| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00029/И |
| Дугаар | 303/ШШ2026/00006 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 303/ШШ2026/00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******,
Гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн Прокурорын газар
Хүсэлтийн шаардлага: Гэм хорын хохирол аваагүй цалин 32,792,046 төгрөг, олох байсан ашиг болох хадгаламжийн хүүгээр тооцсон хохирол 23,873,231 төгрөг, төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж буцааж тушаалгасан 39,297,500 төгрөг, сэтгэл санааны хохирол 8,573,400 төгрөг, бусад зардал хууль зүйн туслалцааны хөлс 5,000,000 төгрөг, хэргийн учир ирж буцсаны бензины үнэ 651,800 төгрөг, нийт 110,187,977 төгрөг гаргуулах хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Ц.*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.******* нь гэм хорын хохирол аваагүй цалин 32,792,046 төгрөг, олох байсан ашиг болох хадгаламжийн хүүгээр тооцсон хохирол 23,873,231 төгрөг, төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж буцааж тушаалгасан 39,297,500 төгрөг, сэтгэл санааны хохирол 8,573,400 төгрөг, бусад зардал хууль зүйн туслалцааны хөлс 5,000,000 төгрөг, хэргийн учир ирж буцсаны бензины үнэ 651, 800 төгрөг, нийт 110,187,977 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц.******* нь 1955 оны 06 дугаар сарын 3 нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн 69 настай, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг. Ц.******* нь улсад тасралтгүй 39 жил ажилласан бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 тоот захирамжаар Эрдэнэцогт сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон учир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/17 тоот Захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн., Өндөр насны тэтгэвэрт гарч Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 д зааснаар төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн урьдчилгаа авах хүсэлтээ Эрдэнэцогт сумын Тамгын газарт албан ёсоор гаргаснаар 2020 оны 05 дугаар сард миний дансанд 39 297 500 төгрөгийн тэтгэмж олгогдсон. Ингээд байж байтал 2021 оны 03 дугаар сард Авлигатай тэмцэх газрын мөрдөгч дуудаж тэтгэмжийн мөнгийг хууль бусаар олгогдсон гэх үндэслэлээр шалгаж байгааг хэлсэн. Ингээд тэтгэмжийн мөнгийг буцаагаад Төрийн сан банкны тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн *******аас хохирлын мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар 27-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тухай 150 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, тогтоолтой танилцуулж мэдүүлэг өгсөн. Тухайн яллагдагчаар татсан тогтоолыг зөвшөөрөхгүй байгаагаа хэлж тайлбарласан ч мөн прокурорын газраас 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 144 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үед хэрэг шилжиж, хэрэг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04 нийг хүртэлх хугацаанд 8 удаа хойшилж 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Ц.******* намайг гэм буруугүйд тооцон цагаатгасан. Гэтэл хэргийн бусад оролцогчид гомдол гаргаснаар Баянхонгор аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 41 тоот магадлалаар Анхан шатны шүүхийн 51 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. УДШ-д гомдол гаргасан боловч хэргийг хэлэлцээгүй анхан шатны шүүхэд ирсэн байна.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 08 хүртэл 15 удаа хойшилж, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж уг хурлаар Ц.******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 д зааснаар нийтийн албанд 2 жилийн хугацаанд томилогдох эрхийг хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Уг 12 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Баянхонгор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 30 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 12 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ц.******* намайг цагаатгаж шийдвэрлэсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 Монгол Улсын иргэн... нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан ...иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим-д нийцүүлэн 2020 оны 12 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд сэтгэл санаа эд хөрөнгө, нэр төр алдар хүндийн хувьд хохирсон гэж үзээд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.
230.2 Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн гэм хорын хохирлоо дараах байдлаар нэхэмжилж байна.
1 дүгээр шаардлагын тухайд: Ц.******* нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 д заасан Төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 39 297 500 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 28 нд Төрийн сангийн дансанд буцааж тушаасан. Энэ мөнгө нь Ц.*******ын төрийн албанд 39 жил ажилласны үр дүн байсан бөгөөд энэ мөнгийг банкинд хийж хадгалуулсан бол хадгаламжийн жилийн хүү 13,5 хувь байх ба жилдээ 5 305 162 төгрөгийн хүү, 3 жил 9 сарын хугацаанд 39 297 500*13,5%=5305162*45 сар = 23 873 231 төгрөгийг олох ёстой байсныг орлогыг олоогүй хохирсон. Иймд олох байсан ашиг орлого болох 23 873 231 төгрөгийг гаргуулах.
2 дугаар шаардлагын тухайд: Би 2019 оны 11 дүгээр сард Төрийн албанд ажилласан албан хаагчид олгодог тэтгэмжээ төсөвт суулгуулах хүсэлт гаргаснаар 2020 оны Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын төсөвт Ж.*******ын тэтгэмж гэсэн зориулалтаар 39 297 500 төгрөг төсөвлөгдөж ирсэн. Иймд 2020 оны 03 дугаар сард хадам ээжийн бие муудаж эмчилгээнд мөнгө төгрөг хэрэгтэй байсан тул Эрдэнэцогт сумын ЗДТГ-т тэтгэмжийн урьдчилгаа олгоно уу гэсэн хүсэлт өгснөөр 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний ХААН банкин дахь дансанд 39 297 500 төгрөг шилжиж ирсэн. Гэтэл 2021 оны 03 дугаар сараас АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх хугацаанд буюу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сан банкны тоот дансанд Ц.*******аас хохирлын мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар 39 297 500 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Өндөр насны тэтгэвэрт гараад 2 жил гаран болж байгаа хэдий ч төрийн албан хаагчид олгодог тэтгэмжээ аваагүй хохирсоор байгаадаа гомдолтой байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан журмын Төрийн албанд ажилласанд тооцох хугацааг 3.1. Төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно:
3.1.3. Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор заасан. Би Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн 6/17 дугаар Захирамжаар өөрийн хүсэлтээр Эрдэнэцогт сумын Засаг даргын ажлаас чөлөөлөгдөж, Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр 01 ний өдрийн 6/36 тоот тушаалаар Сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, аж ахуй зохион байгуулалт, олон нийттэй харилцах ажилтнаар томилогдсон. Харин 2020 оны 10 дугаар сарын 01 нээс өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарч ажлаас чөлөөлөгдсөн. Иймд дээрх журмын дагуу төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 36 сараар авах боломжтой гэж үздэг
Иймд эрүүгийн гэмт хэргийн улмаас зогсоогдсон нэг удаагийн буцалтгүй тусламжийн 39 297 500 төгрөгийг гаргуулах.
3 дугаар шаардлагын тухайд: : Нэгэнт гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралд өмгөөлөгчтэй орох хууль зүйн туслалцаа авах шаардлагатай болсон тул 2021 оны 06 дугаар сарын 10 нд өмгөөлөгч Д.Уранчимэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр гэрээ байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож эхэлсэн. 2022 оны 12 дугаар сард өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Т.Батжинням нарын дахин өмгөөлөгчөөр авч шүүх хуралдаанд орсон ба тус бүр 1 000 000 төгрөгийн хөлс төлсөн. Т.Балжинням өмгөөлөгч Улаанбаатар хотод байдаг тул шүүх хуралдаанд ирж түүний унааны зардлыг төлж байсан. Ингээд Хууль зүйн туслалцааны хөлс 4 000 000 төгрөг, өмгөөлөгчийн унааны зардал 1 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг гаргуулах
4 дүгээр шаардлагын хүрээнд: ЭХХШТХ ийн 45.4 дүгээр зүйлийн 45.4.1д Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.
511.3 Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж заасан.
Ц.******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн тэр үеэс ЭХХШТХ д зааснаар хувийн батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж тодорхой хэмжээний хязгаарлалтад сэтгэл санааны хувьд маш их дарамтад бүхэл бүтэн 4 жил байлаа. Ц.******* нь хэдий өндөр настай ч эрүүл саруул, ямар нэгэн өвчингүй байсан ч эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаснаас хойшхи хугацаанд зүрх өвдөж байнга эмчилгээ хийлгэж улмаар эмнэлгийн хяналтад эмчлэгдэж байна. Тухайн 2020 оны Аймаг нийслэл сум дүүргийн ИТХ-д Эрдэнэцогт сумаас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон байсан тул аймаг сумын зарын нэгдсэн зар, сошиал сувгуудаар Эрдэнэцогт сумын Засаг дарга ******* гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байна гэсэн мэдээ цацагдсан, Мөн 2020 оны Аймгийн ИТХ ын Анхдугаар хуралдаанаас эхлээд Ардчилсан намын бүлгээс миний иргэдийн төлөөлөгчийн эрхийг түдгэлзүүл гэж шахаж шаардаж байсан нь сэтгэл зүйн хувьд дарамт үүсгэж байсан.
Би өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй настай хүний хувьд шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнөөс л айж сандарч бие тавгүйрхэж 1 удаагийн шүүх хурар дээр биеийн байдал муудаж шүүх хурлын танхимаас яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цаашид удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан. Энэ 3 жилд шахмын хугацаанд шүүх хуралдаан 15 удаа хойшилж, нэг удаа түдгэлзүүлсэн. Би 2020 онд ажлаасаа чөлөөлөгдөөд Улаанбаатар хотын Бага нуур дүүрэгт эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээр өндөр ашиг шим бүхий үнээ авч, газар тариалан эрхлэхээр бэлдсэн байсан ч дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Би гэмт хэрэгт холбогдуулан шалгасан тэр цаг хугацаанаас хэрэг цагаатгагдах хүртэлх хугацаанд байнга сэтгэл зүйн хувьд хямарч, нойргүйдэлд орох, мартах, айх сандрах, хүмүүсээс санаа зовох, хүмүүсийн дунд байхаас ичих, эрүүл мэндийн хувьд байгаа эмчлүүлж байсан зэрэг сэтгэл зүйн эмгэгийн шинжүүд илэрч байсан. Иймд сэтгэл санааны хохирол 40 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байна.
5 дугаар шаардлагын тухайд: Би энэ 4 жилийн хугацаанд сэтгэл санаа биеийн эрүүл мэндээрээ үнэхээр их хохирсон. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд байцаалт өгөхөөр Улаанбаатар хот, Баянхонгор аймагт маш олон удаа ирсэн бөгөөд тухайн цаг хугацаанд өөрийн эзэмшлийн 5606 БНА улсын дугаартай Тоуоta land criuser 150 prado маркийн тээврийн хэрэгслээр Эрдэнэцогт сумаас, Улаанбаатар хотын Бага нуур дүүргээс ирж байсан. Зөвхөн шүүх хуралдаанд оролцохын тулд 2021 оны 11 дүгээр сарын 22 ноос 2024 оны 01 дүгээр сарын 8 хүртэл 18 удаа ирж буцсаны 9 удаад нь Эрдэнэцогт сумаас ирсний шатахууны зардал 197 600 төгрөг, Улаанбаатар хотоос ирсний 2 удаагийн шатахууны зардал 254 200 төгрөг нийт 451800 төгрөг гаргуулах. Тухайн цаг хугацаанд Улаанбаатар хот руу 3 удаа явж эмчилгээ хийлгэсэн боловч эм тарианы болон шатахууны бензин шатахууны төлбөрийн баримтаа авч үлдээгүйгээс нөхөн бүрдүүлэх боломжгүй байна. Иймд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан замын зардлыг орон нутгийн нийтийн тээврийн жишигээр тооцож 200 000 төгрөг нийт шатахууны болоод унааны зардал 651 800 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1,2-д заасныг үндэслэн олох байсан ашиг орлого болох 23 873 231 төгрөг, гэмт хэргийн улмаас зогсоогдсон нэг удаагийн буцалтгүй тусламжийн 39 297 500 төгрөг, Хууль зүйн туслалцааны хөлс 5 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40 000 000 төгрөг, шатахууны болоод унааны зардал 651 800 төгрөг нийт 108 822 531 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.
1.2. Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Нэхэмжлэгч Ц.******* намайг Эрүүгийн хэрэгт холбогдуулан 2020 оны 5 дугаар сараас эхлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж улмаар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Баянхонгор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн магадлалаар цагаатгасан. ЭХХШТХ-ийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д зааснаар дээрх анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн.
1. Би үндсэн нэхэмжлэлийн шаардлагаараа гэм хорын хохирол 108 822 531 төгрөг гаргуулахаар тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд одоо нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага дараах байдлаар нэмэгдүүлж байна.: Өөрийн төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийн 39 297 500 төгрөгийг арилжааны банканд хадгалуулсан бол олох ёстой байсан орлогоо тооцож 23 873 231 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлага дээр нэмж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 д зааснаар энэ хуульд заасан этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болох амьжиргааны үндсэн сэх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого буюу цалингийн 23 792 046 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь: Би эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсанаас эхлээд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 д заасан " ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох, түүндээ тохирсон цалин:хөлс авах амрах зэрэг эрхээ хязгаарлуулсан. 2020 оны 5 дугаар сараас мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үеэс Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.******* гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээ аймаг сумын зарын грүпп, сошиал бусад сувгаар тархаж Аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс маш их шахалт дарамт ирж байсан тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн Ц.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/17 тоот захирамжаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ингээд Эрдэнэ цогт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01 ний өдрийн "Ц.*******ыг сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих , аж ахуй зохион байгуулалт, олон нийттэй харилцах ажилтнаар томилох тухай Б/36 дугаар тушаалаар тухайн албан тушаалд томилогдон Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтын ТҮ-7-5 дугаар шатлалаар буюу сарын үндсэн цалинг 799,806 төгрөгөөр тогтоож цалинжин ажиллаж байтал аймгийн болоод сумын сошиал сувгууд, Сумын Ардчилсан намын хэсэг хүмүүсийн шахалтаар "гэмт хэрэгт холбогдсон хүн ажил хийж байна гэх хэл ам ихээр гарсан тул ажил хийх боломжгүй.болж дээрх албан тушаалаас өөрийн хүсэлтээр дахин чөлөөлөгдөж энэ 4 жилийн хугацаанд ямар ч цалингүй, хийсэн ажилгүй сэтгэл санааны маш хүнд нөхцөлд байлаа. Иймд энэ хэрэгт шийтгүүлээгүй бол Эрдэнэ цогт сумын ЗДТГ-ын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/36 тоот тушаалаар томилогдсон ажлыг хийж байх ёстой байсан. Иймд ажиллаж аваагүй 41 сар буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ээс 2024 оны 04 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд аваагүй цалингийн 32 792 046 /799806*41 сар = 32 792 046 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
2. Ц.*******ын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 19 ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ ЕГ0825/2973 тоот шинжээч эмч Б.Амарсайхан , Д.Номун нарын гаргасан дүгнэлтээр: ...болж өнгөрсөн үйл явдлаас шалтгаалан сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох,нойр хямрах, хоолны дуршил буурах, нийгмийн харилцаанаас зайлсхийх,бусдын санаа бодолд мэдрэг байх,: хэргийн тухай бодож хямрах зэргээр стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна гээд Сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамааруулсан байна.
Ингээд одоо шүүхээр 1. ЭХХШТХ ийн 45 дугаар зүйлийн 45.1.1 д зааснаар аваагүй цалингийн 32 792 046 төгрөг,
2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар орох ёстой орлого олох байсан ашиг болох хадгаламжийн хүүгээр тооцсон хохирол 23 873 231 төгрөг,
3.Төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж буцааж тушаалгасан 39 297 500 төгрөгийг гаргуулах,
4. Сэтгэл санааны хохирол Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЕГ0825/2973 тоот шинжээчдийн хамтарсан дүгнэлтээр Ц.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамааруулсан тул 660 000*12,99=8 573 400 өөр тооцож нөхөн төлбөрийг гаргуулах,
5. Бусад зардал хууль зүйн туслалцааны хөлс 5 000 000 төгрөг хэргийн учир ирж буцсаны бензиний үнэ 651 800 төгрөг нийт 110 187 977 төгрөгийг ЭХХШТХ-ийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор ******* шүүх хуралдаанд оролцож хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй танилцсан. Уг гэм хорыг арилгуулах тухай нэхэмжлэлд аливаа этгээд гэмт хэрэг шалгагдсанаар гэм буруутайд тооцогдохгүй бөгөөд түүний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог. Мөн гэм хорын нэхэмжлэх эрх үүсэх гол хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан байгаа. Энэ бүлэгт заасан шаардах хохирол нөхөн төлүүлэх, эрх үүсэх, эд хөрөнгийн хохирол төлөх, нөхөн олгох, эд хөрөнгийн бус сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл, нэхэмжлэл гаргах хугацаа зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардаад байгаа. Харин нэхэмжлэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэг удаа гэм буруутайд тооцож байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого болох эд хөрөнгийн хохиролд эрүүгийн хэрэг цагдан хоригдсон хоног хамаарна гэж байгаа. Харин нэхэмжлэгчийн хувьд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ буюу цагдан хоригдсон хоног байхгүй. Мөн дээрээс нь нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Хэн нэгэн дарамт шахалт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалын явуулах эрхийг хязгаарласан нөхцөл байдал байхгүй. Цалин хөлсний тухайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Дараагийн тухайд өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байна. Шүүх хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан хуулийг баримтлан хохирол гаргах эсэхийг шийдвэрлэж байгаа. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2.3-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг дансаар авах хэлбэрийг зөрчин бэлнээр авсан бол төрд учирсан хохирлыг арилгахгүй. Иргэний хэрэгт цугларсан баримтуудаар тухайн өмгөөллийн хөлсийг хэдэн төгрөг нь бэлнээр, хэдэн төгрөгийг дансаар авсан нь тодорхойгүй байгаа.
Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй төлсөн тусламжийн 39,297,500 төгрөг нэхэмжилж байна. Тухайн гэмт хэргийн гол шалтгаан нь Засаг дарга өөрөө улс төрийн албан тушаалтан байдаг. Улс төрийн албан тушаалтанд 36 сарын тэтгэмжийг олгох хууль зүйн зохицуулалт байхгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байсан. Энэ ч утгаараа нэхэмжлэгч ******* 39,297,500 төгрөгийг буцааж төрд тушаагаад, харин анхан болон давж заалдах шатны шүүхээс учирсан хохиролгүй гэж үзсэн гэж прокурорын зүгээс дүгнэж байна.
Мөн гэм хор нь эрх бүхий этгээд хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаанаас учирсан байдаг тул энэ хэрэгт хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй. Энэ цугларсан иргэний хэрэгт нэхэмжлээд байгаа 110,187,997 төгрөгөөс гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, шалгагдсаны улмаас учирсан хохирлыг төр хариуцахгүй гэж үзэж, прокурорын зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв
3. Хүсэлт гаргагч Ц.*******аас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 544 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 199 дугаар захирамжийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 дугаар захирамжийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/697 дугаар захирамжийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийн хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалын хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/42 дугаар тушаалын хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Төрийн банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, өвчний түүхийн хуулбар, эмнэлгийн тодорхойлолтын хуулбарууд, Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 299 дугаартай тодорхойлолтын хуулбар, Улсын төв эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/904 дугаартай тодорхойлолтын хуулбар, Эмнэлгийн магадлагаанууд, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 546 дугаартай захирамжийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 719 дугаартай захирамжийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 511 дугаартай захирамжийн хуулбар, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03, 06 дугаартай албан бичгийн хуулбарууд, шүүх хуралд дуудагдан оролцсон зардлын тооцоо, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/265 дугаар болон 2025 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 1/1292 дугаартай шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүдийг өгсөн.
4. Шүүхээс хүсэлт гаргагч Ц.*******ын хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЕГ0825/2973 дугаар шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд хандаж, төрийн байгууллага албан тушаалтны учруулсан гэм хорын хохирол нийт 110,187,977 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, үндэслэлээ ...Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татан хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар хүчингүй болгож цагаатгах шийдвэрийг гаргасан ба хууль бусаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж, яллагдагчаар татагдсаны улмаас аваагүй цалин 32,792,046 төгрөг, олох байсан ашиг болох хадгаламжийн хүүгээр тооцсон хохирол 23,873,231 төгрөг, төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж буцааж тушаалгасан 39,297,500 төгрөг, сэтгэл санааны хохирол 8,573,400 төгрөг, бусад зардал хууль зүйн туслалцааны хөлс 5,000,000 төгрөг, хэргийн учир ирж буцсаны бензины үнэ 651, 800 төгрөг, нийт 110,187,977 төгрөгийн хохирол учирсан хэмээн тодорхойлжээ.
3. Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.*******...нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Ц.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон ...Ц.*******ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2-т Тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан бол хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ. гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцна. гэж хуульчилсан бөгөөд Ц.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан учир хүсэлт гаргагч нь хууль бусаар эрүүгийн хэрэгт татагдсаны улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо шаардах эрхтэй байна.
4.1. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д Дараахь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:, 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, 1.2-т хуулийн этгээдийн орлого, 1.3-т хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, 1.4-т шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл, 1.5-д шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал, 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэж тус тус зохицуулжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг тооцуулахаар дараах байдлаар нэхэмжилсэн.
5.1.1. Аваагүй цалин 32,792,046 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хүсэлт гаргагч Ц.******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай захирамжаар Эрдэнэцогт сумын Засаг даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байх бөгөөд Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, аж ахуй зохион байгуулалт, олон нийттэй харилцах ажилтнаар 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс томилон, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийн хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалын хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/42 дугаар тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Дээрхээс үзэхэд хүсэлт гаргагч Ц.*******ыг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн зэргээс шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчиж, ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй, хүсэлт гаргагч Ц.******* нь өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн, түүнчлэн хүсэлт гаргагч Ц.*******ыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн дараа буюу 2021 оноос эхлэн эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан байх тул аваагүй цалин 32,792,046 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
5.1.2. Олох байсан ашиг болох хадгаламжийн хүүгээр тооцсон хохирол 23,873,231 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хүсэлт гаргагч Ц.******* нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан Төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 39 297 500 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 28 нд Төрийн сангийн дансанд буцааж тушаасан. Энэ мөнгө нь Ц.*******ын төрийн албанд 39 жил ажилласны үр дүн байсан бөгөөд энэ мөнгийг банкинд хийж хадгалуулсан бол хадгаламжийн жилийн хүү 13,5 хувь байх ба жилдээ 5 305 162 төгрөгийн хүү, 3 жил 9 сарын хугацаанд 39 297 500*13,5%=5305162*45 сар = 23 873 231 төгрөгийг олох ёстой байсныг орлогыг олоогүй хохирсон гэж шүүхэд тайлбарласан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хуулийн этгээдийн орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг 6 төрлийн эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульчилсан байна.
Харин хүсэлт гаргагч Ц.*******ын олох байсан ашиг болох хадгаламжийн хүүгээр тооцсон хохирол 23,873,231 төгрөг гаргуулах шаардлага нь аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогод, Хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмжид, Шүүхийн шийдвэрээр хураагдсан улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлсэд, Шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардалд, Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд тус тус хамаарахгүй, хүсэлт гаргагч Ц.******* нь хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлээгүй зэргээр дээрх шаардлага нь хууль бус ажиллагааны улмаас нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй байна.
5.1.3. Төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж буцааж тушаалгасан 39,297,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хүсэлт гаргагч Ц.******* нь 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр АТГ хохирлын нөхөн төлбөр гэх нэр бүхий 10090000717 тоот дансанд хохирлын мөнгө гэж 39,297,500 төгрөгийг тушаасан болох нь хэрэгт авагдсан Төрийн банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь 2008 оноос эхлэн Эрдэнэцогт сумын Засаг даргын ажиллаж байсан, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан тушаалд хамаарах этгээд байх бөгөөд тэрээр Засаг даргын албан үүргээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, аж ахуй зохион байгуулалт, олон нийттэй харилцах ажилтнаар ажилласан нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй, харин Төрийн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж авах эрх үүссэн байх тул уг 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой байх тул дээрх 36 сарын тэтгэмж гэх 39,279,500 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч Ц.******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан буюу 2008 оны 12 дугаар сарын 10-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын 475 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргаар томилогдож улмаар 2012, 2016 онуудад мөн аймгийн засаг даргын 472, Б/697 дугаар захирамжаар тус тус улиран томилогдон ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар өөрийн хүсэлтийг харгалзан Эрдэнэцогт сумын засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.
Ц.******* нь төрийн улс төрийн албан тушаалтан ангилалд хамаарч байна.
2006 оны 12 дугаар сарын 15-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталж тухайн үйл баримт болох үед дагаж мөрдөж байсан / хуучнаар / Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан ....Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан сум... болон бүх шатны засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно, Төрийн албаны тухай хуулийн 60.1.Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.... гэж хуульчилж улмаар Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө...., гэж хуульчилж журамласан байх тул хүсэлт гаргагч Ц.******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын засаг даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарах үедээ нэг удаагийн буцалтгүй тусламж 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж авах эрхтэй байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.******* нь улс төрийн албан тушаал эрхэлж байгаад тэтгэвэрт гарсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламжийг авах талаар Аймгийн Төрийн санхүү эрхэлсэн төрийн байгууллагад хүсэлтээ уламжилж шийдвэрлүүлэх нь зүйтэй бөгөөд хэрэв уг хүсэлтийг шийдвэрлээгүй бол энэ талаар шүүхэд хандах эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.
5.1.4. Сэтгэл санааны хохирол 8,573,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж хуульчилсан.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах ба хилсээр шалгагдсан этгээдийн сэтгэл санааны хохирлыг үнэлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул хүсэлт гаргагч Ц.*******ын сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах үндэслэлгүй байна.
Тухайлбал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтална гэж зохицуулсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ. гэж заасан боловч 511.4-т Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно. 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэж тус тус тусгажээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасан хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй тул шүүх энэ талаарх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
5.1.5. Бусад зардал хууль зүйн туслалцааны хөлс 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хүсэлт гаргагч Ц.*******аас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хууль зүйн туслалцаа авах гэрээг өмгөөлөгч Д.Уранчимэг, Ц.Мөнхтуул, Т.Балжинням нартай байгуулж, гэрээгээр тохиролцсоны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад оролцсон, хууль зүйн туслалцаа авах хөлсөнд өмгөөлөгч Д.Уранчимэгт 2,000,000 төгрөг, Ц.Мөнхтуулд 1,000,000 төгрөг гэж тус тус тохиролцсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэж зааснаар хүсэлт гаргагч Ц.******* нь хууль зүйн туслалцаа авахад төлсөн 5,000,000 төгрөгийн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцуулан төрөөс шаардах эрхтэй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-т зааснаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хөлсийг өмгөөлөгч Д.Уранчимэгтэй 2,000,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 500,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг дараа төлөхөөр, өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Т.Балжинням нарт тус бүр 1,000,000 төгрөг төлөхөөр, мөн унааны зардал 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд тайлбар гаргасан ч өмгөөлөгч Т.Балжиннямтай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй, өмгөөлөгч тус бүрд хэрхэн төлсөн нь тодорхойгүй, мөнгө төлсөн талаарх дансны хуулга байх боловч Ц.******* төлсөн эсэх нь тодорхойгүй, өмгөөлөгчид төлсөн унааны зардал нь хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд хамааралгүй, мөн хүсэлт гаргагч Ц.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах тул заавал өмгөөлөгч авах зохицуулалтгүй мөн түүнчлэн өмгөөлөгчид төлөх хөлслөх гэрээний үнэ, хөлсийг талууд харилцан тохиролцдог байдлуудыг харгалзан төрөөс өмгөөллийн хөлсний 5,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5.1.6. Хэргийн учир ирж буцсаны бензины үнэ 651, 800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д заасан нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд ирж буцахад зарцуулсан шатахууны зардал нь хамааралгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана. гэж заасныг хэрэгт авагдсан үйл баримтуудтай нийцүүлэхэд хүсэлт гаргагч Ц.*******ыг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
6.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хууль бусаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж, яллагдагчаар татагдсаны улмаас аваагүй цалин 32,792,046 төгрөг, олох байсан ашиг болох хадгаламжийн хүүгээр тооцсон хохирол 23,873,231 төгрөг, төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж буцааж тушаалгасан 39,297,500 төгрөг, сэтгэл санааны хохирол 8,573,400 төгрөг, бусад зардал хууль зүйн туслалцааны хөлс 5,000,000 төгрөг, хэргийн учир ирж буцсаны бензины үнэ 651, 800 төгрөг, нийт 110,187,977 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.*******ын аваагүй цалин 32,792,046 төгрөг, олох байсан ашиг болох хадгаламжийн хүүгээр тооцсон хохирол 23,873,231 төгрөг, төрийн албан хаагчид олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж буцааж тушаалгасан 39,297,500 төгрөг, сэтгэл санааны хохирол 8,573,400 төгрөг, бусад зардал хууль зүйн туслалцааны хөлс 5,000,000 төгрөг, хэргийн учир ирж буцсаны бензины үнэ 651, 800 төгрөг, нийт 110,187,977 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА