| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/01093/И |
| Дугаар | 303/ШШ2026/00084 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 303/ШШ2026/00084
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин А.*******, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү , 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин А., 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин А., 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүү А., 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүү А. нарыг эх Э.*******ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин А., 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү А., 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон, эцэг Э.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Э.******* нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин А.*******, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү , 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин А. нарт тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
6. Нэхэмжлэгч Э.******* нь 492 тооны мал гаргуулах шаардлагаасаа татгалзаж, гэр бүлийн дунд эд хөрөнгө болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг, 3-345 тоотод байрлах, 48 мкв талбайтай хувийн сууц, 3 тал хашаа, 28 тооны үхэр, 5 тооны адуу, приус 41 маркийн автомашин зэргийг авахаар, хариуцагч Э.******* нь 27 тооны тэмээ, 40 тооны бог мал зэргийг авахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрсэн болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА