсын тэмдэгтийн хураамжид 383.702 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан “*******************” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.******************ыг “*******************” ТӨХК-ийн ********************ний даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 45.150.498 /дөчин таван сая нэг зуун тавин мянга дөрвөн зуун ерэн найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.******************т олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.******************ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч “*******************” ТӨХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч “*******************” ТӨХК-иас 383.702 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН