2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/01666

 

 

 

 

 

 

 

      2026             02             05                                           192/ШШ2026/01666

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах “Нийслэл өргөө” ХК (РД:2044161),

 

Хариуцагч: ,, нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ,,,,-ийг оролцуулсан,

 

нь *******,*******,*******,*******,,, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч нарт  даалгах тухай нэхэмжлэлтэй,

 

*******,*******,*******,*******,,, тоотын шударга эзэмшигчээр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч ад даалгах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч “Нийслэл өргөө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

Хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан нь *******,*******,*******,*******,,, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч нарт даалгахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч нь хариуцагч “Нийслэл өргөө” ХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, *******,*******,*******,*******ы,, талбай бүхий орон сууцыг 112,086,000 төгрөгөөр бариулахаар болж төлбөрийг бүрэн төлсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар байна гэв.

 

2.Хариуцагч “Нийслэл өргөө” ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Манай компани нэхэмжлэгчтэй 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *******,*******д байрлах*******ы Б блок буюуны 08 давхрын талбай бүхий орон сууцыг барьж гүйцэтгэж өгөхөөр болж, “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г 112,086,000 төгрөгөөр байгуулсан. Нэхэмжлэгч нь 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлбөрөө бүрэн төлсөн.

2.2.Эрүүгийн журмаар шалгагдаж байсан тодорхой хэрэг маргааны улмаас*******ы Б блок буюу ашиглалтад орохгүй удах, ашиглалтад орсноос хойш өмчлөх эрхийг нь түдгэлзүүлж байсан учир захиалагч нарын өмчлөлд шилжүүлж чадаагүй. Манай компанийн хувьд хариуцагч гэрээ байгуулж,ыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулан захиалагч нарт хүлээлгэж өгөх нөхцөлөөр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1.Би дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банкнаас авсан зээлийн хүрээнд “Нийслэл өргөө” ХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэн авч, барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. “Нийслэл өргөө” ХК нь Капитал банкнаас авсан 2 тэрбум төгрөгийн төлбөрт уг дуусаагүй барилгыг тооцож өгснийг би авсан. Дуусаагүй барилгыг хүлээж авах үед барилгын суурийн ажил, өрлөгийн ажил эхэлсэн байсан тул байрны хаяг, хаалганы дугаар тодорхой бус байсан. Энэ үед “Нийслэл өргөө” ХК нь тодорхой тооны иргэдэд орон сууцны борлуулалтыг хийсэн талаарх жагсаалт, мэдээллийг Капитал банкинд гаргаж өгч байсан нь тухайн иргэний хэргийн материалд “Нийслэл өргөө” ХК-аас хүргүүлсэн байдаг. Дээрх жагсаалтад дурдсан захиалагч нарын хувьд орон сууцандаа орох, орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах маргаанууд үргэлжилсээр байгаагийн нэг нь энэхүү маргаан юм.

3.2.Би нэхэмжлэгчтэй ямар нэг хэлцэл байгуулаагүй, орон сууц худалдаагүй. “Нийслэл өргөө” ХК-аас дуусаагүй барилгыг хүлээж авахад захиалгын гэрээ хийгдсэн талаар баримт, мэдээлэл өгөөгүй. Иймд нэхэмжлэгч бид хоёрын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Мөн дуусаагүй барилгыг хүлээж авахдаа “Нийслэл өргөө” ХК-ийн эрх, үүргийг шилжүүлж аваагүй буюу нэхэмжлэгч болон “Нийслэл өргөө” ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг надад шилжүүлээгүй. Иймд нэхэмжлэгч надаас орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхгүй.

3.3.Хэрэв нэхэмжлэгч нь “Нийслэл өргөө” ХК-тай захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн бол маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх тухайн үед үүссэн байх магадлалтай учир хэрэгт байгаа баримтын хүрээнд үнэн, зөвөөр шийдвэрлэхийг хүсэж байна. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, *******,*******,*******,*******,,, тоотын шударга эзэмшигчээр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч ад даалгах тухай шаардлага гарган үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.Би *******,*******,*******,*******,,, үл хөдлөх хөрөнгийг “Бишрэлт пропертиз” ХХК-тай гэрээ байгуулж, гадна фасадын ажил гүйцэтгэсэн “Хулан налайх” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж хууль ёсоор худалдаж авсан. Гэрээ байгуулах үед тухайн байрыг 61 гэж дугаарлаж байсан бөгөөд “Бишрэлт пропертиз” ХХК-ийн ажилтан нь орон сууцыг “Хулан налайх” ХХК-нд шилжүүлсэн болохыг баталж тодорхойлолт бичиж өгсөн байдаг.

4.2.Би 2015 оны 11 дүгээр сараас хойших хугацаанд уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөлтэй холбоотойгоор надад холбогдуулж шаардлага гаргаж байгаагүй учир нэхэмжлэгчийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоож, хариуцагч ад өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

5.1.Гуравдагч этгээд нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслээд бид шударга эзэмшигч гэж байна. Тухайн гэрээ нь нэг талаас “Хулан налайх” компани, нөгөө талаас хооронд байгуулагдсан гэрээ. “Хулан налайх” компани нь бидний маргаад буй маргаан бүхий орон сууцын өмчлөгч биш. “Нийслэл өргөө” ХК нь 2008 оноос хойш “Өргөө хотхон” гэх 3 блок барилгыг барьсан. Үүнд 58, 59, 60 гэсэн блокууд хамаардаг. 61 дүгээр блок гэдэг зүйл байхгүй. Тэгэхээр маргаантай биш гэж үзэж байна. Гэрээний нэг тал нь хэргийн оролцогч нар буюу нэхэмжлэгч, хариуцагчид ямар ч хамааралгүй байна. Гуравдагч этгээдийн хэлээд байгаа орон сууц нь бидний маргааны үл хөдлөх биш байна. Хэрвээ өмчлөгч нь “Хулан Налайх” компани байсан бол шаардлага гаргах нь хууль ёсных болох байх. Гэвч сая өөрсдөө ч дурдаж байна. “Бишрэлт пропертиз” гэдэг компани тухайн орон сууцны гадаах фасадыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Өмчлөгч биш гэдгийг нь ч өөрсдөө мэдэж байна шүү дээ. Тэгэхээр бусдын өмчлөлийн зүйлийг хэн нэгэн этгээд бусдад худалдан борлуулах, бусдаар эзэмшүүлэх, бусдад шилжүүлэх эрх байхгүй. Үүнийг зөвхөн иргэний хуульд зааснаар өмчлөгч хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд тухайн орон сууцыг гуравдагч этгээд хууль ёсны дагуу эзэмшсэн гэж үзэхгүй, хууль бусаар эзэмшсэн этгээд болж таараад байгаа юм. Иймд гаргаж байгаа шаардлага нь огт үндэслэлгүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор эзэмшиж байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг. Мөн тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчээс тухайн эд хөрөнгийг буцаан шаардах эрх байхгүй. Гуравдагч этгээд өөрөө хууль ёсны эзэмшигч биш тул өмчлөгч нараас шаардах эрхгүй. Бид гэрээний дагуу шаардлагаа бид удаа дараа тавьсаар ирсэн. “Нийслэл Өргөө” ХК нь тухайн орон сууцыг өгнө, зөвшөөрнө, гэрчилгээг чинь гаргаж өгнө гээд удаа дараа хүлээн зөвшөөрөөд явж байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй. Гэрээний дагуу эрх үүрэг дуусгавар болсон тохиолдолд гэрээний хугацаа дуусах ёстой. Одоогийн байдлаар гэрээтэй холбоотой үүргээ нэхэмжлэгч тал биелүүлсэн боловч хариуцагч нар бол биелүүлээгүй. Иймд мөн л гуравдагч этгээдийн гаргаж байгаа шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

6.Хариуцагч “Нийслэл өргөө” ХК нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

6.1.Гуравдагч этгээд “Хулан налайх” компанитай 2015 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн орон сууцны өмчлөгч болсон гэсэн байна. Тухайн үед үл хөдлөхийн гэрчилгээ нь ын нэр дээр шилжчихсэн байсан цаг үетэй давхцаж байна. 2012 оны 04 дүгээр сард тай байгуулсан орон сууц захиалагчдын хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр байсан байна. 2015 онд маргаан бүхий орон сууц ашиглалтад ороогүй. Тийм учраас “Хулан Налайх” компани нь тухайн орон сууц, үл хөдлөхийн хувьд ямар эрх зүйн оролцоотой байсан бэ? худалдан борлуулах эрх нь үүсчихсэн байсан юм уу? “Хулан налайх” компани иргэн болон “Нийслэл Өргөө” ХК-тай хамтран ажиллах гэрээ, бартерт орон сууц авах гэрээ байгуулсан зүйл байхгүй. Энэ барилгад “Хулан налайх” компани ямар ажил гүйцэтгэснийг би одоо санахгүй байна. Учир нь “Нийслэл Өргөө” компани улсын комисст хүлээлгэх хүртэлх бүх хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэж байсан. Тэр нь нотлох баримтаар хавтаст хэрэгт ажлын тайлан явцаас харагддаг. Тэгэхээр “Хулан налайх” компани болон иргэн У.Бүдсүрэн хоорондын байгуулсан гэрээ үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг шаардах эрх үүсэхгүй гэжээ.

 

7.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 112,086,000 төгрөгийг хүлээн авсан тухай хариуцагч “Нийслэл өргөө” ХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгч болон хариуцагч “Нийслэл өргөө” ХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2012/03 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”, хариуцагч “Нийслэл өргөө” ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24/145 дугаартай нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай албан бичиг, нэхэмжлэлийн шаардлагын тодруулгыг,

Хариуцагч “Нийслэл өргөө” ХК-аас хавтаст хэрэгт компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн огноо бүхий *******,*******,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө 58 хаягт байршилтай орон сууцны зориулалттай 652.76 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Нийслэл өргөө” ХК болон нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн огноо бүхий *******,*******,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө 58 хаягт байршилтай орон сууцны зориулалттай 652.76 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг шилжүүлэх бэлэглэлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийн Реконстракшн төвийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 24/12 дугаартай “Төмөр бетон бүтээцийн бетоны бат бэхийг шалгасан тухай” албан бичиг, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үлдэгдэл ажлын жагсаалт, төсвийн тооцоолол, үлдэгдэл ажлын цалингийн тооцоолол гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/2789 дугаартай албан бичиг, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ы Б блокийн фото зураг, техникийн баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө захиалагчдын нэрсийн жагсаалтыг,

Хариуцагч аас хавтаст хэрэгт хариу тайлбар, давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс хавтаст хэрэгт итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны иргэний хэрэг үүсгэх тухай 182/ШЗ2018/11137, 2019 оны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШЗ2019/00366 дугаар захирамж, тус шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, “Хулан налайх” ХХК болон У.Бүдсүрэн нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн огноо бүхий 05 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, тоот орон сууцыг хүлээлцсэн акт, 3-13 тоот орон сууцанд орохыг зөвшөөрсөн баримт бичиг, Хаан банк дахь гэх эзэмшигчтэй дугаар дансны хуулга, төлбөр барагдуулах гэрээ гэх баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Н.Амараас мэдүүлэг авсан, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******,*******,*******,*******,, тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, *******,*******,*******-2 /13373/,,, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хариуцагч ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Нийслэл өргөө” ХК-нд холбогдох нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан нь *******,*******,*******,*******,,, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч нарт  даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч “Нийслэл өргөө” ХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, *******,*******,*******,*******ы,, талбай бүхий орон сууцыг 112,086,000 төгрөгөөр бариулахаар болж төлбөрийг бүрэн төлсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч “Нийслэл өргөө” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, үндэслэлээ манай компани нэхэмжлэгчтэй 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *******,*******д байрлах*******ы Б блок буюуны 08 давхрын талбай бүхий орон сууцыг барьж гүйцэтгэж өгөхөөр болж, “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г 112,086,000 төгрөгөөр байгуулсан. Нэхэмжлэгч нь 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлбөрөө бүрэн төлсөн. Манай компанийн хувьд хариуцагч гэрээ байгуулж,ыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулан захиалагч нарт хүлээлгэж өгөх нөхцөлөөр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ би нэхэмжлэгчтэй ямар нэг хэлцэл байгуулаагүй, орон сууц худалдаагүй, нэхэмжлэгч бид хоёрын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Би “Нийслэл өргөө” ХК нь Капитал банкнаас авсан 2 тэрбум төгрөгийн төлбөрт уг дуусаагүй барилгыг тооцож өгснийг авсан. Энэ үед “Нийслэл өргөө” ХК нь тодорхой тооны иргэдэд орон сууцны борлуулалтыг хийсэн талаарх жагсаалт, мэдээллийг Капитал банкинд гаргаж өгч байсан байх тул нэхэмжлэгч нь “Нийслэл өргөө” ХК-тай захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн бол маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх тухайн үед үүссэн байх магадлалтай учир хэрэгт байгаа баримтын хүрээнд үнэн, зөвөөр шийдвэрлэхийг хүсэж байна гэж тайлбарлаж байна.

 

5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, *******,*******,*******,*******,,, тоотын шударга эзэмшигчээр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч ад даалгах тухай бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ маргаан бүхий орон сууцыг “Хулан налайх” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж хууль ёсоор худалдаж авч, 2015 оны 11 дүгээр сараас хойших хугацаанд уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөлтэй холбоотойгоор надад холбогдуулж шаардлага гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.

 

6.Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ гуравдагч этгээд нь тухайн орон сууцны өмчлөгч биш этгээдтэй гэрээ байгуулсан, өмчлөгч биш гэдгийг нь мэдэж байж уг гэрээг байгуулсан байх тул бие даасан шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

7.Хариуцагч “Нийслэл өргөө” ХК нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Хулан налайх” ХХК-тай гэрээ байгуулсан гэх 2015 онд үл хөдлөхийн гэрчилгээ нь ын нэр дээр шилжчихсэн, ашиглалтад ороогүй байсан. “Хулан налайх” компани иргэн болон “Нийслэл Өргөө” ХК-тай хамтран ажиллах гэрээ, бартерт орон сууц авах гэрээ байгуулсан зүйл байхгүй гэж тайлбарлаж байна.

 

8.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1.Нэхэмжлэгч болон хариуцагч “Нийслэл өргөө” ХК-ийн хооронд 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2012/03 дугаар “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр нэг талаас *******,*******,*******ны нутаг дэвсгэрт баригдах “Өргөө Хотхон” орон сууцны хорооллын Б блокийн орон сууцны барилгад “3 өрөө,, 62.27 м.кв, 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр үнэлж, нийт 112,086,000 төгрөгийн” хөрөнгө оруулалт хийх, нөгөө талаас уг орон сууцыг барьж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ. (хавтаст хэргийн 8-9 дэх тал)

8.2.Дээрх гэрээний дагуу 112,086,000 төгрөгийг 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулсан. (хавтаст хэргийн 7, 10 дахь тал)

8.3.2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Нийслэл өргөө” ХК болон нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, *******,*******,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө, 58 хаягт байрлах 652.76 м.кв талбай бүхий 2,000,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Нийслэл өргөө” ХК-аас ад шилжүүлсэн. (хавтаст хэргийн 20 дахь тал)

8.4.Хариуцагч нь барилгыг “Нийслэл өргөө” ХК-ийн нэр дээр барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх тухай хүсэлт гаргаж байсан. (хавтаст хэргийн 35 дахь тал)

8.5.Хариуцагч нь *******,*******,*******-2 /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 тоот хаягт байршилтай 2,, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн. (хавтаст хэргийн 48 дахь тал)

8.6.2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Нийслэл өргөө” ХК болон нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, *******,*******,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө, 59 тоот хаягт байрлах 650.5 м.кв талбай бүхий 2,000,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Нийслэл өргөө” ХК-аас ад шилжүүлсэн. (хавтаст хэргийн 49 дэх тал)

8.7.2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-д “А, Б” блокын гадна дотор засал, С блокын 5-12 давхрын үндсэн ажилд” гэж, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл”-д 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “10 дугаар давхрын хучилтын хавтан ГХНХ 59-12=20ш, ГХНХ-59-08=16ш”, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Фасадны баг ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Цонхны гадна амлагаа хийгдэж байна”, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Гадна фасадыг 6 хүн эмульсдэж байна”, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Гадна амлагаа шавар, хүйтний нэмэгдэл хийж ажиллаж байна” гэж дурдсан. (хавтаст хэргийн 137-150 дахь тал)

8.8.2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Хулан Налайх” ХХК болон У.Бүдсүрэн нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, *******,*******ны 61 дүгээр байр, 01 дүгээр орц, 08 дугаар давхарт байрлах 2 өрөө орон сууц (8/38 тоот)-ыг 111,600,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. (хавтаст хэргийн 235-238 дахь тал)

8.9.38 тоот орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр У.Бүдсүрэнд хүлээлгэн өгсөн. (хавтаст хэргийн 239 дэх тал)

 

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд:

 

9.Нэхэмжлэгч болон хариуцагч “Нийслэл өргөө” ХК-ийн хооронд байгуулагдсан “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний гол нөхцөлөөс үзэхэд нэг талаас барилгын батлагдсан зураг төслийн дагуу баригдах 62.27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар үнийг төлөх, нөгөө талаас зураг төслийн дагуу барилгыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүрэг бүхий Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй холимог гэрээ байгуулагджээ.

 

10.Зохигч талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний төлбөр болох 112,086,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болон гэрээнд тусгагдсан “Б” блок нь одоогийн мөн талаар маргаангүй.

 

11.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч “Нийслэл өргөө” ХК нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг барьж ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул түүний гүйцэтгэх үүргийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

11.1.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь *******,*******,*******ны нутаг дэвсгэрт баригдах “Өргөө Хотхон” орон сууцны хорооллын Б блокийн орон сууцны барилгад “3 өрөө,, 62.27 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болсон байна.

 

11.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

11.3.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шийдвэрт “…2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/15558 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хариу хүргүүлэх тухай албан бичгээр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан *******, 6 хорооны нутаг дэвсгэр, “Өргөө хотхон” орон сууцны хорооллын Б блокийн 2 давхарт  62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны албан ёсны хаягийг *******, 6 дугаар хороо, 13 хороолол-2 /133373/ Энхтайваны өргөн чөлөө-59 хаягт байршилтай орон сууц болохыг тодорхойлжээ” гэж дурдсан байна[1].

 

11.4.Иймд нэхэмжлэгч болон хариуцагч “Нийслэл өргөө” ХК-ийн хооронд байгуулагдсан “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.1-д заасан “Б” блок нь одоогийн гэж үзнэ.

 

12.Харин хариуцагч “Нийслэл өргөө” ХК нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны барилгыг бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагч ад шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

12.1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дүгээр шийдвэрт “2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэл Өргөө ХК -тэй байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу олж авсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд бэлэглэлийн гэрээний нэг тал болох Нийслэл Өргөө ХК нь анх барилгыг түүнд шилжүүлэн өгөхдөө нэр бүхий захиалагч нарын нэрсийг хүлээлгэн өгч байсан үйл баримт тогтоогдсон” гэж дурдсан[2], хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “…“Нийслэл өргөө” ХК нь тодорхой тооны иргэдэд орон сууцны борлуулалтыг хийсэн талаарх жагсаалт, мэдээллийг Капитал банкинд гаргаж өгч байсан нь тухайн иргэний хэргийн материалд “Нийслэл өргөө” ХК-аас хүргүүлсэн байдаг…” гэж дурдсан зэргийг харьцуулан үзэхэд бэлэглэлийн гэрээний дагуу нэхэмжлэгч болон хариуцагч “Нийслэл өргөө” ХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний үүрэг шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

13.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар хариуцагч “Нийслэл өргөө” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцох нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар маргаан бүхий орон сууц хариуцагч ын өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн байх тул мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй.

 

Бие даасан шаардлагын хүрээнд:

 

14.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Нийслэл өргөө” ХК нь *******,*******,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө, 59 тоот хаягт байрлах 650.5 м.кв талбай бүхий 2,000,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан ба 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр уг хөрөнгийг хариуцагч ад шилжүүлж, улмаар нь *******,*******,*******-2 /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 тоот хаягт байршилтай 2,, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн.

 

14.1.Иймд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Хулан Налайх” ХХК болон У.Бүдсүрэн нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед маргаан бүхий орон сууц “Хулан Налайх” ХХК-ийн өмчлөлд байгаагүй гэх нэхэмжлэгч болон хариуцагч “Нийслэл өргөө” ХК-ийн татгалзал үндэслэлтэй.

 

14.2.Тодруулбал, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно”, 91.2 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй”, 91.2.1-д “эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол” гэж тус тус зааснаар гуравдагч этгээд У.Бүдсүрэн нь үл хөдлөх эд хөрөнгийг “Хулан налайх” ХХК-аас худалдаж авах үедээ тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг тодруулах шаардлагатай буюу мэдэх боломжтой байжээ.

 

14.3.Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж зааснаар хууль ёсны өмчлөгчийг тодруулалгүйгээр өмчлөгч биш этгээд болох “Хулан налайх” ХК-тай гэрээ байгуулсан гуравдагч этгээдийн итгэл хамгаалагдахгүй.

 

15.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь *******,*******,*******,*******,,, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч ад даалгаж, хариуцагч “Нийслэл өргөө” ХК-нд холбогдох нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 788,580 төгрөг, гуравдагч этгээдийн урьдчилан төлсөн 786,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 788,580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь *******,*******,*******,*******,,, талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ын нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч ад даалгаж, хариуцагч “Нийслэл өргөө” ХК-нд холбогдох нэхэмжлэл болон гуравдагч этгээд *******,*******,*******,*******,,, тоотын шударга эзэмшигчээр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч ад даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ын урьдчилан төлсөн 788,580 төгрөг, гуравдагч этгээд урьдчилан төлсөн 786,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 788,580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ТӨРБОЛД

 

 


[1] https://shuukh.mn/single_case/203328?daterange=2025-08-01%20-%202026-03-03&id=1&court_cat=1&bb=1

[2] https://shuukh.mn/single_case/218699?daterange=2025-08-01%20-%202025-09-30&id=1&court_cat=1&bb=1