Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/83   

 

     

 

 

 

   2025          12           18                                                          2025/ДШМ/83   

 

Ч.Д-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “...Ч.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг "бага насны хүүхэд"-ийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг

“...Шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг "бага насны хүүхэд"-ийн эсрэг үйлдсэн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж,

2 дахь заалтад “...Шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар...” гэснийг

 “...Шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар...” гэж,

6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Д-с 6.121.677 /зургаан сая нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан долоо/, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3.293.400 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, нийт 9.414.077 /есөн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга далан долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-д, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 8.573 400 /найман сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Мийн хууль ёсны төлөөлөгч П.Д-д тус тус олгож...” гэснийг

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Д-с 6.121.177 /зургаан сая нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун далан долоо/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3.293.400 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, нийт 9.414.077 /есөн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга далан долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-д, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 8.573.400 /найман сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Мийн хууль ёсны төлөөлөгч П.Д-д тус тус олгож...” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.Д-н 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЦЭРЭНХАНД

 

                             ШҮҮГЧИД                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                    З.ТҮВШИНТӨГС