Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2026/00153

 

 

 

 

 

 

 

 

  2026       03           02                                    315/ШШ2026/00153

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                         

          Сүхбаатар аймаг дахь  Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ..... гудамж 31/1, Эн Эм Тауэр, .....давхар, РД6.....4, утас: ..... ..... ХХК-ийн

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ..... сумын ..... дугаар баг, Баян-Овоо, Баян-Овоо, ..... байр, 6 тоот, РД: ....., утас: ....., Т.....г овогтой Х.....д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 776,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь өөрийн "....." буюу "....." нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хэрэглэгч ******* овогтой Х.....Л нь "....."-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Иймд хариуцагчаас .....ХХК-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 776,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Х.....л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..... ХХК-ийн нэхэмжилсэн 776,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А..... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Т.Х.....л нь нэхэмжлэлийн шаардлага 776,250 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. иймд хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч “.....” ХХК нь хариуцагч Т.Х.....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 776,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Т.Х.....л нь нэхэмжлэлийн шаардлага 776,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А.....тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “.....” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,180 төгрөгийн тал хувь 11,590 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,590 төгрөгийг хариуцагч Т.Хонгорзулаас гаргуулж нэхэмжлэгч “.....” ХХК-д олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “.....” ХХК-ийн  зээлийн гэрээний үүрэгт 776,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Х..... хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “.....” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,180 төгрөгийн тал хувь 11,590 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,590 төгрөгийг хариуцагч Т.Х.....ас гаргуулж нэхэмжлэгч “.....” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР