2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2026/02327

 

 

 

 

 

 

 

  2026            03           02                                              192/ШШ2026/02327

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******,*******,,,*******,,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******,*******,,,*******,,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******,*******,,,*******,,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,, нарыг оролцуулсан,

 

Банкны төлбөр барагдуулах газрын дугаар хувийн хэрэгт гүйцэтгэгдэж буй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй,

 

*******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан Банкны төлбөр барагдуулах газрын дугаар хувийн хэрэгт гүйцэтгэгдэж буй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсэж, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх хугацаанд *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг бусдад 205,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

1.2.Нэхэмжлэгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг бүрэн төлсөн ба төлбөр авагч Чингис хаан банк нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Зг/110 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нь төлбөрөө бүрэн төлсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг Банкны төлбөр барагдуулах газарт хүргүүлсэн. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь төлбөрөө төлснөөс хойш 5 хоногийн дараа буюу 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ялагч Б.Балсан нь орон сууцны үнэ 185,375,000 төгрөгийг хариуцагч байгууллагын төлбөрийн дансанд байршуулсан.

1.3.Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор заасан байхад хариуцагч байгууллага нь орон сууцыг өнөөг хүртэл битүүмжлэлээс чөлөөлөхгүй хууль бус ажиллагаа явуулсаар байна гэжээ.

 

2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

2.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч нь бүрэн биелүүлж 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 105,074,899 төгрөгийг бүрэн төлсөн. Улмаар барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хөрөнгийн эрхийг сэргээж, барьцаанаас чөлөөлөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж, биднийг барьцаа хөрөнгөөс албадан чөлөөлөх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн дээр дурдсан орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1.Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй учир Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар дахин үнийг тогтоон, хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлаж, тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч, тэдний өмгөөлөгч нарт мэдэгдсэн.

3.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хүсэлт гаргасан боловч мөн хуулийн 77.3 дахь хэсэгт зааснаар төлбөрийг манай байгууллагын дансанд шилжүүлээгүй тул 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 205,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

3.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч нь төлбөрийг төлөөгүй учир өмчлөх эрх дуусгавар болж дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүссэн. Мөн Иргэний хуульд зааснаар хариуцагч байгууллага нь барьцааг чөлөөлөх боломжгүй, харин барьцаалагч Чингис хаан банк нь барьцаанаас чөлөөлөх зөвшөөрлийг олгох зохицуулалттай гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

4.1.Би Банкны төлбөр барагдуулах газрын зарласан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дуудлага худалдаанд оролцож, *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.7 дахь хэсэгт заасны дагуу 205,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгч нь дээрх дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс дуудлага худалдаа нь хуульд нийцсэн гэж үзсэн.

4.2.Би дээрх дуудлага худалдаанд оролцохдоо бусдаас зээл авч төлбөрийг төлсөн боловч одоог хүртэл худалдаж авсан орон сууцыг хүлээж авч чадахгүй байсаар байгаа нь надад хохиролтой байна гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, Банкны төлбөр барагдуулах газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ГХ2024/00713 дугаар гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/1 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ын хуулбар, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн огноо бүхий 25,074,900 төгрөг, 35,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг тус тус Банкны төлбөр барагдуулах газрын дансанд шилжүүлсэн тухай баримт, Банкны төлбөр барагдуулах газрын тэмдгээр баталгаажуулсан “Чингис хаан банк” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/110 дугаартай албан бичиг, 185,375,000 төгрөгийг Банкны төлбөр барагдуулах газрын дансанд шилжүүлсэн гүйлгээний баримтын хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 25/02 дугаартай тогтоолын хуулбар, Шийдвэр гүйцэтгэх албаны 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/2823 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, хариу тайлбар, нотариатчаар гэрчлүүлсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2024/07794 дүгээр захирамж, 102/ГХ2024/00713 дугаар гүйцэтгэх хуудас, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамж, Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт, орон сууцыг худалдан авахаар болсон гэх Н.Амгалангийн хүсэлт, худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д хаягласан Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3-4/1420 дугаар хариу мэдэгдэх хуудас, Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3-4/1495 дугаар албан бичиг, өмчлөх эрх шилжүүлэх тухай 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/1 дугаар тогтоол, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудас, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар захирамж, нэхэмжлэл, тухайн хэрэгт төлөөлөгч томилсон итгэмжлэл, тайлбар, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/06628 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр магадлал, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт, төлбөр төлөгчөөс төлбөрийг төлсөн тухай гүйлгээний баримт, 185,375,000 төгрөгийг Банкны төлбөр барагдуулах газрын дансанд шилжүүлсэн тухай 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гүйлгээний баримт, Б.Балсангийн гаргасан хүсэлт, хариу өгсөн хариу мэдэгдэх хуудас, орон сууц чөлөөлөх тухай албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол шийдвэрлэсэн тухай тогтоол, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбарыг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдээс хавтат хэрэгт үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар захирамж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/06628 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр магадлал, Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3-4/4336 дугаар албан бичиг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж авсан тухай баримтын архивын хуулбарлав тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хавтаст хэрэгт Банкны төлбөр барагдуулах газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/1 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”, Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 3-4/3415 дугаар хариу мэдэгдэх хуудас, Банкны төлбөр барагдуулах газрын даргад хандсан Б.Балсангийн хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2023/18996 дугаар захирамж, 102/ГХ2023/01923 дугаар гүйцэтгэх хуудас, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар шийвэрийн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр болон 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 185,375,000 төгрөгийг Банкны төлбөр барагдуулах газрын дансанд шилжүүлсэн баримт, Хаан банк дахь Б.Балсангийн эзэмшлийн дугаар дансны хуулга, итгэмжлэлийг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулан Банкны төлбөр барагдуулах газрын дугаар хувийн хэрэгт гүйцэтгэгдэж буй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад дуудлага худалдаа явуулсан, төлбөр төлөгч нь төлбөрийг бүрэн төлсөн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй хууль зөрчсөн гэж тодорхойлж байна.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ төлбөр төлөгч нь төлбөрийг бүрэн төлсөн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй хууль зөрчсөн гэж тодорхойлж байна.

 

4.Хариуцагч нь нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир хуульд заасан журмын дагуу 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан бөгөөд дуудлага худалдаа явагдсанаас хойш хуульд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй учир нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оролцож, 205,000,000 төгрөгөөр нэхэмжлэлд дурдсан орон сууцыг худалдаж авсан бөгөөд шүүх тухайн албадан дуудлага худалдааг хуульд нийцсэн гэж дүгнэсэн гэж тайлбарлаж байна.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2024/07794 дүгээр захирамж, 102/ГХ2024/00713 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу хариуцагч байгууллага нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. (хавтаст хэргийн 6-9, 17, 55, 76-81, 111 дэх тал)

6.2.Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан ба дуудлага худалдаа явуулах талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн. (хавтаст хэргийн 82, 90-92, 111 дэх тал)

6.3.Дээр дурдсан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг 205,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Голомт банк дахь 3405152155 дугаар дансанд шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийг төлөхийг төлбөр авагчид мэдэгдсэн. (хавтаст хэргийн 92 дахь тал)

6.4.Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” 4/1 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *******,*******,,*******, талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч шилжүүлсэн. (хавтаст хэргийн 93 дахь тал)

6.5.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Шүүхийн мэдэгдэх хуудас”-аар Д.Цэвэгдоржийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцох болсон үндэслэлээр Банкны төлбөр барагдуулах газрыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн. (хавтаст хэргийн 95 дахь тал)

6.6.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” дугаар захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. (хавтаст хэргийн 96-97 дахь тал)

6.7.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/06628 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр магадлалаар албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хууль болон төлбөр төлөгчийн эрх зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, Н.Амгалантай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдах эрхийг олгоогүй гэх боломжгүй гэж дүгнэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 106-112 дахь тал)

6.8.Дуудлага худалдааны ялагч Б.Балсан нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 185,375,000 төгрөгийг төлснөөр дуудлага худалдааны орлогыг бүрэн төлсөн. (хавтаст хэргийн 93, 134 дэх тал)

6.9.Нэхэмжлэгч нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 105,074,900 төгрөгийг Голомт банк дахь Банкны төлбөр барагдуулах газрын эзэмшлийн 3405152155 дугаар дансанд шилжүүлсэн. (хавтаст хэргийн 10-14 дэх тал)

 

7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын үндэслэл, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэлээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх эсэхэд талууд маргаантай байна.

 

8.Хариуцагч байгууллагын хувьд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2024/07794 дүгээр захирамж, 102/ГХ2024/00713 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан байх бөгөөд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/06628 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр магадлалаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. (хавтаст хэргийн 106-112 дахь тал)

 

8.1.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан нь хуульд нийцсэн эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөхгүй.

 

8.2.Түүнчлэн, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” дугаар захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх тул тухайн дуудлага худалдааг явуулах үед шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9.Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж дүгнэчихсэн тохиолдолд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ” гэж зааснаар дуудлага худалдаанд өөрөө оролцох эсхүл мөн зүйлийн 72.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч хөрөнгийг албадан худалдахаас өмнө энэ хуулийн 72.1-д зааснаас илүү үнээр худалдахаар гэрээ байгуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ” гэж зааснаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно”, 177.4 дэх хэсэгт “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасан үнээс илүү үнээр худалдах, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй” гэж зааснаар дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж, барьцааны зүйл болох эд хөрөнгийг өөртөө авч үлдэх журамтай.

 

9.1.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дуудлага худалдаанд оролцоогүй, 72.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хөрөнгийг албадан худалдахаас өмнө бусдад илүү үнээр худалдаж, төлбөрийг хариуцагч байгууллагын дансанд шилжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

9.2.Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ “төлбөрийг бүрэн төлсөн” гэж тодорхойлсон учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлсөн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай.

 

9.3.Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 3-4/1495 дугаар албан бичигт “…Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасны дагуу 2025 оны 4 дугаар сарын 11-ний өдрийн дотор тус газрын Голомт банк дахь 3405152155 тоот дансанд шилжүүлэхийг мэдэгдье. Тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т зааснаар орон сууцны өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг анхааруулъя” гэж дурдсанаас үзэхэд дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан хугацааг тогтоосон гэж үзнэ.

 

9.4.Иймд нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжид заасан төлбөрийг төлөх ба төлөөгүй тохиолдолд дуудлага худалдаагаар борлогдсон хөрөнгийн өмчлөх эрхийг ялагчид шилжүүлнэ.

 

9.5.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан, давж заалдах шатны шүүхийн магадлал 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд тухайн албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа буюу 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байх хэдий ч шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн зүгээс “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 71 дүгээр зүйлийн 71.11 дэх хэсэгт “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн овог, нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болон өмчлөх эрх үүсэх, эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заана”, 71.18 дахь хэсэгт “Албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасанд нийцнэ.

 

9.6.Иймд нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт заасан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэхгүй.

 

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэж заажээ.

 

10.1.Төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэдэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааны дотор төлөхийг ойлгох нь зүйтэй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй.

 

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч орлого хуваарилах он, сар, өдөр, цагийг товлож талууд болон ипотекийн эрхтэй этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу дуудлага худалдааны ялагч Б.Балсангийн төлсөн төлбөрийг эрх шилжүүлсний дараа хуваарилах ба Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзсэн учир төлбөр авагчид төлбөр төлөгдөөгүй байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

11.1.Мөн Б.Балсан нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч байгууллагад “шүүх хуралдаан 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшилсон учир 185,375,000 төгрөгийг буцаан авах, хурал болсны дараа буцаан байрлуулах” агуулга бүхий хүсэлт гаргасныг эрх бүхий албан тушаалтан хангаж шийдвэрлэсэн, улмаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсны дараа 185,375,000 төгрөгийг буцаан төлж, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр  улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *******,*******,,*******, талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авах хүсэлтээ илэрхийлж байснаас үзэхэд Б.Балсангийн урьд төлсөн төлбөрийг буцаан олгосон нь хууль зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

12.Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2 дахь хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно” гэж зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Балсанг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *******,*******,,*******, талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ”, 751 дүгээр зүйлийн 751.2.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол” гэж зааснаар гуравдагч этгээд Ц.Наранбилэг, Ц.Номин, Э.Хишигсүрэн нарын гаргасан бие даасан шаардлага нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй буюу мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдож байна.

 

13.1.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно…” гэж зааснаар хариуцагч байгууллагад холбогдох *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг даалгах тухай гуравдагч этгээд Ц.Наранбилэг, Ц.Номин, Э.Хишигсүрэн нарын гаргасан бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

14.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллагад холбогдох Банкны төлбөр барагдуулах газрын дугаар хувийн хэрэгт гүйцэтгэгдэж буй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг даалгах тухай гуравдагч этгээд Ц.Наранбилэг, Ц.Номин, Э.Хишигсүрэн нарын гаргасан бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг баримтлан хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох Банкны төлбөр барагдуулах газрын дугаар хувийн хэрэгт гүйцэтгэгдэж буй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгч Д.Цэвэгдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох *******,*******,,,*******, талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцааны эрхээс чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Наранбилэг, Ц.Номин, Э.Хишигсүрэн нарын бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Цэвэгдоржийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД