Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2026/00230

 

 

 

 

 

 

 

 

  2026       03           18                                    315/ШШ2026/00204

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                         

          Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ......................, 8 давхарт байрлах, утас: ......................, ......................ХХК-ийн ......................

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, 60 айлын 5-53 тоотод оршин суух хаягтай, утас: ......................, С-н  ...................... холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 519,119.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...................... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2470298 тоот ...................... гэрээний үүрэгт үндсэн зээлд 398,900.0 төгрөг, үндсэн хүүнд 97,251.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,268.04 төгрөг, шимтгэлд 7,700.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 519,119.79 төгрөгийг хариуцагч Сүхбаатар Б......................н-с гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч С.Б.............. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..........ХХК-ийн нэхэмжилсэн 519,119.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О..........шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А.......... овогтой Т.......... /........../ нь нэхэмжлэлийн шаардлага 519,119.79 төгрөгийг 2026 оны 04 сарын 25-ны дотор төлөхийг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч ..........ХХК нь хариуцагч С.Б.......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 519,119.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч С.Б.......... нь нэхэмжлэлийн шаардлага 519,119.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О..........тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ..........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 16,223.60 төгрөгийн тал хувь 8,111.8төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,111.8 төгрөгийг хариуцагч С.Б..........гээс гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-д олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч .......... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 519,119.79 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б.......... хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ..........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 16,223.60 төгрөгийн тал хувь 8,111.8төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,111.8 төгрөгийг хариуцагч С.Б.......... гаргуулж нэхэмжлэгч Т..........ХХК-д олгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР