| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 197/2025/41529/И |
| Дугаар | 197/ШШ2026/00178 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2026/00178
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,, СӨХ*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,****************************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 4,644,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 4,644,620 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Эвлэрлийн нөхцөл: 2026 оны 1 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 2 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 сарын 15-ны өдөр 1,038,800 төгрөг гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СӨХ нь хариуцагч Б.*******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 4,644,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч хариуцагч 2026 оны 1 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 2 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 сарын 15-ны өдөр 1,038,800 төгрөг төлж барагдуулахаар талууд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,593,533 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 1 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 2 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 сарын 15-ны өдөр 1,038,800 төгрөг төлөхөөр талууд тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,264 төгрөгийн тал хувь болох 44,632 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44,632 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА