Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 820

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Гансүлд /томилолтоор/,

Шүүгдэгч Ж...., түүний өмгөөлөгч Ш.Маам /ҮД:1107/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ажрахгүй овогт ...ын ...т холбогдох 1808035710979 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Говь- Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч сувилагч мэргэжилтэй, “Монгол шуудан” ХК-д ялгагч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12 дугаар байр, 101 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ажрахгүй овогт ...ын ..., /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос ирүүлсэн хэргийн товч агуулга:

 

Ж.... нь 2018 оны 07 сарын 28-ны өдөр архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аптан ураг” хүнсний дэлгүүрт иргэн Л....ыг зүй ёсны шаардлага тавихад эсэргүүцэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Хохирогч Л....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 сарын 28-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Цамбагаравын арын 12 дугаар байранд байдаг “Алтан Ураг” хүнсний дэлгүүрт ортол үл таних эрэгтэй согтуугаар худалдагч руу юм шидэж, зодох гээд чичлээд танхайрч байсан, худалдагч охин руу савтай тараг, ууттай гоймон зэрэг зүйл шидээд байсан. ...би хажуунаас нь “та болиоч” гэтэл “чи ч гэсэн луйварчин гээд шууд миний баруун хөлний шилбэ рүү 1 удаа өшиглөсөн, тэгээд хэвлий хэсэг рүү бас өшиглөхөд би газар унасан, би босох гэхэд дахиад өшиглөсөн, ...би өөдөөс нь биеэ хамгаалж зууралдаж үсдсэн, ...тэгээд цагдаа дуудах гэтэл гараад зугтаасан би араас нь дагаж яваад цагдаад барьж өгсөн. ... миний баруун хөлний шилбэ, бүдүүн гуя руу өшиглөсөн, дараа нь намайг үсдсэн байхад миний доогуур өшиглөөд байсан, хэвлий хэсэгт хоёр удаа хүчтэй өшиглөсөн, ...миний бэлгэ эрхтэн улайгаад хавдсан байсан, салтаа хэсгээр халуу дүүгээд байсан, 7 хоног өвдөж байгаад одоо зүгээр болсон, ...гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх 13 х/,

 

            - Шүүгдэгч Ж....ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, тухайн өдөр найзуудтайгаа шар айраг уусан, би таксидаад гэрийнхээ гадаа бууж “Алтан ураг” дэлгүүрт орсон, тэгээд юу болсныг сайн санахгүй байна, нэлээн муудаж тасарсан, тэгээд нэг мэдэхэд дэлгүүрийн гадаа гудамжинд танихгүй эмэгтэй хүнтэй зууралдаж байсан, тэгтэл цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн, ер нь тэр дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг, дүгнэлт дээр гарсан гэмтлүүдийг би сайн мэдэхгүй байна, гэхдээ би тэр хүнтэй зууралдаж байсан болохоор би тэр хүнд уг гэмтлүүдийг учруулсан байх, маргалдсанаа санахгүй байна, миний бие зүгээр. ...” гэх мэдүүлэг /хх 30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр өдөр би дэлгүүрт ажил дээрээ байхад нэг согтуу ах орж ирээд юм авах гэж байснаа кассны хажууд байсан үзүүлэнгийн чихэрийг авах гээд уурласан, үзүүлэнгийнх гэдгийг хэлтэл та нар намайг хулгайч гэлээ гээд уурлаад байсан. ...савтай тараг аваад надруу цацсан, элдэв үгээр хараагаад байсан, тэр үед үйлчлүүлж байсан нэг эгч намайг өмөөрч тэр хүнийг боль гэсэн, тэр эгч рүү юм авч шидээд зууралдаад байсан, нөгөө эгч араас нь гараад явсан, махлаг биетэй нүдний шилтэй ах байсан, өмнө хэд хэд үйлчлүүлж байсан, намайг бол цохиогүй, намайг өмөөрсөн эгчийг бол цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

 

- Шинжээчийн 9287 тоот дүгнэлт

1.2.Л....ын биед бэлгийн их уруул, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, өвдөгний зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.6.Дээрх гэмтэл нь 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            7.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх 18 х/,

 

  • Ж....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31 х/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 32 х/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 х/
  • Цалингийн тодорхойлолт /хх 38 х/
  • Эвлэрлийн гэрээ /хх 48 х/
  • Хохирогч Л....ын “... нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү?” гэсэн баримт /хх 4: х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ж....ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Гэм буруугийн талаар:

Ж.... нь 2018 оны 07 сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аптан ураг” хүнсний дэлгүүрт иргэн Л....ыг зүй ёсны шаардлага тавихад эсэргүүцэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л....ын “...2018 оны 07 сарын 28-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Цамбагаравын арын 12 дугаар байранд байдаг “Алтан Ураг” хүнсний дэлгүүрт ортол үл таних эрэгтэй согтуугаар худалдагч руу юм шидэж, зодох гээд чичлээд танхайрч байсан, ... би хажуунаас нь “та болиоч” гэтэл “чи ч гэсэн луйварчин гээд шууд миний баруун хөлний шилбэ рүү 1 удаа өшиглөсөн, тэгээд хэвлий хэсэг рүү бас өшиглөхөд би газар унасан, би босох гэхэд дахиад өшиглөсөн, ... дараа нь намайг үсдсэн байхад миний доогуур өшиглөөд байсан, хэвлий хэсэгт хоёр удаа хүчтэй өшиглөсөн, ...миний бэлгэ эрхтэн улайгаад хавдсан байсан, салтаа хэсгээр халуу дүүгээд байсан, 7 хоног өвдөж байгаад одоо зүгээр болсон, ...гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх 13 х/,

            - Шүүгдэгч Ж....ын “...шүүх эмнэлгийн дүгнэлт дээр гарсан гэмтлүүдийг би сайн мэдэхгүй байна, гэхдээ би тэр хүнтэй зууралдаж байсан болохоор би тэр хүнд уг гэмтлүүдийг учруулсан ,... хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх 30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Г....ын “...тэр өдөр би дэлгүүрт ажил дээрээ байхад нэг согтуу ах орж ирээд юм авах гэж байснаа кассны хажууд байсан үзүүлэнгийн чихэрийг авах гээд уурласан, үзүүлэнгийнх гэдгийг хэлтэл та нар намайг хулгайч гэлээ гээд уурлаад байсан. ... тэр үед үйлчлүүлж байсан нэг эгч намайг өмөөрч тэр хүнийг боль гэсэн, тэр эгч рүү юм авч шидээд зууралдаад байсан, нөгөө эгч араас нь гараад явсан, ... намайг өмөөрсөн эгчийг бол цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

- Шинжээчийн 9287 тоот дүгнэлт

1.2.Л....ын биед бэлгийн их уруул, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, өвдөгний зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.6.Дээрх гэмтэл нь 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            7.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх 18 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт:

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Ж.... нь Л....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 18 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Л.... хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болох нь эвлэрлийн гэрээ, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хх 48, 45 х/-ээр тус тус тогтоогдсон тул Ж....ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

 Ж.... нь хохирогчийг танихгүй, тэдгээрийн хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй, архидан согтуурсан байсан зэргээс үзэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 660 нэгжтэй тэнцэх 660,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Ажрахгүй овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж....ыг 660 нэгжтэй тэнцэх 660,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ж....т үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж....т мэдэгдсүгэй.

  5.Ж....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ