2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2026/00737

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11**дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...овогт Г.У , ...овогт С.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.**дахь хэсэгт заасныг баримтлан 201**оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А.Н /***нас 11 сартай/, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Н /4 нас 6 сартай/ нарыг эх Г.У асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй охин А.Н , хүү А.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг С.А сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.8, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Ү-*****эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн **дугаар хороо, ***дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** дугаар байрны 2 тоот дахь 60.63 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.У , насанд хүрээгүй охин А.Н , хүү А.Н нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Г.У гаас 46,023,000 /дөчин зургаан сая хорин гурван мянган/ төгрөг гаргуулан хариуцагч С.А олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,800 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 70,600 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Г.У , С.А нар бие биедээ насанд хүрээгүй охин А.Н , хүү А.Н нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.**дахь хэсэгт зааснаар хариуцагч С.А нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА