Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 559

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ___ овогт Б_н Ө_т холбогдох ___________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _

 

Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД-0-5 тоотод түр оршин суух гэртээ өөрийн эхнэр Ц.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Өын өгсөн:

            “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өглөөний 08 цагийн үед эхнэр М эмнэлэг орж хүүхдээ үзүүлнэ гэж хэлэн гэрээс гарсан. Би 10 цагийн үед Да Хүрээ орж машин зассан. Өдөр машин засаж байхад эхнэр утсаар залгаад хүүхдээ үзүүлж чадахгүй байж, зугаа цэнгэл хөөгөөд явдаг шүү дээ гэж хэлсэн. Би чамд ажилтай гэж хэлсэн шүү дээ гэж өөдөөс нь хэлсэн. Өдөржин эхнэр М утсаар хэрэлдсэн. Ер нь бол намайг мөнгө өгөхгүй зугтсан гэж хэлдэг. Үүнээс болж байнга хэрүүл үүсдэг. Тус өдөр би энэ хүүхдийг чинь айлд хаяад явлаа шүү чи ирж аваарай гэж хэлсэн. Би орой 17 цагийн үед гэртээ харихад эхнэр байсан. Чи нялх хүүхэд хаяж явах гэлээ гээд миний уур хүрээд эхнэр Мг 2 удаа нүүр лүү нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Мгийн өгсөн:

            “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өглөө хүү Э-ийг Эх нялхаст түнхний тасагт үзүүлэхээр 07 цагийн үед гэрээс гарсан, гарахдаа нөхөртөө эмнэлэг явлаа гэж хэлсэн за гээд гэрт үлдсэн. Би эмнэлэг дээр очоод 09 цагийн үед нөхөр Ө луу утсаар залгаад чи ирэхгүй юм уу хоёр талд оочирлох хэцүү байна би амжихгүй байна гэж хэлсэн, чадахгүй пизда минь бүтэн хүүхэд гаргаагүйгээрээ өөрөө явахгүй юу гэж хэлж утсаа салгаад алга болсон, эмнэлэг дээр байх үедээ нөхөр лүү Fасеbоок ороод чат бичсэн чинь намайг блок хийсэн. 15 цагийн үед гэртээ хариад байж байтал, нөхөр 18 цагийн үед согтуу орж ирээд зайлахгүй яасан юм пизда минь гэж хэлэн зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн, толгой руу гараараа цохисон, мөн гутлаа өөдөөс шидсэн. Эцэг нь олдохгүй гөлгийг чинь би тэжээж чадахгүй. бүтэн хүүхэд гаргах чинь яасан юм, бүтэн байтлаа наад хүүхэд чинь эмнэлгээр явдаг юм уу гэж хэлсэн. Тэгээд намайг зодоод байхаар нь Ц эгч салгасан. Гэрээс гараад явж байтал араас ирээд цамцнаас зулгаагаад, энэ хүүхдээ аваач гэхээр нь чиний хүүхэд биздээ чи хүүхдээ хардаггүй биздээ гэж хэлсэн чинь, тэгвэл чиний нүдэн дээр хүүхдийг чинь ална мэдвүү гэж хэлэн нөхөр гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-н 4-6/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Аийн өгсөн:

            “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Өыг Өргөө кино театрын автобусны буудал дээрээс аваад хамт гэртээ харьсан. Гэртээ ороод Ө эхнэр Мг хоёр удаа алгадсан. Эхнэр М нь гэрээс гараад явсан нэг цагийн дараа орж ирсэн. Мг гэрт орж ирсний дараа зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Ц.Мгийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 17/,

 

 Шүүгдэгч Б.Өын хувийн байдалтай холбоотой:

  - Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 37/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/,

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 40/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Ц.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Өын “...2018 оны 6 дугаар сарын 06-ны ... оройн 17 цагийн үед гэртээ харихад эхнэр байсан. Чи нялх хүүхэд хаяж явах гэлээ гээд миний уур хүрээд эхнэр Мг 2 удаа нүүр лүү нь алгадсан...” гэх мэдүүлэг, 

 

            хохирогч Н.Мгийн “...2018 оны 06 дугаар сарын 06-ны ... нөхөр 18 цагийн үед согтуу орж ирээд зайлахгүй яасын пизда минь гэж хэлэн зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн, толгой руу гараараа цохисон, мөн гутлаа өөдөөс шидсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Аийн “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Өыг Өргөө кино театрын автобусны буудал дээрээс аваад хамт гэртээ харьсан. Гэртээ ороод Ө эхнэр Мг хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн шинжээчийн 7344 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Өыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.М нь хавтаст хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба хавтаст хэргийн 50-р талд авагдсан гомдол саналгүй гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Өт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Өт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __ овогт Б_н Ө_ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Өын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ