Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 303/ШШ2026/00098

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, хилийн цэрэг 288 гудамж, 2-4 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, 88640269, 96657805 утасны дугаартай, ******* ******* овогт *******гийн *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Т.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1981 оны 05 дугаар сарын 26-нд 8 анги төгсөж илгээлтээр хөдөө мал маллаж, байгаад 1986 оны 06 дугаар сарын 15 нд халагдаж, ирээд 1986 оны 7 дугаар сарын 15 нд Баянхонгор аймаг Баянлиг сумын Улаан оч нэгдэлд мужаанаар ажилд орж 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж, 1981 оны 05 дугаар сарын 26 наас 1983 оны 06 дугаар сарын 13 ны хүртэл Баянлиг сумд малчин, 1986 оны 07 сарын 15-аас 1990 оны 12 дугаар сарын 20 ныг хүртэл Баянлиг сумын Улаан оч нэгдэлд мужаанаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

1.2 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* нь 1981 оны 05 дугаар сарын 26-нд 8 анги төгсөж илгээлтээр хөдөө мал маллаж, байгаад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт явж, 1986 оны 06 дугаар сарын 15-нд халагдаж ирээд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймаг Баянлиг сумын Улаан оч нэгдэлд мужаанаар ажилд орж 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж, 1981 оны 05 дугаар сарын 26-наас 1983 оны 06 дугаар сарын 13-ны хүртэл Баянлиг сумд малчин, 1986 оны 07 сарын 15-аас 1990 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл Баянлиг сумын Улаан оч нэгдэлд мужаанаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08/2481 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1097 дугаартай архивыг лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 59 дугаартай тогтоолын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс зохигчийн хүсэлтээр Д.*******, А.******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Т.*******ын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч Т.******* нь 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд мужаанаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримт болон цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1097 дугаартай архивыг лавлагааны хуулбар, цэргийн албанаас халагдаж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, зарим хүмүүсийг шагнах тухай Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 59 дугаартай тогтоолын хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.*******, А.******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч Т.*******ын 1981 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.

5. Иймд хүсэлт гаргагч Т.*******ын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* овогт *******гийн *******ын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1981 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, мөн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА