Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2026/00175

 

 

 

 

 

 

 

 

  2026       03           10                                    315/ШШ2026/00175

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                         

          Сүхбаатар аймаг дахь Сум дундын   анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ...... сумын 4 дүгээр баг, ......т хороолол ......-р байр 34 тоот, утас 88168898, Эр......ын Б......гийн

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ...... сумын 2 дугаар баг, ...... задгай тоот, утас: ......, Сайнбаярын Э......д холбогдох,

Худалдан авах гэрээний үүрэгт 2,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б...... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Э...... нь БНХАУ-аас авто засварын тоног төхөөрөмж захиалуулахаар 2025.11.08-ны өдөр 2,420,000 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл худлаа ярьж захиалсан барааг хүлээлгэн өгөөгүй байна. Иймд тухайн үед шилүүлсэн 2,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э......шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сайнбаяр овогтой Энхзул миний бие нь Э.Б......ийн бараа захиалсан 2,420,000 төгрөгийг төлж барагдуулна. Уг мөнгийг 2026 оны 04 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.   

          Нэхэмжлэгч Э.Б...... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Энхзул нь миний бараа захиалсан 2,420,000 төгрөгийг 2026 оны 04 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ .

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч Э.Б...... нь хариуцагч С.Э......д холбогдуулан худалдан авах гэрээний үүрэгт 2,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч С.Э...... нь нэхэмжлэлийн шаардлага 2,420,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Э.Б......тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б......йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,670 төгрөгийн тал хувь 26,835 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 26,835 төгрөгийг хариуцагч С.Э......аас гаргуулж нэхэмжлэгч Э.Б......д олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Б......ийн  зээлийн гэрээний үүрэгт 2,420,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Э...... хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б......ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,670 төгрөгийн тал хувь 26,835 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 26,835 төгрөгийг хариуцагч С.Э......аас гаргуулж нэхэмжлэгч Э.Б......д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР