| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2436004350329 |
| Дугаар | 65 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 65
2025 12 16 2025/ДШМ/65
*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, цагаатгагдсан *******, түүний өмгөөлөгч О.Мөнхболд/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавхлантөгс нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/248 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******ад холбогдох эрүүгийн 2436004350329 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр******* ******* ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, “Буянт Алтай нутаг" ******* ******* *******,*******, ******* ******* багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн Галмандах.
2. Шүүгдэгч ******* нь******* ******* Дуут Шивэр багийн гэх газраас ховор амьтан болох 1 тооны янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3.******* ******* прокурорын газраас дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4.******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2436004350329 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ургийн овогт ийн Галмандахыг цагаатгаж,
4.2 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
4.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүйг дурдаж,
4.4 Шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,
4.5 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж,******* ******* Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,
4.6 Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч *******ын хувьд эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвшөөрөгдсөн тоо хэмжээнд агнуурын бүсэд " ", " ам" гэх газар хоёулаа зөвшөөрөгдсөн бүс ан агнасан нь дээрх хуулийн үндсэн шинжийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газарт эсхүл ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан... байхыг шаарддаг учир объектив талын шинж хангагдахгүй гэж үзнэ. Харин Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийн шинжтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мэдүүлэг (хх-ийн 19-21-р хуудас), гэрч Тгийн мэдүүлэг (хх-ийн 23, 28-р хуудас), гэрч гийн мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас), гэрч гийн мэдүүлэг, (хх-ийн 36-38-р хуудас) зэрэг нотлох баримтуудад үндэслэж хууль зүйн дүгнэлт хийхэд "Буянт алтай нутаг" ХХК-ны ******* ******* нь******* ******* Дуут Хөх бэлчир багийн гэх газраас агнах 0241293, 0241296 дугаартай, Хужирт гэх газраас 0241283, 0241284 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус авсан байна. Харин Балинт гэх газраас 1 тооны янгир ямаа ( )-г зөвшөөрлийн дагуу агнасан боловч гэх газраас 3 тооны янгир ямаа ( ) агнаж тусгай зөвшөөрөлд дурдсан 2 тооны ( ) агнах тооны хязгаарыг хэтрүүлж 1 тооны зөвшөөрөлгүй агнасан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Хууль бусаар ан агнах" гэмт хэрэг нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл байдаг. Хууль бусаар ан агнах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид хуваан ангилан үздэг.
Гэмт хэргийн объект нь мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад байгальд зэрлэгээр амьдардаг аливаа амьтныг хамгаалах, үржүүлэх, ашиглах болон олон улсын гэрээ, конвенцоор хамгаалсан хууль бусаар худалдаалахыг хориглосон харилцаа байдаг.
Энэ гэмт хэргийн объектын онцгой шинжид ховор, нэн ховор амьтдыг зохих зөвшөөрөлгүйгээр агнах, барихыг хориглодог. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалж, Амьтны тухай хуульд заасан мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтан, тэдгээрийн гаралтай эд эрхтэн, чихмэл болон амьтны амьдрах орчин нь халдлагын зүйл байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээнээс үл хамаарч хэлбэрийн шинжтэй үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг юм. Шүүгдэгч *******ын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны “Амьтан агнах тусгай зөвшөөрөл”-д дурдсан агнуурын бүсээс амьтан агнах зөвшөөрөл олгосон ийн тоог тусгай зөвшөөрөлд тусгасан хязгаараас илүү гаргаж агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан ...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан" гэх уг гэмт хэргийн объектив талын шинжийг агуулж байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийн дээрх үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэсэн зөрчилд хамаарах тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "... шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл" зэргийг тусгана гэж заасан. Гэтэл шүүх шүүгдэгч *******ыг цагаатгасан нотлох баримтын агуулгыг цагаатгах тогтоолд дурдаагүйгээс гадна яллах үндэслэл болж байсан нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэсэн, үгүйсгэсэн талаарх баримтууд нь хэрэгт авагдсан бичгийн ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар цагаатгах тогтоолд дурдаагүй байна. Иймд******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/248 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
6.Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч******* аймгаас зарласан ховор амьтан агнах тусгай зөвшөөрлийн хүрээнд 4 агнах тусгай зөвшөөрөл авч агнасан 4 ийг******* ******* Дуут ******* ******* Дуут Хөх бэлчир багийн Хужирт гэх газраас дугаартай тусгай зөвшөөрлүүдийг авсан. Илүү агнасан зүйл байхгүй нэг ангийн бүсээс 3 нөгөө газарт нэг агнасан үүнийг илүү агнасан гэх үндэслэл байхгүй байна.
Хужирт гэх ангийн бүс нь хэрвээ нэг ангийн бүс байсан бол миний үйлчлүүлэгч энэ гэмт хэрэгт холбогдохгүй тухайн газруудаас ан агнах бүрэн боломжтой. Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно” гэж заасан байдаг. Эрх зүйн зөрчил үүссэн тал дээр манай талаас маргахгүй байгаа эрх зүйн зөрчил ямар байдлаар үүссэн байна вэ гэвэл******* ******* Дуут иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас баталсан ангийн бүсээс нэг ангийн бүсээс илүү нэг ангийн бүсээс дутуу агнасан асуудал байна. Иймд миний үйлчлүүлэгч******* ******* Дуут иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаас баталсан хэм хэмжээний актыг зөрчсөн байна.
Монгол улсын Эрүүгийн хуульд тусгайлан зааснаар захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэгт тооцох объектив талын шинж байдаг.
Харин хуульд зааснаас бусад гэмт хэрэгт захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн холбогдоод буй гэмт хэргийн объектив шинжид захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэгт тооцно гэх агуулга байхгүй. Анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий гарсан тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.******* ******* Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр******* ******* Дуут Шивэр багийн нутаг дэвсгэр гэх нэртэй газраас тусгай зөвшөөрөлгүйгээр 1 тооны янгир ямаа агнаж амьтны аймагт 5,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2436004350329 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ургийн овогт ийн Галмандахыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
4. Прокурор эсэргүүцэлдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Хууль бусаар ан агнах" гэмт хэрэг нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл байдаг. Энэ гэмт хэргийн объектын онцгой шинжид ховор, нэн ховор амьтдыг зохих зөвшөөрөлгүйгээр агнах, барихыг хориглодог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээнээс үл хамаарч хэлбэрийн шинжтэй үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг юм. Шүүгдэгч ******* нь агнуурын бүсээс амьтан агнах зөвшөөрөл олгосон ийн тоог тусгай зөвшөөрөлд тусгасан хязгаараас илүү гаргаж агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан" гэх уг гэмт хэргийн объектив талын шинжийг агуулж байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийн дээрх үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч *******ыг цагаатгасан нотлох баримтын агуулгыг цагаатгах тогтоолд дурдаагүйгээс гадна яллах үндэслэл болсон нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаараа цагаатгах тогтоолд дурдаагүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай эсэргүүцэл бичжээ.
4.1 Хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн “...Ховд ******* Дуут суманд тус ******* Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/382 дугаартай захирамжийг баталгаажуулж дуудлага худалдаа зарлаж, Дуут Хөхбэлчир багийн Балинт ан агнуурын бүсэд 2 тооны янгир, Дуут Шивэр багийн нутаг дэвсгэр ан агнуурын бүсэд 2 тооны янгир агнах зөвшөөрөл олгогдсон бөгөөд уг зөвшөөрлийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ан агнуурын бүсээс 2 тооны янгирыг Буянт Алтай нутаг ХХК агнасан. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Балинт ан агнуурын бүсэд Буянт Алтай нутаг ******* анчин ирээд 1 тооны янгир агнаад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр агнуурын бүс нутгаас ямар нэгэн ан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар дахин 1 тооны янгир агнасан байна...” гэсэн,
Ховд ******* Дуут ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтанцэцэгийн “...Ховд ******* Дуут суманд тус ******* Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/382 дугаартай захирамжийг баталгаажуулж дуудлага худалдаа зарлаж, Дуут Хөхбэлчир багийн Балинт ан агнуурын бүсэд 2 тооны янгир, Дуут Шивэр багийн нутаг дэвсгэр ан агнуурын бүсэд 2 тооны янгир агнах зөвшөөрөл олгогдсон бөгөөд уг зөвшөөрлийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд 2 тооны янгирыг Буянт Алтай нутаг ХХК агнасан. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Балинт ан агнуурын бүсэд Буянт Алтай нутаг ******* анчин ирээд 1 тооны янгир агнаад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр агнуурын бүс нутгаас ямар нэгэн ан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 1 тооны янгир агнасан байна...” гэсэн,
гэрч Тгийн “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 88110620 гэсэн дугаараас орчуулагч П.Дамдинбазар над руу залгаад ...Балинт ан агнуурын бүсээс агнах ан амжилтгүй болсон, 1 өдрийн хугацаа үлдсэн, тиймээс танай ын ангийн бүсэд ан хиймээр байна... гэж хэлэхэд “ингэж болох юм уу” гэж асуухад, зөвшөөрлөө өгсөн тохиолдолд агнуурын бүсээс агнах эрхтэй, ан байгаа юу гэж асуусан...”, ... ын ан агнуурын бүсээс анх 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирэхдээ 2 янгирын зөвшөөрөл авсан гэж ирээд 2 тооны янгираа агнаад, агнуурын бүсээс 2 тооны янгир агнана гэж хэлээд явсан. Тэгтэл 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өглөө аас ирээд 1 тооны янгир агнаад явсан ...” гэсэн,
гэрч Б.Адарсүрэнгийн“...Балинт ан агнуурын бүсээс 2 тооны янгирын зөвшөөрөлтэй ирээд 1 тооны янгир агнаад, үлдсэн 1 тооны янгирыг ын ан агнуурын бүсээс агнана гээд явсан. Уг нь тогтоосон бүсээс агнахгүй бол зөвшөөрөлгүй агнасантай адилхан. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өглөө ан агнуурын бүсээс яваад ан агнуурын бүсэд очоод 1 тооны янгир унагаагаад явсан байсан...” гэсэн,
Ховд ******* Байгаль орчны газрын биологийн төрөл зүйл, амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн ******* гэрч А.Нансалмаагийн “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн өглөө над руу зөвшөөрлийн дагуу 2 ээ агнасан, үлдсэн 2 ийнхээ 1 тооны ийн гэрээ хиймээр байна гэхээр нь “би ээлжийн амралттай байгаа, хоёрдугаарт амралтын өдөр, мөн гэрээ хийгээгүй байхад хууль бус ан хийгээд байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэгүүд,
Ховд ******* Байгаль орчны газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн 277 дугаар “...2487 дугаартай гомдол мэдээлэлд өргөргийн 47.6173900, уртрагийн 912039550 радиус нь ын агнуурын бүс нутагт хамрагдаж байна...” гэх албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2802 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн амьтны мөч нь шинжилгээнд тэнцэж байна, амьтны урд мөч нь салаа туруутны баг-Artiodactyla, Тугалмайтныхан Bovidae овгийн Янгир ямаа-Capra sibirica (Pallas, 1776)-ны урд мөч байна. Шинжилгээнд ирүүлсэн Янгирын урд мөч нь шинэ байна. Шинжилгээнд ирүүлсэн янгирын урд мөч нь 7,5 x 5 см өргөн мөртэй байгаа нь эр хүйсийн 10-13 настай “Тэх” байх боломжтой. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтын Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний жагсаалтад нэг бодгаль Янгир ямаа-Capra sibirica (Pallas, 1776)-ны экологи-эдийн засгийн үнэлгээг 5,300,000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэх дүгнэлт,
Ховд ******* дуудлага худалдааны ялагч нар ан хийх сум, бүсээ сонгосон байдал, 2024 оны тусгай зориулалтаар агнах ангийн бүсийг тогтоосон талаарх хүснэгтүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны олгосон ан агнах тусгай зөвшөөрөл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь зохих байгууллагын шийдвэрээр Дуут Хөхбэлчир багийн Балинт ан агнуурын бүсэд 2 тооны янгир ямаа, Дуут Шивэр багийн нутаг дэвсгэр ан агнуурын бүсэд 2 тооны янгир ямаа агнах зөвшөөрөл авсан байх бөгөөд уг зөвшөөрлийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд ан агнуурын бүсээс 2 тооны янгир ямааг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Балинт ан агнуурын бүсэд 1 тооны янгир ямааг агнасан, түүнчлэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр агнуурын бүс нутгаас ямар нэгэн ан агнах зөвшөөрөлгүйгээр дахин 1 тооны янгир ямааг агнасан, улмаар зохих зөвшөөрөлгүйгээр агнасан янгир ямааны толгой, арьс зэргийг зорчиж явсан тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.
4.2 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ...ан амьтан ...хамаарна” гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамруулахаар тус тус хуульчилж, ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнахыг хориглож, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын Нэгийн 12-т Янгир ямаа (Capra sibirica)-ыг ховор амьтны жагсаалтад оруулжээ.
4.3 Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийн “тусгай зөвшөөрөлгүй” гэх шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангахгүй байна гэж хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4.5 Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнасан” гэх гэмт хэргийн шинжид ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр агнах үйлдлээс гадна тухайн ховор амьтныг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлд заагдсан агнуурын бүс нутгаас өөр бус нутагт агнасан, зөвшөөрөгдсөн тоо хэмжээнээс хэтрүүлэн агнасан, мөн зөвшөөрөлд заагдсан агнуурын бүс нутгаас зөвшөөрөгдсөн тоо хэмжээнээс хэтрүүлэн агнасан үйлдлүүдийг хамааруулан үзэх нь эрүүгийн эрх зүйн тулгуур зарчмуудад нийцнэ.
Өөрөөр хэлбэл “Буянт Алтай нутаг” ХХК-нд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ан агнуурын бүсээс 2 янгир ямаа, хавцлын ан агнуурын бүсээс 2 янгир ямаа тус тус агнах зөвшөөрөл олгогдсон байхад бүсээ сольж ын ангийн бүсээс тусгай зөвшөөрлийн тооноос хэтрүүлэн 1 тооны янгир ямаа агнасан үйлдлийг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэж үзнэ.
Хэдийгээр “Буянт Алтай нутаг” ХХК-нд ховор амьтан буюу Янгир ямаа (Capra sibirica)-ыг агнах тусгай зөвшөөрөлтэй боловч зөвшөөрөл бүхий бүсээс амьтны тоо хэмжээг хэтрүүлэн агнасан байхад анхан шатны шүүх үүнийг тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болгосон нь үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд учруулж болох аюулын хэр хэмжээг зөв шалгуураар тооцон үзээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.6 Түүнчлэн анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газарт эсхүл ховор, нэн ховор амьтанг тусгай зөвшөөрөлгүй агнасан... байхыг шаарддаг учир *******ын үйлдэл нь тухайн гэмт хэргийн обьектив талын шинжийг хангахгүй, харин Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан “Амьтны тухай хууль зөрчих” зөрчлөөс ялгагдах шинж нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, түүнчлэн ховор болон нэн ховор амьтныг агнах, барих, тэжээх, гаршуулах, үржүүлэх, түүхий эдийн зүйлийг хадгалах, худалдах, тээвэрлэх, чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийхтэй холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хуульчилсан байна.
Иймд "шүүгдэгч *******ын үйлдэл нь тухайн гэмт хэргийн обьектив талын шинжийг хангахгүй, харин Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн цагаатгах тогтоолд заасан дээрх үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ...” гэж заажээ.
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай магадлалаар “... Шүүгдэгч нь ын ан агнуурын бүсрүү зорчин явсан үеэс эхлэн ашигласан гэх тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэх үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан байж болзошгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар заавал шалгаж тогтоох шаардлагатай, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг шүүх хэрэглэхэд шаардлагатай нотлох баримт болох гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь ямар тээврийн хэрэгсэл болох, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь хэн болох, мөн тээврийн хэрэгслийн үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байх бөгөөд дээрх ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй бүрэн гүйцэт тогтоох шаардлагатай, уг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.” гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь "******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт хийгдвэл зохих зарим ажиллагаанууд хийгдээгүй, шүүгдэгчийн агнуурын бүсэд ашигласан тээврийн хэрэгсэл, мөн агнуурын бүс сольж агнуур хийсэн тухайн амьтны түүхий эд эрхтэнг тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгчийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан ажиллагааг хийх шаардлагатай байх тул хэргийг нэг удаа 60 хоногоор завсарлуулах саналтай байна" гэх хүсэлт гаргасан байна.
Гэтэл анхан шатны шүүх прокурорын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 248 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА