2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/09279

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 30 191/ШШ2025/09279

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, "М банк" ХК-ийн /РД: 6207618/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Ү-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 22,621,508.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "М банк" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.07.26-нд тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 27,260,000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний үүргийг 152 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027.01.25-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрхи цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 20,992,603 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,570,563.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 41,341.82 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 22,621,508.40 төгрөгийг зээлдэгч аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ханбүргэд, хариуцагч нарын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

М банк ХК-ийн нэхэмжлэлтэй ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 22,621,508.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүхэлд хүлээн зөвшөөрч, уг 22,621,508.40 төгрөгийг 2025.11.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025.12.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.01.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.03.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.04.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.05.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.06.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.07.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.08.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.09.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.10.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.11.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.12.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2027.01.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2027.02.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2027.03.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2027.04.28-ны өдөр 1,371,508.40 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "М банк" ХК нь хариуцагч ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,621,508.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргасан байна.

 

М банк ХК-ийн нэхэмжлэлтэй ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 22,621,508.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүхэлд хүлээн зөвшөөрч, уг 22,621,508.40 төгрөгийг 2025.11.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025.12.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.01.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.03.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.04.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.05.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.06.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.07.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.08.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.09.28-ны өдөр 1,250,000 төгрөг,2026.10.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.11.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2026.12.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2027.01.28-ны өдөр 1,250,000 төгрөг,2027.02.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2027.03.28-ны өдөр 1,250,000 төгрөг, 2027.04.28-ны өдөр 1,371,508.40 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

М банк ХК-ийн нэхэмжлэлтэй ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 22,621,508.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүхэлд хүлээн зөвшөөрч, уг 22,621,508.40 төгрөгийг

2025.11.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2025.12.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.01.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.02.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.03.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.04.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.05.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.06.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.07.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.08.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.09.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.10.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.11.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2026.12.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2027.01.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2027.02.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2027.03.28-ны өдөр 1,250,000 төгрөг,

2027.04.28-ны өдөр 1,371,508.40 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрсэн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,058 төгрөгийн тал хувь буюу 135,529 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч аас 135,529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "М банк" ХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,058 төгрөгийн үлдэх хэсэг буюу 135,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.САРАНГҮН