Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/25

 

 

    2026           01             06                                         2026/ДШМ/25

 

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Д.Б- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Энхбат,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2509 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхбат, Ц.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б-д холбогдох 2406 0438 92457 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Д- Б-, 1956 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Хонхор нуурын ..задгай тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:............./.

Шүүгдэгч Д.Б- нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр..............

 

 

 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2509 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-, шүүгдэгч Д.Б- болон түүний өмгөөлөгч Б.Энхбат, Ц.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                   П.ГАНДОЛГОР