| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2026/00086/И |
| Дугаар | 191/ШШ2026/00453 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2026/00453
2026 01 07 191/ШШ2026/00453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоот, *******-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын утасны дугаар , ийн утасны дугаар , ийн утасны дугаар 80120278/ нэхэмжлэлтэй
гийн Бат-Эрдэнийг /РД: / сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 15-ны өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,200,000 төгрөгийн зээлийг сарын 1,55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,
2022 оны 05 сарын 24-ний өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулан 5,050,000 төгрөгийн зээлийг 1,85 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,
2022 оны 08 сарын 12-ны өдөр тоот цахим зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,
2022 оны 08 сарын 15-ны өдөр тоот цахим зээлийн гэрээ байгуулж 1,110,000 төгрөгийн зээлийг сарын 1,55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,
2022 оны сарын 04-ний өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийг сарын 1,55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,
2022 оны 10 сарын 14-ний өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж 280,000 төгрөгийн зээлийг сарын 1,65 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,
2022 оны 08 сарын 19-ний өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж 200,000 төгрөгийн зээлийг сарыг 1,55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Хариуцагч зээлийн гэрээний үүргийг 22 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 12,015,489.19 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 11 сарын 29-ний өдрийн тоот захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд гийн Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
*******-иас үйлчилгээ авах хүсэлт, 2021 оны 02 сарын 01-ний өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар,
2022 оны 10 сарын 14, 2022 оны 08 сарын 19, 2022 оны 05 сарын 24, 2022 оны сарын 04, 2022 оны 08 сарын 12, 2022 оны 08 сарын 15-ны өдрүүдийн цахим зээлийн гэрээний хуулбарууд, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд, зээлийн хүүгийн тооцоололууд,
Нотариатын төлбөр төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ гийн Бат-Эрдэнийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 01 сарын 06-ны өдөр ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор гийн Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар д холбогдох 9,612,774 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт:
хариуцагч нь ,,,, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь мөн дүүргийнны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон,
мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс С.Бат-Эрдэнийн хаягийн талаарх лавлагааг гаргуулахад ,,,-р байр, тоот хаягт оршин суудаг лавлагааг ирүүлсэн тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 39 дүгээр тал/
Тус шүүхийн 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ гийн Бат-Эрдэнийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
С.Бат-Эрдэнийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын 2026 оны 01 сарын 06-ны өдрийн лавлагаанд ,,,-р байр, 9 тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэсэн байна.
/ХХ-ийн 41-43 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
гийн Бат-Эрдэнийн /РД: / оршин суугаа газрын хаяг тодорхой бус тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /*******, , / өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар гийн Бат-Эрдэнийг /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар гийн Бат-Эрдэнийг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН