2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/10003

 

 

 

 

 

 

 

 

 

  2025         11          17                                            191/ШШ2025/10003 

 

 

                              ************** УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ****************************тоотод оршин суух, ************** дугаар регистртэй, ************** овогт **************ийн **************ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************************ давхарт байрлах, ************** дугаар регистртэй, “************** **************” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.**************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.**************,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.**************,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.**************,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.************** нь хариуцагч “************** **************” ХХК-д холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б.************** нь “************** **************” ХХК-д 2009 оноос эхлэн мэргэжилтнээр ажиллаж ирсэн бөгөөд ПР агентлагийн албаны захирлын албан тушаал хүртэл дэвшин ажиллаж байсан. 2024 оны 10 дугаар сард компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж ПР агентлагийн албаны захирлын албан тушаалыг цомхотгосон учир 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаагүй “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж тус компанийн маркетингийн хэлтсийн менежерээр ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, ажилдаа хичээл зүтгэл гарган ажиллаж байсан. Гэтэл “************** **************” ХХК-ийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай тушаалаар миний бие Б.**************ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал дээрх тушаалын үндэслэх хэсэгт дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Гэвч бодит байдал дээр “маркетингийн хэлтсийн менежер” гэх ажлын байр огт хасагдаагүй бөгөөд одоо өөр хүн ажиллаж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэжээ. Өөрөөр хэлбэл “маркетингийн хэлтсийн менежер" гэх ажлын байр хэвээр хадгалагдаж байх тул миний биеийг ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан нь үндэслэлгүй юм. “************** **************” ХХК нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч эвлэрээгүй болно. Иймд “************** **************” ХХК-ийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“************** **************” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 57 орон тоо бүхий ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нийт 46 орон тоо бүхий ажилтантай байхаар орон тоо цөөрүүлж, тодорхой хэмжээний ажлын байрыг хассан. Тодруулбал нэхэмжлэгч нь манай компанийн “Маркетингийн хэлтэс”-т менежер албан тушаалд ажиллаж байсан. Компанийн шинэ бүтэц, орон тоогоор “Маркетингийн хэлтэс” нь “Маркетингийн хэсэг” болж “Маркетинг, борлуулалтын хэлтэс”-ийн дор нэг жижиг хэсэг нь болон өөрчлөгдсөн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Маркетингийн хэлтэс” нь 9 орон тоотой байсан бол “Борлуулалт, маркетингийн хэлтэс”-ийн нэг хэсэг болгосноор “Маркетингийн хэсэг” нь 6 орон тоотой болж цөөрсөн болно. Өөрөөр хэлбэл Б.**************ийн ажиллаж байсан “Маркетингийн хэлтэс”-ийн менежер гэх албан тушаал байхгүй болсон. Манай компанийн хувьд шинэ бүтэц, орон тоонд хамаарах ажлын байранд компанийн ажиллаж байгаа ажилтнуудаа нээлттэй өрсөлдөх зарчмаар үргэлжлүүлэн ажиллуулах, ажлын байрны өрсөлдөөнд илүү үнэлэгдсэн ажилтныг шинэ бүтэц, орон тооны ажлын байранд томилохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Б.************** нь “Маркетинг борлуулалтын хэлтэс”-ийн менежерийн ажлын байр, “Бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтэс”-ийн менежерийн ажлын байр, “Бизнес үйл ажиллагааны алба”-ны захирлын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тухайн 3 ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Гэвч зөвхөн “Бизнес үйл ажиллагааны алба”-ны захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож, хамт өрсөлдсөн ажилтнаас бага үнэлэгдсэн. Харин “Маркетинг борлуулалтын хэлтэс”-ийн менежерийн ажлын байр, “Бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтэс”-ийн менежерийн ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоогүй юм. Нэгэнт Б.**************ийн ажиллаж байсан “Маркетингийн хэлтэс”-ийн менежер албан тушаал бүтэц, орон тоогоор байхгүй болсон тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр гардуулан өгсөн. Тэрээр орон тоо цөөрүүлсэн ажлын байрны дотоод сонгон шалгаруулалтад оролцоогүй, оролцсон ажлын байрны сонгон шалгаруулалтдаа бусдаас илүү үнэлэгдэж чадаагүй тул гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** тоот тушаалаар түүнийг 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. “Маркетингийн хэлтэс”-ийн менежер албан тушаал бүтэц, орон тоогоор байхгүй болсон үндэслэлээр Б.**************ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу түүний компанид ажилласан хугацааг харгалзан гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар тушаалаар түүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж болгон 45.000.000 төгрөгийг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс ****** дугаартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах нэмэлт гэрээ, “************** **************” ХХК гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ****** дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Б.**************ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, “************** **************” ХХК-ийн дүрэм, ****** дугаартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах нэмэлт гэрээ, “************** **************” ХХК гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ****** дугаартай “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаал, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаал, “************** **************” ХХК гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн ****** дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, “************** **************” ХХК гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн ****** дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох  тухай” тушаал, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдэл, Худалдаа хөгжлийн банкаар олгох цалингийн жагсаалт, “************** **************” ХХК гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ****** дугаартай “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаал, уулзалтын тэмдэглэл, “************** **************” ХХК бизнес үйл ажиллагааны төвлөрсөн хэсгийн худалдаа, маркетингийн албаны менежерийн нээлттэй ажлын байр, Б.**************тэй харилцсан харилцаа, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Б.************** нь “************** **************” ХХК-д холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.Хариуцагч нь ************** **************” ХХК нь 57 орон тоо бүхий ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нийт 46 орон тоо бүхий ажилтантай байхаар орон тоо цөөрүүлж, тодорхой хэмжээний ажлын байрыг хассан. Компанийн шинэ бүтэц, орон тоогоор “Маркетингийн хэлтэс” нь “Маркетингийн хэсэг” болж “Маркетинг, борлуулалтын хэлтэс”-ийн дор нэг жижиг хэсэг нь болон өөрчлөгдсөн. Б.**************ийн ажиллаж байсан “Маркетингийн хэлтэс” нь 9 орон тоотой байсан бол “Борлуулалт, маркетингийн хэлтэс”-ийн нэг хэсэг болгосноор “Маркетингийн хэсэг” нь 6 орон тоотой болж цөөрсөн. Өөрөөр хэлбэл Б.**************ийн ажиллаж байсан “Маркетингийн хэлтэс”-ийн менежер гэх албан тушаал байхгүй болсон. Сонгон шалгаруулалт зарласан боловч Б.************** нь ирж оролцоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ****** дугаартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах нэмэлт гэрээ, “************** **************” ХХК гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ****** дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Б.**************ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, “************** **************” ХХК гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ****** дугаартай “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаал, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаал, “************** **************” ХХК гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, “************** **************” ХХК гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох тухай” тушаал, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдэл, Худалдаа хөгжлийн банкаар олгох цалингийн жагсаалт, “************** **************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ****** дугаартай “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаал, уулзалтын тэмдэглэл, “************** **************” ХХК-ийн бизнес үйл ажиллагааны төвлөрсөн хэсгийн худалдаа, маркетингийн албаны менежерийн нээлттэй ажлын байр, Б.**************тэй харилцсан харилцаа, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.“************** **************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Б.**************ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн тус компанийн маркетингийн хэлтсийн менежерийн ажил албан тушаалаас нь чөлөөлжээ.

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

7.“************** **************” ХХК нь Б.**************тэй 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаартай хөдөлмөрийн гэрээгээр тус байгууллагын хэлтсийн менежерээр хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулжээ. /хх-ийн 5-8/

 

8.2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ****** дугаартай “************** **************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаалаар нийт ажилтны тоо 57, маркетингийн хэлтэс 9, ************** бизнесийн хэлтэс 9, энтертайнмент бизнес хэлтэс 9, нийт дээрх 3 хэлтэст 27 хүнтэй байхаар батлагдсан байна.

 

9.2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “************** **************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаалаар нийт ажилтны тоо 46, маркетинг борлуулалтын хэлтэс 18, маркетингийн хэсэг 6, борлуулалтын хэсэг 6, бизнес дэмжлэгийн хэсэг 5 байхаар батлагджээ.

 

10.Ажил олгогч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд “************** **************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаалаар маркетингийн хэлтсийн 9 орон тоотой байсныг Маркетингийн хэлтэс 6 орон тоотой болж цөөрүүлсэн болох нь тогтоогдсон.

 

11.Орон тоо цөөрүүлэх гэдгийг ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгодог ба орон тоо цөөрүүлсэн хэрэгцээ шаардлага, бодит үндэслэл байсан талаар буюу ****** дугаар тушаалын талаар зохигчид маргаагүй, харин нэхэмжлэгч нь ажлын байр огт хасагдаагүй гэж маргажээ.

 

12.Хариуцагч “************** **************” ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр “...************** ************** ХХК-д үүсээд байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах, бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн чиглэлүүдэд төвлөрөх, хэлтэс нэгжийн чиг үүргийг илүү оновчилж нэгдсэн зохион байгуулалттай болгох зорилгоор таны ажиллаж буй Маркетингийн хэлтсийг 2025 оны 05 дугаар сарын 11-ний эхлэн өдрөөс татан буулгаж, таны ажлын байрыг хасахаар шийдвэрлэсэн бөгөөд тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болж байгааг үүгээр мэдэгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох болно...” гэж орон тоо хасагдсан талаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

“************** **************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох тухай” тушаалаар 45.000.000 төгрөгийг Б.**************т олгожээ. /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

 

Иймд ажил олгогч “************** **************” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Б.**************тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай “************** **************” ХХК-ийн “Бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралт, “************** **************” ХХК-ийн Бизнес үйл ажиллагааны төвлөрсөн хэсгийн худалдаа, маркетингийн албаны менежерийн нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтын мэдээлэл, зохигч талуудын тайлбар зэрэг баримтуудаар Маркетингийн хэлтэс нь Борлуулалт, маркетингийн хэлтсийн нэг хэсэг болгосноор Маркетингийн хэсэг нь 6 орон тоотой болж цөөрсөн болох нь тогтоогдож байх тул 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай Б.**************тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тушаал хуульд заасан журмын дагуу гарсан хуулийн үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгч Б.**************ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Б.**************ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН