Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 03

 

 

      2026       01        27                                               2026/ДШМ/0003

 

 

*******д  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Энхтулга, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 03ы өдрийн 2025/ШЦТ/264 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2536000000003 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******од оршин суух хаягтай,******* ******* ******* *******, , ,

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* *******од байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйллэсэн үедээ хамтран амьдарч байсан хохирогч ын цээжин тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмтт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас Ш.Сэлэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн *******лах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Сэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч д 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ******* шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 4 сарын хорих *******ыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4.4 Шүүгдэгч ******* нь энэт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.5 Эрүүгийнт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******эс гаргуулах хохирол, төлбөргүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.6 Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаарт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комиссод даалгаж,

4.7 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1  дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын *******лагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь гэр бүлийн байнгын хүчирхийлэл дарамтанд амьдарч байсан. Хохирогч нь *******эс гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдарч байх хугацаандаа гэрт нь байнга согтуу очиж доромжилж, ******* болон хүүхдүүдийнхээ эсрэг байнга хүчирхийлэл үйлддэг байсан ба учрал болох үед Ш.Сэлэнгийн гэрт очиж хэрүүл маргаан үүсгэж хүчирхийлэл үйлдсэн байдаг. ******* нь ын биед хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэм буруугийн талаар маргадаггүй. Хохирогч д төлөх хохиролгүй. Ш.Сэлэнгийн ар гэрт 3-8 насны 3 хүүхэд харж асрамжлах хүнгүй, хараа хяналтгүй үлдсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/135 дугаартай захирамжаар Ш.Сэлэнгийн асрамжид байсан охин , хүү , нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр эцэг ыг тогтоосон боловч эцэг нь хүүхдүүдээ асран хамгаалж харгалзан дэмжихээс татгалзсан. Гэмт үйлдэгдсэн нөхцөл байдал, Ш.Сэлэнгийн хувийн байдал, асран хамгаалалтгүй үлдэж байгаа бага насны 3 хүүхдийн эрүүл аюулгүй орчинд эхийн хайр халамжид өсөж төлөвших нөхцөл байдлыг харгалзан үзэж, *******д оногдуулсан хорих *******ыг багасгаж өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* 18-23 *******од өөрийн гэртээ архи согтууруулах, ундааны зүйллэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдарч байсан тай маргалдаж, "stainless steel" гэх бичиглэлтэй 25,5х9 см урт хэмжээтэй хутгыг зэвсгийн чанартайлэж, түүний цээжин тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь "цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушгины уналт, цээжний хөндийн цус хуралт" бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж", мөн зэвсгийн чанартай зүйллэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ******* оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүхт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3. Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* *******од байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйллэсэн үедээ хамтран амьдарч байсан хохирогч ын цээжин тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдсэн болох нь тогтоогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар *******лах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйллэсэн үедээ хамтран амьдарч байсан хохирогч ын цээжин тус газарт 1 удаа хутгалж “цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушгины уналт, цээжний хөндийн цус хуралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч М.Галсанпунцаг, П.Амархүү, М.Гантогтох, Г.Сайханжаргал, хохирогч нарын мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч Т.Энэбишийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Цогтгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэгт авагдсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Сэлэнгийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих *******аар шийтгэж, *******ыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

7. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргасан гомдолдоо “гэмт үйлдсэн нөхцөл байдал, Ш.Сэлэнгийн хувийн байдал, асран хамгаалалтгүй үлдэж байгаа бага насны 3 хүүхдийн эрүүл аюулгүй орчинд эхийн хайр халамжид өсөж төлөвших нөхцөл байдлыг харгалзан үзэж, *******д оногдуулсан хорих *******ыг багасгаж өгнө үү” гэжээ.

7.1 Шүүгдэгч Ш.Сэлэнгийн үйлдсэн хэргийн үйл баримт “хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн,т хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон”, түүний үйлдсэн “хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

7.2 Шүүхээс “шүүгдэгч Ш.Сэлэнгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  3 жил 4 сарын хугацаагаар хорих *******аар шийтгэж, *******ыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь “шүүгдэгчийн гэмт үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

7.3 Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Сэлэнгийн бага насны 3 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмтт оногдуулахаар заасан хорих *******аас бага ******* оногдуулж болох мөн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэм хэмжээг журамлан, түүнд оногдуулж болох хорих *******ын хамгийн доод хэмжээг оногдуулсан байна. Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих *******ын хэмжээг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байна.

 

            7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан “*******д оногдуулсан хорих *******ыг багасгаж өгнө үү” гэх агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус туссэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны дүгээр 11 дүгээр сарын  03-ны өдрөөс 2026 оны  01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл шүүгдэгч Ш.Сэлэнгийн цагдан хоригдсон 86  /наян зургаа/  хоногийг ******* эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

 3. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хуульлээний зөрүүг арилгах, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр лэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хуульлээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ОТГОНХИШИГ

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

       ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР