| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00237/И |
| Дугаар | 315/ШШ2026/00212 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 315/ШШ2026/00212
2026 03 18 315/ШШ2026/00212
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........, 2 хороо, Гранд плаза цогцолбор 706 тоот, РД: ........, утас: ........, ........ХХК-ийн нэхэмжлэлтэй ........
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнжийн 11-3 тоотод оршин суух, РД: ........, Бо........н Ө........д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,124,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...........гэрээний үүргээ биелүүлсэн боловч Б.Өлзийбат Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, Зээлийн гэрээг цуцалж, 2026.03.02-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2,124,765 төгрөгийг Б.Ө........с гаргуулж өгнө үү ..” гэжээ.
Хариуцагч Б.Ө........шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ........ХХК-ийн нэхэмжилсэн 2,124,765 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С........ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Ө........нь нэхэмжлэлийн шаардлага 2,124,765 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ........ХХК нь хариуцагч Б.Ө........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,124,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.Ө........ нь нэхэмжлэлийн шаардлага 2,124,765 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С........тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,956 төгрөгийн тал хувь 24,478 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,4785 төгрөгийг хариуцагч Б.Ө........аас гаргуулж нэхэмжлэгч ........ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ........ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,432,180 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ө........ хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,956 төгрөгийн тал хувь 24,478 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,4785 төгрөгийг хариуцагч Б.Ө........аас гаргуулж нэхэмжлэгч ........ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР