Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 160

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.Ц

Шүүгдэгч: Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатиган овогт Г.Ш д холбогдох 1828001280125 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Яллагдагч Г.Ш нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Ц гийн биед халдан толгойн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 07 сарын 04-ны өдөр Өнөр бүл дээр тарсан. Тэрнээс өмнө зугаалгын мөнгө олж ирнэ гээд Цагаан хад руу таксинд явсан. Явж ирээд надаа хэлээгүй нэг залуутай явж байгаад надтай таарсан. Тэгээд уулзаад юун залуутай явж байгаа юм бэ? гэхэд чи эхнэр авсан гэсэн чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэхээр нь авах ёстой мөнгөө авъя өгөх ёстой мөнгөө өг гэсэн. Тэгсэн чинь мөнгийг чинь өгөхгүй шүүхдээд аваарай гэсэн. Тэхээр нь би машиных нь түлхүүрийг авсан чинь машинаа унаж явна гээд, тэгээд нөгөө залууг нь буулгасан. Ямар хүн тэгж ярьсан юм бэ? гэхэд И  гэдэг хүн чамайг авгай авсан гэж хэлсэн. Тэгээд тэнд нь очих гээд  машин бариа явж байхад цохиж зодоод байхаар нь боль гээд гарыг нь хорих гэж байгаад халтираад хамрыг цохиод цус гаргасан. Тэгээд Идрээ тийм зүйл яриагүй гэсэн. Тэгээд 07 сарын 19-ны өдөр болохоор бид хоёр 18-ны шөнө хотоос хамт ирээд тэгээд Цгийн утасны цэнэг дууссан байхаар нь утасыг нь цэнэглэх гээд гэрт ороод гараад ирэхэд явсан байсан. Тэгээд өглөө нь ирээд утсыг нь асаахад олон дуудлага ирэхээр нь хэн юм бэ? гэсэн чинь хэлэхгүй нуугаад зугтаасан. Машин тойрч хөөцөлдөж байгаад эвлэрсэн” гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүн байнга худлаа ярьдаг. Байнга харддаг, хүн рүү харлаа гээд харддаг, өвчтэй юм шиг байгаа юм. Энэ үнэн зүйл ярихгүй байна. Би мөнгө авсан зүйл байхгүй, харин ч надаас мөнгө авдаг байсан, мөнгө өгвөл сална гэдэг. Цагдаад хэлнэ гэхээр ална гэдэг, элдвээр хэлдэг байсан. Утас аваад зугтаасан гэж байна. Миний утсыг барьцан зогсож байсан ш дээ. Би хот руу явж толгойны зураг авхуулсан 120,000 төгрөг болсон  ирж очих зардалтайгаа нийлээд 200,000 төгрөг болсон үүнийг нэхэмжилнэ” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Г.Ш  гэх хүнтэй 2017 оны 09 сараас хойш хамтран амьдарч байсан бөгөөд 2018 оны 07 сарын 19 ны өглөө 10 цагийн үед Г.Ш  нь миний утасыг аваад гэрлүүгээ явсан байсан учир авах гээд гэрт нь очсон. Бид хоёр тухайн үед хоёр тусдаа газар амьдарч байсан юм. Өглөө гэртийхэн гадаа машинтай очход Г.Ш  гарч ирээд машинд суусан тэгээд гар утасаа авах гэхэд утсаа асаачих гэсэн тэгхээр нь асаахад миний утсанд олон дуудлага ирсэн байсан тэгсэн Г.Ш  олон дуудлаг ирсэн байсан ямар учиртай юм гээд хардаад эхэлсэн тэгээд чи хүнтэй явсан гээд миний толгой хэсэгрүү гараараа цохиод авсан тэгхээр нь би машинаас буухад ороод ир чамайг ална гээд байсан тэгэж байгаад машин дотороос бууж ирээд намайг хөөсөн тэгэж байгаад Г.Ш  тайвшираад миний утасыг өгсөн. Тэрнээс хойш миний толгой өвдөөд байхаар нь Г.Ш д хэлсэн тэгхэд бариачид бариул гэж хэлсэн тэгхээр нь зүгээр болохгүй байна эмчилгээний төлбөр мөнгө өгчихвөл эмнэлэгт үзүүлнэ гэж хэлхэд мөнгө өгөөгүй учир цагдаагийн байгуулгад хандсан” гэжээ. /хх-15-16/,

Гэрч Т.И  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 07 сарын 04 ны шөнө 00 цагийн үед гэртээ унтаж байхад манай хашаанд машин орж ирээд сигналдсан тэгхээр нь би гэрээсээ гархад Г.Ш  эхнэр Цгийн хамт ирчихсэн байсан, Тэгхэд Г.Ш  машины цонхоо онгойлгоод чи миний эхнэртэй явалдсан уу гэж хэлсэн тэгхэд нь тийм зүйл байхгүй нялх нойтон хүүхэдтэй би хаалга тэнд байна манай хашаанаас гар гэж хэлсэн тэгхэд Г.Ш  машинаа жолоодоод хашаанаас гараад явсан түүнээс хойш уулзаагүй” гэжээ. /хх-22/,

Гэрч Л.Р гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 сард байхаа цагаан сарын дараахан тэр хоёр маргалдсан гэж байсан юунаас болж маргалдсан талаар нь мэдэхгүй байна ямар ч байсан тэр хоёр түр хугацаанд салсан боловч Г.Ш  гэх хүн нь эрэн очин байдаг байсан яаг хэзээ нь байгаад хэзээ нь байхгүй болчихдог талаар нь сайн мэдэхгүй байна учир нь тэднийх байшинд байдаг би гэр орондоо байнга байгаад байдаггүй Ханхонгор сумруу хүүхдүүдээ аваад явчихдаг гэр эзэнгүй үлддэг” гэжээ. /хх-23/,

Гэрч Д.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 07 сарын эхээр Ц гэх хүн тавилга угсараад өгөө ч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд гэрт нь очиж тавилга угсар ч өгсөн тэгчихээд гэрлүүгээ Цгаар хүргүүлэх гэхэд би бичиг баримт байхгүй чи машин барьчих гэж хэлсэн тэгхээр нь машинийг нь бариад явж байхад Ц Өнөр бүл дэлгүүр орж юм авна гэсэн тэгхээр нь зогсоод Цг буулгачихаад хүлээж байхад нэг танихгүй залуу гарч ирээд чи юу юм гээд миний өөдөөс уурлаад байсан тэгхэд Ц дэлгүүрээс гарч ирж байсан тэгсэн намайг машинаас өөж буулгачихаад Цг цохисон яаг хаана цохисон талаар нь мэдэхгүй байна тэгээд хөөгөөд байсан би тухайн үед цагдаад хэлэх гэсэн утасны цэцэг дуусчихсан байсан тэгхэд нөгөө танихгүй залуу эхнэр нөхөрийн хооронд чи битгий элжиг жороол гэж хэлээд Цг машиндаа суулгаад аваад явсан би тэнд үлдсэн. Сүүлд нь Цгийн нөхөр Г.Ш  гэдэг хүн байсан талаар нь мэдсэн” гэжээ. /хх-24/,

Гэрч Б.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 07 сарын эхээр Ц гэх хүн тавилга угсараад өгөө ч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд гэрт нь очиж тавилга угсар ч өгсөн тэгчихээд гэрлүүгээ Цгаар хүргүүлэх гэхэд би бичиг баримт байхгүй чи машин барьчих гэж хэлсэн тэгхээр нь машинийг нь бариад явж байхад Ц Өнөр бүл дэлгүүр орж юм авна гэсэн тэгхээр нь зогсоод Цг буулгачихаад хүлээж байхад нэг танихгүй залуу гарч ирээд чи юу юм гээд миний өөдөөс уурлаад байсан тэгхэд Ц дэлгүүрээс гарч ирж байсан тэгсэн намайг машинаас өөж буулгачихаад Цг цохисон яаг хаана цохисон талаар нь мэдэхгүй байна тэгээд хөөгөөд байсан би тухайн үед цагдаад хэлэх гэсэн утасны цэцэг дуусчихсан байсан тэгхэд нөгөө танихгүй залуу эхнэр нөхөрийн хооронд чи битгий элжиг жороол гэж хэлээд Цг машиндаа суулгаад аваад явсан би тэнд үлдсэн. Сүүлд нь Цгийн нөхөр Г.Ш  гэдэг хүн байсан талаар нь мэдсэн” гэжээ. /хх-24/,

Шүүгдэгч Г.Ш гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 07 сарын 04 ны өдөр Өнөр бүлийн гадна Ц бид хоёр тааралдсан тэгхэд нэг танихгүй хүнээр машинаа бариулчихсан явж байсан тэгхэд нь юун хүн юм гэж асуухад чамд хамаагүй гэхээр нь яахаараа хамаагүй байдаг юм би чиний нөхөр юм байгаа биздээ гэж хэлхэд Ц надад хандаж чи хүнтэй суусан гэж сонссон чи тэгэж байхад би яагаад болохгүй гэж гээд миний өөдөөс уурлаад дараад байсан тэгхээр нь би тухайн танихгүй залууд хандаж би наад хүний чинь нөхөр байна яахаараа чи хүний машин бариад явж байдаг юм буу гэж хэлээд татаад буулгасан тэгээд би жолоон дээр суугаад машин бариад Ц хажууд суугаад Өнөр бүл дэлгүүрийн гаднаас хөдөлсөн тэгээд Идрээ гэх хүний гэрлүү явж байхад миний нүүр болон мөр хэсэгрүү цохиод жолоо булаацалдаад байхаар нь Цгийн гарыг зайлуулах гээд түлхэж байхдаа Цгийн хамар хэсэгрүү цохисон юм уул нь цохино гэж цохиогүй түлхэж байхдаал цохичихсон юм” гэжээ. /хх-28/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-3/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Өргөдөл /хх-5-6/

Хэргийг 1 мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай /хх-7/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, тогтоол /хх-8-12/,

            Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 сарын 25-ны  366 дугаартай дүгнэлт /хх-27-28/

            Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 05-ны  424 дугаартай дүгнэлтэд “Д.Төрбатын биед гэмтэл тогтоогдсонгүй” /хх-29-30/

Банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-40-46/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/,

Өмнөговь аймгийн ******* сумын Баруун сайханы 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-48/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49/,

            MED TRAUMA HOSPITAL-н толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-50-53/

            Баримт /хх-52-61/ зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Ц гийн биед халдан толгойн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Ш д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Ц гийн биед халдан толгойн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц гийн “... Г.Ш  олон дуудлаг ирсэн байсан ямар учиртай юм гээд хардаад эхэлсэн тэгээд чи хүнтэй явсан гээд миний толгой хэсэгрүү гараараа цохиод авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/, яллагдагч Г.Ш гийн: “2018 оны 07 сарын 04 ны өдөр Өнөр бүлийн гадна Ц бид хоёр тааралдсан тэгхэд нэг танихгүй хүнээр машинаа бариулчихсан явж байсан тэгхэд нь юун хүн юм гэж асуухад чамд хамаагүй гэхээр нь яахаараа хамаагүй байдаг юм би чиний нөхөр юм байгаа биздээ гэж хэлхэд Ц надад хандаж чи хүнтэй суусан гэж сонссон чи тэгэж байхад би яагаад болохгүй гэж гээд миний өөдөөс уурлаад дараад байсан тэгхээр нь би тухайн танихгүй залууд хандаж би наад хүний чинь нөхөр байна яахаараа чи хүний машин бариад явж байдаг юм буу гэж хэлээд татаад буулгасан тэгээд би жолоон дээр суугаад машин бариад Ц хажууд суугаад Өнөр бүл дэлгүүрийн гаднаас хөдөлсөн тэгээд Идрээ гэх хүний гэрлүү явж байхад миний нүүр болон мөр хэсэгрүү цохиод жолоо булаацалдаад байхаар нь Цгийн гарыг зайлуулах гээд түлхэж байхдаа Цгийн хамар хэсэгрүү цохисон юм уул нь цохино гэж цохиогүй түлхэж байхдаал цохичихсон юм” гэсэн мэдүүлэг /хх-28/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Мөн хохирогч Б.Ц гийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 сарын 25-ны  366 дугаартай “Б.Ц гийн биед тархины доргилт гэмтэл тогдоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйпчпэлээр тухайн хэргиин нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гзмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-27-28/, MED TRAUMA HOSPITAL-н толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-50-53/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд шүүх шүүгдэгч Г.Ш г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ш нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-47/ тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан дээрх зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц  нь хохирол төлбөрт 200.000 төгрөг нэхэмжилсэн ба  хохирол төлбөр төлөгдөөгүй, энэ талаар хавтаст хэрэгт 120.000 төгрөгний нотлох баримт гаргаж өгсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар Г.Ш гээс хохирол төлбөрт 120.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатиган овогт Г.Ш г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус төлж барагдуулахаар тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ш гээс 120.000 /нэг зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Б.Ц д олгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ