Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 573

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч У.Солонго,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Нийслэлийн Прокурорын газраас ___ овогт Н-н Т, ___ овогт Ц-н Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _______ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5а-04 тоотод шүүгдэгч Ц.Цтэй бүлэглэн, гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар олж авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт

 

Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5а-04 тоотод шүүгдэгч Н.Ттэй бүлэглэн, гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар олж авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эфес худалдааны төвөөс Шинэ жил дөхсөн учраас найз нөхдийгөө гэртээ дуудаж мах шарж идэхээр дуудсан байсан тул хүнс цуглуулаад явж байсан. Хүнсээ цуглуулаад гэртээ ирж байхдаа гэрийнхээ үүдэн Ц-тэй таарсан. Тэгээд Ц-ийг гэртээ оруулж ирсэн. Би Ц-т өгөх ёстой байсан 100.000 төгрөгийг өгсөн. Ц- гартаа 2-3 тортой зүйл барьсан байсан. Би өөрөө найз нөхдийгөө гэртээ дуудсан байсан тул том өрөөнд орж ширээ зассан. Тэгээд би тамхи асаагаад гал тогооныхоо өрөө рүү ороход өөдөөс хүчтэй гал үлээсэн. 45 сургуулийн манай төгсөлтөөс 6-7 жилийн өмнө төгссөн нэг залуу намайг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхад дуудсан очиж уулзахад өвс гэдэг зүйл танай гэрээс гарч ирсэн болохоор өмгөөлөгч авч өөрийгөө хамгаална гэж Ц- ярьсан шүү...хөдөө явж өвс гэдэг зүйлийг олж авсан зураг, бичлэг миний утсан дотор байгаа гэсэн. Би тэр утсыг нь хаана байгааг нь асуухад 40 мянгатын паб лоунж маягийн газар тооцоонд үлдээсэн гэсэн. Би шууд энэ талаар байцаагчид хэлээд байцаагч очиж тэр газраас утсыг нь хурааж авсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т-ээс пүүзний урьдчилгаа мөнгөө асуухад одоо надад 100.000 төгрөг байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд мөнгөө авах гээд гэрт нь очоод гэрийнх нь гадаа таарахад гартаа тортой зүйл барьсан байсан. Гэртээ ороод тортой зүйлээ тавиад эргэж хараад надад 100.000 төгрөг өгөхөөр нь би мөнгөө аваад явах гэж байтал одоо хоол хийх гэж байна хоол идчихээд яв гэж хэлсэн. Тэгэхээр нь том өрөөнийх нь харалдаа гутлаа тайлаад том өрөөнд нь ороод буланд шахсан байсан сандал дээр цамцаа тайлаад суусан. Би гал тогооны өрөө рүү ороход Т- газ асаасан байсан. Тэгээд би буцаад том өрөө рүү ороход хаалга дугарах чимээ гарсан. Тэр үед би том өрөөний хаалгаар шагайхад Т- үүднээсээ гал тогооны өрөө рүүгээ орж байсан. Тэгээд удалгүй гал гээд гүйгээд гараад ирэхээр нь би юүн гал вэ гээд гал тогооны өрөө рүү орох гэхэд өөдөөс дэлбэрээд гал үлээхээр нь би хойшоо суугаад мөлхөөд том өрөө рүү орж том өрөөний цонхон дээр очиход дахин дэлбэрэлт болоод тог нь тасраад мөн том өрөөний цонх хагараад миний мөрөн дээр унаад миний мөр шалбарсан. Тэгэхээр нь би цаад талын жижиг өрөө рүү ороод цонх онгойлгох гэхэд онгойхгүй байсан. Тэгээд хэсэг бужигнаж байхад хөрш айлын хүн орж ирсэн.

Т- гал гарч байх үед гал дундуур орж гараад байсан. Миний гар түлэгдсэн хорсоод байсан болохоор би Гэмтлийн эмнэлэг явах ёстой гээд гал командын машин ирэхээс өмнө Гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтэл рүү яваад боолтоо хийлгээд буцаад ирэхэд Т- цагдаа нарт мэдүүлэг өгөөд дууссан байсан. Тэгээд Т-ийг дагуулаад Гэмтлийн эмнэлэг явсан. Тэмлүүнтэй хамт байсан хүн ирж байцаалт өг гэж байцаагч хэлсний дагуу би байцаалт өгсөн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Тий өгсөн:

            “...Би тэр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй ургамлыг татаж хэрэглэсэн нь үнэн, Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. Харин өөрийн гэр болох БГД-ийн 5 дугаар хороо __-р байрны 4 тоот орон сууцандаа энэ өвс гэгч юмыг хууль бусаар хадгалсан үйлдэл байхгүй. Учир нь үүнийг надтай хамт хэрэгт холбогдоод байгаа Ц- манай гэрт авчирч шавар гэгч юм хийж байгаад газ дэлбэлсэн. Ийм учраас би хадгалсан гэсэн үйлдлийг зөвшөөрөхөд хэцүү байна. Гэрч байхгүй учраас би Ц-т гүтгэгдээд байна. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ өнжсөн, шинэ жил болох гэж байсан учир найз нөхдөө гэртээ дуудаад хамт мах шарж идье гэж бодоод найзуудаа орой нь гэртээ дуудсан, ингээд 21 цагийн үед гэрийнхээ ойролцоо байх Эфес худалдааны төв орж гахайн мах, ус, ундаа, 2 том савтай пиво, нэг баглаанд савласан 4 ширхэг газ, янжуур тамхи аваад нэг ширхэг торонд хийгээд гэрлүүгээ явж байсан. Энэ үед Ц- буюу Цэцээ надтай фейсбүүк мессенжерээр холбогдоод танай гэрт яваад очъё гэж хэлсэн түүнийг нь би зөвшөөрөөд намайг орцныхоо үүдэнд ирэх үед бас Цэцээ ирж таарсан. Ингээд манай гэрт хамтдаа орсон. Үүдээр ороод би Цэцээд өгөх ёстой байсан пүүзний төлбөрийн үлдэгдэл болох 100.000 төгрөгийг өгсөн. Цэцээ ирэхдээ авчирсан хоёр торонд савласан хоёр ширхэг гялгар түмпэн, 10 ширхэг газ, хар тортой өвс зэргийг аваад гал тогооны өрөөнд орж суугаад түмпэнгээ байрлуулаад өөрөө хажууд нь суугаад хар тортой өвснөөсөө ундааны саванд чигжиж хийгээд газаа хошууруу нь савлаж эхэлсэн. Би том өрөөндөө ороод найзууддаа зориулсан ширээ засаад хажууд нь хоол хийж эхэлсэн. Цаг орчим болсон тэр үед нь би янжуур тамхи зууж гал тогооны өрөөнд явж ороход өөдөөс агаарт тархсан байсан газ авалцаад гал гарсан. Ц- надад өөрөө л 10-н газтай тухайгаа хэлсэн, би тэрүүгээр нь л яриад байгаа, би бол ямар ч байсан 4 газтай ирсэн. Мөн гал гарч байх үед олон тооны эд зүйлийг гал унтраахын тулд гаргаж хаясан. Тийм болохоор нарийн тоог нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 109-111, 204-205/,

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Цийн өгсөн:

            “...Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, ойлгомжгүй болон асуух зүйл байхгүй. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тэр өвс гэх мансууруулдаг бодисыг хадгалсан үйлдэл байхгүй. Намайг тэдний гэрт очиж Т- буюу Тэкүгээс захиалсан пүүзнийх нь төлбөрийн үлдэгдэлийг авах гэж очиход л Т- хоол идээд яв гэхээр нь тэдний гэрт үлдсэн нь ийм асуудалд намайг хутгасан хэрэг боллоо. Надад өөр энэ талаар ярих зүйл байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 25 юм уу 26-ны өдрийн аль нэгэнд би 1 дүгээр сургуулийн урд талд зүс таних залуутай тааралдсан... амны янжуур тамхи түүнээс асуухад надад нэг парламент өгсөн ба тэрийг нь татаад үзсэн зүгээр тамхи биш, шал өөр амттай зүйл байсан ба тэрийг нь дуустал татсан тэгээд миний шээснээс илэрсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 115-116, 207-209/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Д-н өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэ жил болох ойртсон байсан учраас нөхцөл байдал хүндэрсэн, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ихтэйгээс олон дуудлага зэрэг ирсэн ачаалал өндөртэй өдөр байсан бөгөөд галын дуудлага ирэх үед 3 дуудлагын хүлээгдэлтэй байсан. Иймээс 102-оос тавьдаг шаардлагын дагуу ирсэн дуудлагын дарааллаар хэргийн газарт очиж материалжуулж хойшлуулшгүй ажиллагаа явуулдаг тул галын дуудлагаас өмнө ирсэн байсан дуудлагууд дээрээ ажиллаад одоо санаж байгаагаар шөнө дундын орчимд хэргийн газарт очиж ажилласан. ... Үзлэгийг гал тогооны өрөөнд газ дэлбэрснээс гал гарлаа гэсэн дуудлагын дагуу гал тогооны өрөөнөөс эхлүүлсэн. Ус чийгний улмаас цахилгааныг залгах боломжгүй гэж СӨХ, конторын ажилчид татгалзсан тул гар чийдэн тусган үзлэгээ хийж эхлүүлээд тагтан дээр байсан ууттай хатаасан сэжиг бүхий ургамлыг олж ямар учиртай ургамал болохыг гэрийн эзэн гэх Т-ээс асуухад гэр орныхоо хаана юу байгааг мэдэхгүй, хяналттай байж чадаагүйдээ уучлалт гуйж байна, би мэдэхгүй, эгч, найз нар маань мэдэх байх гэсэн өөрөөсөө асуудлыг зайлуулсан тайлбар өгөөд түүндээ их сандарч чичрээд орох байх газраа олж ядаад эхэлсэн. Т-ий байр байдал сэжигтэй, хэргийн нөхцөл байдал ахуйн санаандгүй осол биш, мансууруулах ургамлыг шатаах татах явцдаа газыг дэлбэлж гал гаргасан байж болзошгүй байхаар сэжиглэл төрсөн, гал тогооны өрөөнөөс гар чийдэнгийн тусгалаар дууссан дуусаагүй газын баллон, шатаж хэлбэр дүрсээ алдсан ундааны савнууд олдож илэрсэн. Т-ээс ямар асуудал болсон юм бэ гэдгийг лавлаж тодруулахад найзуудаа цуглуулж мах шарж идэх гэж байсан, эхлээд Ц- гэрт ирсэн байсан, тамхи татаад гал тогоондоо ортол өөдөөс газ дэлбэрч гал авалзаад түлэгдэж гэмтсэн, нүүрний арьс хуулраад, ус гоожоод, хорсож өвдөөд хэцүү байна, яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байна гэдэг шаардлага тавиад явахыг оролдоод байсан, мөн дараагийн дуудлагууд ирсэн хүлээгдээд байсан тул зөвхөн гал тогоо, тагтанд үзлэг хийсэн. Газ яагаад дэлбэрэх болов гэдгийг асуухаар мах шарах гээд газан плитка гал тогоонд байсан, газаа залгасан, салгаснаа мартсан байна гэсэн утга бүхий зүйл Т- хэлээд байсан ч дэлбэрсэн, шатсан газан плитканы үлдэгдэл сэг, эвдэрхий, хийдэг хайрцаг зэрэг нь орон сууцны дотор талаас ч, гадаа талаас ч олдоогүй. Үүнийг тэмдэглэлд тусгасан. Плитка чинь хаана байсан юм бэ гэхэд Т- нь нотолж хэлж чадахгүй, сандарч ээрээд байсан ба гал тогооны өрөөнд газан плиткийг байрлуулж тавьж болохоор тавиур, шүүгээ байгаагүй, цахилгаанаар ажилладаг плитка нь намхан жижиг тавиур шиг зүйл дээр, асаагаагүй байдалтай байсан. Гал тогооны хаалга коридорын ханын ирмэгт хүрэлцсэн хэсгээр таллаж эвдэрсэн, гэрийн хаалга нь гажиж хаагдаж түгжигдэхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 68-70/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.С-н өгсөн:

            “...Би Ц-ийг танихгүй, Т-тэй танилцаад 2 жил болж байна. ... 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэ жил ойртсонтой холбоотойгоор найз нөхдөө дуудаад гэртээ мах шарж идээд, хамт тоглоё гээд Т- дуудсан, би 23 цаг өнгөрч  байх шиг санаж байна, нилээн орой болсон хойно тэдний гэрт очсон. Намайг яг орцоор орох үед их хэмжээний дуу гараад гэрийнх нь гадна талын хаалга миний өмнөөс бүлт үсрээд гараад ирсэн. Ингээд юу болов яав ийв гээд хаалгаар нь цухуйхад л Т- цээж нүцгэн гүйгээд гараад ирсэн. Ингээд дараагийг газнууд нь ээлж дараалан дэлбэрч байсан. Энэ үед тэнд явж байсан хөршүүд нь гарч ирээд хамтран унтраалцаж, гэрээс эд зүйлийг нь гаргаж гадна талд хаяж байсан.

            ...Т-ий гэрээс илэрсэн өвсний талаар мэдэхгүй. Гал гарсны дараа л Ц-ийн авчирсан өвс гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 73-75/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч О.Ишгэрэлийн өгсөн:

“...Гэхдээ энэ хоёрыг “өвс” татдаг, мансууруулах төрлийн зүйлд сонирхолтой гэж хүнээс сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 71-72/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ___ тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. /хатааж дээж авсан.

            2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан гялгар ууттай өвс мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агууламж илрэв.

            3. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт /хх-н 86/,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ___ тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн “БГДЦХ-2 Мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Жавхлантөгс Ц.Ц, Н.Т нарын биеэс авсан шээсний дээж” хаягласан 2 ширхэг зориулалтын савтай шээс нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савны таган дээр “Т- ГЮ95072816 12/29. 2017 06,30” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын агууламж илрэв.

            Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савны таган дээр “Ц.Ц УХ91020918 12/29. 2017 06,30” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/-ын агууламж илрэв.  

            3. Тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт /хх-н 88/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ___ тоот:

            1. Н.Т нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

            2. Н.Т нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3. Н.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. Н.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            5.Н.Т нь мансууруулах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

            6. Н.Т нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай шинж тэмдэг үгүй байна.

  • Монгол улсад эмчлэгдэх боломжтой.
  • СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой.

7. Н.Т нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-н 92/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ___ тоот:

            1. Ц.Ц нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

            2. Ц.Ц нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3. Ц.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. Ц.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            5. Ц.Ц нь мансууруулах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

            6. Ц.Ц нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай шинж тэмдэг үгүй байна.

  • Монгол улсад эмчлэгдэх боломжтой.
  • СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой.

7. Ц.Ц нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

 

            - Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 24-25/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 119, 128/,

- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 120, 129/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 121, 131/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 122, 132/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 125-127/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5а-04 тоотод шүүгдэгч Н.Ттэй бүлэглэн, гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 126 грамм ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Тий “...Би тэр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй ургамлыг татаж хэрэглэсэн нь үнэн, Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. ... 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... Ц- буюу Цэцээ надтай фейсбүүк мессенжерээр холбогдоод танай гэрт яваад очъё гэж хэлсэн түүнийг нь би зөвшөөрөөд намайг орцныхоо үүдэнд ирэх үед бас Цэцээ ирж таарсан. Ингээд манай гэрт хамтдаа орсон. Үүдээр ороод би Цэцээд өгөх ёстой байсан пүүзний төлбөрийн үлдэгдэл болох 100.000 төгрөгийг өгсөн. Цэцээ ирэхдээ авчирсан хоёр торонд савласан хоёр ширхэг гялгар түмпэн, 10 ширхэг газ, хар тортой өвс зэргийг аваад гал тогооны өрөөнд орж суугаад түмпэнгээ байрлуулаад өөрөө хажууд нь суугаад хар тортой өвснөөсөө ундааны саванд чигжиж хийгээд газаа хошууруу нь савлаж эхэлсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ч.Д-н “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... Үзлэгийг гал тогооны өрөөнд газ дэлбэрснээс гал гарлаа гэсэн дуудлагын дагуу гал тогооны өрөөнөөс эхлүүлсэн. ... тагтан дээр байсан ууттай хатаасан сэжиг бүхий ургамлыг олж ямар учиртай ургамал болохыг гэрийн эзэн гэх Т-ээс асуухад гэр орныхоо хаана юу байгааг мэдэхгүй, хяналттай байж чадаагүйдээ уучлалт гуйж байна, би мэдэхгүй, эгч, найз нар маань мэдэх байх гэсэн өөрөөсөө асуудлыг зайлуулсан тайлбар өгөөд түүндээ их сандарч чичрээд орох байх газраа олж ядаад эхэлсэн. Т-ий байр байдал сэжигтэй, хэргийн нөхцөл байдал ахуйн санаандгүй осол биш, мансууруулах ургамлыг шатаах татах явцдаа газыг дэлбэлж гал гаргасан байж болзошгүй байхаар сэжиглэл төрсөн, гал тогооны өрөөнөөс гар чийдэнгийн тусгалаар дууссан дуусаагүй газын баллон, шатаж хэлбэр дүрсээ алдсан ундааны савнууд олдож илэрсэн. Т-ээс ямар асуудал болсон юм бэ гэдгийг лавлаж тодруулахад найзуудаа цуглуулж мах шарж идэх гэж байсан, эхлээд Ц- гэрт ирсэн байсан, тамхи татаад гал тогоондоо ортол өөдөөс газ дэлбэрч гал авалзаад түлэгдэж гэмтсэн, нүүрний арьс хуулраад, ус гоожоод, хорсож өвдөөд хэцүү байна, яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байна гэдэг шаардлага тавиад явахыг оролдоод байсан, мөн дараагийн дуудлагууд ирсэн хүлээгдээд байсан тул зөвхөн гал тогоо, тагтанд үзлэг хийсэн. Газ яагаад дэлбэрэх болов гэдгийг асуухаар мах шарах гээд газан плитка гал тогоонд байсан, газаа залгасан, салгаснаа мартсан байна гэсэн утга бүхий зүйл Т- хэлээд байсан ч дэлбэрсэн, шатсан газан плитканы үлдэгдэл сэг, эвдэрхий, хийдэг хайрцаг зэрэг нь орон сууцны дотор талаас ч, гадаа талаас ч олдоогүй. Үүнийг тэмдэглэлд тусгасан. Плитка чинь хаана байсан юм бэ гэхэд Т- нь нотолж хэлж чадахгүй, сандарч ээрээд байсан ба гал тогооны өрөөнд газан плиткийг байрлуулж тавьж болохоор тавиур, шүүгээ байгаагүй, цахилгаанаар ажилладаг плитка нь намхан жижиг тавиур шиг зүйл дээр, асаагаагүй байдалтай байсан. Гал тогооны хаалга коридорын ханын ирмэгт хүрэлцсэн хэсгээр таллаж эвдэрсэн, гэрийн хаалга нь гажиж хаагдаж түгжигдэхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.И-н “...Гэхдээ энэ хоёрыг “өвс” татдаг, мансууруулах төрлийн зүйлд сонирхолтой гэж хүнээс сонсож байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ц.С-н “...Би Ц-ийг танихгүй, Т-тэй танилцаад 2 жил болж байна. ... 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэ жил ойртсонтой холбоотойгоор найз нөхдөө дуудаад гэртээ мах шарж идээд, хамт тоглоё гээд Т- дуудсан, би 23 цаг өнгөрч  байх шиг санаж байна, нилээн орой болсон хойно тэдний гэрт очсон. Намайг яг орцоор орох үед их хэмжээний дуу гараад гэрийнх нь гадна талын хаалга миний өмнөөс бүлт үсрээд гараад ирсэн. ... Т-ий гэрээс илэрсэн өвсний талаар мэдэхгүй. Гал гарсны дараа л Ц-ийн авчирсан өвс гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 866 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 865 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5а-04 тоотод шүүгдэгч Ц.Цтэй бүлэглэн, гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 126 грамм ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

гэрч Ч.Д-н “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... Үзлэгийг гал тогооны өрөөнд газ дэлбэрснээс гал гарлаа гэсэн дуудлагын дагуу гал тогооны өрөөнөөс эхлүүлсэн. ... тагтан дээр байсан ууттай хатаасан сэжиг бүхий ургамлыг олж ямар учиртай ургамал болохыг гэрийн эзэн гэх Т-ээс асуухад гэр орныхоо хаана юу байгааг мэдэхгүй, хяналттай байж чадаагүйдээ уучлалт гуйж байна, би мэдэхгүй, эгч, найз нар маань мэдэх байх гэсэн өөрөөсөө асуудлыг зайлуулсан тайлбар өгөөд түүндээ их сандарч чичрээд орох байх газраа олж ядаад эхэлсэн. Т-ий байр байдал сэжигтэй, хэргийн нөхцөл байдал ахуйн санаандгүй осол биш, мансууруулах ургамлыг шатаах татах явцдаа газыг дэлбэлж гал гаргасан байж болзошгүй байхаар сэжиглэл төрсөн, гал тогооны өрөөнөөс гар чийдэнгийн тусгалаар дууссан дуусаагүй газын баллон, шатаж хэлбэр дүрсээ алдсан ундааны савнууд олдож илэрсэн. Т-ээс ямар асуудал болсон юм бэ гэдгийг лавлаж тодруулахад найзуудаа цуглуулж мах шарж идэх гэж байсан, эхлээд Ц- гэрт ирсэн байсан, тамхи татаад гал тогоондоо ортол өөдөөс газ дэлбэрч гал авалзаад түлэгдэж гэмтсэн, нүүрний арьс хуулраад, ус гоожоод, хорсож өвдөөд хэцүү байна, яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байна гэдэг шаардлага тавиад явахыг оролдоод байсан, мөн дараагийн дуудлагууд ирсэн хүлээгдээд байсан тул зөвхөн гал тогоо, тагтанд үзлэг хийсэн. Газ яагаад дэлбэрэх болов гэдгийг асуухаар мах шарах гээд газан плитка гал тогоонд байсан, газаа залгасан, салгаснаа мартсан байна гэсэн утга бүхий зүйл Т- хэлээд байсан ч дэлбэрсэн, шатсан газан плитканы үлдэгдэл сэг, эвдэрхий, хийдэг хайрцаг зэрэг нь орон сууцны дотор талаас ч, гадаа талаас ч олдоогүй. Үүнийг тэмдэглэлд тусгасан. Плитка чинь хаана байсан юм бэ гэхэд Т- нь нотолж хэлж чадахгүй, сандарч ээрээд байсан ба гал тогооны өрөөнд газан плиткийг байрлуулж тавьж болохоор тавиур, шүүгээ байгаагүй, цахилгаанаар ажилладаг плитка нь намхан жижиг тавиур шиг зүйл дээр, асаагаагүй байдалтай байсан. Гал тогооны хаалга коридорын ханын ирмэгт хүрэлцсэн хэсгээр таллаж эвдэрсэн, гэрийн хаалга нь гажиж хаагдаж түгжигдэхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.И-н “...Гэхдээ энэ хоёрыг “өвс” татдаг, мансууруулах төрлийн зүйлд сонирхолтой гэж хүнээс сонсож байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ц.С-н “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэ жил ойртсонтой холбоотойгоор найз нөхдөө дуудаад гэртээ мах шарж идээд, хамт тоглоё гээд Т- дуудсан, би 23 цаг өнгөрч  байх шиг санаж байна, нилээн орой болсон хойно тэдний гэрт очсон.

            ...Т-ий гэрээс илэрсэн өвсний талаар мэдэхгүй. Гал гарсны дараа л Ц-ийн авчирсан өвс гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 866 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 865 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Н.Нарантуяа нь шүүгдэгч Н.Тийг байцааж мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг зөрчиж шүүгдэгчийн эрхийг нь зөрчсөн, мөн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр гаргасан 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтээ дэмжиж хэргийг прокурорт буцаах,

Шүүхийн хэлэлцүүлэгт  өмгөөлөгч Ж.Болдбаатар нь шүүгдэгч Ц.Ц нь хэрхэн мансууруулах бодис олж авсан нь нотлогдоогүй учир Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй байгаа тул цагаатгаж өгнө үү гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүгдэгч Н.Тийг 2018 оны 3-р сарын 16-нд гэрчээр хх-н 31, мөн 2018 оны 4-р сарын 03-ны өдөр гэрчээр хх-н 34, 2017 оны 12-р сарын 28, 29-нд гэрчээр хх-н 55,57 өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг зөрчиж шүүгдэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Т, Ц.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хувьд шүүгдэгч Ц.Ц нь каннабис гэх навч түүж байсан эсэх шүүгдэгч нар тухайн бодисыг хэрхэн олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хууль зүйн хувьд ач холбогдолгүй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Т, Ц.Ц нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5а-04 тоотод гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 126 грамм ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх, шүүгдэгч Ц.Цийг гэм буруугүйд тооцож цагаатгах өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Н.Т, Ц.Ц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Т, Ц.Ц нарыг бүлэглэн, үйлдлээр санаатай нэгдэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж харин  тус яллах дүгнэлтэд дурдсан “...хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар олж авсан” гэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ялын саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хор уршиг буюу нийгмийн аюулын шинж чанар өндөр байх тул дээрх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Н.Т, Ц.Ц нарт шүүхээс хорих ял оногдуулсантай холбогдуулан шүүгдэгч Н.Т, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалж, 10 ширхэг газын баллон, 126 грамм өвс мэт зүйл зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Н-н Т-, ___ овогт Ц-н Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд 01 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цт 01 /нэг/ жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, шүүгдэгч Ц.Ц нарт тус бүр оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалж, 10 ширхэг газын баллон, 126 грамм өвс мэт зүйл зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Н.Т, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Т, Ц.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ