Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 303/ШШ2026/00075

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: аянхонгор аймаг, Богд сум, 3 дугаар багт оршин суух, *******3 регистрийн дугаартай, 91151546 утасны дугаартай ******* овогт *******ын *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 1991 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоолгож өгнө үү гэжээ.

1.2 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нөхөр Д.******* нь Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 1991 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01 -ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/3458 дугаартай архивын лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай лавлагаа, Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, хөдөө аж ахуйн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, БНМАУ-ын Ардын Боловсролын яамны Үйлдвэрлэлд хуваарилагчдад олгох 613 дугаартай томилолтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримтгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Д.*******гийн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай хэсэгт малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай хэсэгт малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай лавлагаа, шинээр гишүүн элсүүлэх тухай Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тогтоолын хуулбар, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, ажилд орсон болон ажлаас чөлөөлөх тухай байдлуудыг бичиж тэмдэглэсэн хөдөө аж ахуйн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд,

4. Хүсэлт гаргагч Д.*******гийн хөдөлмөрийн дэвтүүдийг 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус Богд сумын Сүхбаатарын зам нэгдэл нь нээсэн, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, сар, өдөр, боловсрол, мэргэжил зэргээр нь Д.*******гийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

 

5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.*******гийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай хэсэгт малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******гийн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай хэсэгт малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-д малчнаар ажиллаж байсан ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА