| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03013/И |
| Дугаар | 191/ШШ2025/10162 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/10162
2025 11 19 191/ШШ2025/10162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *************************** тоотод оршин суух, ************* дугаар регистртэй, ************* овогт *************гийн *************гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******************************************, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалтуяа, Д.Оюунцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.************* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ****************** дугаартай захирамжаар “******************” ББСБ ХХК-иас 1.195.621.533 төгрөг гаргуулж “******************” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Гэтэл “******************” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.************ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ****************** дугаартай *************************************** тоот хаягт байршилтай 86 м.кв талбайтай орон сууцыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр, битүүмжлэх хураах тогтоолгүйгээр үнийн санал авахгүйгээр худалдан борлуулан, хууль зөрчин өмчлөх эрх шилжүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдлээ. Ц.************* намайг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******************** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******************** дугаар магадлалаар эрхийн улсын бүртгэлийн ****************** дугаартай ************************************** тоот хаягт байршилтай 86 м.кв талбайтай орон сууцыг өмчлөгчөөр тогтоосон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т “...Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй...” гэж заасны дагуу шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн **** дугаар өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш дараах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчин явуулжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны төлбөрийг хууль зөрчин төлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12-т “...дуудлага худалдааны ялагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71.10-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно...”, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т “...энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй...” гэснийг зөрчсөн байна. Дуудлага худалдааны ялагч эд хөрөнгийг үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “...дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна...” гэсний дагуу тогтоосон хугацаанд төлөх ёстой байтал уг хугацаанаас өмнө төлжээ. Уг тогтоосон хугацаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “...дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна...” гэсний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ***** дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гаргахаас өмнө төлбөрийг төлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй...” гэсний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд ялагч болсон Т.******** нь ******************************* тоот 86 м.кв талбайтай, ****************** дугаартай улсын бүртгэлтэй, орон сууцны өмчлөх эрх үүсээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ************ дугаар мэдэгдлээр албадан чөлөөлөх мэдэгдэл өгсөн ажиллагаа нь хууль бус болжээ. Мөн Т.************ нь анхны дуудлага худалдааны төлбөрийг буцаан авсан нь дуудлага худалдаанаас татгалзаж, өмчлөх эрх үүсэхгүй болсон байхад 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлөөлсөн нь хууль бус болжээ. Т.************ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн орон сууцны дуудлага худалдааны төлбөрийг буцаан авсан нь дуудлага худалдаанаас татгалзсан, төлбөрөө буцаан авсан нь дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй болно. Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “...дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна...” гэсний зөрчиж, дуудлага худалдаа болсноос хойш 14 хоногт гаргаагүй тул хууль зөрчсөн, мөн хууль зөрчсөн тул албадан дуудлага худалдааг дахин зарлах боломжгүй буюу үнэлгээ хийгдсэнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор...” гэж заасныг зөрчиж байгаа тул дахин үнэлгээ хийлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль зөрчсөн байна. Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ************ дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.1.2 дугаар зүйлийн 75.1.2.1-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол...” гэж заасан нь уг нэхэмжлэлийн шаардлага нь албадан дуудлага худалдаа явуулахтай холбоогүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ****************** дүгээр захирамжаар “******************” ББСБ ХХК-иас 1.195.681.533 төгрөгийг гаргуулж “******************” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “******************” ББСБ ХХК /************/-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.************ /************/-ийн өмчлөлийн эрхийн улсын ****************** дугаарт бүртгэлтэй, ************************************** тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад Т.************ /************/ дуудлага худалдааны ялагч болсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******************** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******************** дугаар магадлалаар улсын бүртгэлийн ****************** дугаарт бүртгэлтэй ******************************* тоот хаягт байрлах 86 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.*************г тогтоож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэгч М.*************гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх нь тухайн хөрөнгийг өмчлөх эрхтэй Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 /өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ/ шууд хамаарал бүхий салгаж үл болох эрх бөгөөд тус хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу тус хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр хадгалагддаг тул уг орон сууцыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулж өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******************** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******************** магадлал, Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаар тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ************ дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ****************** шүүгчийн захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас,
хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1 хуудас хариу тайлбар, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ************ дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ****************** дугаартай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2020/11625 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай”, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ************ дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-185/40707 дугаартай албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ************/11 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1441 дугаартай албан бичиг, ************************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ****************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ************/17 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ************/18 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Ц.************гийн тайлбар, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, М.************ийн тайлбар, М.************ийн гаргасан үнийн санал, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “******************” ХХК-ийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6/4760 дугаартай албан бичиг, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Өнөөдөр сонины хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн *********** дугаартай мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******************* дугаартай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******************* дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******************* дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ***** дугаартай магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай магадлал, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *******дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *******дугаартай мэдэгдэл, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай мэдэгдэл, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаартай Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, банк хоорондын шилжүүлэг, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ************гийн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******************** дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******************** дугаартай магадлал, ******************ны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай албан бичиг, ******************ны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай тогтоол, ******************ны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04/227/5330 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ************/******* дугаартай Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн чөлөөлөх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *******дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай “Өмчлөх эрх шилжүүлж, арга хэмжээ тооцуулах тухай” албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай “Өмчлөх эрх шилжүүлж, арга хэмжээ тооцуулах тухай” албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Т.************гийн өргөдөл, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Ц.************* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дуудлага худалдааны яллагчаар Т.************ болсон. Хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрхэд нөлөөлөхгүй, барьцааны үүрээг хэвээр хадгалагддаг тул өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ****************** дугаар шүүгчийн захирамжаар “******************” ББСБ ХХК нь 1.195.621.533 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 59.626.307 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сард 375.757.843 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сард 536.636.764 төгрөгийг, 2020 оны 06 дугаар сард 238.505.228 төгрөгийг төлж барагдуулахаар, тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох иргэн Ө.Мөнхөөгийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ************************** тоотын 97.15 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн ************************** дугаарт бүртгэгдсэн ************************** тоотын 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн ************************** дугаарт бүртгэгдсэн **************************тоотын 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, улсын бүртгэлийн ************************** дугаарт бүртгэгдсэн ************************** тоотын 15.5 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн ************************** дугаарт бүртгэгдсэн ************************** тоотын 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн ************************** дугаарт бүртгэгдсэн ************************** давхрын 11 тоотын 12 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн ************************** дугаарт бүртгэгдсэн ************************** давхрын 11 тоотын 12 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн ************************** дугаарт бүртгэгдсэн ************************** тоотын 169 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, иргэн М.************ийн өмчлөлийн ************************** дугаарт бүртгэгдсэн ************************** тоот 14.4 м.кв талбайтай авто зогсоол, ****************** дугаарт бүртгэгдсэн **************************тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиолцсон зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.************ийн хөрөнгө болох ************************************** тоотын 86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, “**************************” ХХК-иар үнэлгээг хийлгэж, тогтоосон 205.000.000 төгрөгийн үнэлгээг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “******************” ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.************ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ****************** дугаарт бүртгэлтэй, *************************************** тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулжээ. Дуудлага худалдааны яллагчаар Т.************ яллагчаар тодорчээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******************** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******************** дугаар магадлалаар улсын бүртгэлийн ****************** дугаарт бүртгэлтэй, **************************тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.*************г тогтоож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлөхийг даалгуулах тухай М.*************гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д ... “Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамдаа шилжиж болно...”,
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д ...“өөр эрхтэй салшгүй холбоотой,түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ”... гэж тус тус заажээ.
**************************тоотын 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрхэд нөлөөлөхгүй, барьцааны үүрэг хэвээр хадгалагдана.
Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаартай Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасныг баримтлан албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.*************гийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/27439 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН