Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2026/00155

 

 

 

 

 

 

 

 

  2026        03           02                                    315/ШШ2026/00155

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                         

          Сүхбаатар аймаг дахь Сум  дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..........  дүүрэг, 2 хороо, ..........  плаза цогцолбор .......... тоот, РД: .........., утас: ...................., .......... ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар аймгийн .......... сумын 8 дугаар баг, .......... тоот, РД: .........., Э.......... н У.......... д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 567,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Э.У.......... нь 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар 231000323 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдөр цахимаар 200,000 төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй зээлийг Голомт банкин дахь 5905119089 дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү .......... гэрээний үүргээ биелүүлсэн боловч Э.У..........  Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 231000323 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2025.12.26-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 567,230 төгрөгийг Э.Уртнасангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.У..........  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .......... -ийн  нэхэмжилсэн 567,230 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 50,000 төгрөгөөр төлж бүрэн төлж барагдуулна гэжээ.  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С.......... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.У..........   нь нэхэмжлэлийн шаардлага 567,230 төгрөгийг  хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 50,000 төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

          Нэхэмжлэгч ..........  ХХК нь хариуцагч Э.У.......... д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 567,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э.У..........  нь нэхэмжлэлийн шаардлага 567,230 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 50,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. .......... тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .......... ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,267 төгрөгийн тал хувь 9,633.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,633.5 төгрөгийг хариуцагч Э.У.......... аас гаргуулж нэхэмжлэгч ..........  ХХК-д олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч .......... ХХК-ийн  зээлийн гэрээний үүрэгт 567,230 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.У..........  хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 50,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .......... ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,267 төгрөгийн тал хувь 9,633.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,633.5 төгрөгийг хариуцагч Э.У.......... ас гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Н.БАЯРБААТАР