2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10205

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 20 191/ШШ2025/10205

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй

*******ын г /РД: / сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч*******-ийн Зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б. нь 2024 оны 12 сарын 22-ны өдөр Голомт банктай R001000775-2024/0/22 тоот виртуал кредит картын гэрээг 500,000 төгрөгийн эрхтэйгээр 2 жилийн хугацаатай байгуулсан.

Зээлдэгч Б. гэрээний дагуу 4,164,515.07 төгрөгийг зээлж 3,682,004.99 төгрөгийн төлөлт хийсэн боловч тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна.

Зээлийн төлөлт хийхгүй байсан тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба Баганхангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2024 оны 10 сарын 22-ны өдрийн виртуал кредит картын гэрээний хуулбар, 2022 оны 06 сарын 20-ны өдрийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар, дижитал банкны үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар,

Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, Б.гийн иргэний үнэмлэхний хуулбар,

Баганхангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 22-ны өдрийн 193/ШЗ2025/03506 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 48532 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ *******ын гийн /РД: / оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 11 сарын 19-ний өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Б.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Баганхангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар Б.д холбогдох 482,510.08 төгрөг гаргуулах тухай*******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Б. ,,, тоот хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Тус шүүхийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 48532 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ *******ын гийн /РД: / оршин суугаа хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Б.гийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын 2025 оны 11 сарын 19-ний өдрийн лавлагаанд ,,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэсэн байна.

/ХХ-ийн 16-18 дугаар тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын гийн /РД: / оршин суугаа газрын хаяг тодорхой бус тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ын г /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ын г /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН