| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/10205/И |
| Дугаар | 191/ШШ2025/10207 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/10207
2025 11 20 191/ШШ2025/10207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,******* тоот хаягт оршин суух, *******ийн *******ийн /РД: *******, утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй,
ийг ыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.******* миний бие иргэн Х.той 2024 оны 05 сарын 21-ний өдөр шаврын помп худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний нийт үнийг 30,000,000 төгрөг гэж тохирсон. Х. 2024 оны 05 сарын 21-ний өдөр 9,972,500 төгрөг урьдчилгаа төлөөд, үлдэгдлийг 4 тэнцүү хэсгээр 2024 оны 06 сарын 15, 2024 оны 06 сарын 30, 2024 оны 07 сарын 10, 2024 оны 07 сарын 30-нд төлөхөөр тохиролцсон.
Х. нь 2024 оны 05 сарын 21-ний өдөр 9,972,500 төгрөг, 2024 оны 07 сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 08 сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны******* сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 10 сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 27-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 29-ний өдөр 450,000 төгрөг, нийт 21,372,500 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 8,627,500 төгрөг байна.
Х. гэрээ байгуулах үедээ Сонгинохайрхан*******,,тоот хаягт оршин суудаг байсан ч 2025 оны 07 сарын 29-ний өдөр 450,000 төгрөг өгснөөс хойш үлдэгдэл төлбөрөө өгөхгүй хаягтаа ч байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.
Өмгөөлөгч маань Х.ын хаягийн талаарх лавлагааг Сонгинохайрхан дүүргийн*******ны засаг даргаас тодруулахад түүнийг дээрх хаягт оршин суудаггүй гэсэн хариуг өгсөн. Х.ын оршин суугаа газрын хаяг тодорхой бус тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
Х.ын хаягийн талаарх Сонгинохайрхан дүүргийн*******ны засаг даргын 2025 оны 08 сарын 19-ний өдрийн тодорхойлолт, бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,
2024 оны 05 сарын 21-ний өдрийн хөдлөх эд хөрөнгө зээлээр, худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Х.ын иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Х.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Т.******* нь Х.той 2024 оны 05 сарын 21-ний өдөр шавар шүршигч, шавар зуурагч машины хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний үнийг 30,000,000 төгрөг гэж тохиролцон, Х. 21,372,500 төгрөгийг төлсөн, үлдэх 8,627,500 төгрөгийг төлөөгүй тул гэрээний үүргийн биелэлт шаардах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан тухайгаа тайлбарлаж байна.
Х.ын хаягийн талаарх Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2025 оны 08 сарын 19-ний өдрийн 511 тоот лавлагаанд Хишигтийн тус хорооны БГ 17-р гудамж,тоот хаягт бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй гэжээ.
Тус шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ ийн ын /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Х.ын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын 2025 оны 10 сарын 31-ний өдрийн лавлагаанд түүнийг Сонгинохайрхан дүүрэг,*******,,тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 4, 7-9, 11-13 дугаар тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн ын /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ийн ыг /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ийн ыг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН