2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/02393

 

 

 

 

 

 

 

 

 *******26             03            03                                                              192/ШШ2026/02393

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол, Ногоон нуур*******-167 тоотод оршин суух ургийн овогтой Готовдоржийн /РД:*******/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, Ус суваг,******* дүгээр байр,******* тоотод оршин суух ургийн овогтой Сүхбаатарын /РД:ЧЕ73010977/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохиролд 51,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Гэрээ цуцласантай холбоотой хохиролд 44,532,767 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Билгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч С.Намсрай, хариуцагчийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Билгүүн нь хариуцагч С.Намсрайд холбогдуулан 51,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие Г.Билгүүн нь С.Намсрайтай*******25.01.08-ны өдөр тавилгын үйлдвэр эрхлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тавилгын үйлдвэрийн тоног төхөөрөмж (нүхэлгээ хийх төхөөрөмж, ирмэг наах төхөөрөмж) нь БНХАУ-аас нийлүүлэгдсэн бөгөөд үйлдвэрлэл явуулах тохиргоо өнөөг хүртэл бүрэн хийгдээгүй, үйлдвэрлэл бүрэн явагдаагүй. Тус хамтран ажиллах Гэрээний гол нөхцлийн 1.9-д заасны дагуу “А” тал буюу С.Намсрай нь ажлын байр болон тоног тохөөрөмжийг "Б” талд буюу Г.Билгүүнд хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө тухайн үйлдвэрлэлийг саадгүй эхлүүлэх боломжтой ажлын байр, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа хэвийн, доголдолгүй байна” гэж заасан байсан боловч тус тоног төхөөрөмжүүдийн тохиргоо хийгдээгүй байсны улмаас бид үйлдвэрлэлээ эхлэхэд цаг хугацаа ихээхэн алдсан. Үйлдвэрлэгчтэй чатаар холбогдож аман зааварчилгаа авч тохиргоо хийх нь бас цагийг ихээхэн алдахад хүргэсэн. Тус туршилтын хугацаанд орсон багахан хэмжээний орлогоо ажилчид болон урсгал зардал, ажилчдын хоол хүнс, туршилтын үйлдвэрлэлд ашиглагдах материал, ажилчдын цалин зэрэгт зарцуулсан. Тус хугацааны туршид миний бие тоног төхөөрөмжийн тохиргоогоо л бүрэн хийж чадвал тогтвортой орлого орж ашгаа бидний тохирсоны дагуу хуваарилан авч болно хэмээн ажиллаж байсан. Гэтэл С.Намсрай нь Гэрээний 5.6-д заасны дагуу "гэрээг цуцлахаас 30-аас доошгүй хоногийн хугацаанд мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчин*******25.06.20-ны өдөр цуцлах мэдэгдлээ вайбер-аар өгч, үйлдвэрийг хаасан байсан. С.Намсрай үйлдвэрийг гэнэт хааснаас болж ажил үйлчилгээнүүд шууд зогсож, үйлдвэрийн ажилчдын цалин, дутуу гүйцэтгэсэн захиалгын хохирол үүсээд байгаа. Иймд, иргэн С.Намсрайтай*******25.01.08-ны өдөр байгуулсан № 1 тоот “Хамтран ажиллах Гэрээ”-ний 3.2-т заасан Гэрээний үүргээ биелүүлээгүйн 2% торгууль, Гэрээний 1.3-т заасан хамтын ажиллагааны үнийн дүн болох 1,477,000.000 төгрөгөөс 2 хувийн торгууль тооцож*******,540,000  төгрөг, мөн Гэрээний 3.3-т заасны дагуу Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн дүн болох 19,000.000 төгрөгийн цалин, үйлдвэрийг шууд зогсоосноос үүссэн дутуу гүйцэтгэсэн захиалгын хохирол болох 3,000.000 төгрөг, нийт 51,540.000 төгрөгийг төлүүлнэ” гэжээ.

 

Хариуцагч С.Намсрай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Билгүүний энэхүү нэхэмжлэл нь хууль зүйн болон бодит нөхцөл байдлын хувьд ямар ч үндэслэлгүй бөгөөд харин эсрэгээрээ миний бие ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Миний бие нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагч С.Намсрай нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус гэрээний 1.5-т заасны дагуу миний бие өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн*******-р хороонд байрлах бүртгэлийн Г-2205004517 дугаар газар, тус хаягт байрлах бүртгэлийн Ү-2201026360 дугаар гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн Ү-2201026361 дугаар хувийн сууц, гараашны зориулалттай бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийг тус тус хамтын үйл ажиллагаанд ашиглуулахаар зөвшөөрсөн. Мөн гэрээний хавсралт №1-д тусгагдсан тавилгын үйлдвэрлэлд ашиглах 13 нэр төрлийн 480,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг Г.Билгүүнд бүрэн хүлээлгэн өгсөн болно. Миний бие гэрээгээр хүлээсэн бүх үүргээ бүрэн биелүүлж, хамтран ажиллах хугацаанд үйл ажиллагааны зардал болох түрээс, ажилчдын цалин, цахилгаан хангамж, Starlink интернэтийн төлбөр, үйлдвэрлэлийн зүсвэр болон бусад шаардлагатай зардлуудад мөн*******,366,100 төгрөгийг зарцуулсан. Гэтэл Г.Билгүүн нь гэрээний 2.3-т заасны дагуу компанийн үйл ажиллагааг дангаар хариуцах үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний 2.4-т заасан “Б тал нь энэхүү гэрээний дагуу компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тогтмол хөтөлж, улирал тутамд А талд тайлагнах, гэрээний 2.8- г “Нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг сар тутамд талуудад хувьцааны хэмжээгээр хуваарилан ашиг хүртээнэ”, гэрээний 2.10-т “А тал нь тоног төхөөрөмж, үйлдвэрийн байрыг ашиглуулсны төлбөрт эхний гурван сард сар бүр 3,000,000 төгрөг, дөрөв дэх сараас эхлэн сар бүр 5,000,000 төгрөг авна. ” гэх үүргээ зохих ёсоор, шударгаар, бүрэн биелүүлээгүй болно. Гэрээ байгуулаад 6 сар өнгөрсөн хэдий ч гэрээнд заасан тайланг нэг ч удаа танилцуулаагүй, тоног төхөөрөмж, үйлдвэрийн байр ашиглуулсны төлбөр төлөөгүй, мөн ашиг хуваарилах үүргээ огт биелүүлээгүй нь гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Эдгээр зөрчилд үндэслэн миний бие гэрээг цуцлах талаар удаа дараа амаар уулзалтын үеэр мэдэгдэж, харилцан тохиролцож, харин үүнийгээ баталгаажуулж хамгийн сүүлд*******25 оны 06 сарын*******-ны өдөр мессежээр мэдэгдэл хүргүүлсэн болно. Гэтэл Г.Билгүүн нь гэрээний үүргээ дүгнэж, харилцан зөвшилцөж шийдвэрлэхийн оронд огт үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд гэрээний 2.10-т заасны дагуу тоног төхөөрөмж, үйлдвэрийн байрыг ашиглуулсны төлбөрт*******25 оны 01 сарын 08-ны өдрөөс 04 сарын 08-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд 9,000,000 төгрөг, 04 сарын 08-ны өдрөөс 06 сарын*******-ны өдөр хүртэл 2 сар 12 хоногийн хугацаанд 12,166,667 төгрөг буюу нийт 21,166,667 төгрөг болон гэрээний хэрэгжилтийн явцад өөрийн зүгээс гаргасан цалин, цахилгаан, интернэт болон бусад үйл ажиллагааны зардал*******,366,100 буюу нийт 44,532,767 төгрөгийг хариуцагчаас гаргуулна" гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Билгүүн нь*******24 оноос solution ХХК-д ажиллаж байсан. Би өмнө нь 7 жилийн турш "Тавилга үйлдвэрлэл, дизайн, тавилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн оператор" чиглэлээр мэргэшин энэ салбартаа долоон жил ажилласан туршлагатай. Гадаадад энэ чиглэлээрээ ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлаж бие даан эсхүл хүнтэй хамтарч тавилгын зах зээлд өөрийн гэсэн бүтээгдэхүүн гаргах зорилготой байсан. Тэгээд үнэгүй.мн зараас Тавилгын үйлдвэрлэлийн хамтран ажиллах хүн хайж байна гэсэн зарын дагуу хамт ажилладаг Б.Энхболд гэх хүний хамт*******24 оны 12 сарын дундуур С.Намсрайтай уулзсан. Уулзахад С.Намсрай "Би маш өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж захиалсан байгаа, өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй, түр газар дээрээ үйл ажиллагаа явуулна гэж хэлж байсан. Тэгэхээр нь "Би өндөр мэргэжил эзэмшсэн, өөрийн энэ чадвар, туршлагаараа хөрөнгө оруулах боломжтой" талаар хэлсэн. Анх уулзахад С.Намсрай үйлдвэр хэвийн болтол намайг цалинжуулах, урсгал зардлыг хариуцах, үйлдвэр хэвийн ажиллаж ашиг олохуйц болоход гэрээнд заасны дагуу ашгаа хуваарилах талаар хэлсэн тул би ажлаасаа гарахаар болж*******25 оны 01 сарын 08-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан. Гэрээ байгуулагдах явцад С.Намсрай намайг ажлаас гарсан, төхөөрөмж иртэл ажилгүй байгаа шалтгааныг харгалзан үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай зардлыг өөрөө гаргадаг байсан. Тавилгын тоног төхөөрөмж*******25 оны 02 сарын сүүлээр ирж байршуулагдсан боловч тохиргоо хийгдээгүй, бүрэн ажиллах боломжгүй, тохиргоо нь болохгүй байсан учраас үйлдвэр хэвийн ажиллах боломжгүй байсан. Бүрэн тохиргоо хийж, ажиллагаанд оруулах үүрэг С.Намсрайд, харин би ХХК байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг хэвийн хэмжээнд гүйцэтгэх үүрэг надад хуваарилагдсан. Гэрээний 1.9-д заасны дагуу С.Намсрай надад тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, хэвийн, доголдолгүй хөрөнгийг хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Би ажлаасаа гарсан, ойрын таван жилийн хугацааг тавилгын үйлдвэр байгуулж хамтран ажиллах зорилго тавьсан байсан учраас гэрээний хугацааг 5 жилээр, хэн нэг нь үүргээ зөрчвөл гэрээний 3 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээхээр хатуу заалт оруулж, хоёр тал зөвшилцсөн. Үйлдвэрийн тоног төхөөрөмж хэвийн ажиллахгүй байсан ба энэ төхөөрөмжийг хэвийн ажиллуулж надад хүлээлгэн өгөх үүрэг С.Намсрайд байсан учраас тухайн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах шаардлагатай байгаа талаар би түүнд удаа дараа хэлж байсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Би өөрөө англи хэлтэй учраас С.Намсрайн хэлснээр Хятад руу холбогдож байж*******25 оны 03 сард Монголд өөр ажлаар ирсэн тавилгын тоног төхөөрөмж зарсан газрын төлөөлөлд үзүүлж байж нэг асаалгасан боловч хэвийн ажиллаагүй, алдаг оног байсан. С.Намсрай тоног төхөөрөмжөө*******25 оны 02 сарын 01-ны өдрийн дотор эрхийн доголдолгүй, хэвийн ажиллагаатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөөгүй, төхөөрөмж анх ассан үе нь*******25 оны 03 сарын дундуур байсан ба*******25 оны 06 сарын*******-ны үед ч тоног төхөөрөмж хэвийн болоогүй байсан. Тэгээд болохгүй байгаа талаар С.Намсрайд хэлж байсан. Улмаар*******25 оны 06 сарын 19-ны өдөр С.Намсрай надад "хамтран ажиллахаа больё" гэсэн атлаа*******25 оны 06 сарын*******-ны өдөр үйлдвэрийн хаалганы голыг сольж намайг орох боломжгүй, хамтран ажиллах гэрээгээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон. С.Намсрай гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан аргыг хэрэглээгүй. С.Намсрайн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд үйлдвэрийг хэвийн болгох үүргээ биелүүлээгүй байж хамтран ажиллах үйл явцад гэрээний 1.3.1-д заасан үүргээ биелүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгө гаргаснаа надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. С.Намсрай үйлдвэрийн тохиргоог хэвийн болгохын тулд цалин, цахилгаан, интернэт зэргээ өөрөө гаргадаг байсан ба энэ нь хэрэглээний л зардал байсан юм” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зураг, хамтран ажиллах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, дуудлагын нэгдсэн төв үйлчилгээний гэрээ, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай 30570 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай 28440 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтыг ирүүлсэн.

 

                Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх хөрөнгийн лавлагааны хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, баталгаат засварын хуудас, баталгаат үйлчилгээний хуудас, санхүүгийн түрээсийн гэрээ, лизингийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтыг ирүүлсэн.

 

                Тус шүүхийн шүүгчийн*******25 оны 12 дугаар сарын*******-ны өдрийн 192/ШЗ2025/52964 дугаартай захирамжийн дагуу гэрч Б.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авсан. 

               

                Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Билгүүн нь хариуцагч С.Намсрайд холбогдуулан, гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохиролд 51,540,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч С.Намсрай бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзжээ.

 

3. Хариуцагч С.Намсрай нь гэрээ цуцласантай холбоотой хохиролд 44,532,767 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Г.Билгүүн  бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Г.Билгүүн болон хариуцагч С.Намсрай нар нь*******25 оны 01 дугаар сарын 08-ны өдөр №1 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хуулийн этгээд байгуулж, тавилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хамтран эрхлэхээр тохиролцсон.(хавтаст хэргийн 8 - 10 дэх тал)

 

4.2. Нэхэмжлэгч Г.Билгүүн болон хариуцагч С.Намсрай нар нь үүсгэн байгуулагчдийн*******25 оны 01 дүгээр сарын*******-ны өдрийн 1 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Голд ремикс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг баталж, хуулийн этгээдийн улсын бүртэлийн газарт бүртгүүлсэн.(хавтаст хэргийн 16-18 дахь тал)

 

4.3. “Голд рэмикс” ХХК нь*******25 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.(хавтаст хэргийн 15 дахь тал)

 

4.4. Хариуцагч С.Намсрай нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5007449805 дугаартай данснаас*******24 оны 12 дугаар сарын*******-ны өдөр 1,000,000 төгрөгийг “tsalin bilguun” гэсэн гүйлгээний утгатайгаар,*******24 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 1,000,000 төгрөгийг “bilguun zee” гэсэн гүйлгээний утгатайгаар,*******25 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг “bilguund” гэсэн гүйлгээний утгатайгаар,*******25 оны 01 дүгээр сарын*******-ны өдөр 1,000,000 төгрөгийг “bilguun” гэсэн гүйлгээний утгатайгаар,*******25 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,570,000 төгрөгийг “bilguun” гэсэн гүйлгээний утгатайгаар,*******25 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөгийг “bilguun” гэсэн гүйлгээний утгатайгаар,*******25 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 1,000,000 төгрөгийг “beldets 99030194” гэсэн гүйлгээний утгатайгаар,*******25 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийг “zeel bilguun” гэсэн гүйлгээний утгатайгаар, хариуцагч Г.Билгүүний 1405154163 тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 50, 51, 52, 53, 61, 63, 68, 69 дахь тал)

 

4.5. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх,*******25 оны 06 дугаар сарын*******-ны өдөр гэрээ цуцлагдсан эсэхэд зохигчид маргаангүй.

 

Харин гэрээ цуцлах болсон шалтгаан, гэрээ цуцласантай холбоотой хохирол төлбөр гаргуулах шаардлагын тухайд маргаантай.

 

5. Зохигчид*******25 оны 01 дугаар сарын 08-ны өдөр №1 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, хариуцагч С.Намсрай нь өөрийн өмчлөл эзэмшлийн газар, үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Г.Билгүүнд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Г.Билгүүн нь уг хөрөнгийг хамтын үйл ажиллагаандаа ашиглахаар, хариуцагч С.Намсрай нь өдөрт 1 цагаас дээшгүй хугацаанд тоног төхөөрөмжийг хувьдаа ашиглах эрхтэй байхаар тус тус тохиролцсон зэргээс үзэхэд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3. “Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан*******25 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн №1 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний нөхцлөөс үзэхэд шинээр байгуулагдах компанийн өөрийн хөрөнгө, нийт хувьцаа, хувьцааны нэг бүрийн үнэ зэргийг тохиролцоогүй байх тул Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

6. Зохигчдын тайлбараа үзэхэд Голд рэмикс” ХХК-ийг*******25 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч хуулийн этгээдийн нэрээр үйл ажиллагаа явуулаагүй, хэлбэр төдий байгуулсан, гэрээний нөхцөлд зааснаар Б тал буюу нэхэмжлэгч Г.Билгүүн нь хариуцагчийн талын хөрөнгө, тоног төхөөрөмж дээр үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1. “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан.

 

Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Г.Билгүүн нь*******25м  оны 1 сард багтаан компани байгуулж, үйл ажиллагааг удирдах, хариуцагч талаас хүлээлгэн өгсөн тавилгын үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг компанийн үйл ажиллагаандаа ашиглах, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тогтмол хөтөлж, улирал тутамд тайлагнах зэрэг үүргийг тус тус хүлээсэн байх ба Голд рэмикс” ХХК нь*******25 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Гэрээнд заасны дагуу хариуцагч С.Намсрай нь үйлдвэрлэлийг саадгүй эхлүүлэх боломжтой ажлын байр, үйл ажиллагаа хэвийн, доголдолгүй тоног төхөөрөмжийг*******25 оны 02 сарын 01-ны өдрийн дотор актаар хүлээлгэн өгөх, компанийн үйл ажиллагаанд оролцохгүй, зөвлөх чиг үүргийг хүлээсэн байх боловч үйлдвэрлэлийг саадгүй эхлүүлэх боломжтой ажлын байр, үйл ажиллагаа хэвийн, доголдолгүй тоног төхөөрөмжийг*******25 оны 02 сарын 01-ны өдрийн дотор актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн энэхүү үүрэг нь нэхэмжлэгчийн хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх урьдач нөхцөл болох бөгөөд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай, хэвийн ажиллагаатай, доголдолгүй тоног төхөөрөмжийг хүлээн аваагүй учраас захиалга авч чадаагүй, ашиг орлого олоогүй, ашиг хуваарилах боломжгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй.

 

Үйлдвэрлэлийг саадгүй эхлүүлэх боломжтой ажлын байр, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчсөн гэж хариуцагч тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

7. Иргэний хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.1. “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг бөгөөд гэрээнээс татгалзах, цуцлах тухайгаа аль нэг тал нь нөгөө талдаа мэдэгдэх ёстой.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.6-д “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд нэг талын санаачлагаар гэрээг цуцалж болно. Ийнхүү цуцлахаа 30 хоногоос доошгүй хугацааны өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан боловч талуудын шүүх хуралдаан дээр гаргасан: “2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуульч дээр хамт очиж уулзах үед цуцлах асуудал яригдсан,*******25 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хариуцагч хамтран ажиллахаа больё гэж хэлсэн,*******25 оны 06 сарын*******-ны өдөр үйлдвэрийн хаалганы голыг сольсон” гэх тайлбаруудаас үзэхэд хариуцагч С.Намсрай нь гэрээний 5.6-д заасан “30 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэх үүргээ” зөрчсөн байна.

 

Хариуцагч нь талууд тохиролцон гэрээг цуцласан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэгчийг тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

8. Иргэний хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.1. “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”,*******2.5. “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ”,*******2.6. “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

 

Мөн Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө талдаа гэрээний үнийн дүнгийн 2 хувийн хэмжээтэй тэнцэх торгууль төлнө”, 3.3-т “Талуудын гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан байна.

 

Хариуцагч С.Намсрай нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.6-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.5-д заасны дагуу хариуцагч нь 1,477,000,000*2%=29,540,000 төгрөгийн торгуулийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй байна.

 

Гэрээний 5.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь хариуцагчаас торгуулийн хариуцлага болгож*******,540,000 төгрөг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь хариуцлага болгон алдангийн төлбөр давхар нэхэмжлэх эрхгүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.11-д гүйцэтгэх захиралд төлөх цалингийн хэмжээг тогтоосон байх боловч уг цалинг хариуцагч С.Намсрай төлөх үүрэггүй байна. Компанийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр тохиролцсон.

 

Урьчилан мэдэгдэлгүйгээр гэрээг цуцлаж, үйлдвэрлэлийг зогсоосонтой холбоотойгоор 3,000,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгч талд учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

9. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Хариуцагч С.Намсрай нь гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд улмаар гэрээнээс татгалзаж, хамтын үйл ажиллагааг зогсоосон байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д “Компанийн үйл ажиллагааны явцад үүссэн хөрөнгө, мөнгөн хуримтлал нь компанийн өмч байна” 2.10-т “А тал нь тоног төхөөрөмж, үйлдвэрийн байрыг ашиглуулсны төлбөрт эхний гурван сард сар бүр 3,000,000 төгрөг, дөрөв дэх сараас эхлэн сар бүр 5,000,000 төгрөгийг авна” гэж тус тус тохиролцсон байх боловч компанийн үйл ажиллагааны явцад гарсан зардал, байр ашиглуулсны төлбөр, хариуцагч С.Намсрайгаас гарсан зардлыг нэхэмжлэгч Г.Билгүүн төлөх үүрэггүй. Компанийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр тохиролцсон.

 

Харин нь*******24 оны 12 дугаар сарын*******-ны өдрөөс*******25 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч С.Намсрайгаас нэхэмжлэгч Г.Билгүүнд шилжүүлсэн 6,470,000 төгрөг нь эрхзүйн үндэслэлгүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

10. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1,*******2 дугаар зүйлийн*******2.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Намсрайгаас*******,540,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Билгүүнд олгож, үлдэх 24,386,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Билгүүнээс 6,470,000 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Намсрайд олгож, үлдэх 38,062,767 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352.470 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,614 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 305,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс*******8,470 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.2,*******6,*******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1,*******2 дугаар зүйлийн*******2.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Намсрайгаас*******,540,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Билгүүнд олгож, үлдэх 24,386,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Билгүүнээс 6,470,000 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Намсрайд олгож, үлдэх 38,062,767 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352.470 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,614 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Намсрайгаас 187,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Билгүүнд олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2,*******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Ш.ОТГОНБАЯР