| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/08103/И |
| Дугаар | 191/ШШ2025/11067 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11067
2025 12 01 191/ШШ2025/11067
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******ны төв байр хаягт байрлах******* ХК /РД: 2075377/-ийн нэхэмжлэлтэй,
*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* /РД: *******/ нь 2024 оны 09 сарын 05-ны өдөр*******тай ******* дугаартай, дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийг хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн.
Хариуцагч *******аас*******ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 04 сарын 18-ны өдрөөр хариуцагаас 9,493,924.66 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч 2025 оны 06 сарын 09-ний өдрийн тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй ч оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагч *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Голомт банк нь хариуцагч *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ажиллагааны явцад хариуцагч Б.Түмэнбаяр нь н тоот хаягт оршин суудаг нь үнэн болох нь Налайх дүүргийн 3-р хорооны засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул манай банк хариуцагчийн шинж хаягаар нэхэмжлэл гаргахаар нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХК нь Б.Түмэнбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар Налайх дүүргийн 3-р хорооноос нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, Налайх дүүргийн 3-р хорооны Засаг даргын 2025 оны 10 сарын 13-ны өдрийн 253 дугаар албан бичигт:
Бямбасүрэн овогтой Түмэнбаяр /РД: РЖ88040619/ нь тус хорооны Замчин 26 дугаар гудамжны 161а тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов гэжээ.
Нэхэмжлэгч******* ХК нь Б.Түмэнбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Б.Түмэнбаярын оршин суугаа газрын хаяг тодорхой болсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тогтоогдсон үндэслэлээр *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч******* ХК-ийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгож, үлдэх хэсэг болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН