| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2407 00312 0261 |
| Дугаар | 2026/ДШМ/129 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.2., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/129
2026 01 29 2026/ДШМ/129
С.С-, Б.Ш- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сэлэнгэ,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Болортуяа,
шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
өсвөр насны шүүгдэгч Б.Ш-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, тэдний өмгөөлөгч Э.Золжаргал, Н.Жамъян,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, өсвөр насны шүүгдэгч Б.Ш-гийн өмгөөлөгч Э.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.С-, Б.Ш- нарт холбогдох эрүүгийн 2407 00312 0261 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- овогт С-ын С-, ......,
урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:Б-/,
Б- овогт Б-ы Ш-, ......, /РД:Б-/.
Шүүгдэгч С.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өсвөр насны шүүгдэгч Б.Ш-тэй бүлэглэн Налайх дүүргийн .............
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, өсвөр насны шүүгдэгч Б.Ш-гийн өмгөөлөгч Э.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-, өсвөр насны шүүгдэгч Б.Ш- нарын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ