| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00008/И |
| Дугаар | 303/ШШ2026/00066 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 303/ШШ2026/00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 72 дугаар байр, 10 тоотод оршин суух, иргэний бүртгэлийн ******* дугаартай, ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2 дугаар баг, 3 дугаар гудамж, 342 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2 дугаар баг, 3 дугаар гудамж, 342 тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2 дугаар баг, 7 дугаар гудамж, 11 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт *******гийн нарт холбогдох,
Гуравдагч этгээд: Баянхонгор аймаг, Өлзийт сум, 1 дүгээр багт оршин суух, иргэний бүртгэлийн дугаартай, овогт гийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, Эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах, хашаа байшинг /газар, байшин буюу үл хөдлөх эд хөрөнгө/-ийг худалдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.*******, түүний өмгөөлөгч Ч.гэрэл /цахимаар/, хариуцагч Л. /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг, хариуцагч Ш., түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, гуравдагч этгээд С., түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.******* нь Л.*******, Ш., Л. нарт холбогдуулан Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2 дугаар баг, Эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах хашаа байшинг /газар, байшин буюу үл хөдлөх эд хөрөнгө/-ийг худалдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие С.тай 1998 оноос гэр бүл болж, 26 жил гаран хамт амьдарсан. С. нь гэр бүлээс гадуурх харилцаатай болж, түүнийгээ нууж 10 гаран жил намайг хуурсан нөхцөл байдлаас шалтгаалан бид гэрлэлтээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн. Гэрлэлт цуцлуулах маргаан тус шүүхэд хянагдаж байгаа. Биднийг гэр бүл байх хугацаанд буюу 2009 онд санаж байна, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 2-р баг, Эрдэнэмандал Эрдэнэтолгой 3 гудамж 342 тоотод байрлах хашаа байшинг худалдаж авсан. Тухайн үед 4х6-н харьцаа жижиг байшин байсныг манайх авч байшинг буулгаж, 2010 онд 8x12 харьцаатай том байшин болгож барьсан. 2011 онд мөн граж барьж байсан. Уг хашаа байшингийн нэр нь С. болон В.******* миний нэр дээр бүртгэлтэй байсан. Гэтэл нөхөр С. нь надаас зөвшөөрөл авалгүйгээр 2021 онд дээрх хашаа байшинг явалдаж буй Ш. гэж эмэгтэйд өгсөн бололтой. Эсхүл зарсан дүр үзүүлсэн юм уу? мэдэхгүй юм. Ямартай ч уг хашаа, байшингийн гэрчилгээнд нэхэмжлэгч B.******* миний нэр байдаг бөгөөд, надаас эдгээр хүмүүс зөвшөөрөл авахгүйгээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдэл гаргажээ. Худалдагч нөхөр C. нь энэ талаар надад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй болно. Иймд миний зөвшөөрөлгүй үл хөдлөх эд хөрөнгө худалдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөх эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний нэр дээр эд хөрөнгө өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би гэрээ хэлцэл хийгээгүй байхад шилжүүлсэн. Би гэрлэлтээ цуцлуулахдаа миний нэр байсан үл хөдлөх хөрөнгийг өөр хүний нэр рүү шилжүүлснийг мэдсэн. Уг үл хөдлөх хөрөнгө нь С. бид хоёрын дундын өмч байсан. С. нь Л. гэдэг хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. Хашаа байшин зарахыг би зөвшөөрөөгүй байхад шилжүүлснийг гайхаж байна. Бидний дундын хөрөнгө нь 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г032000266 гэрчилгээтэй хөрөнгө байгаа. Эд хөрөнгийн лавлагаа авахад би мэдсэн. Ш. гэдэг хүн рүү шилжүүлсэн байх гэж бодсон чинь Л. шилжүүлсэн авсан байна. Эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа авах гэсэн чинь одоо болон урьд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөөгүй байна гэж лавлагаа гарсан. Иймд өмчлөх эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч Л.*******, Ш. нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Бид бага насны хүүхдийн хамт 2021 онд Улаанбаатар хотоос Баянхонгорт ирсэн. Аавындаа байж байгаад дүү Л.аас танил нь хашаа байшин зарна гэсэн сургаар гэдэг хүнтэй уулзаж, хашаа байшинг нь 25 саяар худалдаж авсан. Тухай үед корона өвчин дэгдээд хөл хориотой байсан учир мөнгийг нь өгч чадалгүй жил гаран болсон. 2023 оны эхээр хашаа байшиндаа орох гэтэл гийн эхнэр ******* хашаа байшингийнхаа үнийг нэмж авна гэж удаа дараа нөхөр рүү залгаж 7 сая төгрөг нэмэхээр болсон. 2023 он ы8 сарын 25-ны өдөр 45,350,000 төгрөг нөхрийн дүү ийн данснаас гийн данс руу шилжүүлсэн. гийн нэрээс дүү ийн нэр дээр шилжүүлсэн гэжээ.
2.1. Хариуцагч Ш. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээн дээр миний бие оролцоогүй. Би энэ талаар мэдэхгүй. Манай дүү Л. худалдах худалдан авах гэрээ хийсэн юм байна лээ. Тухайн үед В.******* өөрөө 10,000,000 төгрөг өгөөч, ээж эмчилгээнд орох гэж байгаа гэж манай нөхрийн ажил дээрээ байхад нь хэд хэдэн удаа залгаж байсан. Би дүүдээ С.гийн эхнэр залгаад байна гэж хэлж байсан. Манайх 2023 онд хашаа байшиндаа түр оршин сууж байсан. Тэр үед хэд хэдэн удаа манай хашаанд эдний төмөр контейнер байхад дотроос нь юм авч байсан. В.*******ийг хашаа байшингаа худалдсан гэдгийг мэдээгүй байсан гэж би бодохгүй байна. Байнга 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж манай нөхөр рүү залгаж байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
2.2. Хариуцагч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
В.******* намайг С.тай харьцаатай, дундаасаа хүүхэдтэй болсон гэж яриад байна. Энэ ямар баримт нотолгоогоор ингэж яриад байгааг ойлгохгүй байна. Би С.тай 2016 онд танилцсан. Миний хүүхэд 2013 онд төрсөн. Энэ хэрэгт хүүхдээ оролцуулмааргүй байна. Намайг барилгын ажил хийж байхад В.*******, С. нарын хашаа байшинг авъя гээд В.*******, С. хоёр Эрдэнэханд нотариат дээр оччихсон байж байхад би очиж гарын үсэг зурсан. В.*******ийг тэгэхэд би харсан, жижигхэн бор хүүхэн байсан. Дараа нь би үл хөдлөх дээр харсан. Өмнө нь В.*******т би өөрийнхөө биеэр 3,000,000 төгрөг аваачиж өгч байсан. Манай авгайд аваачаад өгчих гэж С. хэлж байсан. В.******* санаж байгаа байх. Миний хувьд 2021 онд 25,000,000 төгрөгөөр хашаа байшинг чинь авъя гэж хэлчихсэн боловч би тухайн үедээ мөнгийг нь 3 хувааж өгье гэж хэлэхэд хүүхдэдээ байр авч өгөх гэж байгаа, манайх бөөнд нь авна гэж байсан. Тэгээд би бөөнд нь өгөх боломжгүй байсаар байгаад 2023 онд зээл хөөцөлдөөд, 2023 оны 8 сарын 23-нд зээл аваад, 45,340,000 төгрөгийг С.гийн данс руу хийсэн. Ингэхдээ надаас тухайн хашаа байшинг шилжүүлэхэд гарсан зардлыг хүртэл оруулсан. Энэ хугацаанд С. байнга надаас мөнгөө нэхэж байсан. 9 сарын хугацаатай мөнгөө өгч чадахгүй бол манайх хашаа байшингаа буцааж авъя гэхэд над руу залгаж байсан. Би тэр үед нь хүнийг хашаа байшин авчхаад зөндөө удаачихлаа нэг ч төгрөг буулгаагүй, хэлсэн үнийг нь өгсөн. Тэр хугацаанд В.******* манайх руу байнга залгаж, мөнгөө нэхэж байсан. Ээж хагалгаанд орох гэж байна яаралтай 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж байсан. С. над руу байнга мөнгө нэхэж байсан. Бөөнд нь мөнгөө авна гэсэн шаардлага байнга тавьж байсан. Би энэ хашаа байшинг шударгаар өмчилж байсан гэж өөрийгөө бодож байна гэв.
3. Хариуцагч Л. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ:
Миний бие хариуцагчийн нөхөр тай 2021 онд Баянхонгор сумын 2-р баг Эрдэнэмандал, Эрдэнэтолгой 3-р гудамж 342 тоотод байрлах хашаа байшинг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар аман хэлцэл хийж тохирсон. 2023 оны 4 сарын үед өөрийн төрсөн ах Л.******* түүний гэр бүлийг уг хашаа байшинд нүүлгэн оруулсан. Энэ үед бид нар мөнгөө төлөөгүй байсан. Ахынх хашаа байшинд орсон цагаас хойш В.******* болон хоёр байнга мөнгөө нэхэж утсаар ярьж, өөрсдийн биеэр ирж уулздаг байсан. Мөн В.******* нь ээж зүрхний хагалгаанд орох гэж байна, яаралтай 10.0 сая төгрөг өгөөдөх гэж ахынд хүртэл ирж байсан. В.******* байнга ирж мөнгөө нэхэж байхдаа одоо 25.0 сая төгрөгөөр зарахгүй, ийм ханштай хашаа байшин гэж байхгүй, 60.0 сая төгрөгөөр зарна гэхэд нь манай ах тэгвэл одоо бид нар нүүе гэж хэлэхэд 45.0 саяар ав гэсэн. Бид хүний байшинг авчихаад мөнгийг нь удаан төлөөгүй болохоор санаа зовоод зөвшөөрсөн. Ингээд 2023 оны 8 сард 45.0 сая төгрөгийг хашаа байшинг нэр шилжүүлэхэд зарцуулсан 350,000 төгрөгийн хамт гийн данс руу шилжүүлсэн. В.******* нь хашаа байшингаа надад зарснаа өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байсан төдийгүй, байнгын утсаар ярьж, өөрийн биеэр ирж мөнгөө нэхэж байсан. Мөн В.******* нь өөрөөс нь зөвшөөрөл авалгүй 2021 онд уг хашаа байшинг явалдаж буй Ш. гэх эмэгтэйд өгсөн бололтой гэж миний бэр эгчийн нэр төрд увайгүйгээр халдаж гүтгэсэн. Манай бэр эгч Ш. нь г танихгүй бөгөөд 2021 онд Л. миний бие тай хэлцэл хийж худалдан авахаар тохирсон байдаг.
Хашаа байшингийн нэр шилжүүлэхэд В.******* нь нотариат дээр өөрийн биеэр очсон ба *******ийг очоогүй байхад нэр худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхгүй. Зарж мөнгийг нь авч өөр хашаа байшинг 30.0 сая төгрөгөөр худалдаж авснаа, Гэрлэлт цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаан дээр дурдаж, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлчихээд одоо юу ч мэдээгүй байсан гэж бусдыг гүтгэж байгааг гайхаж байна Харин ч бид мөнгийг нь төлж чадахгүй удсан болохоор хэлсэн үнийг нь зөвшөөрч 25.0 сая төгрөгөөр тохирсон байснаа 45.0 сая төгрөгөөр худалдаж авсан. 45.0 сая төгрөгийг гийн данс руу шилжүүлсэн нь банкны хуулгаар нотлогдож байгаа. Иймд Л. намайг Баянхонгор сумын 2-р баг Эрдэнэмандал, Эрдэнэтолгой 3-р гудамж 342 тоотод байрлах хашаа байшингийн шудрага өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч В.******* хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг доорх үндэслэлээр няцаасан.
Нэхэмжлэгч В.******* миний бие Л.ийн гаргасан "Баянхонгор аймаг, Баянхонгор сум 2-р баг, Эрдэнэмандал, Эрдэнэтолгой 3-р гудамж, 323 тоотод байрлах хашаа байшингийн шударга өмчлөгчөөр тогтоолгох" тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тайлбар хүргүүлж байна. Тэрээр нэхэмжлэлдээ хашаа байшинг худалдаж авсан, В.******* нотариат дээр очиж гэрээнд гарын үсэг зурсан, В.******* нь мөнгөө нэхэж байсан, 25 сая, 45 саяд зарна гэсэн..." гэх мэтээр худал зүйл бичжээ. Миний бие ******* түүний эгч, ах нартай нэг ч удаа биечлэн уулзаж байгаагүй, мөнгө нэхэж байсан удаа байхгүй. Тийм зүйл огт болж байгаагүй. Гэтэл нэхэмжлэлдээ худлаа үйл явдал бичиж, гүтгэж байна. Л. нь н тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, тэд дундаасаа хүүхэдтэй болж, хашаа байшинг минь надад мэдэгдэлгүй "гарын үсгийг минь хуурамчаар зурж, өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан, гэрийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан энэ үйл явдлын талаар миний бие мэдээгүй. Гэрлэлт цуцлуулахад л н. гэх хүний тарийг таньсан. Олон жил н.д итгэж амьдарч ирсэндээ маш их харамсаж байна. Хүний өмч хөрөнгийг хууль бусаар авсан, ёс бус үйлдлээ зөвтгөсөн, хүнийг хүн гэж хардаггүй, доромжилсон хүмүүсээс хөрөнгөө авна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, хүний хөрөнгийг өөрсдийн мэдэлд шилжүүлж авсан хариуцагч нарын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч, гуравдагч этгээд нар нь хувийн ашиг сонирхолтой, хоорондоо ямар харилцаа хамааралтай хүмүүс болохыг шүүхэд нотолно. Өөрсдийн бурууг ойлгож, надаас уучлалт гуйж, эв зүйгээр асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэх байх гэж найдаж байсан минь Л.ийн нэхэмжлэлээр эцэс боллоо. Хариуцагч нар нь ёс бус үйлдлийнхээ үр дүнд В.******* миний хөрөнгөд халдсан тул өөрийн өмчлөх эрх-ийг шүүхийн журмаар сэргээлгэх хүсэлтэй байгаа тул хашаа байшинг Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөх эрхийг сэргээлгэх" тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. гэжээ.
5. Гурвдагч этгээд С. шүүхэд гаргасан тайлбартаа:
В.*******ийн нэхэмжлэлдээ бичсэн зүйлүүд худал байна. Миний бие 2009 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-3-342 тоотод байрлах хашаа байшинг худалдаж авсан. Тухайн үед жижиг хашаа байшин байсныг буулгаад 5:10 харьцаатай байшин барьсан Улмаар 2021 онд гэх хүнд 25 сая төгрөгөөр зарахаар болж зээлээр авахаар тохиролцсон. Энэ үйл явдлыг В.******* өөрөө мэдэж байгаа. Улмаар мөнгөө өгөхгүй явсаар байсан. Бид мөнгөө нэхсээр байсан. Зээл бүтэхгүй байна гэдэг тайлбарыг тавьж байсан. Ингээд тухайн байшинг өөрийн ах ******* гэх хүн рүү шилжүүлж байгаа талаар бидэнд хэлсэн. Тухайн үед манай эхнэр одоо 25 сая төгрөг авахгүй зах зээлийн ханшаар 60 сая төгрөг өг гэж ******* гэх хүнд нь хэлж байсан. Гэтэл тэгж өгөх боломжгүй анхнаасаа тохирсондоо байна гэж маргаан болоод улмаар манайд 45 сая төгрөгийг төлөхөөр болж, өөрийн компани дээр зээл авч өгсөн. Ингэхдээ үйлчилгээний хөлстэй нь хамт шилжүүлсэн. Хамгийн анх хашаа байшинг зарах сэдлийг В.******* өөрөө гаргасан бөгөөд хүүхдүүддээ байр сав авч өг, гэр орныг нь бэлдэж өг гээд манайх зархаар болж байсан. Гэтэл нэхэмжлэлдээ юу ч мэдээгүй гэж худал бичсэн байна. Тухайн мөнгийг аваад бид сая шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн /гэрлэлт цуцлах/ хашааг худалдан авахад 25 сая төгрөгийг, үлдсэн мөнгийг охины гуйлга, мөн манай хүүгийн зэрэг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. бэр гуйх ёслолд, өвлийн хүнс авах, ******* нь надтай хамт өөрөө Эрдэнэханд нотариатч дээр очиж гарын үсгээ зурсан бөгөөд Эрдэнэханд гуай бол хүнийг нь байхгүй байхад хэзээ ч өөр хүнээр гарын үсэг зуруулж хууль бус юм хийхгүй. Харин *******ийн гарын үсэг тухайн үеийн зурдгаас арай өөр болсон байна. Нотариатч Эрдэнэхандыг гэрчээр асуулгах хүсэлттэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөхгүй байна. Тухайн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан болно гэжээ.
5.1. Гурвдагч этгээд С. шүүхэд гаргасан тайлбартаа:
Манайх энэ хашаа байшинг т 2021 онд 25 сая төгрөгөөр зарахаар тохирч, нэр дээр нь шилжүүлсэн. Анх зарах саналыг В.******* өөрөө гаргасан. Охиндоо байр авч өгнө гээд бид хоёр ярилцаж тохирсон. Хашаа байшинг авсан айл маань мөнгө төгрөг боломж муутай байсан. Хашаа байшингийн мөнгийг нийлүүлээд боломжгүй, хувааж өгнө гэж байсан. Тэгээд цуваргаж өгсөн мөнгө юм болдоггүй, болохгүй бол буцааж авъя гэж хэлж байсан. Гэтэл 2023 онд хашаа байшинг чинь авъя, мөнгө төгрөгийг нь зээл аваад өгье, манай ахынх нүүгээд оръё гэж хэлээд, 6 сард зээл гарах байх гэж хэлсэн. Үүнээс хойш бараг 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. В.*******тэй ярилцаад нэг тийш нь болгоё, мөнгөө идэвхтэй нэхье, үнээ нэмэх саналыг ярилцсан. Тэгээд болохгүй бол буцааж авъя гэсэн бодолтой байсан. Би В.*******ээр нэхүүлж, үнэ нэмэх саналыг хэлүүлсэн. В.******* сайн ярьсны эцэст 45,000,000 төгрөг авахаар тохирсон. 2021 онд шилжүүлэхэд гарсан зардал болох 340,000 төгрөгийг нэмж авсан. Ингээд 2023 оны 8 сарын 25-нд хөдөө гэртээ бид хоёрыг хамт байхад миний дансанд орж ирсэн. Энэ мөнгөөр авсан зүйл нь Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 9 дүгээр баг, 3-324 тоот хашааг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Банз зарах зорилгоор хоёулаа ярилцаж байгаад авсан. Энэ хашаа байшин нь гэрлэлт цуцлах, эд хөрөнгө хуваахад миний өмчлөлд ирсэн. Хоёрдугаарт охиндоо байр авч өгөхөд нэмэр болъё гээд В.******* хэлсэн. Охин руугаа 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 9,000,000 төгрөгийг нь охин 2 жилийн өмнө надад хадгалуулсан байсан. Тэгээд 9,000,000 төгрөгийг үрчихсэн байсан учраас 17,000,000 төгрөг нийлүүлээд шилжүүлсэн. 2,000,000 төгрөгөөр нь тэмээ хүнс авсан, үлдсэн 1,000,000 төгрөгийг нь охины гуйлгад зарцуулсан. Энэ хашаа байшинг 2021 онд зарахад, зарснаас хойш 5 жил болсон. Гомдол гаргах хугацаа байвал байсан. 2025 онд гэрлэлт цуцлуулж, намайг хүмүүстэй хардаж байгаад салсан. Үүндээ өс хонзон авах гэж энэ бүхнийг хийж байна гэж бодож байна. 2023 онд хамт байхдаа мөнгийг нь аваад зарцуулсан. Манайх бүхэл бүтэн хашаа байшин хүнд бэлэглэчихээр айл биш. Энэ бүхнийг бий болгохын тулд портер машинаар ажил хийж, нойртой нойргүй явж хэцүү болгоныг хийж авсан хөрөнгө юм. В.******* тийм зүйл хийлгэх хүн биш. Манай ээжийг нас барахад айл болгон 300,000 төгрөг нийлж ажил явдлыг нь дуусгая гэж хэлсэн. Гэтэл В.******* 20,000 төгрөг бариад зогсож байсан. В.******* мэдээгүй байна гэж байхгүй. Би энэ хашаа байшинтай бол айлаар хоноглоод явахгүй байсан гэв.
6. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 303/ШШ2025/00156 дугаартай шийдвэр, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, түүний хавсралт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг, Хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, Төрийн банк ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг, гуравдагч этгээдээс Хаан банк ХК-ийн дансны хуулгууд, дансны хуулга, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000788548 дугаартай гэрчилгээний хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний хуулбар зэрэг тус тус баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13/181 дугаартай албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн 2634 дугаартай мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 373 дугаартай захирамжийн хуулбар, түүний хавсралт, 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, кадастрын зураг, Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн 000005869 дугаартай гэрчилгээний хуулбар, төлбөрийн баримтууд, 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийг эрхийн Улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай бүртгэгчийн санал дүгнэлтийг хянасан хэлтсийн даргын дүгнэлтийн хуулбар, 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 834 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 193 дугаартай Албан татвар төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 000005869 гэрчилгээний дугаартай, Г-0320000266 Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Газар өмчлөх эрхийн 000095257 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 64-49589 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаартай захирамжийн хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай тогтоол, түүний хавсралт, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хот суурин газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000665208 дугаартай гэрчилгээний хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 64-50143 дугаартай Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, мөнгөн төлбөрийн баримтууд, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000665244 дугаартай гэрчилгээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 64-52200 дугаартай Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 000059054 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Алтайн гурван нуур ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбарууд, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1220 дугаартай зээлийн гэрээний хуулбар, түүний хавсралт, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б-1220 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 64-68141 дугаартай Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 64-68149 дугаартай Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 64-49802 дугаартай Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хот суурин газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000872769 дугаартай гэрчилгээний хуулбар, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000665208 дугаартай гэрчилгээний хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 64-50144 дугаартай Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 000872799 дугаартай гэрчилгээний хуулбар, 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000059054 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 000665208 гэрчилгээний дугаартай, Г-0320000266 улсын бүртгэлийн дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 000872769 гэрчилгээний дугаартай, V-0320006526 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 24/137 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 14/6599 болон 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 14/6915 дугаартай албан бичгүүд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0125/2245 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт, гэрч Д.Эрдэнэхандын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Л.*******, Ш., Л. нарт холбогдуулан Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2 дугаар баг, Эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах хашаа бүхий газар, байшин буюу үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Л. нь шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
3. Хариуцагч Л.*******, Ш. нар нь дүү Л.аас танил нь хашаа байшин зарна гэсэн сургаар гэдэг хүнтэй уулзаж, хашаа байшинг нь 25 саяар худалдаж авсан. ...2023 он 8 сарын 25-ны өдөр 45,350,000 төгрөг нөхрийн дүү ийн данснаас гийн данс руу шилжүүлсэн. гийн нэрээс дүү ийн нэр дээр шилжүүлсэн... гэж, хариуцагч Л. нь манай бэр эгч Ш. нь г танихгүй бөгөөд 2021 онд Л. миний бие тай хэлцэл хийж худалдан авахаар тохирсон, ... 45.0 сая төгрөгийг гийн данс руу шилжүүлсэн гэж тус тус үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,
4. Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч нарт өөрийн хашаа, газрыг зараагүй учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгч В.*******, гуравдагч этгээд С. нар нь 2009 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, 22 дугаар гудамж, 22 тоотод байрлах газрыг худалдан авсан, улмаар Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай Хаягжуулалтын ажлын тухай тогтоолоор хаягжуулалтыг өөрчилж, тус газрын хаягийг Баянхонгор сумын 2 дугаар баг, эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоот болгон өөрчилж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000665208 дугаартай гэрчилгээг, мөн тус хаягт 113 мкв талбайтай, хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000872769 дугаартай гэрчилгээг тус тус олгожээ. /1 дүгээр хх-ийн 57-127 дугаар тал/
1.2. Улмаар нэхэмжлэгч В.*******, гуравдагч этгээд С. нарын өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах 881 мкв талбайтай газар, 113 мкв талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг хариуцагч Л.т 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр худалдсан талаарх 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд хэрэгт авагджээ. /1 дүгээр хх-ийн 173-174 дүгээр тал/
1.3. Тус худалдах, худалдан авах гэрээнүүдийг үндэслэн Баянхонгор аймгийн Улсын бүртгэл хэлтэс нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах 881 мкв талбайтай газар, 113 мкв талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг хариуцагч Л.т шилжүүлж, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 000872799 дугаартай гэрчилгээг олгосон байна. /1 дүгээр хх-ийн 137 дугаар тал/
1.4. Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх үйл баримтууд тогтоогдсон бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана. гэж зааснаар тус маргаан бүхий хөрөнгүүдийг хариуцагч Л.т шилжүүлэх болсон үндэслэл нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байна.
1.5. Харин тус гэрээнүүдийг нэхэмжлэгч В.******* нь миний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан, миний гарын үсгийг хуурамчаар зурсан гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.6. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдэд зурагдсан нэхэмжлэгч В.*******ийн гэх гарын үсэг нь түүний гарын үсэг биш болох нь 1. Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй "Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0320006526 дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд" гэсэн хавтаст баримтын 20 гэж дугаарласан талд авагдсан байх "2021.07.27" гэсэн огноотой "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гороо" гэсэн баримтын доод хэсэгт "Хамтран өмчлөгчид" гэсэн хэсэгт, "Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0320000266 дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд" гэсэн хавтаст баримтын 49 гэж дугаарласан талд авагдсан байх "2021.07.27" гэсэн огноотой "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /газар/" гэсэн баримтын доод хэсэгт "Хамтран өмчлөгчид" гэсэн хэсэгт байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн В.*******ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэх Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай болон шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0125/2245 дугаартай тус тус шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 189-200 дугаар тал, 244-250 дугаар тал, 2 дугаар хх-ийн 1-26 дугаар тал/
1.7 Нэхэмжлэгч В.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах 881 мкв талбайтай газар, 113 мкв талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдахаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдэд гарын үсэг зураагүй, өөр этгээдэд итгэмжлэл олгоогүй байна гэж шүүх дүгнэв.
1.8.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56 дугаар зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус заажээ.
1.9 Талуудын хооронд байгуулагдсан аливаа төрлийн гэрээнд тухайн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл нь түүний зурсан гарын үсгээр тодорхойлогдох бөгөөд зарим тохиолдолд тухайн этгээд уг эрхээ итгэмжлэлээр бусдад шилжүүлж болдог.
1.10. Дээрх агуулгыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж тусгажээ.
1.11. Харин хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зураагүй, гарын үсэг нь өөрийнх нь биш болох нь тогтоогдсон, бусдад уг эрхээ шилжүүлээгүй байхад хийгдсэн хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн байх тул Баянхонгор сумын 2 дугаар баг, эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах 881 мкв талбайтай газар, 113 мкв талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдсан 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.
1.11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч В.******* нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байна.
1.12. Тус Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах 881 мкв талбайтай газар, 113 мкв талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг хариуцагч Л. нь худалдан авсан гэх боловч 2021 оноос өнөөдрийг хүртэл хариуцагч Ш., Л.******* нар нь амьдарч эзэмшиж байгаа талаар талууд шүүх хуралдаанд тайлбарладаг болно.
1.13. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Л., Ш., Л.******* нарын хууль бус эзэмшлээс Баянхонгор сумын 2 дугаар баг, эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах 881 мкв талбайтай газар, 113 мкв талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж, нэхэмжлэгч В.*******, гуравдагч этгээд С. нарын өмчлөлд шилжүүлж шийдвэрлэв.
1.14. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө, мөн 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.
1.15. Хариуцагч Л., Ш., Л.******* нар нь маргааны зүйл болох Баянхонгор сумын дугаар баг, эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах 881 мкв талбайтай газар, 113 мкв талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсаны үнэ 45,340,000 төгрөгийг гуравдагч этгээд С.д 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн болох нь Төрийн банк ХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдож байх тул гуравдагч этгээд С.гаас буцаан гаргуулж хариуцагч Л.т олгох нь зүйтэй гэж үэв.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Хариуцагч Л. нь ...хашаа байшингийн нэр шилжүүлэхэд В.******* нь нотариат дээр өөрийн биеэр очсон ..., ... 45.0 сая төгрөгийг гийн данс руу шилжүүлсэн нь банкны хуулгаар нотлогдож байгаа. Иймд Л. намайг Баянхонгор сумын 2-р баг Эрдэнэмандал, Эрдэнэтолгой 3-р гудамж 342 тоотод байрлах хашаа байшингийн шудрага өмчлөгч болохыг тогтоож өгнө үү... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана. гэж заасан.
2.3. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул хариуцагч Л.ийн өмчлөл нь хууль бус болжээ.
2.4. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 94 дүгээр зүйлийн 94.1-т Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч Л.ийн эзэмшил нь хууль бус тул түүнийг шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, харин эд хөрөнгийг нэхэмжлэгч В.*******т буцаан өгөх үүрэгтэй байна.
2.5. Иймд хариуцагч Л.ийн шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч В.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Л.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, Эрдэнэтолгой 3 дугаар гудамж, 342 тоотод байрлах 881 мкв талбайтай газар, 113 мкв талбайтай хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч В.*******, гуравдагч этгээд С. нарыг бүртгэхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, гуравдагч этгээд С.гаас 45,340,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Л.т олгосугай.
2.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Л.ийн шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч В.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Л.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.*******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА
с