Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 303/ШШ2026/00021

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Гурванбулаг сум, 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь *******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би овогтой тэй 2000 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин ийн *******. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин ийн ******* нарыг тус төрүүлсэн. Миний хамтран амьдарч байгаа овогтой нь урьд нь гэр бүлтэй байсан ба гэр бүлийн баталгаагаа салгаагүй учраас бид 2 гэр бүлээ батлуулаагүй байгаа юм. бид хоёр одоо Бууцагаан суманд мал маллаж амьдарч байгаа юм. Ийм учраас бид хоёрыг хамтран амьдарч байгааг тогтоож өгнө үү гэжээ.

1.2. Хүсэлт гаргагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2012 онд танилцаад, нэг гэрт орж амьдарсан. Тухайн үед Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мал малладаг байсан. 2013 онд охин Э.******* төрсөн. 2015 онд охин Э.******* төрсөн. Бид хоёр тусдаа гэр бүлтэй байсан. Би урьд нь гэр бүлээ батлуулаагүй байсан. Манай нөхөр өмнөх эхнэртэйгээ гэрлэлтээ бүртгүүлсэн байсан. Сумынхаа иргэний бүртгэл дээр очиж асуухад манай нөхрийг гэрлэлтээ цуцлуулаагүй байна гэж гарч ирдэг байсан. Тэгээд сая шүүхэд нэхэмжлэл өгөхөд гэрлэлтийн лавлагаа авчирч ир гэсэн. Тэгээд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр очсон чинь манай нөхрийг 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхрийн гэрлэлт цуцлагдсаныг мэдсэн. Сумын төв дээр иргэний бүртгэлийн ажилтан дээр очоод шүүлгэхээр гэрлэлт цуцлалт нь ороогүй, харагдахгүй байсан байна лээ. Тэгээд би шүүхэд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох гээд нэхэмжлэлээ гаргасан. Бид хоёр 13 жил хамт амьдарч байна. Одоо Бууцагаан сумын 1 дүгээр багт мал маллаж байгаа гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхүүдийн хуулбарууд, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 927, 928 дугаартай архивын лавлагаанууд, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1067 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1115 дугаартай архивын лавлагаа, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газраас малчин даатгуулагчид олгох 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024  онуудын тооллогын баримтууд, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч , нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч ******* нь *******тэй 1978 хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4.Хүсэлт гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь *******тэй 2012 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Э.*******, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин Э.******* нар тус тус төрж аав *******өөр овоглосон, 2013-2025 оны хооронд өрхийн тэргүүн *******ийн нэр дээр малаа тоолуулж байсан, тус баримтын малчдын мэдээлэл хэсэгт *******, ******* нараар бүртгүүлж байсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 927, 928 дугаартай архивын лавлагаанууд, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1067 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1115 дугаартай архивын лавлагаа, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газраас малчин даатгуулагчид олгох 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024  онуудын тооллогын баримтууд зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7.Хүсэлт гаргагч *******, ******* нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж, мал маллан хамтран амьдарч байсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, тэдгээрийг олон жилийн хугацаанд хамтын амьдралтай байсан талаар гэрч , нар мэдүүлсэн байх тул хүсэлт гаргагч *******, ******* нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

8.Иймд хүсэлт гаргагч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******тэй 2012 оноос 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9.Хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Майдар овогт ийн , овогт Ядамын Дэлгэрцэцэг нарыг 2012 оноос 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА