| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/01115/И |
| Дугаар | 303/ШШ2026/00029 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 303/ШШ2026/00029
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр авч, хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*******, хариуцагч *******д холбогдуулан 25,000,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Болд-Оргил нь 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* 25,000,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулан охин Б.Анхнаранг 2033 он буюу 15 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын 2026 оны 01 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч П.Болд-Оргилын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийн тал хувь болох 141,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 141,475 төгрөг, хариуцагч Э.Оюундариас 141,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******оос 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* 25,000,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулан охин Б.Анхнаранг 2033 он буюу 15 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П.Болд-Оргилын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийн тал хувь болох 141,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 141,475 төгрөг, хариуцагч Э.Оюундариас 141,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА