Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 303/ШШ2026/00096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

1. Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баацагаан сум, 7 дугаар баг, Баянсайр 1-1 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, 95102418 утасны дугаартай, Их ******* овогт *******ийн *******,

2. Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 5 дугаар баг, Цагаанчулуут 2-25 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, 80303181 утасны дугаартай, ******* овогт *******гийн *******,

3. Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, Рашаант 114-1 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, 88441303 утасны дугаартай, овогт ын ,

4. Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 4 дүгээр баг, Угалз 1-1 тоотод оршин суух, регистрийн дугаартай, 89387788 утасны дугаартай, овогт гийн ,

5. Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, дуурсах 4-11 тоотод оршин суух, ВЮ81082906 регистрийн дугаартай, 89006113 утасны дугаартай, овогт гийн ,

6. Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 3 дугаар баг, 10-1023 тоотод оршин суух, иргэний бүртгэлийн дугаартай, 88610391 утасны дугаартай, овогт ийн ,

7. Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 7 дугаар баг, цахир 24-5 тоотод оршин суух, регистрийн дугаартай, 80048949 утасны дугаартай, овогт ийн ,

8. Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 5 дугаар баг, Цагаанчулуут 1-12 тоотод оршин суух, регистрийн дугаартай, 88021838 утасны дугаартай, овогт гийн нар

Хариуцагч: Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/35 дугаартай Арга зүйч О.*******ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаал тушаалыг хүчингүй болгуулах, ажилтан О.*******ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 6.668.670 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

2. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 5/43 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал тушаалыг хүчингүй болгуулах Ц.*******ийг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 3.192.400 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

3. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 5/32 дугаартай Арга зүйч Ж.ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал хүчингүй болгуулах, ажилтан Ж.ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 6.802.230 гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

4. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/44 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, ажилтан Б.г ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 3.571.900 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

5. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/38 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах. ажилтан А.ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 3.203.400 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

6. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/30 дугаартай Арга зүйч Д.ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах ажилтан Д.ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 7.380.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

7. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 5/40 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилтан Д.ийг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 3.192.400 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

8. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/39 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалын дагуу Ц.гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 1.666.666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Д., тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д., Ц. нар нь Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулан Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/35, Б/43, Б/32, Б/44, Б/38, Б/30, Б/40 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 1,666,666 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*******ийн ******* миний бие 2023 оноос 7 дугаар багийн зааланд Арга зүйчээр ажилласан. Энэ хугацаанд багийн иргэддээ хамгийн ойр байж спортын арга хэмжээ зохион байгуулж, зөвлөгөө өгч, тэмцээн уралдаанд явуулж шүүж, байр талбай орчинг цэвэр цэмцгэр байлгаж ажилласан болно. Биеийн тамир спортын газрын даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлж ажиллаж байсан. 1.Монголын хүүхдийн VIII-р их наадмаас Самбо бөхийн тэмцээнд миний бэлдсэн хүүхэд 1-р байр Алтан медаль хүртсэн. 2.Спортын салбрын аврага 1-р байр Волейболь тус тус хүртсэн гэх мэт амжилтта ажилласан.Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/35 дугаартай "Ажлаас чөлөөлөх" тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд энэ хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байна. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой бөгөөд албан ёсны, хүчин төгөлдөр Хамтын гэрээтэй байгууллага юм. Энэ хамтын гэрээний 4 дүгээр зүйл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт-н 4.1.2 дахь хэсэгт зааснаар: 2 жилээс 5 жил хүртэл ажилласан бол 3 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгохоор байгаа юм. Иймд миний дундаж цалин, хөлс 1.869.309 төгрөг болж байгаа ба 3 сарын дундаж цалин хөлс 5.607.927 төгрөгийг ажил олгогч байгууллагаас нэхэмжилж байна. *******гийн ******* миний бие 2016 оноос 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тухайн ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 3 дугаар багийн зааланд үйлчлэгчээр ажилласан. 2023 онд Аймгийн Засаг Даргын "Жуух бичиг" -р шагнагдаж байсан.Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/43 дугаартай "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд энэ хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байна.Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой бөгөөд албан ёсны, хүчин төгөлдөр Хамтын гэрээтэй байгууллага юм. Энэ хамтын гэрээний 4 дүгээр зүйл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт-н 4.1.1 дахь хэсэгт зааснаар: 2 жилээс 5 жил хүртэл ажилласан бол 3 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгохоор байгаа юм.Иймд миний дундаж цалин, хөлс 1.114.050 төгрөг болж байгаа ба 3 сарын дундаж цалин хөлс 3.342.152 төгрөгийг ажил олгогч байгууллагаас нэхэмжилж байна.

овогтой миний бие нь 2019 оноос 2025 оны 09-р сар хүртэл тус байгууллагад Арга зүйчээр ажилласан. 6-н жил ажилласан байна. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, хариуцсан ажилдаа сэтгэл зүтгэл гарган, биеийн тамирын спортыг хөгжүүлэхэд өөрийн хүч бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн.Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/32 дугаартай "Ажлаас чөлөөлөх" тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд энэ хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байна. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой бөгөөд албан ёсны, хүчин төгөлдөр Хамтын гэрээтэй байгууллага юм. Энэ хамтын гэрээний 4 дүгээр зүйл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт-н 4.1.3 дахь хэсэгт зааснаар: 5 жилээс 13 жил хүртэл ажилласан бол 4 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгохоор байгаа юм. Иймд миний дундаж цалин, хөлс 2.005.607 төгрөг болж байгаа ба 4 сарын дундаж цалин хөлс 8.022.428 төгрөгийг ажил олгогч байгууллагаас нэхэмжилж байна. Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.2.3 дахь хэсэгт зааснаар миний бие 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх 1.484.0006=8.904.000 -н мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжээ нэхэмжилж байна. Жич: ажлаас чөлөөлсөн тушаалд энэ хуулийн заалт авагдсан байгаа.

гийн миний бие 2005 оны 05-р сарын 1-нд Тус байгууллагад жижүүр, үйлчлэгчээр ажилласан. Энэ байгууллагад тасралтгүй 20 жил үр бүтээлтэй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа: 1. 2006,2007 онд "Байгууллагын аварга", 2. 2011 онд "Биеийн Тамир Спортын 90 жил" ойн медаль, 3. 2012 онд Баянхонгор сумын "Хөдөлмөрийн аварга", 4. 2014 онд ССАЖ яамны "Жуух бичиг", 5. 2018 онд Биеийн тамирын "Хүндэт" тэмдэг, 6. 2019 онд Аймгийн "Тэргүүний ажилтан", 7. 2022 онд "Нийгмийн зүтгэлтэн" одон, 8. 2025 онд Биеийн тамирын "Тэргүүний ажилтан" тэмдэгээр шагнагдаж байсан.Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 5/44 дугаартай" Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд энэ хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байна.Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой бөгөөд албан ёсны, хүчин төгөлдөр Хамтын гэрээтэй байгууллага юм.Энэ хамтын гэрээний 4 дүгээр зүйл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт-н 4.1.5 дахь хэсэгт зааснаар: 13 жилээс 19 жил хүртэл ажилласан бол 10 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгохоор байгаа юм.Иймд миний дундаж цалин, хөлс 1.113.942 төгрөг болж байгаа ба 10 сарын дундаж цалин хөлс 11.139.420 төгрөгийг ажил олгогч байгууллагаас нэхэмжилж байна.

гийн миний бие 2020 оноос хойш тасралгүй ажилласан Ажиллаж байх хугацаандаа 2021 онд "Шилдэг үйлчилгээний ажилтан" бол байсан. 2020-2022 онд Дөвөнтийн заал болон Ягаан зааланд үйлчлэгчээр ажилласан. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 5/30 дугаартай" Ажлаас чөлөөлөх" тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд энэ хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байна. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой бөгөөд албан ёсны, хүчин төгөлдөр Хамтын гэрээтэй байгууллага юм. Энэ хамтын гэрээний 4 дүгээр зүйл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт-н 4.1.3 дахь хэсэгт зааснаар: 5 жилээс 10 жил хүртэл ажилласан бол 4 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгохоор байгаа юм.

Иймд миний дундаж цалин, хөлс 817.287 төгрөг болж байгаа ба 4 сарын дундаж цалин хөлс 3.269.150 төгрөгийг ажил олгогч байгууллагаас нэхэмжилж байна.

ийн миний бие Аймгийн Биеийн Тамир Спортын газарт 2 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа элдэв зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд бүрд нь хийж гүйцэтгэж байсан. 9 дүгээр багийн зааланд үйлчлэгчээр ажиллаж байсан. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/39 дугаартай" Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд энэ хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байна. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой бөгөөд албан ёсны, хүчин төгөлдөр Хамтын гэрээтэй байгууллага юм. Энэ хамтын гэрээний 4 дүгээр зүйл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт-н 4.1.1 дахь хэсэгт зааснаар: 6 сараас 2 жил хүртэл ажилласан бол 2 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгохоор байгаа юм. Иймд миний дундаж цалин, хөлс 833.333 төгрөг болж байгаа ба 2 сарын дундаж цалин хөлс 1.666.666 төгрөгийг ажил олгогч байгууллагаас нэхэмжилж байна.

Миний бие Д. 1985 онд төрсөн. 1992-2002 онд ЕБСургууль, 2002-2006 онд Биеийн тамирын дээд сургуулийг төгсөж, 2007 оны 01-р сарын 01-ээс Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газарт Бөхийн багш дасгалжуулагч, нийтийн биеийн тамирын арга зүйчээр ажилласан. Энэ хугацаанд 2025 оны 09-р сарын 01 хүртэл 19 жил 8 сар ажилласан байна. Багш дасгалжуулагч хийх хугацаандаа аймаг, бүс улсын аварга шалгаруулах тэмцээнээс бэлдсэн шавь нар нийт 500 гаруй медаль хүртэж ажилт гаргасан. Мөн аймгийн баяр наадмын үндэсний бөхийг нийт 19 удаа амжилттай зохион байгуулсан. Мөн энэ хугацаанд 6-н том "Даншиг" наадам зохион байгуулж, спортын бүх төрлөөр аймаг, бүс, улсын аварга шалгаруулах болон бүх шатны тэмцээн уралдаанаас нийтийн биеийн тамир спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажилласан.

Биеийн тамир спортын газрын шагнал: "Алтан од", яамны жуух, Аймгийн Тэргүүний Ажилтан Баянхонгор сум, Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн Аварга, Биеийн тамир спортын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн Хүндэт медаль зэрэг шагналаар шагнагдсан байна. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 5/30 дугаартай" Ажлаас чөлөөлөх" тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд энэ хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байна.Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой бөгөөд албан ёсны, хүчин төгөлдөр Хамтын гэрээтэй байгууллага юм.Энэ хамтын гэрээний 4 дүгээр зүйл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт-н 4.1.5 дахь хэсэгт зааснаар: 13 жилээс 19 жил хүртэл ажилласан бол 10 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгохоор байгаа юм. Иймд миний үндсэн цалин, хөлс 1.927.000 төгрөг болж байгаа ба 10 сарын үндсэн цалин хөлс 19.270.000 төгрөгийг ажил олгогч байгууллагаас нэхэмжилж байна.Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.2.3 дахь хэсэгт зааснаар миний бие 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх 8.904.000-н төгрөгийн мөнгөн тэтгэмжээ нэхэмжилж байна. Жич: ажлаас чөлөөлсөн тушаалд энэ хуулийн заалт авагдсан байгаа,

Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/40 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд энэ хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байна. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой бөгөөд албан ёсны, хүчин төгөлдөр Хамтын гэрээтэй байгууллага юм. Энэ хамтын гэрээний 4 дүгээр зүйл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт-н 4.1.2 дахь хэсэгт зааснаар: 2 жилээс 5 жил хүртэл ажилласан бол 3 сарын дундаж цалин, хөлстэй тэнцэх тэтгэмж нэг удаа олгохоор байгаа юм. Иймд Д. миний дундаж цалин, хөлс 1.066.733 төгрөг болж байгаа ба 3 сарын дундаж цалин хөлс 3.200.201 төгрөгийг ажил олгогч байгууллагаас тус тус нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д. нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/35 дугаартай " Арга зүйч О.*******ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаал тушаалыг хүчингүй болгуулах, ажилтан О.*******ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 6.668.670 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/43 дугаартай" Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаал тушаалыг хүчингүй болгуулах. ажилтан Ц.*******ийг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 3.192.400 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 3. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № 5/32 дугаартай "Арга зүйч Ж.ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаал хүчингүй болгуулах ажилтан Ж.ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 6.802.230 гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 4. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/44 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах. Ажилтан Б.г ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 3.571.900 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 5. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/38 дугаартай" Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах. ажилтан А.ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 3.203.400төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 6. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/30 дугаартай " Арга зүйч Д.ыг ажлаас чөлөөлөх тухай" тушаалыг хүчингүй болгуулах. ажилтан Д.ыг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 7.380.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 7. Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/40 дугаартай" Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, ажилтан Д.ийг ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 3.192.400 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг тус тус даалгах гэжээ

1.1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ажилдаа буцаад томилуулах хүсэлтэй байгаа. Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Биеийн тамир, спортын газарт үйлчлэгчээр ажилд орж байсан. Би 5 жил болохынхоо өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн. Бидэнд 2025 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх болсон талаар мэдэгдсэн. Тэгээд удалгүй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр заал зохион байгуулагч, үйлчлэгч нийт 16 хүнийг ажлаас чөлөөлөхөөр болсон гээд 2025 оны 08 дугаар 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хуудсыг өгөөд 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр тушаал гаргачихсан байсан. Бидэнтэй аймгийн дарга уулзаад эдийн засаг сайжиртал заалнуудаа ажиллуулаад орлогоороо цалинжаад байж байх чиглэлийг өгсөн. Миний хувьд 2 дугаар багийн заал хариуцдаг бөгөөд орлого бага байдаг. Уг зааланд заал зохион байгуулагч болон үйлчлэгч гээд бид хоёр ажиллаж байгаа. Бид хоёр төрийн албанд ажиллаад авдаг байсан цалингаа одоо олж байгаа орлогоороо нөхөж чадахгүй байгаа бөгөөд амьдралд хүрэлцэхгүй байна. Манай заал аймгийн төвөөс алслагдмал газарт байдаг тул хүмүүс үйлчлүүлэх нь ховор байдаг. Миний итгэмжилж байгаа н.гийн тухайд 9 дүгээр багийн үйлчлэгчээр ажиллаж байсан. Энэ хүн тэтгэмжээ авах хүсэлтэй байгаа. Д.ийн тухайд Дөвөнт заалны үйлчлэгчээр, Ж.ын тухайд 2 дугаар багийн заал зохион байгуулагчаар, Ц.*******ийн тухайд 3 дугаар багийн заалны үйлчлэгчээр, Б.гийн тухайд 4 дүгээр багийн заалны үйлчлэгчээр тус тус ажилладаг байсан. Н.Адьяасүрэн, н.Эрдэнэхорол хоёрын тухайд хариуцагч байгууллагатай эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулсан. н.гийн тухайд ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа Цэвэр хот ХХК-д үйлчлэгчээр ажилд орсон гэв.

 

1.2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие 2006 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт бөхийн багш, дасгалжуулагчаар ажилд орсон. Тэрнээс хойш Биеийн тамир спортын газарт 19 жил, 8 сар ажиллаад ажлаасаа халагдсан. Эхний 9 жил багш дасгалжуулагчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд бэлдсэн шавь нараас маань аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд 500 орчим медаль хүртсэн. Эдгээр шагнал, баримтууд маань Биеийн тамир спортын газрын архивд хадгалагдаж байдаг. Сүүлийн 10 жилд нийтийн биеийн тамирын арга зүйч, 3 дугаар багийн спорт заалны зохион байгуулагчийн албан тушаалыг 10 жил хашиж ирсэн. Миний бие 20 жил Биеийн тамир спортын газарт ажиллахдаа спортын томоохон уралдаан тэмцээнүүд, нийтийн биеийн тамирын томоохон арга хэмжээнүүд мөн Баянхонгор аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг 20 жил үүрэг хариуцлагатайгаар зохион байгуулж ирсэн. Энэ 20 жилийн хугацаанд аймгийн баяр наадам, тэгш ойд тохиосон томоохон 4-5 удаагийн даншиг наадам болсон. Эдгээр наадмыг хариуцан ажиллаж бусад спортын төрлүүдэд аймгийн аварга шалгаруулах болон бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд нийтийн биеийн тамирын томоохон арга хэмжээнүүдэд хариуцлагатайгаар сурсан мэргэжил, эзэмшсэн ур чадварынхаа хүрээнд өндөр түвшинд зохион байгуулж хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд иргэдээс надад холбогдуулан гомдол, санал гаргаж байгаагүй. Мөн шийтгэл, сануулга авч байгаагүй. 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Биеийн тамир спортын газраас 16 албан хаагчийн цалин хассан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ шийдвэрээ бидэнд хуулийн хугацаанд мэдэгдээгүй. 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр мэдэгдэх хуудас буюу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлээ хүргүүлж, тушаал гарснаас хойш 9 хоногийн дараа нөхөж гарын үсэг зуруулсан. Ингэж зуруулахдаа түр хугацааны асуудал бөгөөд сарын дараа буцаагаад ажилд авна. Түр хугацаанд зааланд ажиллаж байх чиглэлийг өгч, биднийг хуурсан. 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянхонгор аймагт Монголын бүх ард түмний спортын наадам зохион байгуулагдсан. Энэхүү наадамд Засгийн газрын тохируулах чиглэлийн Биеийн тамир, спортын улсын хороо, манай байгууллагын дээд шатны байгууллага, дарга болон албаны дарга нар, санхүү зэрэг бүх шатны эрх мэдэлтэй хүмүүс ирж Баянхонгор аймагт 7 хоног ажилласан. Би тэмцээн дууссаны дараа байгууллагын дарга н.Отгонбямба гэх хүнтэй уулзаж, бидний талаар ямар шийдэлд хүрсэн талаар тодруулахад та нарын талаар яригдаагүй, үнэхээр ярих ч зав байсангүй, мартсан байна гэх байдлаар хариулт өгсөн. Тэгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж хандсан. Миний итгэмжилж байгаа О.*******ын хувьд Биеийн тамир спортын газарт нийтийн биеийн тамирын арга зүйч, 7 дугаар багийн заал хариуцагчаар 4 жилийн хугацаанд ажилласан. Эдгээр халагдсан хүмүүсийн дунд цомхотголд орохгүйгээр декретийн амралттай, тэтгэвэрт гарах дөхсөн, өрх толгойлсон гээд Хөдөлмөрийн тухай хуулиар эрхийг нь хамгаалдаг олон заалттай хүмүүс байсан. Энэ асуудлын талаар байгууллагын даргад санал тавьсан боловч хүлээж аваагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан. Манай байгууллагаас иргэдийн хуралд бидний цалин хөлстэй холбоотой саналууд ороогүй. Бид ажилгүй болж байгаа нөхцөл байдлаа Иргэдийн хуралд хэлж энэ асуудлыг шийдвэрлэж өгөх талаарх хүсэлтийг гаргахад иргэдийн төлөөлөгч нар асуудалгүй анхаарч өгнө. Бид хүнээ цомхотгох биш орлогоо нэмэгдүүлэх талын бодлого баримталдаг гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд: Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газын даргын Б/29, Б/30, Б/31, Б/32, Б/ЗЗ, Б/34, Б/35, Б/36, 5/37, Б/38, Б/39, Б/40, 5/41, Б/42, Б/43, Б/44 дугаартай тушаалаар нийт 16 албан хаагчийг чөлөөлсөн тухай тайлбарыг хүргүүлж байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80 1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26.27 дугаар зүйл, Монгол улсын ерөнхий сайдын 2025 оны "Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах" тухай 06 дугаар албан даалгаврын 1.2. "Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 04 дүгээр албан даалгавар 1.2, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны "Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах" тухай 8/45 дугаар тогтоол зэргийг үндэслэн албан хаагчдыг чөлөөлсөн. Байгууллага нийт нийт 52 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байснаас 36 албан хаагч Улсын төсвийн, 16 албан хаагч орон нутгийн төсвийн санхүүжилтээр цалинжиж ажилладаг байсан.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны Баянхонгор аймгийн 2025 оны төсөв батлах тухай 4/28 дугаартай тогтоолоороо манай газрын 2025 оны төсвийг 2,355,817.7 төгрөгөөр баталсан. Энэ дүнгээр байгууллага албан хаагчдаа цалинжуулан хэвийн ажиллуулж байсан боловч Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 8/45 дугаар тогтоолоор уг төсөвт өөрчлөлт оруулан 2,197,810 төгрөг болгон даруй 158,006.80 төгрөгөөр хасч баталсан нь албан хаагчдын цалингийн санхүүжилтгүй болгосон.

Иймээс Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны "Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 8/45 дугаар тогтоол гарснаар бид орон нутгийн төсвөөс санхүүждэг 16 албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчдын орлогын эх үүсвэрээ өөрсдөө бүрлүүлж, сард цалинтай байх зорилготойгоор өөрсдийн хариуцан ажиллаж байсан спорт заалыг давуу эрх олгон "Ашиглалтын гэрээ" байгуулан ажиллуулж байгаа. Хавсралтаар 1.Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны "Баянхонгор аймгийн 2025 оны төсөв батлах тухай" 4/28 дугаартай тогтоол2. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны "Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах" тухай 8/45 дугаар тогтоол 3. Чөлөөлөгдсөн албан хаагчидтай байгуулсан ашиглалтын гэрээ 7 хуудас Ж. . А., О.Загдсүрэн, Д., Д.Энхбаатар, Х.Эрдэнэхорол, Н.Отгонбаяр, Ц., Д., Ц.*******, О.*******, Ц.Адъяасүрэн, 3.Мөнхбаяр, Б. /Д.Алтаншагай өөр ажилд томилогдон ажиллаж байгаа/ 4.Байгууллагын 2025 оны Улсын төсвийн хуваарилалт 8 хуудас 5. Байгууллагын орон нутгийн төсвийн хуваарилалт 2 хуудас, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээнд заасан тэтгэмжийг олгоход байгууллагын төсөв хүрэлцэхгүй Иймээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тэтгэмж олгох тухай асуудлаар албан бичиг хүргүүлэн ажиллана. Удаан жилийн тэтгэмж олгуулах тухайд О.Загдсүрэн Д. Н.Отгонбаяр Ж. нар нь "Биеийн тамир, спортын тухай" хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-т "Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох" гэсэн заалтыг шаардлагыг хангасан боловч тэтгэмжийг хэрхэн олгох тухай нарийвчилсан журам батлагдаагүй хүлээгдэж байгаа тул уг тэтгэмж өнөөдрийн байдлаар олгогдоогүй гэжээ.

 

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Улсын төсөв болон орон нутгийн төсөв гэсэн 2 санхүүжилтийн төсөв орж ирж байгаа. Энэ чөлөөлөгдсөн 16 албан хаагчийн төсөв нь орон нутгийн сангаас орж ирж байгаа. Орон нутгийн санхүүжилт нь хаагдсан учраас эдгээр ажилтанд цалинг нь олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иргэдийн хурлаас шийдвэр гаргуулаад тодорхой хэмжээний албан хаагчид ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь нөхөж төлөөд буцаагаад цалингийн санхүүжилтийг байгууллагад оруулаад ирэх юм бол тушаалуудаа хүчингүй болгоод эдгээр хүмүүсийг эргүүлээд ажилд нь авах бүрэн боломжтой гэж харж байгаа. Нэхэмжлэгч нарын яриад байгаа 5 жилийн тэтгэмжийн тухайд яам болон улсын хорооноос өгсөн чиглэлийн дагуу журам батлагдаад тухайн батлагдсан журамд зохицуулалт хийгдээд олгохоор байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу тэтгэмжийн хэмжээ, мөнгөн урамшууллыг олгож болно. 2024 онд 2025 оны төсөв батлахдаа Иргэдийн хурал манай байгууллагад хоёр тэрбум нэг зуун сая төгрөгийн санхүүжилт олгоно гэж баталсан байдаг. 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гарсан 8/45 дугаартай тогтоолоор манай байгууллагад хоёр тэрбум нэг зуун сая төгрөгөөс 360,000,000 төгрөгийг хасаад нэг тэрбум найман зуун сая төгрөгийн санхүүжилт олгохоор хагас жилээр санхүүжилтийнхээ хэмжээг хассан. Тэгэнгүүт тухайн мөнгөний зөрүү нь манай байгууллагын албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон цалинтай холбоотой төсвийг танасан. Бид орон нутгаас санхүүжиж байсан албан хаагчдаа санхүүжилттэй холбоотойгоор чөлөөлсөн шийдвэрийг өмнөх дарга маань гаргасан. Тухайн албан хаагч нарыг чөлөөлсөн шалтгаан нь цалингийн санхүүжилтгүй болоод чөлөөлсөн. Иргэдийн хурлаас ямар үндэслэлээр 2025 оны хагас жилийн тодотголд өөрчлөлт оруулж санхүүжилтийг хассаныг мэдэхгүй байна. Энэ талаар өмнөх дарга мэдэж байгаа байх гэж бодож байна. Бид батлагдсан тогтоолын дагуу цалингаа олгох үүрэгтэй. Эдгээр 16 албан хаагчид олгох цалинг орон нутгаас зогсоосон буюу хассан байсан. Тэтгэмжийн тухайд 8 албан хаагчаас 2 нь удаан жил буюу 5 жилээс дээш хугацаагаар ажилласны тэтгэмж тогтоолгох эрх нь нээгдчихсэн байгаа. Яамнаас, улсын хорооноос журам батлагдсан тохиолдолд тухайн хоёр албан хаагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжтой гэж харж байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын гэрээт үйлчлэгч Ц.*******тэй байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газрын 02 дугаар багийн спорт заалны биеийн тамирын арга зүйч Ж.тай байгуулсан 2023 оны 10 дгаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/32 дугаартай тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын гэрээт үйлчлэгч Б.тэй байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/44 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын гэрээт үйлчлэгч А.той байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын гэрээт үйлчлэгч Ц.Адъяасүрэнтэй байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/41 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газрын нийтийн биеийн тамирын арга зүйч, 07 дугаар багийн спорт заалны биеийн тамирын арга зүйч О.*******тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/34 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газрын 04 дүгээр багийн спорт заалны биеийн тамирын арга зүйч Д.Энхбаатартай байгуулсан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/24 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын гэрээт үйлчлэгч Ц.тэй байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газрын 03 дугаар багийн спорт заалны биеийн тамирын арга зүйч Д.тай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын гэрээт үйлчлэгч Д.тэй байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газрын 09 дүгээр багийн спорт заалны биеийн тамирын арга зүйч Н.Отгонбаяртай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/31 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газрын Дөвөнт спорт заалны биеийн тамирын арга зүйч О.Загдсүрэнтэй байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын гэрээт үйлчлэгч Х.Эрдэнэхоролтой байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/39 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/37 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/97 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай тэмдэглэл, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газар, байгууллагын дэргэдэх ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хамтын гэрээний хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/01 дугаар тушаалын хуулбар, түүний хавсралт зэрэг, хариуцагчаас Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/123 дугаартай тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/28 дугаартай тогтоолын хуулбар, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 8-45 дугаартай тогтоолын хуулбар, түүний хавсралт, Хөрөнгө /спорт заал/ ашиглах гэрээний хуулбарууд, төсвийн зарлагын баримт, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 402 дугаартай албан бичгийн хуулбар, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1б/314 дугаартай албан бичгийн хуулбар, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 403 дугаартай албан бичгийн хуулбар, эвлэрлийн гэрээ, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/2522 дугаартай албан бичгийн хуулбар, Баянхонгор аймгийн биеийн тамир спортын газрын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай албан бичгийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2/1485 дугаартай албан бичгийн хуулбар, Монгол улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/1204 дугаартай албан бичгийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7/08 дугаартай албан бичиг, Ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэх хуудасны хуулбарууд, Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07/104 дугаартай албан бичгийн хуулбар, хүсэлтийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/226 дугаартай захирамжийн хуулбар зэрэг тус тус баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримтгүй, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д., Ц. нар нь Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт холбогдуулан Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газрын Даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № Б/35, Б/43, Б/32, Б/44, Б/38, Б/30, Б/40 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 1,666,666 төгрөг гаргуулах тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б. нь Байгууллага нийт нийт 52 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байснаас 36 албан хаагч Улсын төсвийн, 16 албан хаагч орон нутгийн төсвийн санхүүжилтээр цалинжиж ажилладаг байсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2024 оны Баянхонгор аймгийн 2025 оны төсөв батлах тухай 4/28 дугаартай тогтоолоороо манай газрын 2025 оны төсвийг 2,355,817.7 төгрөгөөр баталсан. Энэ дүнгээр байгууллага албан хаагчдаа цалинжуулан хэвийн ажиллуулж байсан боловч Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 8/45 дугаар тогтоолоор уг төсөвт өөрчлөлт оруулан 2,197,810 төгрөг болгон даруй 158,006.80 төгрөгөөр хасч баталсан нь албан хаагчдын цалингийн санхүүжилтгүй болгосон гэж маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Учир нь:

4. Нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д., Ц. нар нь Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт арга зүйч, гэрээт үйлчлэгч, заалны зохион байгуулагч, ажилтанаар томилогдон, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.

5. Улмаар ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35, Б/43, Б/32, Б/44, Б/38, Б/30, Б/40, Б/39 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалууд гарч, нэхэмжлэгч нар нь уг тушаалыг гардан авч, эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж тус тус заажээ.

7. Нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр байгууллагынхаа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй байгууллагад үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэх талаар хуульд зохицуулсаны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ.

8. Иймд нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д., Ц. нарын гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд зааснаар шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д., Ц. нар нь Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт хугацаагүй хөдөлмөрийн гэрээнүүдийг байгуулснаар тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа тус тус үүсчээ.

10. Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 01 болон 09-ний өдрүүдийн Б/35, Б/43, Б/32, Б/44, Б/38, Б/30, Б/40, Б/39 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалуудаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80 1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Монгол улсын ерөнхий сайдын 2025 оны Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах тухай 06 дугаар албан даалгаврын 1.2. Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 04 дүгээр албан даалгавар 1.2, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны "Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах" тухай 8/45 дугаар тогтоол зэргийг үндэслэн нэхэмжлэгч нарыг ажлаас нь чөлөөлжээ.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалсан байна.

12. Ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлийн тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/226 тоот захирамжаар Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн батлах тухай захирамжаар ... үйлчлэгч /гэрээт/-10, биеийн тамирын арга зүйч-8 ... гэж баталсан.

13. Уг Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/226 тоот захирамжийг үндэслэн хариуцагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/01 дүгээр Биеийн тамир спортын газрын орон тоо, ажилтан, албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн доод хэмжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг шинэчлэн батлах тухай тушаалын 1, 2 дугаар хавсралтаар ажилчдын албан тушаал, орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн хэмжээ зэргийг тогтоон, нэхэмжлэгч О.*******, Ж., Д. нарыг биеийн тамирын арга зүйч гэж, нэхэмжлэгч Б., А., Д., Ц. Ц.******* нарыг үйлчлэгч /гэрээт/ гэж тус тус заажээ.

14. Дээрхээс үзвэл Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог Баянхонгор аймгийн Засаг даргаас баталдаг байх бөгөөд 2024 оноос хойш тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоогдоогүй талаар шүүх хуралдаанд талууд тайлбарлав.

15. Харин Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 8/45 дугаар Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор тус газрын төсвийг 2,197,810.9 төгрөг гэж тусгасан, уг багасгасан төсвийн зардлаас хасагдсан төсөв нь дээрх нэхэмжлэгч нарын цалин байсан талаар хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг болно.

16. Хариуцагч нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 8/45 дугаар Баянхонгор аймгийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

17. Биеийн тамир спортын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-т тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох гэж заажээ.

18. Дээрх хууль заасны дагуу орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах эрх нэхэмжлэгч Д., Ж. нарт үүссэн байна.

19. Иймд нэхэмжлэгч Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 01 болон 09-ний өдрүүдийн Б/35, Б/43, Б/32, Б/44, Б/38, Б/30, Б/40 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д. нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох О.*******ын 8,891,560 төгрөг, Ц.*******ийн 4,256,533 төгрөг, Ж.ын 9,069,640 төгрөг, Б.гийн 4,762,533 төгрөг, А.ын 4,271,200 төгрөг, Д.ы 9,840,006 төгрөг, Д.ийн 4,256,533 төгрөг болон нэхэмжлэгч Ж., Д. нарын 5 жилийн тэтгэмж 8,904,000 төгрөгийг тус тус гаргуулан, мөн тэдгээрийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт даалгаж шийдвэрлэлээ.

20. Харин нэхэмжлэгч Ц. нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 1,666,666 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

21. Түүний ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгч Ц. нь Биеийн тамир спортын газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/39 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг зөвшөөрч, шаардлага гаргаагүй болно.

22. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно, 82 дугаар зүйлийн 82.1.1-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх; гэж тус тус заажээ.

23. Нэхэмжлэгч Ц. нь тус газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/82 дугаартай тушаалаар гэрээт үйлчлэгчийн ажилд томилогдон сарын үндсэн цалин нь 660,000 төгрөг байна. /хх-ийн 94 дүгээр тал/

24. Хуулийн дээрх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох тул нэхэмжлэгч Ц.д 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 1,320,000 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 346,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газраас 491,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д. нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын 2025 оны 9 дүгээр сарын 01 болон 09-ний өдрүүдийн Б/35, Б/43, Б/32, Б/44, Б/38, Б/30, Б/40, дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д. нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох О.*******ын 8,891,560 төгрөг, Ц.*******ийн 4,256,533 төгрөг, Ж.ын 9,069,640 төгрөг, Б.гийн 4,762,533 төгрөг, А.ын 4,271,200 төгрөг, Д.ы 9,840,006 төгрөг, Д.ийн 4,256,533 төгрөг болон нэхэмжлэгч Ж., Д. нарын 5 жилийн тэтгэмж 8,904,000 төгрөгийг тус тус гаргуулан, мөн тэдгээрийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт даалгасугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газраас 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1,320,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 346,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газраас 491,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******, Ц.*******, Ж., Б., А., Д., Д. нарт олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА