Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 565

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Б.БатЖ-,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Нийслэлийн прокурорын газраас ___ овогт Б-н З-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___________дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______________

 

Шүүгдэгч Б.З нь “2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 18.8 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Зын өгсөн:

            “...Би өөрөө Орхон аймгийн Эрдэнэт хотод байхдаа буюу 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрийнхээ ойролцоо байх вокзалын урд талын жалганаас өвс гэх нэршилтэй хатсан ургамлаас түүж улмаар цүнхэндээ хийж биедээ авч байгаад Улаанбаатар хотод ирсэн байх үедээ У, Д нартай уулзаж буудалд хонохоор болоод цүнхэнд байгаа өвсийг хувцас янзалж байх үедээ мэдээд татаж хэрэглээд утаа болоод байхаар нь буцаад цүнхэндээ хийгээд сууж байх үед цагдаа нар орж ирээд бид нарыг барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 67-68/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Д-ий өгсөн:

            “...Би Утай 2017 оны 11-р сарын үед байрны гадаа сагс тоглож байх үедээ танилцаж найзууд болж байсан харин 2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 18 цагийн үед 10 дугаар хорооллын ойролцоо байх пс тоглоомын газар уулзаад хамт сууж байх үед У нь одоо манай нэг дүү ирнэ гэж хэлсэн ба тэр хүн нь З байсан. Би урьд өмнө нь З гэх залууг нь таньдаггүй байсан З ирэхдээ хоёр мөрний хар өнгийн цүнх үүрчихсэн ирсэн харин У цэнхэр өнгийн цүнхтэй би ямар нэгэн цүнх үүрээгүй байсан. Ингээд би Зтай танилцаад бид 3 хамтдаа пс тоглоомын газар орж 21 цаг хүртэл тоглож байгаад гарсан. Тэр үед Уын найз охин Х нь нэг найзын хамтаар Улаанбаатар хотод ирчихсэн байсан тул уулзахаар болоод уулзсан ингээд 5-уулаа гадаа юм ярьж сууж байгаад 23 цагийн үед буудалд орж хонохоор болж Сод нэртэй буудалд орсон буудлын мөнгийг нь Х гэх охин нь өгсөн. Ингээд буудлын подвальд дугаарыг нь санахгүй байна нэг өрөөнд ороод дэлгүүр орохоор У З бид 3 гарч дэлгүүрээс идэж уух зүйл ундаа нэг том савтай пиво авсан.

Буудалд ороод авсан эд зүйлээ ууж идээд байж байх үед З маргааш хичээлтэй гээд өөрийнхөө үүрч явсан хар өнгийн цүнхийг ухаж байгаад гялгар ууттай өвс гэх зүйл гаргаж ирсэн. Тэр үед У бид хоёр юу болох талаар нь асуухад З хэлэхдээ энэ нөгөө мансууруулах үйлчилгээтэй өвс гэх зүйл байгаа юмаа гэхээр нь 3-уулаа ярилцаж байгаад хэрэглэж үзэхээр болж тухайн Зын цүнхнээс гарч ирсэн өвсийг З тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь шатааж гарсан утааг нь мөнгө хуйлж байгаад сордог гэж хэлээд түүний дагуу 3-уулаа нэг нэг мөнгө хуйлаад тугалган цаасан дээр нь өвс тавьж шатааж хуйлсан мөнгөөрөө 2-3 удаа сорсон. Тэр үед Уын найз охин та нар наадахаа больцгоо юу үнэртээд байгаа юм бэ гэхээр нь болиод З тухайн өвс гэх зүйлээ цүнхэндээ хийсэн ингээд пивоо уугаад сууж байх үед гаднаас хоёр цагдаа орж ирээд бид нарыг өрөөндөө тамхи татсан байна гэж хэлсэн ба ширээн дээр хуйлсан байдалтай байсан 3 ширхэг мөнгийг хараад хар тамхи сороод байгаа юм бишүү гээд өлгүүрт байсан Зын хар өнгийн цүнхийг аваад ир гээд надруу хэлэхээр нь би очиж Зын цүнхийг авч ирээд нээж доторх эд зүйлийг нь бүгдийг гаргаж өгөхөд нөгөө өвс нь гарч ирсэн. Ингээд бид нарыг цагдаагийн байгууллага руу авч явсан. Тухайн цүнхийг Зын цүнх болох талаар нь өрөөнд орж ирсэн хоёр цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22-25/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч О.Уын өгсөн:

            “...2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр би гэртээ дүүгээ хараад байж байсан чинь Эрдэнэт хотод байдаг манай нийлдэг дүү З утсаар залгаад агаа танд мөнгө байвал шуудангийн зардлын мөнгө өгөөч гэсэн. Тэгэхээр нь би ахад нь мөнгө байхгүй гэсэн чинь за за би маргааш хот орно тэгээд утсаар залгана гээд тасалсан. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өглөөний 08 цаг болж байхад З манай гэрт ганцаараа орж ирээд вагонд шөнөжин нойргүй явлаа гээд гэрт 12 цаг хүртэл унтаж амарсан. Ингээд 12 цаг өнгөрөөж гэрээс гараад би дүүгээ 25-р эмийн сангийн тэнд аавын ажил дээр үлдээсэн. Тэр үед З дүүтэйгээ уулзана гээд яваад өгсөн байсан. Би тэндээсээ шууд 10-р хороолол орж найз охин Хтай уулзаад гадуур явж байтал Дөө надруу утсаар яриад хаана байгаа юм бэ гэхээр нь 10-р хороололд байна гэсэн чинь оройн 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд найз охин гэрлүүгээ орно гээд явсан Д бид 2 10-р хорооллын Номин худалдааны төвийн цаана нь байдаг РС тоглоомын газарт 19 цаг өнгөрч байхад ороод 21 цаг өнгөртөл тоглосон. Тэр үед манай найз охин Х өөрийн найз Ж-тай хамт ирсэн ба бид нар хамт хоол идээд 22 цагийн үед З утсаар яриад бид нар дээр ирсэн. Тэгээд тэр хавиараа гадаа юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад ...зочид буудалд орж амрахаар 15 тоот өрөөнд 5-лаа хамт орсон. Буудалд ороод буцаж дэлгүүр орж бялуу, ундаа ам зугаах юм аваад буцаад орсон. Ингээд ороод нөгөөхөө идэж уугаад унтах гээд байж байсан чинь З биеэсээ нэг ууттай өвс гаргаж ирээд үүнийг хамт сорцгооё гэхээр нь Д бид 2 сонирхоод тэгье гээд сорохоор болсон. Ингээд тэр өвс шиг зүйлийн уутыг З онгойлгож үзэхэд дотор нь 3 ширхэг мөнгөн дэвсгэрт бөөрөнхий нарийн хуйлж ороосон байсан ба хэн гэдгийг нь мэдэхгүй байна нэг нь энэ өвсөө ороосон мөнгөн дэвсгэрт рүүгээ хийгээд сордог юм биш үү гээд хэлсэн тэр үед тэр өвсөө хийгээд галаар асаагаад 2 удаа сорсон чинь манай найз охин Х уурлаад чи болиоч гэхээр нь би сорж үзэж байна гэж хэлээд дахин сороогүй Хтай дэлгүүр ороод бялуу чипс аваад буцаж буудалдаа ороод манай найз охин орондоо орсон, харин би нөгөө хэдтэй юм яриад сууж байсан чинь гаднаас цагдаа нар орж ирээд ширээн дээр байсан хуйлсан нөгөө мөнгөн дэвсгэртүүдийг хараад бид нарыг хар тамхи татсан гээд Зын үүрч явсан цүнхийг үзээд нөгөө өвс гарч ирээд түүнийг аваад бид нарыг цагдаа дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25-29/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч  Б.Хгийн өгсөн:

            “...Утай танилцаж үерхээд 5-6 сар гаран болж байгаа. Мөн Уаас жирэмсэн болсон одоо 6 сар гарантай жирэмсэн. 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө Улаанбаатар хотод Орхон аймгаас ирсэн ба өглөө нь гадуур ажилтай явж байгаад 12 цагийн үед Утай уулзсан. Ингээд Утай хамт гадуур эмнэлгээр явж байгаад 15-16 цагийн үед 10 дугаар хорооллын РС тоглоомын газар тоглохоор орохоор нь би найз Ж-тайгаа уулзчихаад ирье гэж хэлээд хороолол руу ганцаараа явж Ж-тай уулзаад буцаад 17 цагийн үед ирэхэд У Д гэх нэг найзынхаа хамтаар РС тоглож байсан. Ингээд РС тоглоомын газраас удалгүй гараад 4-үүлээ гадуур алхаж байгаад орой 20-21 цагийн үед Уын таньдаг дүү З нь бид нар дээр ирсэн. Ирэх үедээ маргааш хичээлтэй гээд цүнхээ үүрчихсэн байсан ба цүнхэндээ хувцас болон хичээлээ хийсэн байгаа гэж байсан. Бид нар юм ярьж сууж байгаад 22-23 цагийн үед буудалд орж амрахаар болсон учир нь маргааш нь би Ж-тай хамт Эрдэнэт хотруу явах байсан. У бид хоёр хоёулаа хонох байсан ч нөгөөдүүл нь хамт хоночихъё гээд 5-уулаа хоёр ортой өрөө авч хонохоор болоод Сод нэртэй зочид буудлын подвалийн хэсэгт байх хоёр ортой дундуураа тасалгаатай өрөөнд орсон. Өрөөнд байх үедээ дэлгүүр гарч ус ундаа нэг том савтай пиво мөн идэж уух зүйл аваад буцаж орж ирээд сууж байх үед З нь өөрийнхөө үүрч явсан цүнхээ нээгээд хувцас эд зүйлээ янзалж байх шиг байсан ба тухайн үед цүнхнээс нь гялгар уутанд боосон бор өнгийн өвс мэт зүйл гарч ирсэн ба тэр үед Ж- бид хоёр ямар нэгэн тоолгүй У Д, З нарын байсан өрөөний хажуу талын тасалгаатай хэсэгт байх орон дээр хэвтэж юм ярьж байгаад нэг мэдсэн унтсан байсан ба сэрэхэд өрөөнд өвс шатаасан юм шиг муухай үнэртээд байхаар нь босоод тэр 3-луу ороход гялгар ууттай өвс гэх зүйлээсээ татаж хэрэглэж байсан. Энэ үед нь би боль гэж хэлээд бүгд больцгоосны дараа Уыг дагуулаад буудлаас гарч ТҮЦ орж ундаа авчихаад буцаад орж ирсэн. Тэр үед Ж- унтаж байсан болохоор сайн мэдээгүй. Ингээд удалгүй цагдаа нар орж ирж хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байна гэж хэлээд Зын цүнхийг нээж дотор нь өвс байгааг мэдсэн. Цүнхийг нь Д нээж харуулсан. Ингээд тэр 3-ыг цагдаагийн хэлтэс рүүгээ дагуулаад явсан, харин намайг жирэмсэн байсныг харсан мөн Ж-ыг унтаад сэрж байсныг харсан учраас авч явалгүй үлдээсэн ч Ж- бид хоёр цагдаагийн хэлтэс дээр араас нь очиж өглөө болтол сууж байгаад Утай уулзчихаад Эрдэнэт хотруу явсан...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Зын өгсөн:

            “...Би цагдаагийн дэслэгч М-ын хамтаар 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагаас 09-ний өдрийн 09 цаг хүртэл 24 цагийн үүргийг Бугат-66 чиглэлд буюу БГД-ийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 00 цаг 32 минутанд жижүүрийн албанаас 5 дугаар хорооны Сод буудлын өрөөнд орсон хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглээд байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу М-ын хамтаар очиж хэдэн тоот өрөө гэдгийг нь санахгүй байна нэг өрөөнд ороход өрөөн дотор эхүүн үнэртэй утаа болчихсон дотор нь 3 эрэгтэй 2 эмэгтэй нийт 5 хүн байсан ба өрөөнд байсан 3 залуу нь пиво уугаад сууж байсан. Өрөөний доторх байдлыг ажиглахад утаанаас өөр сэжиг бүхий зүйл мэдэгдээгүй харин хувцасны өлгүүрт байсан хар өнгийн цүнхийг Д гэх залуугаар нь авч ирүүлж орон дээр дотор нь байгаа эд зүйлүүдийг гаргаж үзэхэд гялгар ууттай өвс мэт зүйл болон хуйлсан 3 ширхэг мөнгөн дэвсгэртүүд байхаар нь тухайн хүүхдүүдийг авч цагдаагийн хэлтэс дээрээ авч ирээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагандаа явсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-34/,

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мын өгсөн:

            “...Би 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өглөөний 09 цагаас 09-ний өдрийн 09 цаг хүртэл 24 цагийн үүргийг Бугат-116 чиглэлд цагдаа жолооч Зоригтбаатарын хамтаар БГД-ийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 00 цаг 32 минутанд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Сод буудлын ойролцоо авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед хажуугаар өнгөрч байсан үл таних эрэгтэй буудлын цонхоор цэнхэр өнгийн утаа суунаглаад байна та нар шалгах уу гэж хэлэхээр нь цагдаа жолооч Зоригтбаатарын хамтаар буудлын гадаа очиж подвалийн хэсэгт орж утаа гарч байсан гэх өрөөг тогшиж дотор нь ороход өрөөний дотор цэнхэр утаа болсон дотор байсан 3 эрэгтэй хүүхэд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манарсан юм шиг байдалтай байсан, харин хамт байсан хоёр эмэгтэй нь эрүүл байх шиг байсан. Тухайн хүүхдүүдээс ямар учраас өрөөнд их утаа болсон талаар нь асуухад бид нар тамхи татсан гэж хэлсэн харин өрөөнд нь тамхи татсан шинжгүй байсан тул хувцасны өлгүүрт байсан хар өнгийн цүнхийг нэг залуугаар нь /Д/ авч ирүүлээд орон дээр тавьж дотор нь байгаа эд зүйлийг гаргаж хартал цүнхэн дотроос хар өнгийн куртик болон хичээлийн өмд гарсан ирсэн ба цүнхний доод хэсгээс гялгар уутанд хийсэн өвс ургамал мэт зүйл гарч ирэхээр нь тухайн манарсан байдалтай байсан 3 эрэгтэй хүүхдүүдийг цагдаагийн хэлтэс дээрээ авч ирээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагандаа явсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ___ тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агууламж илрэв.

            МУ-н мөнгөн дэвсгэрт 10 төгрөгийн 2 хэсэг зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агууламж илрэв.

            МУ-н мөнгөн дэвсгэрт 50 төгрөгнөөс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй.

            2. Дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг.

            3. Дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ нь олсны ургамал бөгөөд Монгол орны ургамал Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Булган, Архангай, Увс аймгуудад тархан ургадаг бөгөөд гар аргаар түүж бэлтгэдэг.

            4. Дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхэд төв мэдрэлийн систем хүчтэй цочирч хөөрлийн байдалд орно.

            5. Ийм төрлийн шинжилгээ урьд нь шинжилгээнд ЦЕГ-н Хар тамхитай тэмцэх газраас ирүүлж байсан гэх дүгнэлт /хх-н 44-45/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ___ тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн “2018.04.09.Бямбажавын З” гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын агууламж илрэв. “2018.04.09.Бямбажавын З” гэсэн хаягтай шээсэнд спиртийн агууламж илрээгүй.

            “2018.04.09 Дүүриймаагийн Д” гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын агууламж илрэв. “2018.04.09 Дүүриймаагийн Д” гэсэн хаягтай шээсэнд спиртийн агууламж илрээгүй.

            “2018.04.09 Октъябрийн У” гэсэн хаягтай шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын агууламж илрэв. “2018.04.09 Октябрийн У” гэсэн хаягтай шээсэнд спиртийн агууламж илрээгүй.

            2. Тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт /хх-н 53/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 495 тоот:

            1. Б.З нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт бичиг үгүй байна.

            2. Б.З нь одоогоор ямар нэгэн сэтгэцийн эмгэггүй байна.

            3. Б.З нь одоогоор ямар нэгэн сэтгэцийн эмгэггүй байна.

            4. Б.З нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            5. Б.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018-4-07,08,09-ний өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

            6. Б.З нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            7. Б.З нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

            8.Б.Зт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

            9. Б.З нь мансуурах донтой, эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэх дүгнэлт /хх-н 60-61/,

 

            - Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 13/,

 

Шүүгдэгч Б.Зын хувийн байдалтай холбоотой:

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 74/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 87/

- Бусад /хх-н 88-91/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.З нь “2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 18.8 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Зын “...Би өөрөө Орхон аймгийн Эрдэнэт хотод байхдаа буюу 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрийнхээ ойролцоо байх вокзалын урд талын жалганаас өвс гэх нэршилтэй хатсан ургамлаас түүж улмаар цүнхэндээ хийж биедээ авч явж байгаад Улаанбаатар хотод ирсэн байх үедээ У Д нартай уулзаж буудалд хонохоор болоод цүнхэнд байгаа өвсийг хувцас янзалж байх үедээ мэдээд татаж хэрэглээд утаа болоод байхаар нь буцаад цүнхэндээ хийгээд сууж байх үед цагдаа нар орж ирээд бид нарыг барьж авсан...” гэх мэдүүлэг,  

 

            гэрч Д.Дий “...Буудалд ороод авсан эд зүйлээ ууж идээд байж байх үед З маргааш хичээлтэй гээд өөрийнхөө үүрч явсан хар өнгийн цүнхийг ухаж байгаад гялгар ууттай өвс гэх зүйл гаргаж ирсэн. Тэр үед У бид хоёр юу болох талаар нь асуухад З хэлэхдээ энэ нөгөө мансууруулах үйлчилгээтэй өвс гэх зүйл байгаа юмаа гэхээр нь 3-уулаа ярилцаж байгаад хэрэглэж үзэхээр болж тухайн Зын цүнхнээс гарч ирсэн өвсийг З тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь шатааж гарсан утааг нь мөнгө хуйлж байгаад сордог гэж хэлээд түүний дагуу 3-уулаа нэг нэг мөнгө хуйлаад тугалган цаасан дээр нь өвс тавьж шатааж хуйлсан мөнгөөрөө 2-3 удаа сорсон. Тэр үед Уын найз охин та нар наадахаа больцгоо юу үнэртээд байгаа юм бэ гэхээр нь болиод З тухайн өвс гэх зүйлээ цүнхэндээ хийсэн ингээд пивоо уугаад сууж байх үед гаднаас хоёр цагдаа орж ирээд бид нарыг өрөөндөө тамхи татсан байна гэж хэлсэн ба ширээн дээр хуйлсан байдалтай байсан 3 ширхэг мөнгийг хараад хар тамхи сороод байгаа юм бишүү гээд өлгүүрт байсан Зын хар өнгийн цүнхийг аваад ир гээд надруу хэлэхээр нь би очиж Зын цүнхийг авч ирээд нээж доторх эд зүйлийг нь бүгдийг гаргаж өгөхөд нөгөө өвс нь гарч ирсэн. Ингээд бид нарыг цагдаагийн байгууллага руу авч явсан. Тухайн цүнхийг Зын цүнх болох талаар нь өрөөнд орж ирсэн хоёр цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч О.Уын “...2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 08 цаг болж байхад З манай гэрт ганцаараа орж ирээд вагонд шөнөжин нойргүй явлаа гээд гэрт 12 цаг хүртэл унтаж амарсан. ...23 цаг өнгөрч байхад...зочид буудалд орж амархаар 15 тоот өрөөнд 5-лаа хамт орсон. ... унтах гээд байж байсан чинь З...нэг ууттай өвс гаргаж ирээд үүнийг хамт сорцгооё гэхээр нь Д бид 2 сонирхоод тэгье гээд сорохоор болсон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч  Б.Хгийн “...З нь өөрийнхөө үүрч явсан цүнхээ нээгээд хувцас эд зүйлээ янзалж байх шиг байсан ба тухайн үед цүнхнээс нь гялгар уутанд боосон бор өнгийн өвс мэт зүйл гарч ирсэн ба тэр үед Ж- бид хоёр ямар нэгэн юм тоолгүй У, Д, З нарын байсан өрөөний хажуу талын тасалгаатай хэсэгт байх орон дээр хэвтэж юм ярьж байгаад нэг мэдсэн унтсан байсан ба нэг сэрэхэд өрөөнд өвс шатаасан юм шиг муухай үнэртээд байхаар нь босоод тэр 3-луу ороход гялгар ууттай өвс гэх зүйлээсээ татаж хэрэглэж байсан. Энэ үед нь би боль гэж хэлээд бүгд больцгоосны дараа Уыг дагуулаад буудлаас гарч ТҮЦ орж ундаа авчихаад буцаад орж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Г.Зын “...Би цагдаагийн дэслэгч М-ын хамтаар 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагаас 09-ний өдрийн 09 цаг хүртэл 24 цагийн үүргийг Бугат-66 чиглэлд буюу БГД-ийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 00 цаг 32 минутанд жижүүрийн албанаас 5 дугаар хорооны Сод буудлын өрөөнд орсон хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглээд байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу М-ын хамтаар очиж хэдэн тоот өрөө гэдгийг нь санахгүй байна нэг өрөөнд ороход өрөөн дотор эхүүн үнэртэй утаа болчихсон дотор нь 3 эрэгтэй 2 эмэгтэй нийт 5 хүн байсан ба өрөөнд байсан 3 залуу нь пиво уугаад сууж байсан. Өрөөний доторх байдлыг ажиглахад утаанаас өөр сэжиг бүхий зүйл мэдэгдээгүй харин хувцасны өлгүүрт байсан хар өнгийн цүнхийг Д гэх залуугаар нь авч ирүүлж орон дээр дотор нь байгаа эд зүйлүүдийг гаргаж үзэхэд гялгар ууттай өвс мэт зүйл болон хуйлсан 3 ширхэг мөнгөн дэвсгэртүүд байхаар нь тухайн хүүхдүүдийг авч цагдаагийн хэлтэс дээрээ авч ирээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагандаа явсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ч.Мын “...Би 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өглөөний 09 цагаас 09-ний өдрийн 09 цаг хүртэл 24 цагийн үүргийг Бугат-116 чиглэлд цагдаа жолооч Зоригтбаатарын хамтаар БГД-ийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 00 цаг 32 минутанд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Сод буудлын ойролцоо авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед хажуугаар өнгөрч байсан үл таних эрэгтэй буудлын цонхоор цэнхэр өнгийн утаа суунаглаад байна та нар шалгах уу гэж хэлэхээр нь цагдаа жолооч Зоригтбаатарын хамтаар буудлын гадаа очиж подвалийн хэсэгт орж утаа гарч байсан гэх өрөөг тогшиж дотор нь ороход өрөөний дотор цэнхэр утаа болсон дотор байсан 3 эрэгтэй хүүхэд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манарсан юм шиг байдалтай байсан, харин хамт байсан хоёр эмэгтэй нь эрүүл байх шиг байсан. Тухайн хүүхдүүдээс ямар учраас өрөөнд их утаа болсон талаар нь асуухад бид нар тамхи татсан гэж хэлсэн харин өрөөнд нь утаат тамхи татсан шинжгүй байсан тул хувцасны өлгүүрт байсан хар өнгийн цүнхийг нэг залуугаар нь /Д/ авч ирүүлээд орон дээр тавьж дотор нь байгаа эд зүйлийг гаргаж хартал цүнхэн дотроос хар өнгийн куртик болон хичээлийн өмд гарч ирсэн ба цүнхний доод хэсгээс гялгар уутанд хийсэн өвс ургамал мэт зүйл гарч ирэхээр нь тухайн манарсан байдалтай байсан 3 эрэгтэй хүүхдүүдийг цагдаагийн хэлтэс дээрээ авч ирээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагандаа явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4056 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4057 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Зыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Зт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Зт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс мэт зүйлийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 10, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүллээ.

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Б-н З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс мэт зүйлийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 10, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ