| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00257/И |
| Дугаар | 315/ШШ2026/00231 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00231
2026 03 24 315/ШШ2026/00231
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, утас:86117079,*******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Баясгалант онц сурын 3-2 тоот оршин суух хаягтай, *******, утас: 86871429, *******ийн ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 637,778.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... 2169536 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 386,556.42 төгрөг, үндсэн хүүнд 229,498.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,723.90 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 637,778.46 төгрөгийг хариуцагч ******* ******* гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нэхэмжилсэн 637,778.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* овогтой нь нэхэмжлэлийн шаардлага 637,778.46 төгрөгийг 2026 оны 04 сарын 05-ны дотор төлөхийг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 637,778.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 637,778.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 19,783.34 төгрөгийн тал хувь 9,891 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,891 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгт 637,778.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 19,783.34 төгрөгийн тал хувь 9,891 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,891 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР