Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2026/00174

 

 

 

 

 

 

 

 

  2026       03           10                                    315/ШШ2026/00174

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                         

          Сүхбаатар аймаг дахь Сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ... сумын 5 дугаар баг, ...  1-133 тоотод оршин суух, РД: ..., утас: 99224409, ...  овогт А... ны Б... ийн  

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ... сумын ... дугаар баг, ...  хорооллын 1401 тоот, ..., утас..., Г... ийн Э... т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,500,763.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б...  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Э..., Ю.Н... нар нь 2024.06.04-ний өдөр манай гэрт ирж манай нөхөр бид хоёроос 19,900,000 төгрөгийн цахим зээлийг 2024 оны 12 сар хүртэл хүртэл хугацаагаар авхуулсан. Г.Э... аас зээлийн үлдэгдэл 9,500,763.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э...  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Э...  миний бие А.Б... д 2026 оны 02, 03 дугаар зээлийн төлөлт болох 1,609,600 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлөх болно. Мөн 2026 оны 04 сарын 03-ны өдрөөс  2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 8,200,693 төгрөгийг сар бүрийн 02-ны өдөр төлж бүрэн барагдуулах болно гэжээ.

          Нэхэмжлэгч А.Б... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Э...  нь 2026 оны 02, 03 дугаар сарын зээлийг төлөх, 8,200,693 төгрөгийг сарын бүрийн 02-ны өдөр төлөхийг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч А. ... ь хариуцагч Г.Э... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,500,763.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Г.Эр...  нь 2026 оны 02, 03 дугаар зээлийн төлөлт болох 1,609,600 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлөх болно. Мөн 2026 оны 04 сарын 03-ны өдрөөс  2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 8,200,693 төгрөгийг сар бүрийн 02-ны өдөр бүрэн төлж барагдуулах барагдуулахаар, нэхэмжлэгч А.Б... тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А. ...   улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,692 төгрөгийн тал хувь 83,346 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 83,346 төгрөгийг хариуцагч Г.Эр... аас гаргуулж нэхэмжлэгч А.Б... д олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б... зээлийн гэрээний үүрэгт 9,500,763.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. ... р хүлээн зөвшөөрч, нь 2026 оны 02, 03 дугаар зээлийн төлөлт болох 1,609,600 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлөх, 8,200,693 төгрөгийг  2026 оны 04  дүгээр сарын 03-ны өдрөөс  2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүрийн 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч . ...  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,692 төгрөгийн тал хувь 83,346 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 83,346 төгрөгийг хариуцагч Г.Э... с гаргуулж нэхэмжлэгч А.Б... олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР