| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/13153/И |
| Дугаар | 191/ШШ2025/11458 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/11458
2025 12 10 191/ШШ2025/11458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ий утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй,
*******ын ыг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Токи ББСБ ХХК нь Г.тай харилцан тохиролцож бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээ байгуулан iphone 15 pro max 256 gb маркийн гар утсыг олгосон.
Гэвч хариуцагч Г. хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул *******,,, тоот хаягаар харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тогтоосон.
Иймд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн тоот захирамж гарсан.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн уг этгээдийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч******* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
2024 оны 06 сарын 25-ны өдрийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бараа олгосон баримт, баталгаат засварын хуудас,
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор *******ын ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Г.ад холбогдох 9,088,922 төгрөг гаргуулах тухай*******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт:
Хариуцагч Г.ад *******,, тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тухайн хаяг дахин төлөвлөлтөнд орсон нь Монгол шуудангийн магадлагаагаар тогтоогдсон,
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс Г.ын хаягийн талаарх лавлагааг гаргуулахад түүнийг нэхэмжлэлд дурдсан дээрх хаягт оршин суудаг гэсэн лавлагааг ирүүлжээ.
Дээрхээс үндэслээд хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 12 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ын /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ын ыг /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ын ыг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг ******* дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН