Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 01

 

 

       2026     01        06                                               2026/ДШМ/01

 

*******, *******, ******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Т.Баярдалай /цахимаар/, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.******* /цахимаар/, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Ганболд, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 02ы өдрийн 2025/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч ******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 24360034400251 хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* , ******* *******ийн Отгонжаргал

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Алтайн зам" жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* тоотод оршин суух, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. , Боржигон .

3. Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын оршин суух хаягтай, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны  өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 11 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн. , Зуутраг .

4. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө урьдын харилцааны явцад үүссэн таарамжгүй харилцааны улмаас Р.Доржпаламын гэр дотор амь хохирогч ын толгойн тус газар хар өнгийн улавч, хар өнгийн гутлаар 3-4 удаа цохиж, хөлөөрөө өшиглөж алсан.

 Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө амь хохирогч ын цээжин хэсэгт удаа дараа өвдөглөж, эрүү мэндэд нь зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, баруун талын 4 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн "энэ муу новшийг өмөөрөөд байхдаа яадаг юм, шатаасан ч яадаг юм гэж хэлэн бэлэг эрхтэн бусад газарт асаагуураар түлэх" үйлдэл хийх, *******ын үйлдлийг таслан зогсоох гэсэн г хорьж, энэ мууг өмөөрөх шаардлага байхгүй гэж загнах зэргээр шүүгдэгч *******ыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө амь хохирогч ын амь насыг санаатай хохироосон үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон.

 шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Буянт голын хөвөөнд амь хохирогч ыг өөрийн найз эмэгтэй тэй хардаж, улмаар модоор хөл болон бугалга хэсэгт нь тус бүр нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд нь "баруун мөрний урд хэсгийн цус хуралт баруун гарын бугалгын гадна хэсгийн цус хуралт, баруун гарын бугалгын гадна доод хэсгийн зулгаралт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсгийн цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсгийн цус хуралт, зүүн хөлийн шилбэний дотор доод хэсгийн зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч ******* *******ийн Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Зуутраг ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүн алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг 9/ес/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг 8/найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000/нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8/найм/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/214 дүгээр шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1/нэг/ жил 6/зургаа/ сар 4/дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 10/арав/ жил 4/дөрөв/ хоногоор тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 9/ес/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан 10/арав/ жил 4/дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.5  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын баривчлагдсан, цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 237/хоёр зуун гучин долоо/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 34/гучин дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 510,000/таван зуун арван мянга/ төгрөгийг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000/нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас хасаж тооцож,

4.7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан найман зуун дөчин тэнцэх хэмжээний буюу 840,000 /найман зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,

4.8  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,

4.9  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримт болох "138 см урттай, 5.55х35 см хэмжээтэй, 138 см урттай, 3.3х4.8 см хэмжээтэй, 2 ширхэг мод, цайвар ягаан өнгийн хугархай шанага- 1 ширхэг, Adidas гэсэн бичвэр бүхий 1 хос углааш, хар өнгийн түрийтэй 1 хос гутал, гар утас 1 ширхэг, 10 хурууны хумсны дээж" зэргийг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг "Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газар"-ын эд мөрийн баримт шийдвэрлэх комиссод даалгаж,

4.10 Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч ******* нь 9,004,465 /есөн сая дөрвөн мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг, шүүгдэгч ******* нь 1,483,000/нэг сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хүрэл-Эрдэнэд нөхөн төлснийг дурдаж,

4.11 Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******аас 800,000/найман зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч *******өөс 4,399,679 /дөрвөн сая гурван зуун ерөн есөн мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг, шүүгдэгч *******ээс 3,921,786 /гурван сая есөн зуун хорин нэгэн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хүрэл- Эрдэнэд олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх эм, тарианы зардал 47,450 /дөчин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрт 99,000,000/ерэн есөн сая/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

4.12 Энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулсан гэм хорын хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийн үлдэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хүрэл-Эрдэнэд нөхөн төлөхийг шүүгдэгч *******, *******т нарт даалгаж,

4.13 Шүүгдэгч *******ийн эзэмшлийн 4,410,000/дөрвөн сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 87-96 УНЭ улсын , Sonata-5 загварын тээврийн хэрэгслийн битүүмжилсэн Ховд аймгийн прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаар тогтоолыг хэвээр үлдээж,

4.14 Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэж, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж,

4.15 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Н.Баямөнх, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Т.Баярдалай нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар гомдол гаргаж байна.

Шүүх хэргийн хэргийн бодит байдлыг буруу тогтоож, гэм буруутай этгээд ял завшиж, түүний амь хохирогчийн биед учруулсан гэмтлийг шүүгдэгч *******өд холбогдуулж, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тухайд: Гэрч, иргэн нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Буянт голын хөвөөнд амь хохирогчийг зодож, тархи болоод цээжин тус газар нь олон удаа өшиглөж, дэвсэж хавирганы гэмтэл учруулсан байж болох нь гэрч , шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлэг, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл болон *******ийн гар утасны аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл "3-р хх-ийн 130-132 х) буюу иргэн Амраа буюу ын "... намайг босож ирээд нэг алгадсаны төлөө Мөнгөнхүү тэр өнгөрөөчийг нүүр амгүй цохиод, цээж рүү цохиод, ...арай гэж би өөрөө мөлхөж очиж салгаж авсан “ гэх өгүүлэмжээр тодорхойлогдсон. Гэтэл хэрэг бүргэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүх нь гийн дээрх үйлдлийг шалгаж тогтоогоогүй атлаа гэрчээр асууж, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, зориуд өөрийн бурууг бусдад халдаасан мэдүүлгийг /1-p ХХ 142-152 х/ үнэлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэх хэрэгт шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцон дүгнэлт хийж, ял сонсгож, шийдвэр гаргасан нь бодит үнэнд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл д холбогдох хэргийг шалгахгүй үлдээж, ял завшуулж, улмаар түүний үйлдсэн гэм бурууг *******өд халдааж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн дээрх утасны аудио бичлэгт ...Амраа, Азаа гэх хүмүүс... амь хохирогчийн биед учирсан эрүүний хугарлыг ******* өшиглөж хугалсан талаар ярьсан байдаг... гэтэл прокурор, шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн дээрхээс гадна ******* амь хохирогчийн цээж хэсэгт "гуталгүй хөлөөрөө олон удаа өшиглөсөн" болох нь хэрэгт байх гэрчүүдийн мэдүүлгээр нэгэнт тогтоогдсон... энэ үед боломжтой. Учир нь 2-р хх-ийн 45-47 дугаар талд авагдсан шинжээч эмч амь хохирогчийн биед хавирга хугарсан байх Д. Тогтохын ...зүүн талын 6-р хавирганы хугарал, ... 4-р хавирганы хугарал ...нь хүчтэй өвдөглөх, өшиглөх ... үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг өгсөн байгаагаас үзвэл өшиглөснөөс учирсан гэмтэл гэх үндэслэлтэй.

Бодит нөхцөл нь нь илтэд гүтгэж, ******* хавирган дээр нь хүчтэй өвдөглөсөн гэж, худал мэдүүлэг өгсөн ч 2024.07.04-ны өдөр амь хохирогч д зодуулсны дараа цээжээр нь өвдөөд, амьсгалж чадахгүй газарт хэвтчихээд байсан үйл баримт яригддаг бөгөөд ******* тус өдрийн орой 19-21 цагийн хооронд Б.Баярболдын 89778308 дугаарын утсаар олон удаа түргэн дуудсан байдаг. Үүнээс үзвэл амь хохирогчийн хавирганы хугарлыг учруулсан байх боломжтой нөхцөл байх бөгөөд тухайн гэмтлийг хэн учруулсан тухайд эргэлзээтэй байдлыг бий болгож байдаг. *******ийн хувьд амь хохирогчийг нэг ч удаа цохиж, зодоогүй, мөн цээжин дээр нь өвдөглөөгүй. Харин цээжин дээр нь гараараа массаж хийсэн, ингэхдээ амь хохирогчийн зүүн талд газарт өвдөглөн суусан байсан гэдгийг гэрч Б.Баярболд гэрчилдэг. Бодит байдал дээр нь 2024.07.04-2024.07.05-ны өдрийн хооронд өөрийн эгчтэйгээ зодолдож өөрийгөө гэмтээхээс гадна гар утсаа шидэж эвдсэн, хэрэг болдог 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гар утасгүй байсан атлаа мөн л" утсыг минь булааж аваад, эмнэлэг дуудуулаагүй" гэж мэдүүлдэг. Мөн өөрөө амь хохирогчийг зодож гэмтээсэн зэрэг нөхцөлөөс өөртөө л гэм хор учруулсан байх боломжтой.

Гэтэл шүүх 2024.07.16-ны өдрийн 700 дугаар шинжээчийн гэрч гийн биед үзлэг хийсэн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг (1-р хх-ийн 216-218 дугаар хуудас) үнэлж, ******* г зодож, гэмтэл учруулсан мэтээр дүгнэж, улмаар шүүх "тусламж дуудуулаагүй утсыг булаасан гэх худал мэдүүлгийг үнэлж, Отгонжаргалын үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийхэд нь саад учруулж "...өмөөрөх шаардлагагүй... гэж зодуулснаас үүдэн хүний амь нас хохироход хүрсэн” гэж гэх агуулгаар тайлбарлаж, *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т заасан хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Бодит байдал дээр ******* *******ын үйлдлийг үргэлж, таслан зогсоосон, улмаар хэргийн газраас авч гарч холдуулсан зэргээр түүний хууль бус үйлдлийг тасалсан.

******* нь би амь хохирогчийг хэрхэн түлэгдсэнийг мэдэхгүй. Учир нь би түлэх үйлдэл хийгээгүй, "******* бэлэг эрхтний үс шатаасан гэж мэдүүлдэг, гэрч Б.Баярболд хэлсэн гэж мэдүүлдэг. Учир нь намайг *******ыг аваад гарахад Б.Баярболд унтаж байсан, харин буцаж дуудагдаж очиход тэрээр сэрсэн байсан бөгөөд амь хохирогчид өмд өмсүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл, ******* би тэр хугацаанд байгаагүй бөгөөд амь хохирогчийн биед түлэх замаар гэм хор учруулах үйлдэл хийх нөхцөл байгаагүй. Энэ нь *******ийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа хэрэглэж байсан төхөөрөмжийн маршрут, байрлалаар бүрэн тогтоогдох ч түүний мэдүүлгийг, амаар гаргасан гомдлыг мөрдөгч, прокурор шалгаагүй, шүүх үнэлээгүй нь хэргийг бодитой үнэн шийдэх боломж олгоогүй байна. Хэргийн материалд гэрчээр мэдүүлэг өгсөн этгээдүүд нь бүгд үгсэн хуйвалдаж, үнэн бодит байдлыг төөрөгдүүлэх замаар мэдүүдэг ч амь хохирогчийг зодож цохиогүй, улмаар *******ын хууль бус үйлдлийг таслан зогсоож, холдуулсан *******ийг холбогдуулан гүтгэж байгааг анхаараагүй байдаг. Ийнхүү дээрх байдлаас үзвэл тухайн хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй гэх үндэслэл болж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д нийцээгүй улмаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар хуулийн ноцтой зөрчсөн, анхан шатны шүүхийн тогтоолыг *******өд холбогдох хэсгийг хүчингүй болгож, холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу.

 Прокурор, шүүх *******өд хорих ял эдлүүлэхдээ, хоног буруу тооцсон. ******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.12-ны өдрийн 2024/ШЦТ/214 дүгээр тогтоолоор *******өд ...1 жил 11 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. (3-р хх 73 тал) шүүгдэгч *******ийг 2025.01.22-ны өдөр Улсын ерөнхий прокурорын 6/12 дугаар зөвшөөрлөөр Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 нээлттэй хаалттай ангид шилжүүлсэн байдаг. Тэрээр шүүх хурал болсон 2025.09.02-ны өдрийн байдлаар дээрх 1 жил 11 сар 22 хоногийн ялаас 1 жил 01 сар 04 хоног үлдсэн байдаг. Гэтэл шүүх, прокуророос *******ийг ял эдэлсэн хоногийг илтэд буруу тооцсон байгаа, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашигт хохирол учруулж байна. Шүүхээс *******өд холбогдуулж 4,399,679 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулан олгохоор шийдвэрлэсэн ба *******ийн 87-96 УНЭ улсын , Sonata-5 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн прокурорын 2024.11.04-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон 4,399,679 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоож, *******ийн 87-96 УНЭ улсын , Sonata-5 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаар тогтоолыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

6. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Ганболд нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/213 шийтгэх тогтоолыг *******т овогтой Отгонжаргал миний бие 2025 оны 09 сарын 18-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Гэрч Рэгзэн овогтой Доржпаламын гэрт ******* миний бие болон бид нар байнга очдог байсан. Р.Доржпаламын гэрт шанага огт байдаггүй байсан. Гэтэл Отгонжаргал талийгаач Отгонбаярыг шанагаар цохисон гэж Мөнгөнхүү худал ярьж байна. Би талийгаачийг шанагаар цохиогүй. Р.Доржпаламынд шанага байдаг эсэхийг тогтоох. Мөн надтай хамт байнга очдог Амраа, Эрдэнэбаяр, Азжаргал нараас Доржпаламынд шанага байдаг эсэхийг шалгаж тогтоох.

2. Гэрч Мөнгөнхүү мэдүүлэхдээ: Талийгаач Отгонбаярыг Отгонжаргал нь түлхүүрийн оосроор боосон гэж ярьсан. Харин гэрч Азжаргал нь миний цамцны малгайны уяаг тайлж аваад талийгаач Отгонбаярыг боох гээд очсон гэсэн 2 өөр өөр утгатай мэдүүлгүүдийн зөрүүг шалгаж тогтоох.

3. Утасны бичлэгт: Амраа гэгч нь хэрэг гарахын урьд өдөр нь Мөнгөнхүү талийгаач Отгонбаярын цээж гэдэсрүү нь дэвсэж, толгой түрүүгүй зодож нүдээд байхаар нь би айгаад уйлаад Мөнгөнхүүгээс арай гэж талийгаач Отгонбаярыг салгаж авсан гэж ярьж байна. Иймд Мөнгөнхүү гэгч нь талийгаач Отгонбаярыг зодсон асуудлыг шалгаж тогтоох. Мөн утасны бичлэгт: Мөнгөнхүү, Билгээ, Энхбат 3 Амрааг мэдүүлгээ өөрчил гэж дарамталж байсан асуудлыг шалгаж тогтоох. (Ямар мэдүүлгийг яаж өөрчил гээд дарамталж байсан тухай)

4. Эрдэнэбаяр мэдүүлэгтээ: талийгаач Отгонбаярыг модоор цохиж байхад талийгаач Отгонбаяр нь ээ болиоч ээ, яая яая өвдөөд байна гэж гуйж орилж байсан гэж мэдүүлсэн. Талийгаач Отгонбаярыг зодож байсан хадаастай модыг нь хаанаас авч ирсэн, ямар зорилгоор авч ирсэн.

Мөн тухайн үед нь талийгаач Отгонбаярыг модоор зодоод орилуулж байхад дэргэд нь Эрдэнэбаяр байсан. Эрдэнэбаяраас энэ модыг дэлгэр хаанаас яаж авч ирснийг асууж шалгаж тогтоох.

Мөн утасны бичлэгт: Азаа гэгч ярихдаа нь талийгаач Отгонбаярыг голруу өшиглөж унагасныг би харж байсан гэж ярьж байна. Мөн талийгаач Отгонбаяр амьд байхдаа миний эрүүг хуга цохисон гэж Азаад ярьсан гэх асуудлуудыг шалгаж тогтоох. Мөн Эрдэнэбаяраас, нь талийгаач Отгонбаярын аль аль хэсгүүдэд модоор цохиж байсан (биеийн зүүн, баруун, урд хойд хажуу гэх мэтчилэн аль хэсгүүдэд модоор цохиж байсан) зэргийг шалгаж тогтоох. Гэрч Ариунбилэг нь мэдүүлэгтээ: нь талийгаач Отгонбаярын баруун хөлийн шагай хэсгийг модоор цохиж байсан гэж мэдүүлж байхад шинжээч эмч Тогтох нь талийгаач Отгонбаярын зүүн хөлийн шилбэний дотор доод хэсэгтээ зулгаралттай байсан гэж дүгнэлтдээ бичсэн байна. Гэрч Ариунбилэг, шүүх эмч Тогтох 2-ын дүгнэлт 2 өөр зөрүүтэй байна. Аль нь зөв юм бэ? шалгаж тогтоох. нь талийгаач Отгонбаярыг модоор цохисны улмаас аль хөл нь гэмтсэнийг шалгаж тогтоох.

5. нь шүүх хурал дээр ярихдаа: гэгч нь найз охин Ариунбилэгтэйгээ хамтарч гэрч Эрдэнэбаярыг цагдаад очиж мэдүүлэг өгөхөөс өмнө гэрээсээ хаашаа ч гаргахгүй байлгаж байгаад Эрдэнэбаярыг цагдаад аваачиж мэдүүлэг өгүүлсэн гэж ярьсан байна. Эрдэнэбаярыг яагаад гэрээс гаргахгүй байлгаж байгаад цагдаад мэдүүлэг өгүүлснийг Эрдэнэбаяраас шалгаж тогтоох.

6. Талийгаач Отгонбаяр нь гаднаас Доржпаламынд хувцас нь норчихсон, шавар болчихсон орж ирээд намайг зодчихлоо эм байвал өгөөч гэж хэлэхэд Азжаргал 2 ширхэг өвчин намдаагч Цитрамон гэдэг эм өгч уулгасан гэсэн. Талийгаач норсон хувцсаа тайлсан гэх үйлдлээс харахад толгой болон бусад эрхтэндээ хүнд гэмтэл авчихсан орж ирсэн байж болзошгүй байна. Мөн урьд нь зодуулснаас болж толгой болон биедээ хүнд гэмтэл авч цус хуралт үүссэн, дотор цус алдаж байсан байж болзошгүй байгаа тул гэмтлүүдийг нарийн шалгаж тогтоож өгнө үү гэв.

7. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэхэд хавтаст хэрэгт цагдаагийн албан хаагчид болон гэрч нар мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч нарын мэдүүлгээр ******* нь уг гэмт хэрэгт ямар оролцоотой юм бэ гэдэг нь тогтоогдсон.

Хоёрдугаарт: Тухайн үед амь хохирогч нь гол дээрээс шүүгдэгч нарын архидан согтуурч байсан газарт алхаж яваад ирсэн байдаг. Тухайн газарт ухаан алдах хүртлээ зодуулсан нөхцөл байдал нь тогтоогдсон. Амь хохирогчийн биед учирсан шинэ гэмтлүүд нь нас барах гол шалтгаан болсон. Ингэхдээ нас барах болсон гол шалтгаан нь тархины зүүн талын ар дагз хэсэгт учирсан байдаг. Мөн баруун гарын шууны хэсэгт зулгаралт, хөхрөлт үүссэн байна. Зүүн гарт нь гэмтэл учирсан гэхдээ энэ нь хуучин гэмтлүүд байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтээр *******ийн үйлдэл нь тогтоогдож байгаа юм. Мөн шүүгдэгч нарын хувьд тухайн үед ямар үйлдэл гаргасныг дан ганц Мөнгөнхүү бус өөр гэрч нар мэдүүлсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүгдэгч  нараас гаргасан гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 99,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 213 шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө урьдын харилцааны явцад үүссэн таарамжгүй харилцааны улмаас Р.Доржпаламын гэрт амь хохирогч ын толгойн тус газар хар өнгийн улавч, хар өнгийн гутлаар 3-4 удаа цохиж, хөлөөрөө өшиглөж алсан,

шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө амь хохирогч ын цээжин хэсэгт удаа дараа өвдөглөж, эрүүл мэндэд нь зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, баруун талын 4 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******ыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө амь хохирогч ын амь насыг санаатай хохироосон үйлдэлд "энэ муу новшийг өмөөрөөд байхдаа яадаг юм, шатаасан ч яадаг юм гэж хэлэн бэлэг эрхтэн, бусад газарт асаагуураар түлэх” үйлдэл хийж, *******ын үйлдлийг таслан зогсоох гэсэн г хорьж, энэ мууг өмөөрөх шаардлага байхгүй гэж загнах зэргээр гэмт хэрэг үйлдэгдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Буянт голын хөвөөнд амь хохирогч ыг өөрийн найз эмэгтэй тэй хардаж, улмаар модоор хөл болон бугалга хэсэгт нь тус бүр нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд нь “баруун мөрний урд хэсгийн цус хуралт баруун гарын бугалгын гадна хэсгийн цус хуралт, баруун гарын бугалгын гадна доод хэсгийн зулгаралт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсгийн цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсгийн цус хуралт, зүүн хөлийн шилбэний дотор доод хэсгийн зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******ийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******ыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 8 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8/найм/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/214 дүгээр шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 10 жил 4 хоногоор тогтоож шийдвэрлэсэн байна.

5. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх  шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Тухайлбал Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/214 шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******өд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жил 6 сарын хугацаагаар хасах, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 194 шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 52 хоногийн хорих ялыг,

 мөн тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 87 шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хорих ялын 53 хоногоор тооцож,

мөн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг хорих ялын 119 хоногоор тус тус тооцож нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 2 жил 7  сар 22 хоногийн хугацаагаар, хорих ялыг 1  жил 11  сар 22 хоногийн хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хяналтанд авагдсан байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 24360034400251 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэдлэлцээд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/213 шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/214 шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1  жил, 6  сар, 4 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 10 жил, 4 хоногоор тогтоож шийдвэрлэсэн байна.

6. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/213 шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******өд оногдуулсан  ял дээр 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/214 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэхдээ уг тогтоолоор  оногдуулсан  2 жил 7 сар 22 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгэхгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх бөгөөд анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засаж шийдвэрлэсэн тохиолдод шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байх тул   анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул  шүүгдэгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдлаа.

8. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “... Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно...”, 63 дугаар зүйлийн 63.2-т “Шүүх хуралдааны тов гармагц энэ хуулийн 62.2-т заасан нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаан бүрд 10 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахимаар эрэмбэлэн тохиолдлын журмаар сонгон тухайн шүүхийн Тамгын газрын даргаар батлуулна...”, 63.3-т “Энэ хуулийн 63.2-т заасан нэрсийн дэд жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг цахимаар эрэмбэлэгдсэн дарааллаар шүүх хуралдаанд оролцуулна”, 66 дугаар зүйлийн 66.2-т “.Энэ хуулийн 63.3-т заасан иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчдөөс дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн иргэнийг оролцуулна...”  гэж тус тус  хуульчилсан, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  60   тогтоолоор “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам”-ыг баталсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг сонгон оролцуулахдаа цахимаар эрэмблэгдсэн дарааллаар болон нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчдөөс дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн иргэнийг оролцуулаагүй, түүнчлэн сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн бол энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг цаашид анхаарвал зохино.

Өөрөөр хэлбэл шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх тодорхой ажиллагаа бүрийг хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцүүлэн явуулж, улмаар хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах  үүрэгтэй болно.

9. Түүнчлэн шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрдэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/213 шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй. 

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

     ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

     ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ