2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/10004

 

 

 

 

 

 

 

 

  2025         11          17                                            191/ШШ2025/10004 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: **************************************** тоотод оршин суух, ******************* дугаар регистртэй, *********** овогт ***********гийн ***********ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **************************************** давхарт байрлах, *********** дугаар регистртэй, “*********************” ХХК-д холбогдох

 

********************************** тоотод байрлах, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууц, ************************************* тоотод байрлах, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууц, ************************************ тоотод байрлах, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууцуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээнүүдийг М.***********өд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**************,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.**************,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.         

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.*********** нь хариуцагч “*********************” ХХК холбогдуулан ********************************** тоотод байрлах, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууц, ************************************* тоотод байрлах, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууц, ************************************ тоотод байрлах, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууцуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээнүүдийг М.***********өд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

Миний бие М.*********** нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гурван гэрээг “***********************” ХХК-тай хийж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “***********************” ХХК болон “*********************” ХХК нарын хоорондох *********************** тooт, *********************** тоот болон *********************** тоот орон сууц захиалгын гэрээнүүдийн эрхийг шилжүүлэн авсан юм. Тус гурван гэрээгээр ***********************давхрын зүүн талын, 2 өрөө, 53.35 м2, 19 тоот болон 20 тоот байр мөн 3 давхрын 12 тоот байрнуудыг худалдан авсан юм. Улмаар үндсэн компани болох “*********************” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *********************** тоот, *********************** тоот болон *********************** тоот Орон сууц захиалгын гэрээг тус тус бичгээр хийсэн. Орон сууц маань 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад орж би байрнуудаа хүлээн авсан. Орон сууцны гэрчилгээ 2024 онд гарна гэж байсан боловч гэрчилгээ гараагүй, 2025 оны 02 сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Орон сууцнуудыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад манай гурван байрны гэрчилгээ 2024 оны 03 сарын 20-нд үндсэн гэрээ хийсэн компани болох “*********************” ХХК-ийн нэр дээр гарсан байсныг мэдэж авсан. Тэгээд “*********************” ХХК-ийн захирал Шижирбаатартай очиж уулзаж байрны гэрчилгээгээ шилжүүлэн авъя гэхэд одоогоор банканд барьцаанд байгаа, барьцаагаа чөлөөлж байж шилжүүлж өгнө гээд байгаа. Хэрвээ тухайн компани зээлсэн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл миний бие худалдан авсан гурван байраар хохирох эрсдэлтэй байгаа тул зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болоод байна. Иймд Нийслэлийн ********************************** тоотод байрлалтай 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууц, ************************************* тоотод байрлалтай, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө ******************* дугаартай орон сууц болон ************************************ тоотод байрлалтай 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө ******************* дугаартай орон сууцуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч талд шилжүүлэхийг өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч “*********************” ХХК шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Манай зүгээс нэхэмжлэгчийн хэлсэн үйл баримтуудтай маргахгүй байгаа ба ********************************** тоотод байрлалтай 53.35 м.кв талбайтай хоёр өрөө ******************* дугаартай орон сууц, ************************************* тоотод байрлалтай 53.35 м.кв талбайтай хоёр өрөө ******************* дугаартай орон сууц болон ************************************ тоотод байрлалтай 53.35 м.кв талбайтай хоёр өрөө ******************* дугаартай орон сууцуудыг “*********************” ХХК-ийн зүгээс Төрийн банкны барьцаанд тавьж, зээл авсан байдаг. Гэвч “*********************” ХХК-ийн хувьд зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болсон байдаг ба Төрийн банкны зүгээс “*********************” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа ба тухайн үйл баримттай холбоотойгоор орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй байна. Мөн дээр хэлсэнчлэн “***********************” ХХК болон “*********************” ХХК нарын хооронд хийгдсэн гэрээнд “***********************” ХХК-ийг төлөөлж н.*********** гэх хүн гарын үсэг зурсан байдаг. Гэтэл “***********************” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаас н.***********т гарын үсэг зурах бүхий эрхийг буюу итгэмжлэлийг олгосон эсэх нь тодорхойгүй, гарын үсэг зурах эрхгүй этгээд гэрээ байгуулсан байх магадлалтай. Хэрэв гарын үсэг зурах эрхгүй этгээд гэрээ байгуулсан бол гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, улмаар нэхэмжлэгч М.*********** нэхэмжлэх эрхгүй этгээд байх боломжтой, эргэлзээтэй нөхцөл байдал байна гэв.                       

 

3.Нэхэмжлэгчээс “****************” ХХК 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20/008 дугаартай тодорхойлолт, “*********************” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******** дугаартай тодорхойлох тухай албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, ******************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч М.*********** нь хариуцагч *********************ХХК-д холбогдуулан ********************************** тоотод байрлах, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууц, ************************************* тоотод байрлах, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууц, ************************************ тоотод байрлах, 53.35 м.кв талбайтай, хоёр өрөө, ******************* дугаартай орон сууцуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээнүүдийг М.***********өд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.Хариуцагч нь “************************” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаас н.***********т гарын үсэг зурах бүхий эрхийг олгосон эсэх нь тодорхойгүй, гарын үсэг зурах эрхгүй этгээд гэрээ байгуулсан байх магадлалтай. Тиймээс М.*********** нэхэмжлэх эрхгүй этгээд байх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “****************” ХХК 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20/008 дугаартай тодорхойлолт, “*********************” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******** дугаартай тодорхойлох тухай албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, ******************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.“*********************” ХХК болон М.*********** нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу “*********************” ХХК нь ***************************** давхрын 53.35 м.кв талбайтай А1 айлын зохион байгуулалттай баруун харсан харцтай 2 өрөө, 20 тоот орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь зохигчийн тайлбар, орон сууц захиалгын гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 7-9 дугаар тал/

 

6.“*********************” ХХК болон М.*********** нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ************* дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу “*********************” ХХК нь ***************************** давхрын 53.35 м.кв талбайтай А айлын зохион байгуулалттай зүүн харсан харцтай 2 өрөө, 12 тоот орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь зохигчийн тайлбар, орон сууц захиалгын гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 10-12 дугаар тал/

 

7.“*********************” ХХК болон М.*********** нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ************ дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу “*********************” ХХК нь ***************************** давхрын 53.35 м.кв талбайтай А айлын зохион байгуулалттай зүүн харсан харцтай 2 өрөө, 19 тоот орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь зохигчийн тайлбар, орон сууц захиалгын гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 13-15 дугаар тал/

 

8.2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-ний эрх шилжүүлэх гэрээний дагуу М.*********** нь орон сууцны нийт үнэ 64.020.000 төгрөгийг төлөх, ************ тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ээр шаардах эрх үүссэн ************************ давхрын зүүн талын /12 тоот/, 2 өрөө, 53.35 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шаардах эрхийг Эрх хүлээн авагчид шилжүүлэн өгөхөөр, гэрээний эрх хүлээн авагч нь дээрх орон сууцны төлбөрийг гэрээний 2.1-т заасан нөхцөлийн дагуу төлж барагдуулахыг зөвшөөрөн гэрээг байгуулан тохиролцсон байна.

 

М.*********** нь ************************ хотхоны 420 айлын орон сууцны 2 дугаар блок барилгын 3 давхрын 53.35 м.кв талбайтай А айлын зохион байгуулалттай зүүн харсан харцтай 2 өрөө, 12 тоотын төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 64.020.000 төгрөг, ***************************** давхрын 53.35 м.кв талбайтай А айлын зохион байгуулалттай зүүн харсан харцтай 2 өрөө, 19 тоотын төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 64.020.000 төгрөг, ***************************** давхрын 53.35 м.кв талбайтай А1 айлын зохион байгуулалттай баруун харсан харцтай 2 өрөө, 20 тоотын төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 64.020.000 төгрөгийг төлсөн. Уг төлбөрийн тухайд талууд маргаагүй.

 

Дээрх “Орон сууц захиалгын гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

М.*********** нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг “***********************” ХХК-тай байгуулж, уг гэрээгээр ************************ хотхоны 420 айлын орон сууцны 2 дугаар блок барилгын 3 давхрын 53.35 м.кв талбайтай А айлын зохион байгуулалттай зүүн харсан харцтай 2 өрөө, ***************************** давхрын 53.35 м.кв талбайтай А айлын зохион байгуулалттай зүүн харсан харцтай 2 өрөө, ***************************** давхрын 53.35 м.кв талбайтай А1 айлын зохион байгуулалттай баруун харсан харцтай 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулах гэрээний захиалагчийн эрх үүргээ хүлээн авагч М.*********** 192.060.000 төгрөгийг шилжүүлжээ. Эрхээ шилжүүлсэн тухайд талууд маргаагүй болно.

 

Мөн М.*********** нь 192.060.000 төгрөгийг “***********************” ХХК-д төлсөн тухайд талууд маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Б.***********ийн ********************************** тоотод байрлах 53.35 м.кв талбайтай хоёр өрөө ******************* дугаартай орон сууц, ************************************* тоотод байрлах 53.35 м.кв талбайтай хоёр өрөө ******************* дугаартай орон сууц, ************************************ тоотод байрлах 53.35 м.кв талбайтай хоёр өрөө ******************* дугаартай орон сууцуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээнүүдийг М.***********өд шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч М.***********ийн 1.238.287 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “****************” ХХК-иас 1.238.287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.***********өд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.***********ийг ********************************** тоотод байрлах 53.35 м.кв талбайтай хоёр өрөө ******************* дугаартай орон сууц, ************************************* тоотод байрлах 53.35 м.кв талбайтай хоёр өрөө ******************* дугаартай орон сууц, ************************************ тоотод байрлах 53.35 м.кв талбайтай хоёр өрөө ******************* дугаартай орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны гэрчилгээнүүдийг М.***********өд шилжүүлж өгөхийг хариуцагч “*********************” ХХК-д даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч М.***********ийн 1.238.287 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “****************” ХХК-иас 1.238.287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.***********өд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН