Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 154

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга И.Бадамцэцэг,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О ,

            Шүүгдэгч Д.Б , Б.Д ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б  овгийн Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Зундаа овгийн Б.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1728000800011 дугаартай хоёр хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

1.Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Өмнөговь аймаг ******* сум ........................... тоотод оршин суух,

-Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж, 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан,

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б  овгийн Д.Б , регистрийн дугаар .....................,

2.Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймаг ******* сум 8 дугаар баг Дэнжийн 2-13 тоотод оршин суух,

-Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж, 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан,

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Зундаа овгийн Б.Д , регистрийн дугаар КД99031115,

Шүүгдэгч Д.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг*******ы 3-38 тоот хашаанаас иргэн Т.Бы эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын  4 дүгээр баг*******ы 3-55 тоот хашаанаас иргэн Д.М  Б ын эзэмшлийн улсын дугааргүй Даюун-200 маркийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Д тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс зүүн урагш 31 км-т гэх газраас иргэн Ц.О ын 8 тооны хонийг хулгайлж 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д  нь Д.Б тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс зүүн урагш 31 километрт гэх газраас иргэн Ц.О ын 8 тооны хонийг хулгайлж 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Д  бид хоёр 2018 оны 2 сард хамт аймгаас зүүн тийшээ явж байгаад айлын мал байхаар нь хэдэн малын  голыг нь таслаад аймагт ирсэн. Би Р тай уулзаад аймгаас машинтай явж голын тастсан малаа аваад аймагт ирсэн. Малын махны тал нь өмхийрсөн. Тэгээд би  2017 оны 9 сард Даюун-200 маркийн мотоцикль хулгайлаад уг мотоциклийг  Р тай хамт цэргийн овоон дээр очиж Б хүүтэй сольсон, тэгээд хэд хоногийн дараа дахиад мотоцикль хулгайлсан” гэв.

Шүүгдэгч Б.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 02 сард  Б бид хоёр манай аавын малыг эргэхээр явсан. Замд 10 гаруй мал байхаар нь 8 малыг нь аваад бусдыг нь хойш нь туусан. Тэгээд аймагт ирээд Б Р ыг гуйгаад машинтай явж аймгаас 20 километрт голын тастсан 8 малын 6 малыг нь ачиж ирсэн” гэв.

Хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мал бүрэн байсан. Би 01 сарын 03-ны өдөр малаа тоолсон байсан. Манай мал уулнаас буудаггүй мал байгаа юм. Тэгээд 2 өдөр би малаа хайж уулаар явсан. Манайхаас 70 километрт гэх газар хүртэл манай мал явсан байсан. Тэгээд би малаа бүртгэхэд дутуу байсан. Тэгээд замаасаа асуух санаатай яваад гэртээ ирсэн чинь утас дуугарсан.Танай хонь бүрэн үү? гэж асуусан. Би дутуу байна гэж хэлсэн чинь маргааш бичиг баримтаа аваад хүрээд ир гэсэн. Тэгээд Цагдаа дээр очход ийм юм болсон байна гэсэн. Манай мал тухайн үед баруун тийш гарсан байсан. Би энэ  хүүхдүүдэд их л тус болж байсан. Одоо би хохирлоо төлүүлэх саналтай байна. Хохирол 1,220,000 төгрөгийг барагдуулмаар байна” гэв.

Хохирогч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... 2017 оны 09 сарын 25 ны өдөр би эхнэрийн хамтаар 14 цагийн үед хүүхдүүдийнхээ хувцасыг ... аваад орой 19 цагийн үед гэртээ ирэхэд машины зүүн талд тавиатай байсан Даюун маркийн улсын дугааргүй хул шар өнгийн мотоцикль алга болчихсон байсан.Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн.” гэжээ /хх-31/

Иргэний нэхэмжлэгч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай мотоциклийг үнэлгээний компаниас 1.400.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үнэлгээний мөнгийг буруутай этгээдээс гаргуулж авмаар байна. Энэ олдсон мотоцикль манай мотоцикль мөн боловч хэтэрхий хуучин болгосон учраас буцааж авах боломжгүй байна” гэжээ /хх-34/

Гэрч С.О Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би ... 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр Б ы хамт худалдааны төв орж ойр зуурын хүнс хоолоо цуглуулаад 18:00 цагийн үед гэртэй ирсэн санагдаж байна, тэгээд гэртэй ирэхэд гэрийн зүүн талд байсан Даюун маркийн улсын дугааргүй улбар шар өнгийн ява мотоцикль алга болчихсон байсан. Нөхөр бид 2 хашааны ойр орчмоор хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэжээ. /хх-37-38/

Гэрч Н.Б хүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 09 сарын сүүлээр Өмнөговь аймгийн сумын нутагт хөдөө гэртээ амарч байхад ... манай дүү Р  найз охины хамт болон Б Б  нарын хамт манайд 2 мотоцикльтой ирсэн... Б би Р  бид гурав гадаа үлдээд Б ын авчирсан улбар шар өнгийн Даюун гэсэн нэртэй мотоцикпийг задалж бутраагаад моторыг нь Р ын унаж ирсэн мотоцикльд тавьсан. Тэгсэн чинь Б Б хүү ахаа мотоциклио миний мотоциклиор солихуу гэсэн тэгэхээр нь Б ын авчирсан мотоцикль нээх гоё өнгөтэй байсан болохоор бид хоёр мотоциклио хооронд нь сольсон...” гэжээ. /хх-39/

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 09 сарын сүүлээр авто угаалгад ажиллаж байх үед 20 цагийн үед Р  эхнэрийн хамт хоёул мотоцикльтойгоо манай ажил дээр ирсэн. Тэгээд Р  Хүрмэн сумруу манай эгчийнд очоод ирье гэсэн Тэгээд би Р  эхнэр нь Укагийн хамт Р ийн гэрт очоод тэрлэг өмсөөд байж байтал гаднаас Б гээд залуу ирсэн.Тэгээд Б Б хүү ахынхруу хамт явъя гээд Р тай хамт яваад найз охиныхоосоо мотоцикль аваад ирье гээд явсан. Тэгээд Удалгүй Б Р  хоёр ирээд.Тэгээд тэндээсээ бид хэд сумруу Б хүү гээд айлруу явсан.Тэгээд Р  Б би Р ийн эхнэрийн хамт Б хүү ахын гэрт ороод цай унд уучихаад.... Тэгээд Б******* хоёр Б ын унаж очсон улбар шар өнгийн Даюун мотоциклийг гадаа нь задлаад бутраагаад байх шиг байсан.Тэгээд 2 цаг гаран болоод Б Б хүү хоёр наймаа хийхээр болоод Б аймгаас авчирсан улбар шар өнгийн Даюун мотоциклийг Б хүүгийн унаж байсан улаан алаг мотоцикпоор солиод бид хэд буцаад аймаг руу явсан...” гэжээ. /хх-41/

Гэрч Н.Р ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 09 сарын сүүлээр эхнэрийн хамт хоёул мотоцикльтойгоо говь авто угаалга дээр ирсэн.Тэгээд Б той уулзаад хэдүүлээ сумруу манай эгчийнд очоод ирье гэсэн Тэгээд Б  тэгье гээд манай гэрт ирээд байж байсан чинь гаднаас Б орж ирсэн. Тэгээд Б Б хүү ахыхруу хамт явъя гээд би Б ын хамт яваад Д ын гэрээс мотоцикль аваад тэгээд буцаад гэртээ очоод Б  Б миний найз охины хамт сумруу Б хүү ахын гэрлүү явсан.Тэгээд бид хэд 22 цагийн үед Б хүү ахын гэрт ороод цай унд уучихаад байж байсан чинь Б хүү ах Б хоёр мотоцикль бутраана гэсэн Тэгээд Б******* хоёр Б ын унаж очсон улбар шар өнгийн Даюун мотоциклийг гадаа нь задлаад бутраагаад байсан.Тэгээд 2 цаг гаран болоод Б Б хүү хоёр мотоциклиудаа хооронд нь солиод тэгээд бид хэд буцаад аймагруу явсан...” гэжээ. /хх-42/

Яллагдагч  Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09 дугаар сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна Би тэр мотоцикль хулгай хийдэг орой Дунд сайханы 2-35 тоотод байх Р ын гэрт очсон юм. Р  бид хоёр гэрт нь байж байхад Р  нэг мотоциклийн хэрэг байна гэсэн тэгээд Р  бид хоёр гэрээс гараад Баясах дэлгүүрийн баруун талы-нхашаанд байсан улбар шар өнгийн 150 мотортой Даюун маркийн ява мотоциклийг хулгайлж хашаанаас гаргаад түлхүүр шаагаатай байснаар асаагаад Р  унаад би Р ын ява мотоциклийг унаж яваад Р ын хашаанд ява мотоциклийг орхиод би гэртээ очиж хоносон юм. Маргааш орой нь Р  би, Уука, Цоожоо бид 4 яваад Б хүү гэж Р ын хүргэн ахын гэрт очихоор Аймгаас сумруу явсан юм. Б хүүгийн гэрт шөнө очоод цай унд уучихаад Р  бид 2 нөгөө авч очсон ява мотоциклио задалж орхиод Б хүү ахын ява мотоциклийг унаад шөнөө аймаг явсан юм.” гэжээ. /хх-58-59/

Хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны намар Өмнөговь аймгийн******* сумын******* багийн нутаг Өмнөговь аймгийн төвөөс зүүн урагш 31 км-т байх “*******” гэх газар ирж буугаад өвөлжсөн юм. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр малаа бүртгэхэд манай мал бүрэн байсан юм...2018 онь 02 дугаар сарын 06-ны өглөө ...гэртээ очиход манай мал Хан Уулаад гараад явчихсан байхаар нь малынхаа араас гарахад манай малын хагас нь алга болсон байсан юм...Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгч******* утсаар залгаад танайх хонь алдсан уу гэж асуухаар нь манай мал бутарч алга болоод хэд хоног явж байгаад олж ирлээ манай хонь дутуу байна гэхэд төлөөлөгч******* танайх ямар тэмдэгтэй хоньтой вэ гэж асуухаар нь би буруу талын чих цуулбар имтэй нуруун дээрээ цэнхэр будагтай гэж хэлэхэд хэсгийн төлөөлөгч ирж уулз гэж хэлсэн юм. Би тэр орой гэртээ хоноод маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр аймагт ирж хэсгийн төлөөлөгч*******тэй уулзахад******* төлөөлөгч мэдүүлэг авсан юм.” гэжээ. /хх-83-84/

Гэрч Н.Р ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 02 сарын 05-ны өдөр ...Б , Д , Б манай эхнэр О нарын хамт машинаар аймгийн төвөөс зүүн урагш хогийн цэгийн урд байх эзэнгүй хороон дээр очсон...голыг нь тасдаад овоолсон 8 хонь байсан тэгээд машины хойд багаж онгойлгоод Б , Д , Б гурав машин руу 6 хонь ачаад 2 хонийг үлдээгээд аймгийн төв рүү бүгдээрээ яваад аймгийн төв дээр ирээд*******д хаяггүй хашаанд буулгасан.Хашаан дотроо 2 гэр цэнхэр амбаар үүдэндээ урт контейнэр байсан. Тэгээд би цэнхэр өнгийн амбаарт ачиж ирсэн 6 үхсэн хонийг буулгаад зогсож байхад Б намайг та дахиад тэр хороон дээрээс 10 гаруй хонь ачаад өгөөч гэж хэлсэн би чадахгүй гэсэн” гэжээ. /хх-85-86/

Гэрч Б.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 02 сарын 05-ны шөнө 23 цагийн үед ...*******ийн 2-5 тоот руу хар өнгийн машин ороод ирсэн машин дотроос Б , Д , Б гурав бууж ирээд машины араас голыг нь тасдчихсан үхсэн хонь буулгаад зүүн гэр буюу Д ын гэр лүү зөөж өгсөн би тухайн үед ямар учиртай хонь аваад ирвээ гэхэд Д  дараа тайлбарлаж өгье гээд гэр лүүгээ зөөсөн тэр үхсэн хонинууд үмхий үнэртэй байсан...” гэжээ. /хх-87-88/

Насанд хүрээгүй гэрч Б.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:“Би 2018 оны 02-р сарын 05-ны орой*******ийн 2-5 тоотод байх манай эгч Э ийнд байж байхад Д , Б хоёр мотоцикльтой ирсэн. Тэгээд тэр хоёр энүүхэн урд хэдэн мал олчлоо чи явах уу гэсэн тэгэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд Б гараад явсан. Удалгүй Б Д руу утсаар залгаад Р ыг гуйчлаа та хоёр угаалгын газар хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь Д  бид 2 миний ява мотоциклиор угаалгын гадаа очтол Р  эхнэртэйгээ, Б гурав байж байсан. Тэгээд Р  угаалгын газраас нэг машин гаргаж ирээд Б Д , Р , Р ын эхнэр бид 5 машинаар аймгаас зүүн урагш 20 гаруй км-т_ хөдөө нэг чулуун хорооны хажууд ирсэн. Хорооны баруун талд 6 ширхэг голыг нь тасдсан хонь байсан. Мөн хорооны зүүн талд бас 2 ширхэг алсан хонь байсан. Тэгээд машинаа хорооны баруун талд зогсоогоод машины арлуу 6 хонийг нь ачсан. Хорооны зүүн талд байсан 2 хонийг машинд багтаагүй болохоор үлдээсэн. Тэгээд бид нар аймаг руу буцаад явсан. Аймгаас зүүн урд ирж явахдаа 2 км-т овоолсон шорооны зүүн хажууд нь ирж зогсоод ачсан хонио буулгаж гэдэс дотрыг нь гаргаж хаяад буцаагаад ачсан. Тэгээд аймагруу орж ирээд*******ийн 2-5 тоотод манай эгч Э ийн хашаанд байх зүүн талын жижиг гэрт 6 хонио буулгасан. Р  бид хэдийг тэнд буулгачаад эхнэртэйгээ явсан. Тэгээд дараа нь Б намайг наад хонио янзалаарай гэж хэлчээд тэр 2 мотоцикпоо унаад явсан. Тэгээд би тэр шөнө 6 хонины арьс махыг янзалж хоносон. Хонины махыг гадаа байх цэнхэр пинд оруулж тавьсан. Маргааш нь 4 хонины махыг хүнд зарсан. Үлдэгдэл 2 хонины махаа зарагдахгүй болохоор нь Э , Н  нарт Б ын хонины мах гээд өгсөн. Хонины толгойг нь баруун сайханд гудманд хаясан” гэжээ. /хх-89-90/

Гэрч Г.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:“ Би 2018 оны 02-р сарын 05-ны орой өөрийн ажил болох угаалгын газар нөхөр Р ын хамт ажлаа хийгээд байж байтал 21 цагийн үед Б орж ирээд хөлслөх машин байна уу өмгөөлөгчийн мөнгө төлөх гээд хөдөө гэрээсээ мал авч ирэх гэсэн унаа олдохгүй байна та яваад өгөөч гэж Р т хэлсэн. Тэгсэн Р  за яах уу ах нь нэг машин олоод явья бензин өгнө биздээ гэхэд өгнө гэсэн. Б , 2 найз болох Д  Б нарыг утсаар дуудаад тэд нар ирсэн. Тэгээд Р  манай угаалгын газарт байх 1 машины эзэнтэй ярьж хэлээд аваад гарсан. Тэгээд бид 5 аймгаас зүүн урагш хогийн цэгийн урд хөдөө эзэнгүй чулуун хороон дээр очсон. Чулуун хорооны баруун талд машинтайгаа очоод зогссон. Р  бид 2 машиндаа сууж байсан. Тэгэхэд нөгөө гурав хорооруу орж голыг нь тасдасан хонь дамжилж авч ирээд машины арлуу ачаад байсан. Тэгээд Р  хэд болж байна гэхэд 5 болсон гэж нэг нь хэлсэн. Тэгээд Р  хүний машины дугуй хагарах нь гэхэд нэгийг нэмье гээд 6 хонь ачсан. Тэгээд тэндээс аймаг руу явсан. Замдаа Б , Д  Б гурав хонины гэдсийг хаана хаях уу гэж ярьж байснаа энд зогсчих гээд овоолсон шорооны хажууд зогссон. Тэгээд Б , Д , Б нар ачсан хонио буулгаад гэдэс дотрыг нь асгаад буцааж ачаад аймагруу ороод*******д нэг хашаанд ороход Д ын эгч Н  гэж эмэгтэй байсан. Тэгээд тэд нар 6 хонийг жижиг гэрт буулгасан. Р  явлаа гэхэд Б , Д  нар мотоциклио авах гээд хамт явсан. Тэгээд Р  бид 2 унаж явсан машинаа бүтэн угаагаад гэртээ харьж амарсан.” гэжээ. /хх-93/

Яллагдагч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Д  бид хоёр Өвөрхангай аймагт хэрэгт шалгагдаж байж байгаад 2018 оны 02 дугаар сарын эхээр замын унаанд сууж ирсэн юм. Өвөрхангай аймгаас ирээд 1-2 хоноод хөдөө хонь хулгай хийхээр Д  бид хоёр мотоциклиор явсан юм. Аймгаас 14-15 км яваад хэдэн хонь таархаар нь мотоцикпиороо тууж яваад нэг чулуун хороотой газар аваачиж шахаж байгаад Д  бид хоёр хонь хөөж бариад барьсан хонио тэр дор нь голыг таслаад байсан юм. Нийт 8 хонь бариад бүгдийнх нь голыг нь таслаад бусад хониудыг нь хорооноос гаргаад явуулсан. Голыг нь тасалсан 8 хонио чулуун хороон дотор үлдээгээд бид хоёр эргээд аймаг руу явсан аймагт ирээд “Говь” авто угаалгын газар дээр ирж Р тай уулзаад хонь аваад ирье гэж хэлсэн тэгэхэд Р  хар өнгийн машин байсан тэр машинаар явна гэсэн тэгээд Р , Д , бид гурав яваад хонь алсан газар очоод нөгөө хониноосоо 6-н хоныг нь ачиж ирсэн юм. Тэгээд нөгөө авч ирсэн 6 хонио*******д байх Д ын илүү гэрт буулгаж орхисон Р  ажил руугаа явсан Д  бид хоёр эргэж яваад үлдсэн 2 хонио мотоциклиор авч ирээд мөн Д ын илүү гэрт буулгаад Д  бид хоёр нөгөө хонинуудаа хуулсан юм. Тэгээд гэрт хуулж тавиад гэрт гал түлээд унтсан чинь өглөө босоход нөгөө махнууд өмхийрсөн байсан. Тэгээд тэр өмхийрсөн махнуудаа маргааш нь хогийн цэгт хүргэж хаясан. Тэгээд нөгөөдөр нь Өвөрхангай аймаг руу замын унаанд суугаад Д  бид хоёр явсан” гэжээ. /хх-108-109/

Яллагдагч Б.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Б ын хамтаар Өвөрхангай аймгаас 2018 оны 02 дугаар сарын эхээр ирсэн юм. Бид хоёр Өвөрхангай аймагт хэрэгт шалгагдаж байсан юм. Аймагт ирээд хэд хоноод буцах гэхэд зардлын мөнгө олдохгүй байсан учраас бид хоёр хөдөө гарч мал олж зарахаар болсон юм. Тэгээд Б бид хоёр мотоцикпиор хөдөө явсан юм. Аймгаас зүүн урагшаа гараад 20 орчим км-т явж байхад 10 гаруй хонь, ямаа байсан тэр хэдэн малыг тууж яваад нэг чулуун хороон дээр аваачиж хашиж байгаад Б бид хоёр хонь хөөж бариад голыг нь таслаад байсан юм. Тэгээд нийт 8 хонын голыг тасалсан юм. Тэгээд голыг нь тасалсан 8 хонио чулуун хороон дээр үлдээгээд эргээд аймаг руу явсан аймагт ирээд Б , Р тай уулзаад машинаар явж авахаар боллоо гэж хэлсэн тэгээд Р ын машинтай Р , Б бид гурав яваад чулуун хороон дээр очиж 6 хоныг нь ачихад 2 хонь багтаагүй үлдсэн нөгөө 6 хонио ачиж явах замдаа гэдсийг нь гаргаж хаясан аймагт ирээд*******д байх манай гэрт оруулж тавиад Бат- Учрал бид хоёр эргэж мотоциклиор яваад 6 хонио авч ирсэн юм. Шөнө ирээд нөгөө 8 хонио хуулаад махыг гаргаж гэрт тавиад гал түлчихээд унтаад өгсөн өглөө сэрээд махаа үзэхэд мах халуун гэрт үнэр ороод муудсан байсан. Зарим махыг нь хаяад 2 гайгүй байсан хонины махыг дэлгүүрт зарсан юм. Нийт 93.000 төгрөг болсон тэр мөнгөө Б бид хоёр хувааж авсан юм. Маргааш нь Өвөрхангай аймаг руу явсан юм” гэжээ. /хх-112-113/

Өсвөр насны яллагдагч Б.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны орой гэрт байж байхад Б Д  хоёр хүрээд ирсэн Б ирээд би ахаас мал авч байгаа тэрийг янзалцаад өгөөч гэж гуйгаад машин тэрэг бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгээд Б гараад яваад өгсөн тэгж байгаад Б залгаад Д  бид хоёрыг угаалгын газарт хүрээд ир гэж хэлсэн тэгээд урьд малын гол тасдаад орхичихсон байгаа тийшээ явая гээд Р ын машинаар явсан юм. Тэгээд аймгаас нэлээд яваад чулуун хороотой бууцан дээр очиход 8 хонь голыг тасдаад хороонд бөөгнүүлж хийсэн байсан юм. Тэгээд 6 хонийг нь ачаад 2 хонь нь багтаагүй учраас тэнд нь орхиод буцаад явсан юм. Тэгээд шөнө аймагт ирээд манай хашаанд байх илүү гэрт буулгасан тэгсэн Б намайг хуулаад янзлаад өгчих мөнгө өгнө гэж хэлсэн тэгээд би тэр шөнө тэр хэдэн хонийг хуулж янзалсан юм. маргааш өглөө нь зарах гэсэн боловч муухайн үнэр орсон байсан юм тэгээд зарж чадаагүй юм” гэжээ. /хх-118-119/

Хохирогч Д.М Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “БНХАУ-д үйлдвэрлэсэн улбар шар өнгийн Даюун маркийн 200 мотоцикль суудалын бүрээ нь Зd хар өнгийн бүрээстэй, тухайн үедээ алдагдах үедээ 2 тольтой шинэвтэр, улсын дугаар байхгүй мотоцикль байгаа. Тухайн үед гаалийн бичиг баримт нь банк суудал хоёрын завсраар хавчуулаатай байж байгаад хулгайд бичиг баримттай нь алдчихсан ” гэжээ. /хх-139-140/

Гэрч Д.М Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09-р сарын 20-ны өдөр байхаа гэрээсээ ажилдаа яваад ажлаа хийж байгаад, орой гэртээ ирэхэд миний мотоцикль гэрийн гадаа байсан, би ажилдаа явахдаа мотоциклио унаагүй явган явсан. Өглөө буюу 2017 оны 09-р сарын 21 -ны өглөө босоод харахад гэрийн гадаа байсан мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд би таньдаг хүмүүс рүүгээ залгаад унаад явсан юм болов уу гэж сураг гарахгүй байсан, дүү бид хоёр амьдардаг. Манай ээж аав хоёр******* сумын хөдөө мал малладаг” гэжээ. /хх-142/

Гэрч Ш.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 9 сарын 20-ны үед байхаа шөнө гэртээ 02 цагийн үед гэртээ ирэхэд МэндБ ын ява мотоцикль гэрийнхээ баруун урд талд байсан МэндБ  2 ява мотоцикльтай намайг тухай үед очиход 2 ява мотоцикль нь гэрийнхээ баруун урд талд гэрлүүгээ шахаад тавьчихсан байсан тэгээд маргааш өглөө нь намайг унтаж байхад МэндБ  миний хул шар ява мотоцикль хулгайд алдагдчихлаа гэж байсан тэгээд ойр хавиар эрээд олоогүй” гэжээ. /хх-143-144/

Гэрч Е.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09-р сарын сүүлээр Б хүү манай хөдөө гэрт адуу эрээд явж байна гээд шар өнгийн мотоцикльтой ирсэн, би тухайн үед ява мотоциклио эвдэлчихсэн байсан юм, би Б хүүд унаад явж байгаа ява мотоциклийг чинь худалдаж авъя гэхэд Б хүү надад 800.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн, тэгээд би мотоциклийг авахаар болж, хэд хоногийн дараа Б хүүгийнд очиж ява мотоциклийг авахаар тохиролцоод Б хүүг явуулсан, тэгээд 2 хоногийн дараа би Б хүүгийн гэрт очоод 200.000 төгрөг гар утаснаасаа мобильдож шилжүүлээд үлдсэн мөнгийг нь хавар өгнө гэж хэлээд мотоциклийг нь аваад явсан” гэжээ. /хх-145-146/

Гэрч Н.Р ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09-р сарын сүүлээр байхаа би ******* сумын төвд байх*******ы 2-35 тоотод гэрээ буулгаад байж байхад Б гэрт явган ирээд сум руу хамт яваад Б хүү ахтай уулзаад ирье би Б хүү ахтай гар утасаар холбоо барьчихсан гэж хэлэхээр нь би гэрээс хамт явган яваад Б ын төрсөн эгч гэх айлд очоод гэрийнх нь араас улбар шар өнгийн улсын дугаар байхгүй, Даюун 200 маркийн мотоциклийг аваад аймгийн төвөөс орой 19 цагийн үед гараад сум руу замд байдаг Цэргийн овоо нэртэй газар очоод 10 минут болж байхад Б хүү ах өөрийнхөө улаан өнгийн хуучин яватай хүрээд ирсэн, тэгээд Б энэ ява болж байна уу гэж Б хүү ахаас асууж байсан, Б хүү ах болно болно гээд Б ын ява мотоциклийг унаад цаашаа явсан, Б бид хоёр Б хүү ахын мотоциклийг унаад буцаад шөнийн 20 цаг өнгөрөөгөөд аймагт ирээд би гэртээ буугаад үлдсэн Б гэрээдээ харилаа гээд явсан” гэжээ. /хх-147-148/

Гэрч Н.Б хүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09-р сард байхаа он сараа сайн санахгүй байна, Р  гар утсаар надруу залгаад та ява солих уу гэж асуухаар нь, би солъё гээд сумруу явдаг замд байдаг, Цэргийн овоо дээр уулзахаар болсон, 16 цагийн үед би хөдөө гэрээсээ өөрийн эзэмшлийн ява мотоцикпьтой хөдлөөд 30 гаруй км яваад Төмөртэй овоо дээр ирэхэд Б , Р  тэр хоёр ирчихсэн байсан, тэгээд би уг яваны өнгө нь таалагдаад солих болоод би хаанаас гаргасан ява юм гэж асуухад Б , Р  хоёроос асуухад Б Өвөрхангай аймгаас авсан гэж хэлж байсан, өөр зүйл яриагүй мотоциклио солиж унаад би гэрлүүгээ явсан. Намайг гэрт очиход манай эхнэр Оюунзаяа хаанаас авсан ява мотоцикпь юм гэж асуухаар нь Б , Р  хоёр авчирж өглөө гэж хэлсэн, хэд хоног унаж байгаад адуунд явж байгаад А ын гэрт очисон чинь А  миний унаж явсан ява мотоцикпийг зарчих гээд хоргоогоод байхаар нь би А од 800.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн, хэд хоногийн дараа А  манай гэрт ирээд 100.000 төгрөг бэлнээр өгөөд 100.000 төгрөгийг мобиль банкаар шилжүүлээд үлдсэн мөнгийг нь хавар өгнө гэж хэлээд миний унаж байсан улбар шар өнгийн ява мотоциклийг унаад явсан” гэжээ. /хх-149-150/

Гэрч М.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09-р сард санагдаж байна, би нэг өдөр ажилдаа яваад ажлаасаа тараад гэрт, ирэхэд гэрийн ар талд улбар шар өнгийн шинэвтэр ява мотоцикль хучаад тавьчихсан байсан, би Б руу залгаад чи манай хашаанд хэний ява мотоцикпийг аваад ирсэн юм бэ гэж асуухад манай найзын ява мотоцикль маргааш авчихнаа гэж байсан, тэгээд маргааш нь ажилдаа яваад ирэхэд нөгөө мотоцикль байхгүй болчихсон байсан.” гэжээ. /хх-151-152/

Гэрч Н.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 7 сард улаан өнгийн “Бүргэд” нэртэй ява мотоцикль байсан сүүлд нь 2017 оны 9 сард улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикльтай байж байгаад удалгүй тэр мотоциклио манай нутгийн А  гэх залууд зарсан сураг дуулдсан” гэжээ. /хх-157-158/

Гэрч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 09-р сард байхаа өдрийг нь мэдэхгүй байна,*******ы 2-35 тоотод найз Мөнхшүрийн гэрт байж байгаад шөнийн 21 цагийн үед гэрээс нь гарч яваад*******ы 3-55 тоот хашаан дотор байх гэрийн баруун урд талд байсан улбар шар өнгийн Даюун маркийн улсын дугаар байхгүй ява мотоциклийг түрээд хашаанаас урагшаа түр яваад зайдуу аваачиж байгаад мотоциклийн хянахны утаснуудыг салгаж холбож асааж унаад өөрийн төрсөн эгч зүүнсайханы 2-22 тоотод байх М  эгчийн гэрийн ар талд хучиж тавиад, тэр шөнө найзындаа очиж хоноод маргааш өглөө нь Р ийн гэрт очоод Р т би нэг ява хулгайлчихлаа гэж хэлэхэд Р  Б хүү ахын гэрт аваач гэж хэлээд Р  бид хоёр М  эгчийн гэрийн ард тавьсан мотоциклийг унаад явдаг замруу гарсан, Б хүү ахтай бид хоёр утсаар яриад мотоцикль өгье гэж тохирсон байсан юм, тэгээд өдөр явах замд байдаг жолоочийн овоо нэртэй газар очоод хүлээж байхад Б хүү ах удалгүй хүрээд ирсэн, Р  бид хоёр унаж явсан ява мотоциклио Б хүү ахад өгөөд Б хүү ахын унаж ирсэн ява мотоциклийг унаад аймгийн төврүү ирсэн.” гэжээ. /хх-159-161/

Өсвөр насны яллагдагч Б.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би тухайн үед 6 хонийг ачилцаж ирсэн нь үнэн тэр 6 хонийг би янзлаагүй тэр 6 хонийг Д , Б нар тэр шөнө янзалсан байх... Тухайн үед манай төрсөн ах Д  Өвөрхангай аймагт хэрэгт шалгагдаж байсан учраас давхар хэрэг гараад ирэх байх гэж бодоод би янзалсан гэж хэлсэн юм” гэжээ. /2-р хавтас хх-26/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1-5/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-06-07/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-08/

Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /хх-09-12/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-13/,

Мэргэжилтэн оролцуулах мөрдөгчийн тогтоол /хх-14/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-19/

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол /хх-20, 130/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-21-24/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25-29/

Гэрч Т.Бын мэдүүлэг /хх-35/

Гэрч С.О Б ын мэдүүлэг /хх-36/

Гэрч Н.Б хүүгийн мэдүүлэг /хх-40/

Гэрч Н.Р ын мэдүүлэг /хх-43/

Гэрч О.О гийн мэдүүлэг /хх-44-45/

Насанд хүрээгүй гэрч Д.Б ын мэдүүлэг /хх-46-47/

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-49-51, 95-98, 163-165, 2-р хавтасны 20-22/

Өсвөр насны яллагдагч Д.Б ын мэдүүлэг /хх-57/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-60-64/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-76-80/

Гэрч Ц.О ын мэдүүлэг /хх-94/

Яллагдагч Д.Б ын мэдүүлэг /хх-107/

Яллагдагч Б.Д ын мэдүүлэг /хх-111/ /2-р хавтас 30-31/

Хувийн баталгаа /хх-115/

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-116/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-126-129/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-133-136/

Гэрч Б.О ын мэдүүлэг /хх-153-154/

Гэрч О.О гийн мэдүүлэг /хх-155-156/

            Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тэмдэглэл /хх-179-183/

            Яллагдагч Д.Б ын мэдүүлэг /хх-171-172/ /2-р хавтас 28-29/

            Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-179-182/

            Яллагдагч, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-185-187/

            Өмнөговь ******* 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-195/

            Д.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-196/

            Д.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-197/

            Мал тооллогын хяналтын хуудас /хх-198, 205/

            Өмнөговь ******* 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-200, 203/

            Б.Д ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-201/

            Б.Д ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-202/

            Б.Бйн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-204/

            Б.Бйн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-206/

            Банкуудын тодорхойлолт /207-220/

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-222-226/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-228-231/

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-234-238/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-239-241/

Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шилжүүлэн цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-254-246/

Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шилжүүлэн цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-254-246/

Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах шүүгчийн захирамж /2-р хавтас хх-5-8, 47-48/

Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай /2-р хавтас хх-11, 41/

Гэрч Н.Р ын мэдүүлэг /2-р хавтас хх-12-13, 57/

Гэрч Г.О гийн мэдүүлэг /2-р хавтас хх-14, 58/

Гэрч Н.Б хүүгийн мэдүүлэг /2-р хавтас хх-15-16/

Нэмэлт ажиллагаа хийхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай /2-р хавтас хх-40/

            Өмнөговь ******* 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хавтас хх-51/

Н.Р ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтас хх-52/

Гэрч О.А ын мэдүүлэг /2-р хавтас хх-53/

Гэрч Н.М ийн мэдүүлэг /2-р хавтас хх-54/

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /2-р хавтас хх-55/

Сургуулийн тодорхойлолт /2-р хавтас хх-60/

Сурагчийн хувийн хэрэг /2-р хавтас хх-61-67/

Политехник коллежийн тодорхойлолт /2-р хавтас хх-69/

Суурь боловсролын гэрчилгээ /2-р хавтас хх-70/

Суралцагчийн хувийн хэрэг /2-р хавтас хх-71-74/

Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай /2-р хавтас хх-85/

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /2-р хавтас хх-91/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Д  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Д  нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Д  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Д  нарын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг*******ы 3-38 тоот хашаанаас иргэн Т.Бы эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хулгайлж 1.400.000 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын  4 дүгээр баг*******ы 3-55 тоот хашаанаас иргэн Д.М Б ын эзэмшлийн улсын дугааргүй Даюун 200 маркийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Мөн Б.Д тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс зүүн урагш 31 км-т гэх газраас иргэн Ц.О ын 8 тооны хонийг хулгайлж 1.220.000 төгрөгийн хохирол учруулан 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг буюу хохирогч Т.Ба, хохирогч Д.М Б  нарын Даюун маркийн мотоциклийг хулгайлсан, шүүгдэгч Б.Д тай бүлэглэн хохирогч Ц.О ын 8 тооны хонийг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Бын “... 2017 оны 09 сарын 25 ны өдөр би эхнэрийн хамтаар 14 цагийн үед хүүхдүүдийнхээ хувцасыг ... аваад орой 19 цагийн үед гэртээ ирэхэд машины зүүн талд тавиатай байсан Даюун маркийн улсын дугааргүй хул шар өнгийн мотоцикль алга болчихсон байсан.Тэгээд цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-31/, Гэрч С.О Б ын “...Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр Б ы хамт худалдааны төв орж ойр зуурын хүнс хоолоо цуглуулаад 18:00 цагийн үед гэртэй ирсэн санагдаж байна, тэгээд гэртэй ирэхэд гэрийн зүүн талд байсан Даюун маркийн улсын дугааргүй улбар шар өнгийн ява мотоцикль алга болчихсон байсан. Нөхөр бид 2 хашааны ойр орчмоор хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-37-38/, Гэрч Н.Б хүүгийн “...манай дүү Р  найз охины хамт болон Б Б  нарын хамт манайд 2 мотоцикльтой ирсэн... Б би Р  бид гурав гадаа үлдээд Б ын авчирсан улбар шар өнгийн Даюун гэсэн нэртэй мотоцикпийг задалж бутраагаад моторыг нь Р ын унаж ирсэн мотоцикльд тавьсан. Тэгсэн чинь Б Б хүү ахаа мотоциклио миний мотоциклиор солихуу гэсэн тэгэхээр нь Б ын авчирсан мотоцикль нээх гоё өнгөтэй байсан болохоор бид хоёр мотоциклио хооронд нь сольсон...” гэсэн мэдүүлэг /хх-39/, Гэрч Н.Р ын “...Б Б хүү ахыхруу хамт явъя гээд би Б ын хамт яваад Д ын гэрээс мотоцикль аваад тэгээд буцаад гэртээ очоод Б  Б миний найз охины хамт сум руу Б хүү ахын гэрлүү явсан.Тэгээд бид хэд 22 цагийн үед Б хүү ахын гэрт ороод цай унд уучихаад байж байсан чинь Б хүү ах Б хоёр мотоцикль бутраана гэсэн Тэгээд Б Б хүү хоёр Б ын унаж очсон улбар шар өнгийн Даюун мотоциклийг гадаа нь задлаад бутраагаад байсан.Тэгээд 2 цаг гаран болоод Б Б хүү хоёр мотоциклиудаа хооронд нь солиод тэгээд бид хэд буцаад аймагруу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-42/8 Яллагдагч  Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...2017 оны 09 дугаар сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна Би тэр мотоцикль хулгай хийдэг орой Дунд сайханы 2-35 тоотод байх Р ын гэрт очсон юм. Р  бид хоёр гэрт нь байж байхад Р  нэг мотоциклийн хэрэг байна гэсэн тэгээд Р  бид хоёр гэрээс гараад Баясах дэлгүүрийн баруун талын хашаанд байсан улбар шар өнгийн 150 мотортой Даюун маркийн ява мотоциклийг хулгайлж хашаанаас гаргаад түлхүүр шаагаатай байснаар асаагаад Р  унаад би Р ын ява мотоциклийг унаж яваад Р ын хашаанд ява мотоциклийг орхиод би гэртээ очиж хоносон юм. Маргааш орой нь Р  би, Ука, Цоожоо бид 4 яваад Б хүү гэж Р ын хүргэн ахын гэрт очихоор Аймгаас сумруу явсан юм. Б хүүгийн гэрт шөнө очоод цай унд уучихаад Р  бид 2 нөгөө авч очсон ява мотоциклио задалж орхиод Б хүү ахын ява мотоциклийг унаад шөнөө аймаг явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-58-59/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О ын “...“Би 2018 оны намар Өмнөговь аймгийн******* сумын******* багийн нутаг Өмнөговь аймгийн төвөөс зүүн урагш 31 км-т байх “*******” гэх газар ирж буугаад өвөлжсөн юм. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр малаа бүртгэхэд манай мал бүрэн байсан юм...2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ...гэртээ очиход манай мал Хан Уулаад гараад явчихсан байхаар нь малынхаа араас гарахад манай малын хагас нь алга болсон байсан юм...Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгч******* утсаар залгаад танайх хонь алдсан уу гэж асуухаар нь манай мал бутарч алга болоод хэд хоног явж байгаад олж ирлээ манай хонь дутуу байна гэхэд төлөөлөгч******* танайх ямар тэмдэгтэй хоньтой вэ гэж асуухаар нь би буруу талын чих цуулбар имтэй нуруун дээрээ цэнхэр будагтай гэж хэлэхэд хэсгийн төлөөлөгч ирж уулз гэж хэлсэн юм. Би тэр орой гэртээ хоноод маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр аймагт ирж хэсгийн төлөөлөгч*******тэй уулзахад******* төлөөлөгч мэдүүлэг авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-83-84/, Гэрч Н.Р ын “...Би 2018 оны 02 сарын 05-ны өдөр ...Б , Д , Б манай эхнэр О нарын хамт машинаар аймгийн төвөөс зүүн урагш хогийн цэгийн урд байх эзэнгүй хороон дээр очсон...голыг нь тасдаад овоолсон 8 хонь байсан тэгээд машины хойд багаж онгойлгоод Б , Д , Б гурав машин руу 6 хонь ачаад 2 хонийг үлдээгээд аймгийн төв рүү бүгдээрээ яваад аймгийн төв дээр ирээд*******д хаяггүй хашаанд буулгасан.Хашаан дотроо 2 гэр цэнхэр амбаар үүдэндээ урт контейнэр байсан. Тэгээд би цэнхэр өнгийн амбаарт ачиж ирсэн 6 үхсэн хонийг буулгаад зогсож байхад Б намайг та дахиад тэр хороон дээрээс 10 гаруй хонь ачаад өгөөч гэж хэлсэн би чадахгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-85-86/, Гэрч Б.Н ийн “...2018 оны 02 сарын 05-ны шөнө 23 цагийн үед ...*******ийн 2-5 тоот руу хар өнгийн машин ороод ирсэн машин дотроос Б , Д , Б гурав бууж ирээд машины араас голыг нь тасдчихсан үхсэн хонь буулгаад зүүн гэр буюу Д ын гэр лүү зөөж өгсөн би тухайн үед ямар учиртай хонь аваад ирвээ гэхэд Д  дараа тайлбарлаж өгье гээд гэр лүүгээ зөөсөн тэр үхсэн хонинууд үмхий үнэртэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-87-88/, Насанд хүрээгүй гэрч Б.Бйн “...аймгаас зүүн урагш 20 гаруй км-т_ хөдөө нэг чулуун хорооны хажууд ирсэн. Хорооны баруун талд 6 тооны голыг нь тасдсан хонь байсан. Мөн хорооны зүүн талд бас 2 ширхэг алсан хонь байсан. Тэгээд машинаа хорооны баруун талд зогсоогоод машины арлуу 6 хонийг нь ачсан. Хорооны зүүн талд байсан 2 хонийг машинд багтаагүй болохоор үлдээсэн. Тэгээд бид нар аймаг руу буцаад явсан. Аймгаас зүүн урд ирж явахдаа 2 км-т овоолсон шорооны зүүн хажууд нь ирж зогсоод ачсан хонио буулгаж гэдэс дотрыг нь гаргаж хаяад буцаагаад ачсан…” гэсэн мэдүүлэг /хх-89-90/, Яллагдагч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Д  бид хоёр Өвөрхангай аймагт хэрэгт шалгагдаж байж байгаад 2018 оны 02 дугаар сарын эхээр замын унаанд сууж ирсэн юм. Өвөрхангай аймгаас ирээд 1-2 хоноод хөдөө хонь хулгай хийхээр Д  бид хоёр мотоциклиор явсан юм. Аймгаас 14-15 км яваад хэдэн хонь таархаар нь мотоциклиороо тууж яваад нэг чулуун хороотой газар аваачиж шахаж байгаад Д  бид хоёр хонь хөөж бариад барьсан хонио тэр дор нь голыг таслаад байсан юм. Нийт 8 хонь бариад бүгдийнх нь голыг нь таслаад бусад хониудыг нь хорооноос гаргаад явуулсан. Голыг нь тасалсан 8 хонио чулуун хороон дотор үлдээгээд бид хоёр эргээд аймаг руу явсан аймагт ирээд “Говь” авто угаалгын газар дээр ирж Р тай уулзаад хонь аваад ирье гэж хэлсэн тэгэхэд Р  хар өнгийн машин байсан тэр машинаар явна гэсэн тэгээд Р , Д , бид гурав яваад хонь алсан газар очоод нөгөө хониноосоо 6-н хоныг нь ачиж ирсэн юм. Тэгээд нөгөө авч ирсэн 6 хонио*******д байх Д ын илүү гэрт буулгаж орхисон Р  ажил руугаа явсан Д  бид хоёр эргэж яваад үлдсэн 2 хонио мотоциклиор авч ирээд мөн Д ын илүү гэрт буулгаад Д  бид хоёр нөгөө хонинуудаа хуулсан юм. Тэгээд гэрт хуулж тавиад гэрт гал түлээд унтсан чинь өглөө босоход нөгөө махнууд өмхийрсөн байсан. Тэгээд тэр өмхийрсөн махнуудаа маргааш нь хогийн цэгт хүргэж хаясан. Тэгээд нөгөөдөр нь Өвөрхангай аймаг руу замын унаанд суугаад Д  бид хоёр явсан” гэсэн мэдүүлэг /хх-108-109/, Хохирогч Д.М Б ын Даюун 200 маркийн ява мотоциклийг Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлтээр 1.000.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-162-165/,  хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бын Даюун 150 маркийн ява мотоциклийг Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлтээр 1.400.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-49-51/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О ын 8 хонийг Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлтээр 1.220.000 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлт /хх-95-98/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25-29/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-76-80/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-126-129/, яллагдагч, гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-185-187/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Д  нь шүүгдэгч Д.Б тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс зүүн урагш 31 километрт гэх газраас иргэн Ц.О ын 8 тооны хонийг хулгайлж 1 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан Хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.О ын “...Би 2018 оны намар Өмнөговь аймгийн******* сумын******* багийн нутаг Өмнөговь аймгийн төвөөс зүүн урагш 31 км-т байх “*******” гэх газар ирж буугаад өвөлжсөн юм. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр малаа бүртгэхэд манай мал бүрэн байсан юм...2018 онь 02 дугаар сарын 06-ны өглөө ...гэртээ очиход манай мал Хан Уулаад гараад явчихсан байхаар нь малынхаа араас гарахад манай малын хагас нь алга болсон байсан юм...Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгч******* утсаар залгаад танайх хонь алдсан уу гэж асуухаар нь манай мал бутарч алга болоод хэд хоног явж байгаад олж ирлээ манай хонь дутуу байна гэхэд төлөөлөгч******* танайх ямар тэмдэгтэй хоньтой вэ гэж асуухаар нь би буруу талын чих цуулбар имтэй нуруун дээрээ цэнхэр будагтай гэж хэлэхэд хэсгийн төлөөлөгч ирж уулз гэж хэлсэн юм. Би тэр орой гэртээ хоноод маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр аймагт ирж хэсгийн төлөөлөгч*******тэй уулзахад******* төлөөлөгч мэдүүлэг авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-83-84/, гэрч Н.Р ын “...Би 2018 оны 02 сарын 05-ны өдөр ...Б , Д , Б манай эхнэр О нарын хамт машинаар аймгийн төвөөс зүүн урагш хогийн цэгийн урд байх эзэнгүй хороон дээр очсон...голыг нь тасдаад овоолсон 8 хонь байсан тэгээд машины хойд багаж онгойлгоод Б , Д , Б гурав машин руу 6 хонь ачаад 2 хонийг үлдээгээд аймгийн төв рүү бүгдээрээ яваад аймгийн төв дээр ирээд*******д хаяггүй хашаанд буулгасан.Хашаан дотроо 2 гэр цэнхэр амбаар үүдэндээ урт контейнэр байсан. Тэгээд би цэнхэр өнгийн амбаарт ачиж ирсэн 6 үхсэн хонийг буулгаад зогсож байхад Б намайг та дахиад тэр хороон дээрээс 10 гаруй хонь ачаад өгөөч гэж хэлсэн би чадахгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-85-86/, Гэрч Б.Н ийн “...Би 2018 оны 02 сарын 05-ны шөнө 23 цагийн үед ...*******ийн 2-5 тоот руу хар өнгийн машин ороод ирсэн машин дотроос Б , Д , Б гурав бууж ирээд машины араас голыг нь тасдчихсан үхсэн хонь буулгаад зүүн гэр буюу Д ын гэр лүү зөөж өгсөн би тухайн үед ямар учиртай хонь аваад ирвээ гэхэд Д  дараа тайлбарлаж өгье гээд гэр лүүгээ зөөсөн тэр үхсэн хонинууд үмхий үнэртэй байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-87-88/, Насанд хүрээгүй гэрч Б.Бйн “...20 гаруй км  хөдөө нэг чулуун хорооны хажууд ирсэн. Хорооны баруун талд 6 ширхэг голыг нь тасдсан хонь байсан. Мөн хорооны зүүн талд бас 2 ширхэг алсан хонь байсан. Тэгээд машинаа хорооны баруун талд зогсоогоод машины ар тал руу 6 хонийг нь ачсан. Хорооны зүүн талд   байсан 2 хонийг машинд багтаагүй болохоор үлдээсэн. Тэгээд бид нар аймаг руу буцаад явсан. Аймгаас зүүн урд ирж явахдаа 2 км-т овоолсон шорооны зүүн хажууд нь ирж зогсоод ачсан хонио буулгаж гэдэс дотрыг нь гаргаж хаяад буцаагаад ачсан. Тэгээд аймагруу орж ирээд*******ийн 2-5 тоотод манай эгч Э ийн хашаанд байх зүүн талын жижиг гэрт 6 хонио буулгасан. Р  бид хэдийг тэнд буулгачаад эхнэртэйгээ явсан. Тэгээд дараа нь Б намайг наад хонио янзалаарай гэж хэлчээд тэр 2 мотоцикпоо унаад явсан. Тэгээд би тэр шөнө 6 хонины арьс махыг янзалж хоносон. Хонины махыг гадаа байх цэнхэр пинд оруулж тавьсан. Маргааш нь 4 хонины махыг хүнд зарсан. Үлдэгдэл 2 хонины махаа зарагдахгүй болохоор нь Э , Н  нарт Б ын хонины мах гээд өгсөн. Хонины толгойг нь баруун сайханд гудманд хаясан...” гэсэн мэдүүлэг /хх-89-90/, Гэрч Г.О гийн “...Төгөлд нэг хашаанд ороход Д ын эгч Н  гэж эмэгтэй байсан. Тэгээд тэд нар 6 хонийг жижиг гэрт буулгасан. Р  явлаа гэхэд Б , Д  нар мотоциклио авах гээд хамт явсан. Тэгээд Р  бид 2 унаж явсан машинаа бүтэн угаагаад гэртээ харьж амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-93/, Яллагдагч Д.Б ын “...Тэгээд нөгөө авч ирсэн 6 хонио*******д байх Д ын илүү гэрт буулгаж орхисон Р  ажил руугаа явсан Д  бид хоёр эргэж яваад үлдсэн 2 хонио мотоциклиор авч ирээд мөн Д ын илүү гэрт буулгаад Д  бид хоёр нөгөө хонинуудаа хуулсан юм. Тэгээд гэрт хуулж тавиад гэрт гал түлээд унтсан чинь өглөө босоход нөгөө махнууд өмхийрсөн байсан. Тэгээд тэр өмхийрсөн махнуудаа маргааш нь хогийн цэгт хүргэж хаясан. Тэгээд нөгөөдөр нь Өвөрхангай аймаг руу замын унаанд суугаад Д  бид хоёр явсан..” гэсэн мэдүүлэг /хх-108-109/, Яллагдагч Б.Д ын “...Би Б ын хамтаар Өвөрхангай аймгаас 2018 оны 02 дугаар сарын эхээр ирсэн юм. Бид хоёр Өвөрхангай аймагт хэрэгт шалгагдаж байсан юм. Аймагт ирээд хэд хоноод буцах гэхэд зардлын мөнгө олдохгүй байсан учраас бид хоёр хөдөө гарч мал олж зарахаар болсон юм. Тэгээд Б бид хоёр мотоцикпиор хөдөө явсан юм. Аймгаас зүүн урагшаа гараад 20 орчим км-т явж байхад 10 гаруй хонь, ямаа байсан тэр хэдэн малыг тууж яваад нэг чулуун хороон дээр аваачиж хашиж байгаад Б бид хоёр хонь хөөж бариад голыг нь таслаад байсан юм. Тэгээд нийт 8 хоньны голыг тасалсан юм. Тэгээд голыг нь тасалсан 8 хонио чулуун хороон дээр үлдээгээд эргээд аймаг руу явсан аймагт ирээд Б , Р тай уулзаад машинаар явж авахаар боллоо гэж хэлсэн тэгээд Р ын машинтай Р , Б бид гурав яваад чулуун хороон дээр очиж 6 хоныг нь ачихад 2 хонь багтаагүй үлдсэн нөгөө 6 хонио ачиж явах замдаа гэдсийг нь гаргаж хаясан аймагт ирээд*******д байх манай гэрт оруулж тавиад Б бид хоёр эргэж мотоциклиор яваад 6 хонио авч ирсэн юм. Шөнө ирээд нөгөө 8 хонио хуулаад махыг гаргаж гэрт тавиад гал түлчихээд унтаад өгсөн өглөө сэрээд махаа үзэхэд мах халуун гэрт үнэр ороод муудсан байсан. Зарим махыг нь хаяад 2 гайгүй байсан хонины махыг дэлгүүрт зарсан юм. Нийт 93.000 төгрөг болсон тэр мөнгөө Б бид хоёр хувааж авсан юм. Маргааш нь Өвөрхангай аймаг руу явсан юм...” гэсэн мэдүүлэг  /хх-112-113/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-76-80/, мал тооллогын хяналтын хуудас /хх-198, 205/, иргэний нэхэмжлэгч Ц.О ын 8 хонийг Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлтээр 1.220.000 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлт /хх-95-98/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөгүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Д  нар нь мөнгө олох санаа зорилгоор нэгдэж хохирогч Ц.О ын 8 тооны хонийг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж  үзэж шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт, мөн бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Д ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх  дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Б.Д  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О ын хохирол төлбөрт 610.000 төгрөгийн хохирол төлбөрийг тодорхой хугацаагаар завсарлага авч төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Д ын үйлдэлд тогтоогдохгүй байна гэж шүүх тус тус үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Д  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж дараах байдлаар шийдвэрлэж байна.

Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 1 дэх хэсэгт “ шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж заасан тул шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б  нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 2 жил 1 сар 16 хоногийн хорих ялаар шийтгүүлж хорих ял эдэлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Уг ялаас шүүгдэгч Д.Б  нь шүүх хуралдаан болтол буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 6 сар /180 хоног/ хорих ялыг эдэлж, одоо 1 жил 7 сар 16 хоногийн хорих ялыг эдлээгүй үлджээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан тул шүүгдэгч Д.Б д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан дээрх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх  Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жил 1 сар 16 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Д  нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял эдэлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож  байна.

Уг ялаас шүүгдэгч Б.Д  нь шүүх хуралдаан болтол буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 6 сар /180 хоног/ хорих ялыг эдэлж, одоо 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлджээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан тул шүүгдэгч Б.Д д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан дээрх 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх  Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэж шүүгдэгч Б.Д , шүүгдэгч Д.Б  нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Б  нь хохирогч Д.М Б , хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ба нарт Даюун маркийн мотоциклийг тус тус хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-133/, /хх-2, хх-56/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О ын 8 тооны хонийг хулгайлан авч Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 185 дугаартай дүгнэлтээр хохирлын нийт дүн 1.220.000 төгрөгөөр тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Д , шүүгдэгч Д.Б  нараас 8 тооны хонины үнийг тэнцүү хэмжээгээр гаруулан шүүгдэгч Д.Б аас 610.000 төгрөгийг гаргуулж  хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О т олгохоор шийдвэрлэлээ.

Мөн хавтаст хэрэгт гэрчээр тогтоогдож мэдүүлэг өгсөн Н.Б хүү нь шүүгдэгч Д.Б аас авсан мотоциклио иргэний нэхэмжлэгч Е.А од худалдаж 200.000 төгрөг авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба иргэний нэхэмжлэгч Е.А  нь Д.Б хүүгээс 200.000 төгрөгөө авч өр авлагагүй болсон болох нь шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгахад гарах хохирлыг тогтоож болохоор заасан тул  гэрч Д.Б хүүд уг гэмт хэргийн улмаас 200.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна гэж үзэж гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Б аас 200.000 төгрөгийг гаргуулан Д.Б хүүд олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О т 610.000 төгрөгийн хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б

Иймд Шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Д  нарыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 76 хоногийн буюу 2 сар 16 хоногийн хорих ялыг тус тус эдэлж, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар Шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Д  нарыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд тус тус шилжүүлэн шүүх хуралдаан эхлэх хүртэл 104 хоног, нийт 180 хоног тус тус цагдан хоригджээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон шүүгдэгчийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцхоор заасан тул шүүгдэгч Д.Б , Б.Д нарын цагдан хоригдсон нийт 180 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Зундаа овгийн Б.Д ыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б  овгийн Д.Б бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 /хоёр/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/  сарын хугацаагаар,

Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх  Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 /хоёр/  жил 1 /нэг/ сар 16 /арван зургаа/ хоногийн  хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б аас 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан Овоо баг 12-29 тоотод оршин суух бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Хан-Хонгор сумын 3 дугаар багт малчин Халзанморьт овгийн Цэдэвсүрэнгийн ОчБ т /регистрийн дугаар КК81110712/, мөн 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан Өмнөговь аймаг сум 2 дугаар Тулга багт оршин суух, Цонж овгийн Н-ын Б хүүд /регистрийн дугаар КЛ87102017/ тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Д нарынтус тус цагдан хоригдсон нийт 180 /нэг зуун ная/ хоногийгхорих ял эдэлсэн хугацаанд оруулан хорих ялаас хасч тооцсон болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Д нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О т 610.000 /зургаан зуун арван мянга/төгрөгийг төлж барагдуулсан бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт хураан авсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ