Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Өлзийсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0462/З |
Дугаар | 926 |
Огноо | 2016-11-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 926
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н*******ын Б*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Н.Б******* миний 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны ажилгүй хохирсон 11 сар 26 хоногийн цалин хөлсийг буруутай албан тушаалтнаас гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх;
-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтын “...эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...”, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тушаал, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн б/108 дугаар тушаал, Уул уурхайн яамны 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4/1444 дүгээр албан тоот, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1-5350 дугаар, Уул уурхайн яамны 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4/1494 дүгээр албан тоот зэргийг тус тус үндэслэн одоогийн яам, агентлагийн удирдлагууд харилцан тохиролцож, төрийн жинхэнэ албан хаагч миний яаманд ажиллаж байсан ТЗ-8, агентлагт ажиллаж байсан ТЗ-9 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажилуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч Н.Б******* 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Баянзүрх дүүргийн иргэн, төрийн жинхэнэ албан хаагч Н*******ын Б******* миний бие уулын инженер геофизикч мэргэжилтэй, 1985 оноос салбарын үйлдвэрлэл, сургалт судалгаа, төрийн захиргааны байгууллагуудад мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж ирсэн. Төрийн албанд 30 гаруй жил ажиллаж байгаагаас салбарын яам, агентлагт 2005 оны 10 дугаар сараас өнөөг хүртэл 10 гаруй жил ажилласан.
Н.Б******* миний бие төрийн захиргааны гүйцэтгэх, удирдах албан тушаалуудад ажиллах хугацаандаа төр, зкасгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлага, чадвараа дайчлан, төрт ёсыг дээдлэн, хууль бус үйлдэлтэй эс эвлэрч, шударга ёсыг баримтлан, хоёргүй сэтгэлээр хуулийн хүрээнд ажиллаж ирсэн.
2014 оны сүүлчээр Шийдлийн Засгийн газрын төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтаар орлогч дарга, дэд даргын орон тоогүй болоход Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.” гэсэн заалтаар Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын газарт ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч Н.Б******* миний эрх ашиг хөндөгдөж эхэлсэн.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...” заалт болон мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус үндэслэн Уул Уурхайн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******, Ашигт малтмалын газрын дарга Д.Ү нар харилцан тохиролцохгүй, 2015 оны 4 дүгээр сараас хууль зүйн үндэслэлгүй миний ажиллаж байсан албан тушаалын ангилал бууруулж, улмаар 2015 оны 11 дүгээр сараас ажилгүй, цалингүй болгон хохироож, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн болон мөн оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид /хуучнаар/, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү нар 2014 оны 6 дугаар сард харилцан тохиролцож, яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тушаалаар Н.Б******* миний биеийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Ашигт малтмалын газрын мэдэлд шилжүүлсэн.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Төрийн жинхэнэ албан хаагч Н.Б******* миний биеийг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б-48 дугаар тушаалаар агентлагийн Геологийн албаны дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилон ажиллуулсан.
Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн Б******* дүгээр тушаалаар Геологийн албаны “Геомэдээллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”-ээр томилсон. Энэхүү шийдвэр нь төрийн жинхэнэ албан хаагч Н.Б******* миний ажиллаж байсан албан тушаалын ТЗ-9 ангилал, зэрэглэлийг огцом бууруулан, тушаалаар ТЗ-7 ангилалд, ТҮ-8 ангиллын албан тушаалд ажиллуулан, хохироож байгаа, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...” заалт хэрэгжээгүй талаар яам, агентлагийн удирдлагуудад удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан ч өнөөг болтол хууль зүйн үндэслэлтэй хариуг өгсөнгүй.
Ашигт малтмалын газрын дарга Д.Ү нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагч Н******* овогтой Б******* миний биеийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон, урьдчилан мэдэгдэхгүй, үүрэгт ажлаас чөлөөлж, Уул уурхайн яамны мэдэлд шилжүүлсэн. Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б дугаар тушаалыг Геологийн албаны дарга Д.*******, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Алтанцог нар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн орчим танилцуулаад, агентлагийн даргын үүрэг даалгавар гээд 20 хүрэхгүй минутын хугацаанд ажил хүлээлцүүлэх комиссыг цуглуулан, цайны цагаар ажлаа хүлээлгэж өгөөд, өрөөний түлхүүрийг хүлээлгэж өгөөд гар гэж хөөж, зохион байгуулалттайгаар шахалт, дарамт үзүүлж, миний биеийг гэмт хэрэгтэн, ялтан шиг харьцаж, нэр төрийг минь гутаасан.
Яам, агентлагийн удирдлагууд 2014 онд харилцан тохиролцож, төрийн жинхэнэ албан хаагч миний зөвшөөрснөөр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын газарт сэлгэн ажиллуулсан атал Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү нь тушаалын үндэслэх хэсэгт энэхүү заалтыг дурдаагүй, мөн хуулийн 22.1 дэх заалтыг үндэслэн, Н.Б*******ын өөрийнх нь гаргасан хүсэлт гэж дурдан, миний биеийг ажилгүй, цалингүй болгож, хохироосон. Дээд шатны байгууллага, яамны удирдлагуудад 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гомдол хүсэлт гаргасан.
Уул уурхайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга Д.А******* нь төрийн жинхэнэ албан хаагч миний өргөдлийг хянан шийдвэрлэж өгөөгүй тул дээд шатны байгууллага Төрийн албаны зөвлөлд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан.
Төрийн албаны зөвлөл нь уг гомдлыг хянан шалгуулахаар яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар албан тоотоор шилжүүлсэн.
Уул уурхайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хянан шалгаж, үнэлэлт дүгнэлт гаргах үүрэг бүхий комисс байгуулагдсан. Энэхүү комиссын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн санал дүгнэлтийг салбар зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Хуралдааны шийдвэрийн хуулбарыг 2016 оны 3 дугаар сарын 21 -ний өдөр гардан авсан. Салбар зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай тогтоолын 1-д “Иргэн Н.Б*******ыг Ашигт малтмалын газарт эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн олгохыг Ашигт малтмалын газрын дарга /Д.Ү/-д даалгасугай” гэсэн.
Уул уурхай яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь иргэн Н.Б*******ын гомдлыг хянан шалгаж, шийдвэрлэсэн гэх боловч одоог хүртэл хэрэгжээгүй байгаа, хянан шалгах комиссын 1,2 дахь дүгнэлт нь миний нэр төрд халдаж, эрх ашгийг хөндсөн, 3 дахь дүгнэлт нь бүрхэг, ойлгомжгүй байгааг дээд шатны байгууллага Төрийн албаны зөвлөлд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бичгээр мэдэгдэж, энэхүү асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Төрийн албаны зөвлөл нь “Өргөдөл хянан шалгуулах тухай” 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8 дугаар албан тоот, “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 419 дүгээр албан тоотоор Уул уурхайн яамны дэргэдэх салбар зөвлөлд удаа дараа чиглэл, үүрэг даалгавар өгөгдсөн боловч төрийн жинхэнэ албан хаагч, геофизикийн инженер Н.Б******* миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөн, хохирсон зөрчил үргэлжилсээр байна.
Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үгийн гаргасан тушаалын үндэслэх хэсэг нь зөрчилтэй, миний ажиллаж байсан Т3-9 албан тушаалын цалин /ангилал/-г огцом бууруулан хохироож байснаа, яамны мэдэлд шилжүүлэх нэрээр ажилгүй болгосон.
Уул уурхайн яаманд удирдах болон ахлах мэргэжилтний сул орон тоо 2015 оны 01 дүгээр сараас удаа дараа гарсан байтал яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******, төрийн албан хаагчдын бодлого төлөвлөлт, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга Ч.Т*******, Б.Т*******, хүний нөөц, боловсон хүчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Д******* нар нь яаманд сул ажпын байр байхгүй гэж мэдэгдэн, яаманд ажилд авахгүй хохироосон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.” гэж заасан атал дээр дурдсан зөрчил дутагдал, төрийн өндөр албан тушаалтны ивээлийн гэх тодотголтой зарим албан хаагчдын албан тушаалын давуу байдлаа хэтрүүлдэг, төрийн албаны талаархи мэдлэг муу, холбогдох хууль, дүрэм журмыг дагаж мөрддөггүй, хэрэгжүүлдэггүй зэрэг үйлдлээс төрийн жинхэнэ албан хаагч Н.Б******* миний ажиллаж байсан албан тушаалын ангиллыг огцом бууруулж, ТҮ8 ангиллын албан тушаалд ажиллуулан, эрх ашгийг минь хөндөөд 1 жил 1 сар, ажилгүй, цалингүй болгож хохироогоод 5 сар 24 хоног болж байна. Иймд,
-“Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүй болгох;
-Н.Б******* миний 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинг буруутай албан тушаалтнаас гаргуулж, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх;
-Төрийн жинхэнэ албан хаагч Н.Б******* миний яаманд ажиллаж байсан Т3-8 болон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн агентлагт ажиллаж байсан Т3-9 ангиллын албан тушаалын ангилал /цалин хөлс/-ийг хууль зүйн үндэслэлгүй бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилуулах;
-Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 4 дүгээр сарын 21-ний өдрийн чиглэл, шийдвэрийг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хэрэгжүүлэхгүй байгаа зөрчлийг тогтоох,
-Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын "Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, ..." заалт болон мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******, Ашигт малтмалын газрын дарга Д.Ү нар харилцан тохиролцохгүй, 2015 оны 4 дүгээр сараас хууль зүйн үндэслэлгүй миний ажиллаж байсан албан тушаалын ангилал бууруулж, улмаар 2015 оны 11 дүгээр сараас ажилгүй, цалингүй болгон хохироосон зөрчлийг тогтоолгож өгнө үү.” гэжээ.
Хоёр. Нэхэмжлэгч Н.Б******* нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа:
“Нэхэмжлэгч Н.б******* миний бие 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 5 шаардлагын утга санаа нь давхардаж байгаа тул давхардуулахгүйгээр өөрчлөн найруулсан дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Үүнд:
1. Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Н.Б******* миний 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй хохирсон 11 сар 26 хоногийн болон зохих албан тушаалд томилогдох хүртэл хугацааны цалин, хөлсийг буруутай албан тушаалтнаас гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх;
2. Уул уурхайн яам (хуучин нэрээр), Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-ын удирдлагууд харилцан тохиролцоогүй, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б*******, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б******* дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан хаагч Н.Б******* намайг төрийн захиргааны Т3-7 ангиллын албан тушаалд Т3-9 ангиллын албан тушаалын цалин олгосон нэрээр, төрийн үйлчилгээний ТҮ-6 ангиллын албан тушаалд ажиллуулан, төрийн жинхэнэ албан хаагч Н.Б******* миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн зөрчлийг тогтоолгох;
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтын ”... эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ...”, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тушаал, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б-108 дугаар тушаал, Уул уухайн яамны 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4/1444 албан тоот, Ашигт малтмалын газрын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1-5350 дугаар, Уул уурхайн яамны 2015 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 4/1494 дугаар албан тоот зэргийг тус тус үндэслэн одоогийн яам, агентлагийн удирдлагууд харилцан тохиролцож, төрийн жинхэнэ албан хаагч Н.Б******* миний яаманд ажиллаж байсан Т3-8, агентлагт ажиллаж байсан Т3-9 ангиллын албан тушаалын ангилал /цалин хөлс/-ыг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажиллуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах.” гэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Н.Б******* нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...1. Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Н.Б******* миний 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй хохирсон 11 сар 26 хоногийн цалин хөлсийг буруутай албан тушаалтнаас гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх;
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтын “...эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...”, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тушаал, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/108 дугаар тушаал, Уул уурхайн яамны 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4/1444 дугаар албан тоот, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1-5350 дугаар, Уул уурхайн яамны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4/1494 дугаар албан тоот зэргийг тус тус үндэслэн одоогийн яам, агентлагийн удирдлагууд харилцан тохиролцож, төрийн жинхэнэ албан хаагч миний яаманд ажиллаж байсан ТЗ-8, агентлагт ажиллаж байсан ТЗ-9 ангилаллын албан тушаалын ангилал /цалин хөлс/-ыг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажилуулахыг Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэжээ.
Дөрөв. Хариуцагч Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 4 дүгээр сарын 21-ний өдрийн чиглэл, шийдвэрийг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хэрэгжүүлэхгүй байгаа зөрчлийг тогтоож өгнө үү.” гэж дурджээ.
Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Өргөдөл хянан шалгуулах тухай” 08 дугаартай албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яамны дэргэдэх салбар зөвлөлд ирүүлсэн байна. Үүний дагуу Улсын Их Хурлын 2003 оны “Журам батлах тухай” 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам’’-ыг үндэслэн Уул уурхайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг гарган, иргэн Н Б*******ын гомдлыг хянан шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Комиссыг байгуулсан.
Тус Комисс нь иргэн Н.Б*******ын Уул уурхайн яамны удирдлагуудад удаа дараа гаргасан гомдлууд болон Ашигт малтмалын газраас ирүүлсэн холбогдох тайлбар, мэдээллийг тус тус судлан үзээд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр санал, дүгнэлтээ гаргасан байна.
Уул уурхайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Комиссын гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Албан тушаалд нь эгүүлэн томилох тухай” 04 дугаар тогтоолыг гарган Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Уг тогтоолд: “Иргэн Н.Б*******ыг Ашигт малтмалын газарт эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн олгохыг Ашигт малтмалын газрын дарга /Д.Ү/-д даалгасугай.” гэж дурджээ.
Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 419 дугаартай албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яамны дэргэдэх салбар зөвлөлд ирүүлсэн байна. Үүний дагуу Уул уурхайн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолыг гарган, Ашигт малтмалын газарт Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нь батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллаад 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлтээ гаргасан байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 06, 4 дүгээр сарын 21-ний өдрүүдийн албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Уул уурхайн яамны дэргэдэх салбар зөвлөл нь хууль, журмын дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
2. Н.Б******* нь гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт болон 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******, Ашигт малтмалын дарга Д.Ү нар харилцан тохиролцохгүй, 2015 оны 4 дүгээр сараас хууль зүйн үндэслэлгүй миний ажиллаж байсан албан тушаалын ангилал бууруулж, улмаар 2015 оны 11 дүгээр сараас ажилгүй, цалингүй болгон хохироосон зөрчлийг тогтоож өгнө үү.” гэж дурджээ.
Н.Б******* нь Ашигт малтмалын газрын даргын Геологийн албаны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын Их Хурлын 2014 оны "Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоолыг баталсан.
Энэ хүрээнд агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, газар, хэлтэс орлогч даргагүй байх чиглэлийг баримтлах шийдвэр гарсны дагуу Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” б/72 дугаар тушаалаар Н.Б*******ыг Геологийн албаны “Геомэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтнээр” томилсон байна. Иймд Н.Б*******ын ажиллаж байсан албан тушаалын ангиллыг бууруулсан болон ажилгүй болгосон шийдвэрийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга гаргаагүй байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Н.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв
Тав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн 1 дэх буюу “Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлагын тухайд:
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дах заалт болон Н. Б*******ын өөрийнх гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б тоот тушаалаар Н.Б*******ыг тус агентлагийн Геологийн албаны Геомэдээллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, Уул уурхайн яамны мэдэлд шилжүүлсэн байна.
Ашигт малтмалын газрын дарга дээрх тушаалыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Тус тушаалтай холбоотойгоор иргэн Н. Б******* нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасныг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/341 тоот албан бичгээр үндэслэл бүхий хариу өгсөн байна.
Нэхэмжлэлийн 2 дахь буюу “Н. Б******* миний 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинг буруутай ажилтанаас гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх тухай” шаардлагын тухайд:
Сайдын тушаалыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай ” б/72 дугаар тушаал гарч Геологийн албаны дэд даргаар ажиллаж байсан Н.Б*******ыг орон тоо нь цомхотгогдсон үндэслэлээр чөлөөлөх ёстой байсныг ажлаас чөлөөлөлгүйгээр “Ажилд томилох тухай” б******* дүгээр тушаалаар Геологийн албаны Геомэдээллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон.
Энэхүү албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-7 ангилал зэрэглэлээр цалинжих байсан боловч Төрийн албаны тухай хуулийн дагуу урьд авч байсан цалин хөлсийг нь бууруулахгүйгээр 6 сарын турш цалинг ТЗ-9 ангиллаар олгож ирсэн.
Гэтэл Н.Б******* нь тус Газрын удирдлагуудад удаа дараа гомдол гарган өмнө нь ажиллаж байсан Геологийн албаны Дэд даргын албан тушаалын ТЗ-9 ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажиллуулж өгнө үү гэж 2015 оны 03 дугаар сарын 16, 2015 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрүүдэд Ашигт малтмалын Газрын дарга, Дэд даргад гомдол гаргасан. Манай байгууллага ТЗ-9 ангилал, зэрэглэлийн буюу алба, хэлтсийн даргын сул орон тоо байхгүй учраас Н.Б*******ын хүсэлтэд дурдсан албан тушаалд томилох боломжгүй байгаа талаар өөрт нь амаар болон бичгээр зохих хариуг өгч байсан.
Н.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 22.3-т “Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна. ” гэж заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, Уул уурхайн яаманд эгүүлэн шилжүүлж шийдвэрлэсэн.
Уул уурхайн яамны төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Н.Б*******ын гаргасан гомдлыг хянан үзээд Уул уурхайн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан комиссын санал дүгнэлт гарч, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрээр Н.Б*******ыг Ашигт малтмалын газарт түүний эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн олгохоор дүгнэлт гарсан байна. Иргэн Н. Б*******тай уулзалт зохион байгуулж яриа хэлэлцээр хийсэн боловч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрийг Ашигт малтмалын газраас шалтгаалахгүй биелүүлэх боломжгүй байдал үүсээд байна.
Нэхэмжлэлийн 3 дахь буюу “Төрийн жинхэнэ албан хаагч Н. Б******* миний яаманд ажиллаж байсан ТЗ-8 болон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсгийг үндэслэн агентлагт ажиллаж байсан ТЗ 9 ангиллын албан тушаалын ангилал /цалин хөлс/-ыг хууль зүйн үндэслэлгүй бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилуулах тухай” шаардлагын тухайд:
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 6 дугаар 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 110 дугаар тушаалаар Уул уурхайн яамны Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Н.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нъ зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно. ” гэсэн үндэслэлэлээр манай газарт сэлгэн ажиллуулах тушаал ирүүлсний дагуу Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн б/48 дугаар тушаалаар Н.Б*******ыг Геологийн албаны Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан болно.
Гэтэл Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ”3асгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоол гарч уг тогтоолын 6.2 дахь хэсэгт “Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нъ дотроо тасаг, албагүй, газар, хэлтэс орлогч даргагүй, нэгжийн орон тоог 7-оос доошгүй байх чиглэл баримтлах;” гэж заасны дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын бүтэц, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг баталсан. Үүнд, Геологийн албаны зохион байгуулалтыг 1 даргатай, 4 ахлах мэргэжилтэнтэй, дэд даргагүй байхаар баталж өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмалын газрын хүний нөөцийн өрөөнд Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн С. Манлайдулам, Хүний нөөцийн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан, ХШҮСМХ-ийн ахлах мэргэжилтэн С.Давааравдан нар оролцож, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрийг Н.Б*******т танилцуулан уулзалт зохион байгуулж, уулзалтын тэмдэглэл хөтөлсөн.
Уулзалтаар Н.Б******* нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, би өөрийн эрхлэж байсан ажилд орохгүй, ТЗ-9-өөр цалинжуулж удирдах албан тушаалын орон тоо гаргаж өгөх ёстой гэж маргаан үүсгэж, уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурахгүй, үл хүндэтгэн харьцаж, хэл амаар доромжлон гарч явсан болно.
Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрийн дагуу манай газар нь Н.Б*******ыг эгүүлэн ажилд авахад бэлэн байгаа боловч УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар Н.Б*******ын хүссэн ТЗ-9-өөр цалинжих албан тушаалын сул орон тоо хасагдсан бөгөөд одоогоор Ашигт малтмалын газарт төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо байхгүй байна.
Нэхэмжлэлийн 4 дэх буюу “Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 04 дүгээр сарын 21-ний өдрийн чиглэл, шийдвэрийг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хэрэгжүүлэхгүй байгаа зөрчлийг тогтоолгох тухай шаардлагын тухайд:
Ашигт малтмалын газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “ Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана” гэж заасныг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд холбогдон гарсан тушаал шийдвэрийг биелүүлэн ажиллаж Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай ” б/72 тушаал, “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” б/73, “Ажилд томилох тухай” б*******, Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай б дугаар тушаалууд тус тус батлагдан гарсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 04 дүгээр сарын 21-ний өдрийн чиглэл, шийдвэрийг Ашигт малтмалын газар хэрэгжүүлэхгүй байгаа зөрчлийг тогтоолгох гэсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлийн 5 дахь буюу “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, ...” заалт болон мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. А*******, Ашигт малтмалын газрын дарга Д. Ү нар харилцан тохиролцохгүй, 2015 оны 04 дүгээр сараас хууль зүйн үндэслэлгүй миний ажиллаж байсан албан тушаалын ангилал бууруулж, улмаар 2015 оны 11 дүгээр сараас ажилгүй, цалингүй болгон хохироосон зөрчлийг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Н.Б******* нь Уул уурхайн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Уул уурхайн сайдын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тушаалаар чөлөөлөгдөн тус агентлагийн даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн б-108 дугаар тушаалаар Геологийн албаны дэд даргын албан тушаалд түр томилж, төрийн захиргааны ТЗ-9 ангилал, зэрэглэлээр цалинжуулан ажиллуулсан.
Улсын Их Хурлын 2014 оны “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоол, Уул уурхайн сайдын 2015 оны “Ашигт малтмалын газрын бүтэц, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 35 дугаар тушаал тус тус гарч агентлагийн орон тоог 165 байсныг 145 болгон цөөрүүлснээс гадна алба, хэлтсийн дарга нь орлогч буюу дэд даргагүй, алба хэлтэс нь дотроо тасаггүй байхаар зохион байгуулах арга хэмжээ авахыг даалгасан.
Тус газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд дээрх тушаал шийдвэрийг биелүүлэн ажиллаж Газрын даргын Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай ” б/72 дугаар тушаал, “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” б/73 дугаар тушаал, “Ажилд томилох тухай” б******* дүгээр тушаалуудыг тус тус батлан гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн, албан тушаалын орон тоо нь хасагдсан хэдий ч нэхэмжлэгчийн цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлж ажиллуулж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сараас ажилгүй, цалингүй болгон хохироосон зөрчлийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай” б дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий Ашигт малтмалын газрын даргын 2015 оны б дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь заалт, Н.Б*******ын өөрийнх нь гаргасан гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Геологийн албаны Геомэдээллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Уул уурхайн яамны мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдоос 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үд “Санал хүргүүлэх тухай” 4/1444 дүгээр албан бичгээр “...Н.Б*******ын геологийн салбарт олон жил ажилласан ажлын туршлага, мэдлэг, ур чадварыг нь харгалзан үзэж Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологийн албаны орлогч даргаар томилон ажиллуулах санал”-ыг хүргүүлсэн байна.
Үүний дагуу нэхэмжлэгч Н.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгүүлэн ажиллаж болно.” гэсэн заалтыг үндэслэн хариуцагч Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 110 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтний албан тушаалаас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлж, Ашигт малтмалын газрын мэдэлд шилжүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын даргаас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн б-108 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Б*******ыг тус агентлагийн Геологийн албаны дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилуулан ажиллуулж, албан тушаалын сарын үндсэн цалинг ТЗ-9-5-аар цалинжуулж, улмаар хариуцагчаас уг албан тушаалд жинхлэн томилуулахаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1-5350 дугаар албан бичгээр Уул уурхайн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргад хандаж байсан дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд дээр дурдсан үйл баримттай маргаагүй болно.
Харин Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоолыг баталж, тус тогтоолын 6.1 дэх заалтад заасны дагуу “дэд буюу орлогч даргагүй” байхаар тогтоосон байна.
Үүний дагуу Уул уурхайн сайдаас 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Ашигт малтмалын газрын бүтэц, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 35 дугаар тушаалыг баталж, уг тушаал болон Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” б/72 дугаар тушаалыг баталжээ.
Ингэснээр дээр дурдсан захиргааны актуудыг үндэслэн хариуцагч Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” б/73 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Б*******ыг Ашигт малтмалын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын Геологийн албаны дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн “Ажилд томилох тухай” б******* дүгээр тушаалаар Геомэдээллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Гэтэл хариуцагч Ашигт малтмалын газрын дарга нь 2015 оны б******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Б*******ыг ТЗ-7 ангилал, зэрэглэлийн албан тушаалд томилж , урьд өмнө нь ажиллаж байсан албан тушаалын ТЗ-9 ангилал, зэрэглэлээс хоёр шат буулган албан тушаалд томилж, цалин хөлс олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, төрийн албан хаагчийн баталгааг хөндсөн, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагчаас 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” б******* дугаар тушаалыг гаргаж, улмаар нэхэмжлэгчид өмнө нь авч байсан албан тушаалын ТЗ-9-ийн ангилал, зэрэглэлийн цалинг олгохоор шийдвэрлэсэн, харин 6 сарын дараа хариуцагчаас дахин “Цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн б/152 дугаар тушаалыг гаргаж нэхэмжлэгч Н.Б*******ын цалинг албан тушаалын ТЗ-7 ангилал, зэрэглэлээр дахин тооцохоор шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, ...авах” баталгаагаар хангагдах эрхийг тус тус зөрчсөн байна.
Дээрх 2015 оны б/152 дугаар тушаал гарснаас хойш нэхэмжлэгч Н.Б*******ыг нэг сарын дараа маргаан бүхий хариуцагчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай” б дугаар тушаалаар тус агентлагийн Геологийн албаны Геомэдээллийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж, Уул уурхайн яаманд шилжүүлсэн байна.
Маргаан бүхий хариуцагчийн 2015 оны б дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.”, 22.3-т “Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна.” гэсэн заалт болон Н.Б*******ын өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн гаргасан гэх боловч бодит байдалд нэхэмжлэгчийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасан заалт дахь эрх зүйн хэм хэмжээний “...тохиролцож...”, “...өөрийнх нь зөвшөөрснөөр” гэсэн нөхцөл /туйлын тодорхой гипотез/-өөс бусад тохиолдолд “өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” эрхийг хуулиар хариуцагчид олгоогүй байна.
Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн бүрэн эрхийн хүрээнд төрийн албан хаагчийн ажил хөдөлмөр эрхлэх “үндсэн эрх”, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч Н.Б*******аас хариуцагч Ашигт малтмалын газрын даргын маргаан бүхий 2015 оны б дугаар тушаалыг гаргах үндэслэл болсон “хүсэлт”-ийг гаргаагүй болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбартаа дурдсан “...төрийн жинхэнэ албан хаагч миний бие төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад захиргааны санаачлагаар ...төрийн албанаас чөлөөлсөн” , мөн “...Яам, агентлагийн удирдлагууд 2014 онд харилцан тохиролцож, төрийн жинхэнэ албан хаагч миний зөвшөөрснөөр Төрийн албаны тухай хуулийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын газарт сэлгэн ажиллуулсан атал хариуцагч ...Д.Ү нь 2015 оны б дугаар тушаалын үндэслэх хэсэгт энэхүү заалтыг дурдаагүй, мөн хуулийн 22.1 дэх заалтыг үндэслэн, Н.Б*******ын өөрийнх нь гаргасан хүсэлт гэж дурдан, миний биеийг ажилгүй, цалингүй болгож хохироосон нь хууль бус” гэсэн тайлбар үндэслэлтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, Уул уурхайн яамны мэдэлд шилжүүлсэн гэх хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй, мөн хариуцагч бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Н.Б*******ыг “Ажлаас чөлөөлж, мэдэлд шилжүүлэх тухай” хариуцагчийн 2015 оны б дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хоёр. “...Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тушаал, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Б/108 дугаар тушаал, Уул уурхайн яамны 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4/1444 дүгээр албан тоот, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1-5350 дугаар, Уул уурхайн яамны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4/1494 дүгээр албан тоот зэргийг тус үндэслэн одоогийн яам, агентлагийн удирдлагууд харилцан тохиролцож, төрийн жинхэнэ албан хаагч миний яаманд ажиллаж байсан ТЗ-8, агентлагт ажиллаж байсан ТЗ-9 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажилуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Н.Б******* нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасан “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...” гэж заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй, уг эрхийн дагуу нэхэмжлэгчийг Ашигт малтмалын газарт сэлгүүлэн ажиллуулсан хариуцагч Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох эрх бүхий албан тушаалтанд хандсан хүсэлт, гомдлыг 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 3 дугаар сарын 03, 2015 оны 3 дугаар сарын 20, 2015 оны 6 дугаар сарын 02, 2015 оны 7 дугаар сарын 27, 2015 оны 11 дүгээр сарын 16, 2015 оны 11 дүгээр сарын 30, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд гаргасан, мөн хариуцагч Ашигт малтмалын газрын даргад 2015 оны 3 дугаар сарын 17, 2015 оны 6 дугаар сарын 24, 2015 оны 7 дугаар сарын 27, 2015 оны 11 дүгээр сарын 11, 2015 оны 11 дүгээр сарын 20, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус албан ёсоор бичгээр хандаж, гомдол хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч нарт удаа дараа гомдол, хүсэлт гарган өмнө нь яаманд ажиллаж байсан ТЗ-8, агентлагт ажиллаж байсан ТЗ-9 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилж өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч:
-хариуцагч нараас нэхэмжлэгчид “сул орон тоо байхгүй, ажлын байраар хангах боломжгүй” гэж, харин хариуцагч Ашигт малтмалын газрын даргаас 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1/1642 дугаар албан бичгээр Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.А*******т “...ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон тул Н.Б*******ыг Уул уурхайн яаманд эгүүлэн шилжүүлэх саналтай байна”, мөн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2/5985 дугаар албан бичгээр “...Н.Б*******ыг ...ахлах мэргэжилтний ТЗ-7 ангилал, зэрэглэлийн албан тушаалд томилон ажиллуулж байна, ...ТЗ-9 ангилал, зэрэглэлээ бууруулахгүйгээр ...Уул уурхайн яаманд ажиллах хүсэлтийг ...хүргүүлж байна.” гэж, хариуцагч Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.А*******аас 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3/967 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад “...яаманд сул орон тоо байхгүй учир цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ...өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах” гэж татгалзсан хариуг удаа дараа өгч, хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан хариуцагч нарын эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь хариуцагч Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******, Ашигт малтмалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү нарын дээрх эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Н.Б*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, улмаар хариуцагч Ашигт малтмалын газрын даргаас Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлж, Уул уурхайн яамны мэдэлд шилжүүлж шийдвэрлэсэн 2015 оны б дугаар тушаалыг гаргасан нь хууль бус байна.
Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн гаргасан удаа дараагийн хүсэлт, гомдолд хариуцагч нараас “сул орон тоо байхгүй” гэсэн үндэслэлийг хэлж татгалзсан хариуг өгч байсан боловч бодит байдал дээр Н.Б*******ын төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэн ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байсан нь хариуцагч Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын болон Ашигт малтмалын газрын даргын тушаалуудад баримт бичгийн үзлэг хийхэд тухайлбал, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 76, 77 , хариуцагч Ашигт малтмалын газрын даргын 3 дугаар сарын 25-ны өдрийн б/33 дугаар тушаалуудыг тус тус гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна
Гэтэл хариуцагч нараас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч, ...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд томилох шийдвэр гаргахгүй байсан нь хууль бус байна.
Учир нь нэхэмжлэгч Н.Б******* нь төрийн албанд 30 гаруй жил, төрийн захиргааны гүйцэтгэх, удирдах албан тушаалуудад 10 гаруй жил ажилласан ба хэрэгт нотлох баримтаар авагдсан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг дээр дурдсан албан тушаалд томилогдсон хүмүүсээс хуульд заасны дагуу “хамгийн илүү” хангасан, төрийн жинхэнэ албан хаагч болох нь нотлогдож байна
Мөн Уул уурхайн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Иргэн Н.Б*******ыг Ашигт малтмалын газарт эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн олгохыг Ашигт малтмалын газрын дарга /Д.Үд/ даалгаж шийдвэрлэсэн” боловч уг шийдвэр хэрэгжээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой байна.
Иймд нэхэмжлэгч Н.Б*******ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж байсан ТЗ-8, Ашигт малтмалын газарт ажиллаж байсан ТЗ-9 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Гурав. “Н.Б******* миний 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны ажилгүй хохирсон 11 сар 26 хоногийн цалин хөлсийг буруутай албан тушаалтнаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“Нэхэмжлэгч Н.Б*******ыг хариуцагчийн 2015 оны б дугаар тушаалаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь нэгэнт тогтоогдсон, Үндэслэх хэсгийн нэг, хоёрт дурдсан хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг /цалингийн дэлгэрэнгүй: 2015 оны 7, 8, 9 сарууд/ 864211 төгрөгийн үндсэн цалин, 190126 төгрөгийн зэрэг дэвийн нэмэгдэл, 216052 төгрөгийн удаан жилийн нэмэгдлийг нэмээд 1270389 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх нийт 11 сар 20 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /1270389:21,2=59924/х20хоног=1198480 /1270390х11 сар=13974290/ нийт 15.172.770 /арван таван сая нэг зуун далан хоёр мянга долоон зуун дал/ төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоож, зохих журмын дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн б дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Б*******ыг Уул уурхайн яаманд ажиллаж байсан ТЗ-8, Ашигт малтмалын газарт ажиллаж байсан ТЗ-9 ангиллын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилон ажилуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 15.172.770 /арван таван сая нэг зуун далан хоёр мянга долоон зуун дал/ төгрөгийг Н.Б*******т олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙСАЙХАН