| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2018/0145/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2018-09-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 156
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Г.Э т холбогдох 201716000080 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны яллагдагч Г.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******-2” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулайлан иргэн Д.М д 339.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 04 сарын 22-23-нд Жаал Уулаас Их Уул руу гэртээ харих гэж байгаад замдаа 5 дугаар сургуулийн хойно ******* гэх дэлгүүрийн зүүн талаар тойроод галын өрөө байсан. Хойд талынх нь банзны завсраар ороод хойшоо харсан 2 цонх байсан нэгийг нь хөлөөрөө хөшиглөж онгойлгосон. Дотор нь ороод баруун талд байсан хоолны шкафны тавиур дээрээс далайн байцаа, дашида зэргийг аваад буцаж цонхоор гараад хойгуур нь тойроод баруун талын цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод орсон чинь дотор нь өрөө байсан. Тэгээд ороод хаалгыг нь нээсэн чинь дэлгүүр байсан. Тэгээд лангуун дээр байсан 4 ширхэг түмний кола авсан, лангуун дотор байсан дөрвөлжин савтай чихэрнээс авсан, хөргөгчөөс зайрмаг 3,4 ширхэг, хрустик гэж печень хэдийг авснаа санахгүй байна, лангуун дээрх загаснаас авсан, доод тавиур дээр саванд мөнгө байсан тэр мөнгийг авсан. Тэгээд буцаад цонхоороо гарсан” гэв.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “Миний аавын дүү Г , М нар нь миний дүүд дургүй, гэрт нь орохоор дургүй байдаг. Бид нарт хоол унд өгдөггүй, тэгээд дүү маань өлсөөд ийм зүйл хийсэн байна. Гэхдээ миний дүүгийн буруу. ******* миний үгэнд ордоггүй гэв.
Хохирогч Д.М гийн мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 04-р сарын 22 шөнө хулгай орсон 23-ны өдөр мэдсэн гэж манай охин Ү надруу мессеж бичсэн байсан би хөдөө Хонгор сумруу явчихаад 23-ны өдөр Дэлгүүрт ирэхэд манай дэлгүүрээс 2800 төгрөгний үнэтэй түмний ундаа 2 литр 21 ширхэг, 1300 төгрөгний Макспан шоколад 30 ширхэг, ширхэг 300 төгрөгний Бон бон 37 ширхэг, 5000 төгрөгний үнэтэй Комбат 3 ширхэг, 6000 төгрөгний үнэтэй компат 2 ширхэг, лаазтай 4800 төгрөгний компат 2 ширхэг, 3000 мянган төгрөгний үнэтэй 4 ширхэг, 1800 төгрөгний шопрот 3 ширхэг, 1150 төгрөгний үнэтэй Курстик 10 ширхэг, 1900 төгрөгний үнэтэй Кропка 6 ширхэг, 1200 төгрөгний үнэтэй 4 ширхэг, 1200 төгрөг Сникерс 20 ширхэг, 1000 төгөгний Контек 12 ширхэг, 500 төгрөгний контек 12, Мон-амур 12 ширхэг, 22400 төгрөгний 2 уут иштэй чихэр, 4800 төгрөгний үзэмтэй үрэл 2 ширхэг, 2000 төгрөгний үнэтэй бэлэн хоол 2 ширхэг,1200 төгрөгний үнэтэй орос зайрмаг 18 ширхэг, лангууны доор нэгжний 10000 мянган төгрөг, бэлэн мөнгөний хайрцаганд 15000 мянган төгрөг байхгүй байсан нийт дүнгүүрээ 330000 мянган төгрөгний бараа алга болсон байсан. Дэлгүүрийн хойд талын засвар хийж байгаа ажлын өрөөний порчиг хагалсан, баруун тийшээ харсан цонхны порчикыг түлхэж онгойлгосон цонхны харалдаа шат тавьсан байсан” гэжээ. /хх-32-33/,
Д.Х гийн тайлбарт: “...Би 2017 оны 04-р сарын 23 -ны 11 цагт дэлгүүр дээр очоод дэлгүүрлүү ороод хоёр цонхоо нээж нэг охин юм худалдан аваад би хариулж өгөх гээд мөнгөний хайрцаг аваад үзтэл мөнгө 15000 мянган төгрөг байсан алга байхаар нь тавиур дээр байсан сайраа, компот алга болсон байхаар лангуун доогуур хайрцагыг хартал дотор байсан чихэр алга байсан цонх хаалга зүгээр байх юм гэж бодоод хулгай ороогүй баймаар юм гэж бодоод дэлгүүрийн агуулахын өрөөрүү ортол цонхны порчик онгорхой гадна цонхны доор модон шат тавиатай байхаар нь хулгайч орж гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэжээ. /хх-35/,
Яллагдагч Г.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 04 дугаар сарын 20-ны үед байх Өмнөговь аймгийн ******* сумын Жаал-Уулын 03-30 тоот хашаанд байдаг ах Г ын гэр нь очиход тэнд Г ах эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Би тэгээд тэднийд байж байгаад шөнө 22 цагийн үед Их уулын 24-3 тоот гэрлүүгээ явж байгаад 5-р сургуулийн хойд талд нь байдаг ******* нэртэй дэлгүүрийн зүүн талд нь алхаад очиход гал түлдэг хотелтой байсан. Тэгээд тэр хотелийн урд талын хэсэгт нь хүн орохоор хашаа нь завсар зайтай байхаар нь тэр завсараар нь ороход тэр дэлгүүр зуун талдаа 2 цонхтой байсан. Би тэгээд тэр дэлгүүрийн зүүн талын хойд талынх нь цонхыг тоосгоор цохиж шилийг хагалаад тоосгоор цонх руу цохиход цонх нь онгойсон. Би тэгээд тэр цонхоор нь дотор нь ороход дотор нь хураалттай тавилга биллярданы ширээтэй өрөө байсан. Тэр өрөөний баруун талд нь хоолны тавиур дээр 2 ширхэг далайн байцаа, 1 ширхэг Дашида хоолны амтлагчыг аваад буцаад тэр цонхоор гарсан. Тэгээд дэлгүүрийн хойд талаар нь тойроод дэлгүүрийн баруун талын хаалганы хажуу талын цонхыг нь хөлөөрөө тийрсэн тэгээд онгойхгүй байхаар армуторын төмрөөр хөшиж онгойлгоод дотогшоо ороод өрөөн дотор байсан модон хаалгыг татаж онгойлгоод ороход хүнсний дэлгүүр байсан. Тэгээд би шилэн лангууны араар нь тавиур дээр байсан 2 л кола ундаа 4 ширхэг, лаазтай бөөрөнхий хэлбэртэй загаснаас нь нэлээн хэдийг авч явсан үүргэвчтэй цүнхэндээ хийсэн хэдийг хийсныг сайн мэдэхгүй байна.Тэгээд хөргөгчин дотор байсан 3-4 ширхэг зайрмагыг мөн авсан. Тэгээд лангуун дээр тавиатай байсан пиченнүүдийг аваад л цүнхэндээ хийгээд байсан. Зарим авсан зүйлээ мартаад байна Дандаа идэж уух хүнсний эд зүйл авсан юм. Тэгээд буцаад тэр хаалгаараа гараад цонхоороо гарчихаад Жаал-Уулын 03-30 тоот хашаанд буцаад очсон. Тэгээд цүнхтэй эд зүйлээ гэрт нь оруулаагүй гадаа нуучихсан байсан. Тэгээд маргааш нь хулгайлсан эд зүйлээ Хайрхан дэлгүүрийн хойд талд байсан эзгүй хашаанд нуучихаад чихэр, пиченээ идсэн. Бусдыг нуусан. Тэгээд тэр зүйлийг 4-5 хоног идэж дуусгасан юм” гэжээ. /хх-85/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-2/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-3/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-4/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5, 19/,
Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай /хх-6/,
Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх санал хүргүүлэх тогтоол /хх-7/,
Хэрэг бүртгэлтийг түдгэлзүүлэх тухай /хх-8/,
Түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг сэргээх тухай /хх-9/
Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж хэрэг бүртгэлт явуулах хугацааг тогтоох тухай /хх-10/
Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай /хх-11-17/,
Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай /хх-18/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-28/,
П.О ын тайлбар /хх-36/,
А.О ын тайлбар /хх-37/,
Г.Лхамын тайлбар /хх-38/,
Гэрч Ц.Г ын мэдүүлэг /хх-39/,
Гэрч Д.О гийн мэдүүлэг /хх-40/,
Мөрдөгчийн санал /хх-41/,
Прокурорын даалгавар /хх-42/,
Гэрч Д.Н ийн мэдүүлэг /хх-43/,
Зарлагын баримт /хх-44-55/,
Гэрч А.П ын мэдүүлэг /хх-56-57/,
Гэрч Б.Х гийн мэдүүлэг /хх-58/,
Мэргэжилтэн оролцуулах тухай /хх-59/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-60-65/,
Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг /хх-66-67/,
Шинжилгээ хийлгэх тухай /хх-68/,
Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ /хх-69-70/
Шинжилгээ хийлгэх тухай /хх-71/
Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 08 сарын 06-ны өдрийн №22/18 дугаартай дүгнэлт /хх-72-74/,
Өсвөр насны сэжигтэн /яллагдагчийн/ хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай /хх-78/
Насанд хүрээгүй яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-79-81/
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх-82/
Хувийн баталгаа /хх-83/
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-88-95/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-96/,
Мөрдөгчийн санал /хх-97/,
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-98-100/,
Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-101/,
Өмнөговь аймгийн боловсрол соёл урлагийн газрын тодорхойлолт /хх-103/,
Сууль боловсролын гэрчилгээний хуулбар /хх-104/,
Өмнөговь аймаг политехник коллежийн тодорхойлолт /хх-106/,
3 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-108-109/,
******* сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-110/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-111/,
Хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хх-112-114/,
Хэрэг бүртгэгчийн даалгавар /хх-115/,
Илтгэх хуудас /хх-116, 120-122/,
Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол /хх-117-119/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-123/,
Мөрдөгчийн санал /хх-126/,
Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай /хх-127/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Г.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******-2” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйлс хулайлан иргэн Д.М д 339.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 04 сарын 22-23-нд Жаал Уулаас Их Уул руу гэртээ харих гэж байгаад замдаа 5 дугаар сургуулийн хойно ******* гэх дэлгүүрийн зүүн талаар тойроод галын өрөө байсан. Хойд талынх нь банзны завсраар ороод хойшоо харсан 2 цонх байсан нэгийг нь хөлөөрөө хөшиглөж онгойлгосон. Дотор нь ороод баруун талд байсан хоолны шкафны тавиур дээрээс далайн байцаа, дашида зэргийг аваад буцаж цонхоор гараад хойгуур нь тойроод баруун талын цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод орсон чинь дотор нь өрөө байсан. Тэгээд ороод хаалгыг нь нээсэн чинь дэлгүүр байсан. Тэгээд лангуун дээр байсан 4 ширхэг түмний кола авсан, лангуун дотор байсан дөрвөлжин савтай чихэрнээс авсан, хөргөгчөөс зайрмаг 3,4 ширхэг, хрустик гэж печень хэдийг авснаа санахгүй байна, лангуун дээрх загаснаас авсан, доод тавиур дээр саванд мөнгө байсан тэр мөнгийг авсан. Тэгээд буцаад цонхоороо гарсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.М гийн “Би 2017 оны 04-р сарын 22 шөнө хулгай орсон 23-ны өдөр мэдсэн гэж манай охин Ү надруу мессеж бичсэн байсан би хөдөө Хонгор сумруу явчихаад 23-ны өдөр Дэлгүүрт ирэхэд манай дэлгүүрээс 2800 төгрөгний үнэтэй түмний ундаа 2 литр 21 ширхэг, 1300 төгрөгний Макспан шоколад 30 ширхэг, ширхэг 300 төгрөгний Бон бон 37 ширхэг, 5000 төгрөгний үнэтэй Комбат 3 ширхэг, 6000 төгрөгний үнэтэй компат 2 ширхэг, лаазтай 4800 төгрөгний компат 2 ширхэг, 3000 мянган төгрөгний үнэтэй 4 ширхэг, 1800 төгрөгний шопрот 3 ширхэг, 1150 төгрөгний үнэтэй Курстик 10 ширхэг, 1900 төгрөгний үнэтэй Кропка 6 ширхэг, 1200 төгрөгний үнэтэй 4 ширхэг, 1200 төгрөг Сникерс 20 ширхэг, 1000 төгөгний Контек 12 ширхэг, 500 төгрөгний контек 12, Мон-амур 12 ширхэг, 22400 төгрөгний 2 уут иштэй чихэр, 4800 төгрөгний үзэмтэй үрэл 2 ширхэг, 2000 төгрөгний үнэтэй бэлэн хоол 2 ширхэг,1200 төгрөгний үнэтэй орос зайрмаг 18 ширхэг, лангууны доор нэгжний 10000 мянган төгрөг, бэлэн мөнгөний хайрцаганд 15000 мянган төгрөг байхгүй байсан нийт дүнгүүрээ 330000 мянган төгрөгний бараа алга болсон байсан. Дэлгүүрийн хойд талын засвар хийж байгаа ажлын өрөөний порчиг хагалсан, баруун тийшээ харсан цонхны порчикыг түлхэж онгойлгосон цонхны харалдаа шат тавьсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-32-33/, Д.Х гийн: “...Би 2017 оны 04-р сарын 23 -ны 11 цагт дэлгүүр дээр очоод дэлгүүрлүү ороод хоёр цонхоо нээж нэг охин юм худалдан аваад би хариулж өгөх гээд мөнгөний хайрцаг аваад үзтэл мөнгө 15000 мянган төгрөг байсан алга байхаар нь тавиур дээр байсан сайраа, компот алга болсон байхаар лангуун доогуур хайрцагыг хартал дотор байсан чихэр алга байсан цонх хаалга зүгээр байх юм гэж бодоод хулгай ороогүй баймаар юм гэж бодоод дэлгүүрийн агуулахын өрөөрүү ортол цонхны порчик онгорхой гадна цонхны доор модон шат тавиатай байхаар нь хулгайч орж гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэсэн тайлбар /хх-35/, яллагдагч Г.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 04 дугаар сарын 20-ны үед байх Өмнөговь аймгийн ******* сумын Жаал-Уулын 03-30 тоот хашаанд байдаг ах Г ын гэр нь очиход тэнд Г ах эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Би тэгээд тэднийд байж байгаад шөнө 22 цагийн үед Их уулын 24-3 тоот гэрлүүгээ явж байгаад 5-р сургуулийн хойд талд нь байдаг ******* нэртэй дэлгүүрийн зүүн талд нь алхаад очиход гал түлдэг хотелтой байсан. Тэгээд тэр хотелийн урд талын хэсэгт нь хүн орохоор хашаа нь завсар зайтай байхаар нь тэр завсараар нь ороход тэр дэлгүүр зуун талдаа 2 цонхтой байсан. Би тэгээд тэр дэлгүүрийн зүүн талын хойд талынх нь цонхыг тоосгоор цохиж шилийг хагалаад тоосгоор цонх руу цохиход цонх нь онгойсон. Би тэгээд тэр цонхоор нь дотор нь ороход дотор нь хураалттай тавилга биллярданы ширээтэй өрөө байсан. Тэр өрөөний баруун талд нь хоолны тавиур дээр 2 ширхэг далайн байцаа, 1 ширхэг Дашида хоолны амтлагчыг аваад буцаад тэр цонхоор гарсан. Тэгээд дэлгүүрийн хойд талаар нь тойроод дэлгүүрийн баруун талын хаалганы хажуу талын цонхыг нь хөлөөрөө тийрсэн тэгээд онгойхгүй байхаар армуторын төмрөөр хөшиж онгойлгоод дотогшоо ороод өрөөн дотор байсан модон хаалгыг татаж онгойлгоод ороход хүнсний дэлгүүр байсан. Тэгээд би шилэн лангууны араар нь тавиур дээр байсан 2 л кола ундаа 4 ширхэг, лаазтай бөөрөнхий хэлбэртэй загаснаас нь нэлээн хэдийг авч явсан үүргэвчтэй цүнхэндээ хийсэн хэдийг хийсныг сайн мэдэхгүй байна.Тэгээд хөргөгчин дотор байсан 3-4 ширхэг зайрмагыг мөн авсан. Тэгээд лангуун дээр тавиатай байсан пиченнүүдийг аваад л цүнхэндээ хийгээд байсан. Зарим авсан зүйлээ мартаад байна Дандаа идэж уух хүнсний эд зүйл авсан юм. Тэгээд буцаад тэр хаалгаараа гараад цонхоороо гарчихаад Жаал-Уулын 03-30 тоот хашаанд буцаад очсон. Тэгээд цүнхтэй эд зүйлээ гэрт нь оруулаагүй гадаа нуучихсан байсан. Тэгээд маргааш нь хулгайлсан эд зүйлээ Хайрхан дэлгүүрийн хойд талд байсан эзгүй хашаанд нуучихаад чихэр, пиченээ идсэн. Бусдыг нуусан. Тэгээд тэр зүйлийг 4-5 хоног идэж дуусгасан юм” гэсэн мэдүүлэг /хх-85/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-28/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-60-65/ зэрэг нотлох баримтуудаар гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Г.Э ын үйлдлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн 2015 оны эрүүгийн хуулиар зүйлчлэн ирүүлсэн байх боловч тус хэрэг нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үйлдэгдсэн байна.
Хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан ялыг 2002 оны эрүүгийн хууль болон 2015 оны эрүүгийн хуульд харьцуулан үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т Энэ гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан ба 2015 оны эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь оногдуулах ялыг хүндрүүлэн зүйлчилсэн байна.
Иймд 2015 оны эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх талаар 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан дагуу тус хэргийг 2002 оны хуучин эрүүгийн хуулиар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан агуулах сав гэдэг нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшинг ойлгох бөгөөд агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэдгийг...багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх...онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгодог. Өсвөр насны шүүгдэгч Г.Э ын нэвтэрсэн “*******-2” дэлгүүр нь эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай дэлгүүрийн зориулалттай байшин бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г.Э нь тус дэлгүүрт хууль бус аргаар нэвтэрч орсон болох нь яллагдагч Г.Э ын “... Би тэгээд тэр дэлгүүрийн зүүн талын хойд талынх нь цонхыг тоосгоор цохиж шилийг хагалаад тоосгоор цонх руу цохиход цонх нь онгойсон. Би тэгээд тэр цонхоор нь дотор нь ороход дотор нь хураалттай тавилга биллярданы ширээтэй өрөө байсан” гэсэн мэдүүлэг /хх-85/, хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч иргэний нэхэмжлэгч Б.М , гэрч Б.Х нарын мэдүүлгээр 2800 төгрөгний үнэтэй түмний ундаа 2 литр 21 ширхэгийг хулгайд алдсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул 218 оны 09 сарын 06-ны өдрийн 14 прокурорын тогтоолоор яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэргийн субъект нь 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй Монгол улсын иргэн байж болохоор хуульчилсан байдаг.
Өсвөр насны шүүгдэгч Г.Э нь 14 насанд хүрсэн буюу 18 насанд хүрээгүй болох нь тэдгээрийн хувийн байдалтай холбоотой бичиг баримт болох төрсний бүртгэлийн лавлагаа /хх-100/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-101/ зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд хэрэг гарах үед шүүгдэгч Г.Э нь 16 нас 2 сар 28 хоногтой байсан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Э ыг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэл тогтоогдож байна.
Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 08 сарын 06-ны өдрийн №22/18 дугаартай дүгнэлтээр “а/ Яллагдагч Г овогтой ******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно.
б/ Яллагдагч Г овогтой ******* нь болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” /хх-72-74/ болохыг тогтоосныг дурдах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Г.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-111/ тогтоогдох бөгөөд арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.7, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэн үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн зүгээс өсвөр насны шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч Г.Э т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогч Д.М д гэмт хэргийн улмаас учирсан 339.400 төгрөгний хохирол төлбөр төлөгдөөгүй байна.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Прокурорын газраас Г.Э ын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Тайж овгийн Г.Э т бусдын агуулах саванд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 64 дүгээр зүйлийн 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Э ыг түүний төрсөн ах болох Г овогтой Э , хүсэлт гаргасан иргэн С овогтой Ч , мөн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хяналтад тус тус өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Г.Э засарч хүмүүжихгүй байвал уг арга хэмжээг өсвөр насны хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э аас хохирогч Д.М д гэмт хэргийн улмаас учирсан 339.400 төгрөгний хохирол төлбөрийг гаргуулан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ