| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2026/00114/И |
| Дугаар | 315/ШШ2026/00162 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 315/ШШ2026/00162
2026 03 03 315/ШШ2026/00162
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 хороо, Гранд плаза цогцолбор 706 тоот, РД: ....., утас: ....., ..... ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ..... сумын 4 дүгээр баг, Баясгалант,ү нуур 2 гудамж 2 тоот, РД: ..... , М..... н Б..... д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,126,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ..... " ХХК нь М.Ба..... тай 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г бичгээр байгуулан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөгийг 3.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1,970,000 төгрөгийг 6.9%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 400,000 төгрөгийг 3.9%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн билээ. М.Б..... т нь зээл авснаас хойш 2 удаагийн төлөлт хийсэн дахин огт төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэдэг ч одоог хүртэл төлөөгүй тул бид зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д "Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно" гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г бичгээр байгуулж, "Numur" зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 7,126,579 төгрөгийг хариуцагч М.Ба..... ас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б..... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..... ХХК-ийн нэхэмжилсэн 7,126,579 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д..... в шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М.Б..... нь нэхэмжлэлийн шаардлага 7,126,579 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК нь хариуцагч М.Б..... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,126,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч М.Ба..... нь нэхэмжлэлийн шаардлага 7,126,579 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Да..... тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ..... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,876 төгрөгийн тал хувь 65,438 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 65,438 төгрөгийг хариуцагч М.Б..... ас гаргуулж нэхэмжлэгч ..... ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ..... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 7,126,579 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ба..... хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ..... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,876 төгрөгийн тал хувь 65,438 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 65,438 төгрөгийг хариуцагч М.Б..... аас гаргуулж нэхэмжлэгч ..... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР