| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/01158/И |
| Дугаар | 303/ШШ2026/00045 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 303/ШШ2026/00045
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, 99276755, 99876776 утасны дугаартай, ******* ******* банк ХК,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Дуурсах 3 дугаар баг, 25 дугаар гудамж 10 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, 95690303, 91110395, 91110395 утасны дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 19,238,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад,
Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогт *******ын ******* нь ******* ******* банктай 2024 оны 7 дүгээр сарын 23-ний өдөр Дугаар №0225/000291/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, дугаар №0225/000291/2024 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 21,900,000.00 /хорин нэгэн сая есөн зуун мянга/ төгрөгийг сарын 1,45%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн автомашин худалдан авах болон урьдчилгаа төлбөр зориулалтаар ашиглахаар зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч ******* овогтой ******* /РД:*******/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн дугаар №0225/000291/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ, Дугаар №0225/000291/2024 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 2025 оны 11 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт: Үндсэн зээл: 17,464,320.72 /Арван долоон сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга гурван зуун хорин төгрөг далан хоёр мөнгө, үндсэн хүү: 1,674,609.40 /Нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун есөн мөнгө дөчин мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 78,395.23 /Далан найман мянга гурван зуун ерэн таван төгрөг хорин гурван мөнгө/, нотариатын зардал: 21,500 /Хорин нэгэн мянга таван зуун төгрөг/ нийт: 19,238,825.35 /Арван есөн сая хоёр зуун гучин найман мянга найман зуун хорин таван төгрөг гучин таван мөнгө/
Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулсан дугаар №0225/000291/2024 тоот цалингийн зээлийн гэрээ, дугаар №0225/000291/2024 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 19,238,825.35 /Арван есөн сая хоёр зуун гучин найман мянга найман зуун хорин таван төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг ******* овогт *******ын *******-с (*******) гаргуулж, ******* ******* банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 19,238,825 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 19,238,825 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ч.******* нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 127,072 төгрөг, хариуцагч Ч.*******аас 127,072 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.******* нь зээлийн гэрээний үүргийн 19,238,825 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 127,072 төгрөг, хариуцагч Ч.*******аас 127,072 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах тус тус эрхгүй болохыг дурдсугай.