2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2026/01985

 


2026 02 13 192/ШШ2026/01985

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунтуяа би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, ******* *******ны төв байранд байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам /17100/, 881 дүгээр байр, 203 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,481,113.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь манай *******тай 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ1105630316 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2027 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусах боловч 3,253,477.34 төгрөгийг 121 хоногийн хугацаатай хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд Б.******* нь үндсэн зээл хүүнээс 8,584,628.82 төгрөгийг төлсөн боловч 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, Б.*******гаас үндсэн зээл 15,697,088.35 төгрөг, хүү 766,501.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,523.48 төгрөг нийт 16,481,113.17 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 16,481,113.17 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаанд сар бүр 1,373,426.98 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,481,113.17 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаанд сар бүр 1,373,426.98 төгрөгийг ******* ******* ХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,481,113.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаанд сар бүр 1,373,426.98 төгрөгөөр тус тус ******* ******* ХК-д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,356 төгрөгөөс, Төрийн сан /улсын төсвийн орлого/-аас 120,178 төгрөг, хариуцагч Б.*******гаас 120,178 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Г.АРИУНТУЯА