Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 153

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх

Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овгийн Дын Д.Ц д холбогдох 1828000000120 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

-Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, 

-Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч  Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 18-ны үдээс хойш Өмнөговь аймгийн ******* сум 1-р баг *******ы 24-09 тоотод иргэн Д.Б гийн нүүрэн тус газарт нь шилэн аягаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгнө. Сар өдрийг нь санахгүй байна. Тухайн үед өглөө эрт Б гийн найзынд 075 граммын архи, 1 том пиво хувааж усан.  Тэгээд тэр айлаасаа гарч яваад Н  гэдэг айлд очоод 0,75 граммын архи хувааж уусан. Тэгээд Баруун ............. тоот Г ынд ирээд уусан. Яг юу болсныг санахгүй байна. Б гийн нүүрнээс цус гарсан. Тэгээд сандраад эмнэлэг явсан. Би Б г цохисон нь үнэн. Юунаас болж цохьсон гэдгээ санахгүй байна. Эмнэлэг дээр байхад цагдаа нар ирээд намайг авч явсан” гэв.

                       Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Д.Д.Ц тай 2018 оны Өвөл *******д явж байгаад таарч байсан. Би Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан. Өмнө нь ганц хоёр удаа эрүүлжүүлэхэд хийж байсан.Найз нөхөд бол биш танил хүн байгаа юм. 2018 оны 08 сарын 18-ны өглөө найзындаа байж байсан. Зүүн сайханд хоносон байсан, тэндээ 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд Б  гэж найз маань ирэхдээ Д.Ц ыг дагуулаад ирсэн. Тэгээд *******д Б  би хоёр очсон чинь араас Д.Ц ирсэн. Тэгээд Нисэхэд очоод байж байсан чинь Д.Ц шүүхийн шийдвэр дээр таних хүн байна уу? гээд асууж байсан. Тэгээд би асууж өгье гэж байсан. Тэгээд хэдэн хүн рүү залгахад холбогдохгүй байсан. Тэгээд Г ын ирээд архи уугаад сууж байсан чинь гэнэт шилэн шинжтэй аягаар цохисон. Тэгээд нэг мэдсэн эмнэлэг дээр очсон байсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байгаа. Би хойшоо хот руу явж үзүүлэх гэхээр мөнгө төгрөгний асуудалтай байна. Тэгээд Д.Ц шүүх хурлаас өмнө 5,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн. Одоо надад эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Нүүрэндээ сорвитой болсон. Тэгээд энэ цохиулсан хэсэг нь мэдээгүй байгаа” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 08 сарын 18-ны өдөр Б , Д.Ц , Г а нарын хамт өглөө уулзсан тэгээд гадуур архи ууж явж байгаад үдээс хойш Г ын хашаанд очоод дахиад архи уусан тэгэхдээ бид дөрөв 3-аас 4-н шил 0,75 литрийн архи уусан. Г ын гэрт очоод Эдэн нэртэй байхаа нэрийг нь сайн санахгүй байна 0,75 литрийн архи уусан тэгээд сууж байхад Д.Ц гэх хүн Шүүхийн шийдвэр дээр ажилтай байгаа таньдаг хүн байвал яриад өгөөч гэж гуйгаад байсан тэгэхээр нь би хэдэн хүн рүү залгаж үзэхэд болохгүй байсан тэгсэн Д.Ц нь уурлаад бид хоёр маргалдсан тэгсэн чинь архи ууж байсан аягаараа миний нүүр хэсэг рүү цохисон нэг удаа цохисон байхаа хэдэн удаа цохисон талаар нь мэдэхгүй байна тэгээд тэндээсээ шууд эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Намайг эмнэлэг рүү Д.Ц хүргэж өгсөн гэж байсан” гэжээ. /хх-12-13/,

Гэрч Н.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 08 сарын 18-ны өдөр Д.Ц , Б , Б  бид дөрөв уулзаж архи уусан тэгж байгаад Нисэхэд айлд очоод тэндээ нэг шил Эдэн нэртэй 0,7 литрийн архи уучихаад тэндээсээ манай гэр болох ******* 24-09 тоотод ирээд Эдэн 0,7 литрийн архи хувааж уугаад сууж байхад Д.Ц Б  хоёр маргалдаад байсан Д.Ц ы эхнэрийнх нь шүүх хуралтай холбоотой юм болов уу гэж бодсон тэгээд Б  Д.Ц д хундагатай архи хийгээд өгөхөд шууд архитай хундгаараа Б гийн нүүр хэсэгт нь 1-л удаа цохисон тэгэхэд Б гийн нүүрнээс их хэмжээний цус гарсан тэгээд Д.Ц Б г аваад эмнэлэг явсан” гэжээ. /хх-14/,

Гэрч Ц.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 08 сарын 18-ны өдөр Д.Ц , Г а, Б  бид дөрөв уулзаж архи уусан тэгж байгаад Нисэхэд айлд очоод тэндээ нэг шил Эдэн нэртэй 0,7 литрийн архи уучихаад тэндээсээ Г а гэх найзынхаа ******* 24-09 тоот гэрт очсон тэнд очоод Эдэн нэртэй архи 0,7 литрийн архи хувааж уугаад сууж байхад Д.Ц Б  хоёр маргалдаад байсан юунаас болсон талаар нь мэдэхгүй байна. Тэр хоёр маргалдаж байсан чинь Д.Ц ууж байсан архины хундгаараа цохисон нэг л цохих шиг болсон тэгэхэд Б гийн нүүрнээс цус гараад эхэлсэн тэгэхэд Д.Ц Б г аваад эмнэлэг дээр хүргэж өгсөн” гэжээ. /хх-18/,

Шүүгдэгч Д.Д.Ц ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 08 сарын 18-ны үдээс хойш Б , Б , Г а бид дөрөв *******гийн гэр болох ******* 24-09 тоотод хамт ирээд архи уусан тэгээд Б той маргалдсан юунаас болсон талаараа мэдэхгүй байна ямар ч байсан барьж байсан архитай хундгаараа Б гийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон тэгэхэд Б гийн нүүрнээс нь их цус гарсан тэгэхээр нь сандраад Б г дагуулаад эмнэлэг дээр авч ирсэн тэгээд байж байтал цагдаа ирсэн” гэжээ. /хх-28/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, тогтоол /хх-4-6/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-7/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-8/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-09/

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-11/,

Гэрч Д.Б гийн мэдүүлэг /хх-15-16/

Гэрч Д.Д.Ц ы мэдүүлэг /хх-17/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-19-20/

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 403 дугаар шинжээч эмчийн дүгнэлт /хх-20/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-21-22/

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-25-26/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-29/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/,

Өмнөговь аймгийн ******* сумын *******ы 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-31/,

Шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээ /хх-31/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-32/,

Сертификатын хуулбар /хх-33/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-34/

Банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-36-44/,

Шийтгэх тогтоолыны хуулбар /хх-45-46, 51-53/

Говь хармагтай ХХК-ны тодорхойлолт /хх-55/

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 18-ны үдээс хойш Өмнөговь аймгийн ******* сум 1-р баг Барууны сайханы 24-09 тоотод иргэн Д.Б гийн нүүрэн тус газарт нь аягаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.Д.Ц д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 18-ны үдээс хойш хохирогч Д.Б гоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилтай байгаа таньдаг хүн байна уу гэж асуусны улмаас хохирогчтой  хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогч Д.Б  руу уурлаж архи ууж байсан шилэн аягаараа нүүрэн тус газар нь цохисон болох нь хохирогч Д.Б гийн: “...Д.Ц нь уурлаад бид хоёр маргалдсан тэгсэн чинь архи ууж байсан аягаараа миний нүүр хэсэг рүү цохисон, хэдэн удаа цохисон талаар нь мэдэхгүй байна тэгээд тэндээсээ шууд эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Намайг эмнэлэг рүү Д.Ц хүргэж өгсөн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-12-13/, гэрч Н.Г ын “...тэгээд Б  нь Д.Ц д хундагатай архи хийгээд өгөхөд шууд архитай хундгаараа Б гийн нүүр хэсэгт нь нэг удаа цохисон тэгэхэд Б гийн нүүрнээс их хэмжээний цус гарсан тэгээд Д.Ц Б г аваад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-14/, гэрч Ц.Б ийн “...Тэр хоёр маргалдаж байсан чинь Д.Ц ууж байсан архины хундгаараа цохисон нэг л цохих шиг болсон тэгэхэд Б гийн нүүрнээс цус гараад эхэлсэн тэгэхэд Д.Ц Б г аваад эмнэлэг дээр хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-18/, Шүүгдэгч Д.Д.Ц ы “...2018 оны 08 сарын 18-ны үдээс хойш Б , Б , Г а бид дөрөв *******гийн гэр болох ******* 24-09 тоотод хамт ирээд архи уусан тэгээд Б той маргалдсан юунаас болсон талаараа мэдэхгүй байна ямар ч байсан барьж байсан архитай хундгаараа Б гийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон тэгэхэд Б гийн нүүрнээс нь их цус гарсан тэгэхээр нь сандраад Б г дагуулаад эмнэлэг дээр авч ирсэн тэгээд байж байтал цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-28/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хохирогч Д.Б гийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 403 дугаар шинжээч эмчийн: “...Д.Б гийн биед зүүн нүдний алимны цус харвалт, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гадна дотор булан, хамрын угалз, шанаа, эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-20/, яаралтай тусламжийн хуудас /хх-21-22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Ц нь хохирогч Д.Б гийн биед гэмтэл учруулахдаа шил мэт зүйлээр хийсэн аягыг хэрэглэсэн болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аяганы хагархай,  эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүх шүүгдэгч Д.Д.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ц нь өмнө нь Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ болон шийтгэх тогтоолын хуулбаруудаар /хх-45-46, 51-53/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан дээрх зүйл хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б  нь хохирол төлбөрт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн ба  хохирол төлбөр төлөгдөөгүй, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шил мэт аяганы хагархай нь цаашид ашиглаж болохгүй эд зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овгийн Дын Д.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Ц д 300 /гурван зуун / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б гийн 5.000.000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б  нь  иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шил мэт аяганы хагархайг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ